Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/94

2025           04            08                                             2025/ШЦТ/94

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*******,

улсын яллагч Ж.Батбаатар,

шүүгдэгч О.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******ы *******т холбогдох 2536000000111 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* ургийн овогт *******ы *******, регистрийн дугаар *******,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч О.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрээс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.*******ын эзэмшлийн 1 тооны гүүг хулгайлж 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1.1. Шүүгдэгч О.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрээс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.*******ын эзэмшлийн 1 тооны гүүг хулгайлж 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд буюу гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 дахь тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-6 дахь тал), хохирогч Б.*******ын “...Би ахаас О.******* ах ямар зүсмийн гүү нядалж авсан юм бэ гэхэд хээр зүсмийн гэж хэлж байсан. Тэгтэл хажуугаас ийн эхнэр хайчин тамгатай бор хээр зүсмийн гүү байсан гэж хэлэхэд ах чи хэзээдээ тамгыг нь харсан юм гээд эхнэр лүүгээ уурласан. Намайг ахынхаас гарахад *******той хамт гэдэг хүн хамт явсан, тэр хүнээс сайн асуу, би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би аавдаа ирээд хэлсэн чинь манай аав ахтай уулзаад ирье гээд явсан. ах манай аавд ******* хүрэн гүү нядалж ирнэ гэж оччихоод намайг гэрт ороод гараад ирэхэд хур дэлтэй бор хээр зүсмийн гүү бариад уячихсан байсан би тамгыг нь сайн хараагүй гэж хэлж байна чиний бор хээр гүүг ******* хулгайлаад явсан байна гэж хэл ирсэн. Тэгэхээр нь би *******той уулзаад та ямар гүү нядалж авсан юм бэ гэж асуухад хайчин тамгатай бор хээр зүсмийн гүү нядалж авсан. Миний алдсан гүү байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн адуугаа таньж байна, та яагаад миний адууг гаргаж авсан юм бэ гэсэн чинь би алдсан адуугаа гаргаж авсан гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь хөдөө яваад 2 хоноод ирсэн чинь ******* манай аавтай уулзаад цагдаа шүүхэд битгий хандаарай танай гүүг мэдэхгүй гаргачихжээ гээд 2 сая төгрөг бэлнээр өгчхөөд явсан байсан. Би мөнгийг аваад дансандаа хийсэн. Манай аав ******* багаас ганц нэгээр адуу алга болоод байдаг юм чинь энийг цагдаад шалгуулсан нь дээр юм байна гээд цагдаад мэдэгдсэн....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10-11 дэх тал), гэрч Б.ын “...Манай сумын О.******* гэдэг залуу намар утсаар яриад манай 3 гүү танай адуунд орсон байна гэж хэлж байсан. Орсон гэж ярьснаас биш би огт хараагүй... Би өөрийнхөө адуу гаргаж байсан учраас очиж хараагүй. Тамгыг хараагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-14 дэх тал), гэрч У.ийн “...манай адуунд байгаа О.*******ийн 2 адуу нь хээр зүсмийн 1 нь хүрэн зүсмийн адуу байгаа. Бор хээр зүстэй гүү гаргасан. Миний гүү хайчин тамгатай гэж хэлж байсан. Тэр үед би ийн 1 гүү бас хайчин тамгатай шүү гэжби хэлсэн. Тэгэхэд би гүүгээ таньж байна гээд гаргажавсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17 дахь тал), гэрч Б.ын “...О.******* хур дэлтэй бор хээр зүсмийн адуу нядалсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19 дэх тал), “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №ХВЦ-25-52 дугаартай “...шинжилгээний объектын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 1,050,000 төгрөг...” гэсэн дүгнэлт (хх-ийн 31 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

1.3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн “Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрээс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.*******ын эзэмшлийн 1 тооны гүүг хулгайлсан” буюу бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэсэн шинжийг бүрэн агуулжээ.

1.4. Шүүгдэгч О.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Прокурорын санал болгож, шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Н.******* нарын хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2.2. Иймд шүүгдэгч О.*******ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэв.

2.3. Шүүгдэгч О.*******т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулахыг болон мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд сануулав.

2.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

2.5. Энэ хэргийн учир шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

2.6. Эрүүгийн 2536000000111 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч О.******* хохирогч Б.*******д 2,000,000 төгрөгийг нөхөн төлбөр төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.*******оос гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч О.*******т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч О.*******т тус тус сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар тэнсэх ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч О.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн 2536000000111 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч О.******* хохирогч Б.*******д 2,000,000 төгрөгийг нөхөн төлбөр төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.*******оос гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ТАСХЫН