Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 129/ШШ2019/00409

 

Дугаар129/ШШ2019/00409

Г

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1992 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 18-03 тоотод оршин суух Г овгийн Д.П-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1992 онд төрсөн, Архангай аймгийн Тариат сумын 6-р баг Мөрөн гэх газар оршин суух Д овгийн П.Д-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжпэгч Д.П, хариуцагч П.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бүрэнбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн нь П.Дүгэрсүрэнд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжпэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

2013 оны 10 сарын 13-нд төрсөн Д.Бат-Очир, 2017 оны 07 сарын 29-нд төрсөн Д.Дүүрэнжаргал нарын эцгийг А392060218 регистртэй Даарьтан овогт Пүрвээгийн Дүгэрсүрэн гэжхүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон нь 0000910811, 6501000352 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогддог ба хариуцагч нь энэ талаар маргаагүй.

Д.Бат-Очир, Д.Дүүрэнжаргал нар нь эхийн асрамжинд эрүүл бойжиж байгаа нь зохигчийн тайлбар, Архангай аймгийн Ар-Энхжин ӨЭМТ-ийн эмчийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

 

Эрдэнэбулган сум

1

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 10 сарын 13-нд төрсөн Д.Б,    2017 оны 07 сарын 29-нд төрсөн

Д.Д нарыг эх Д.П-ийн асрамжинд үлдээсүгэй.

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Д.Б, Д.Д нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг П.Д-р тэжээн тэтгүүлсүгэй.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэйг, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд хэн нэгэндээ саад учруулахгүй болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- д зааснаар хариуцагч П.Д-с 65.058 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод үлдээсүгэй.
  5. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 

ДАРГАЛАГЧ Ш^Г