Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 129/ШШ2019/00427

 

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 129/ШШ2019/00427

Архангай аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1952 оны 12 дугаар сарын 05-нд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 3 дугаар 36 айлын орон сууцны 01 дүгээр орцны 26 тоот хаягт оршин суух Ш овгийн Д.Ю-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1964 оны 11 дүгээр сарын 26-нд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 3 дугаар 36 байрны 25 тоот хаягт оршин суух Б овгийн Ж.О-д холбогдох

1.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ю, хариуцагч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бүрэнбилэг нар оролцов.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т заасныг баримтлан хариуцагч Ж.О-с 585.000 /таван зуун наян таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ю-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 415.000 /дөрвөн зуун арван таван мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ю-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О-с 18.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ю-д олгосугай.

 

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА