Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 00150

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                    

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр

Шүүгдэгч О.Доржсүрэн нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оросоогийн Доржсүрэнд холбогдох эрүүгийн 201722000130 тоот хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, Сахалт  овогт Оросоогийн Доржсүрэн, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, аавын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 29-13 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2006 оны 05 сарын 10-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, мөн шүүхнийн 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэгдэж хорих ялаа эдэлж байгаад 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, мөн  2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж дуусаад 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс суллагдсан,  гавъяа шагналгүй, регистрийн РГ88091515 дугаартай

 Шүүгдэгч О.Доржсүрэн нь 2017 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ  сумын Хатгал тосгоны 2 дугаар багийн 14-08 тоотод оршин суух иргэн Х.Бямбадоржийн грашид нэвтрэн Тоёота Аллион маркийн 93-63 ХӨА дугаарын автомашиныг хулгайлж иргэн Х.Бямбадоржийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч О.Доржсүрэн нь 2017 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ  сумын Хатгал тосгоны 2 дугаар багийн 14-08 тоотод оршин суух иргэн Х.Бямбадоржийн грашид нэвтрэн Тоёота Аллион маркийн 93-63 ХӨА дугаарын автомашиныг хулгайлж иргэн Х.Бямбадоржид 13.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Х.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  2017 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 09 цаг 30 минутын орчим манай эхнэр гадагш гарч бие засаад орж ирэхдээ чи машинаа хүнд өгсөн юмуу машин гражид байхгүй байна мөн гражын цонх хагархай байна гэж орж ирсэн. Тэгэхээр нь би гараад очиж үзсэн чинь гражын баруун талд байдаг 4 хэсэгтэй том цонхны хойд доод талын дөрвөлжин хэсгийн шил дотогшоо хагарч унасан дотор нь байсан машин маань байхгүй болсон байсан  гэх мэдүүлэг, /хх-ийн 21-23, 27-р тал/,

   Гэрч Г.Дамдинрагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Хатгал тосгоноос тээврийн хэрэгсэл алдагдсан талаар 02-р сарын 23-ны өдөр мэдсэн. Тэрнээс хойш гадуур эргүүл хийж явахдаа уг тээврийн хэрэгслийг хайж явж байсан. Тэгээд 02-р сарын 26-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгээд гэрэлтэй цонх дэлгүүрийн ойр орчмоор эргүүл хийгээд явж байтал сэжиг бүхий нэг талын 2 хаалга нь эвдэрсэн, баруун талын толь байхгүй тээврийн хэрэгсэл тэнд явж байсан тэгэхээр нь би машинаасаа буугаад очоод шалгаад үзтэл жолооч нь согтуу байсан. Тэгээд цагдаа руу аваад явах гэсэн чинь жолооч явахгүй зугатаачих гээд байхаар нь би эргүүлийн машин дуудсан тэгэхэд цагдаа Баярсайхан ирээд тэр жолоочийг аваад цагдаа руу явсан. Би өөрөө машиныг нь аваад журмын хашаа руу аваачиж журамласан. Намайг журмын хашаа руу аваад явж байхад машин дотор 96-63 ХӨА гэсэн 2 номер байсан. Би машиныг аваачиж журамлачихаад цагдаа дээр ирж нөгөө жолоочийг шалгаж үзсэн тэгэхэд тэр залууг Оросоогийн Доржсүрэн гэдэг залуу болохыг мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/

    Гэрч Л.Баярцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  Манай нөхөр 2017 оны 02 сарын 22-ны өдрийн 19 цаг өөнгөрч байхад гэртээ ирээд машинаа граждаа хийгээд орж ирсэн.  Тэгээд бид нар орой 22 цаг өнгөрч байхад унтаж амарцгаагаад өглөө 07 цаг 30 минутйын үед босоод 2 охин маань хичээлдээ явсан. Тэгээд би бага хүүхдийнхээ хамт нөхөртэйгээ үлдээд 09 цаг 30 минутын үед би гарч бие засахаар гарахад манай машины гражийн баруун талын цонх нь хагархай байхаар нь очиж цонхоор нь граж руу харад машин байхгүй болохоор нь гэртээ ороод нөхөртөө хэлсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 28-30-р тал/

    Гэрч А.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  2017 оны 02 сарын 27-ны өдөр өглөө эрт ирж жижүүрийн рапорттой танилцсан тэгэхдээ эрүүлжүүлэх байр луу орж эрүүлжүүлэгдсэн хүмүүстэй уулзсан, тэгэхэд Оросоо овогтой Доржсүрэн гэж залуу эрүүлжүүлэгдсэн байсан тэгэхээр нь  ямар учраас урүүлжүүлэгдсэн гэдгийг асуухад манай эмч Мөнхсайхан Хатгал тосгоноос хулгайд алдагдсан тээврийн хэрэгслийг унаж яваад согтуу учраас эрүүлжүүлэгдсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Доржсүрэнтэй уулзсан тэгэхэд 85 настай аавтайгаөа золгомоор байна та гаргаад өгөөч би үнэнээ хэлье би унаж явсан машиныг Хатгалд очоод грашын цонхоор ороод авчихсан юм гэж хэлсэн тэгэхээр нь би чиний асуудлыг шалгах шаардлагатай юм байна гэж хэлчихээд эрүүлжүүлэх байрнаас гарсан гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36-р хуудас/

   Гэрч Б.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 08 цаг 30 минутанд ээлжээ хүлээн авсан тэгээд 09 цагаас эхэлж шүүх, прокурор дээр шалгагдаж байгаа хүмүүсийг бүртгэдэг юм. Тэгэхэд Доржсүрэн ирж цагаа бүртгүүлээгүй байж байгаад 11-12 цагийн хооронд ирсэн тэгэхэд нь би яагаад ирж цагаа бүртгүүлээгүй талаар асуухад урагшаа Хилэнтийн гүүрний цаад талруу модонд явчихаад ирлээ гэж хэлж байсан. Тэгээд өдөр чи цайны цагаар хажуудаа байлгаж басйан юм тэгсэн Доржсүрэн 14 цаг өнгөрөөгөөд яваад өгсөн байсан. Тэгж яваад тэр орой 18 цагаас ирж бүртгүүлээгүй гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38- тал/,

     Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-9-р тал/,

     Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-16-р тал/,

     Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 17-р тал/,

     Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18-р тал/,

     Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 46-47-р тал/,

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2818 дугаартай

  • Хэргийн газраас хураан авсан 3 ширхэг тамхины ишний нэг нь сэжигтэн О.Доржсүрэнгийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

- Хэргийн газраас хураан авсан 3 ширхэг тамхины ишний нөгөө 2 ишинд нь нэг эрэгтэй хүний ДНХ тогтоц илэрсэн ба сэжигтэн О.Доржсүрэнгийн цусны ДНХ тогтоцтой тохирохгүй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч О.Доржсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын  эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч О.Доржсүрэн нь урьд ял шийтгэл эдлэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 76, 89-107-р тал/-аар тус, тус тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Доржсүрэнд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх байдалд тооцлоо.

Иймд шүүгдэгч О.Доржсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа Мөрөн сумын Дулаан багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарын тодорхойлолт /хх-ийн 72-73-р тал/ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж О.Доржсүрэнгээс эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тамхины иш 3 ширхэгийг устгаж, дээл 1 ширхэгийг шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгалаа.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүгдэгч О.Доржсүрэнгийн цагдан хоригдсон 104 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шүүгдэгч О.Доржсүрэнгээс 2.030.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Бямбадоржид олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: