| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2017/03941/И |
| Дугаар | 181/ШШ2018/00298 |
| Огноо | 2018-02-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2018/00298
| 2018 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 181/ШШ2018/00298 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Ж-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.А-т холбогдох,
Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 52-р байр, 21 тоот хаягт байршилтай 56 м.кв талбайтай орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох,*******ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000351980 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах, орон сууцны хамтран өмчлөгчөөр *******г бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О, хариуцагч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* нь 2013 оны 05 сарын 14-ний өдөр Гурван билэг ХХК-тай Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулан Сүхбаатар дүүргийн 11-р хороонд баригдсан 66 айлын орон сууцны 5 давхрын 21 тоот 56 м.кв талбай бүхий орон сууцыг нийт 95,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг 100 хувь өөрөөсөө төлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах л дутуу байсан.
Гэтэл******* нь орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр Гурван билэг ХХК-тай тохиролцон өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгүүлж, 000351980 тоот гэрчилгээ гаргуулан авсан байдаг.
Тэрээр 2014 оны 09 сарын 24-ний өдөр Ариг банктай Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн барьцааны гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг зээлдэн авч өөрийн төрсөн эгч Н.Оюунчимэгт шууд өгөөд зээлийн барьцаанд орон сууцыг барьцаалуулсан байдаг.
Н.Оюунчимэг нь зээлийн төлбөрийг төлөөгүй учир Ариг банк нь*******ийг хариуцагчаар татуулан зээлийн гэрээний нийт төлбөр 38,670,236 төгрөг гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 01-ний өдрийн 8242 тоот шийдвэрийг гаргуулсан.
Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Ариг банкнаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
2013 оны 05 сарын 14-ний өдрийн Гурван билэг ХХК-тай байгуулсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ-нд захиалагч орон сууцны төлбөрийг бүрэн төлснөөр өмчлөх эрх үүсэх заалттай ба ******* нь орон сууцны 100 хувийн төлбөрийг цэвэр өөрөөсөө гаргаж төлсөн учраас орон сууцны дангаар өмчлөгч болох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүхээс*******тэй хууль ёсны гэр бүл учраас дангаар өмчлөгчөөр тогтоох боломжгүй, харин орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргах боломжтой гэж дүгнэсэн болно.
******* нь*******тэй 2013 оны 10 сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулж байсан.
Иймээс орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 52-р байр, 21 тоот хаягт байршилтай 56 м.кв талбайтай орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож,*******ийн нэр дээр бүртгэлтэй орон сууцны 000351980 тоот гэрчилгээг хүчингүй болгож, орон сууцны хамтран өмчлөгчөөр *******г бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Орон сууцны үнэ болох 95,000,000 төгрөгийн 70,000,000 төгрөгийг нь ******* төлсөн юм.
******* бид хоёр 2013 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, гэрлэлт хүчинтэй, одоогоор хамт амьдарч байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 52-р байрны 21 тоот хаягт байршилтай 56 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох,*******ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000351980 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах, орон сууцны хамтран өмчлөгчөөр *******г бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргадаг боловч эвлэрэн хэлэлцэх боломжгүй, шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлдэг.
Шүүх дараах үндэслэлээр *******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01089 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 сарын 19-ний өдрийн 1405 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 сарын 27-ны өдрийн 001/ХТ2017/01300 дугаар тогтоол зэргээс дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
а/. ******* нь Гурван билэг ХХК-тай 2013 оны 05 сарын 14-ний өдөр 66-21 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 52-р байрны 21 тоот хаягт байршилтай 56 м.кв талбай бүхий орон сууцыг 95,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 70,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн;
б/. Орон сууцны үлдэгдэл төлбөр болох 25,000,000 төгрөгийг талууд 2013 оны 05 сарын 14-ний өдөр Байр зээлээр авах гэрээ байгуулах замаар шийдвэрлэсэн бөгөөд уг зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр******* оролцсон;
в/. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 52-р байрны 21 тоот хаягт байршилтай 56 м.кв талбай бүхий орон сууцыг улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт*******ийн нэр дээр бүртгэж, 2014 оны 09 сарын 18-ны өдөр 000351980 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон;
г/. ******* болон******* нар 2013 оны 10 сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн;
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй дээр дурьдсан үйл баримтуудын талаар нотлох баримт гаргуулах шаардлагагүй гэж үзэв.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 сарын 27-ны өдрийн 001/ХТ2017/01300 дугаар тогтоолын хянавал хэсэгт Иймээс нэхэмжлэгч *******гийн гаргасан ... мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэснээр өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм. Харин нэхэмжлэгч ******* нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгоход энэхүү тогтоол саад болохгүйг дурьдах нь зүйтэй хэмээн дүгнэсэн байдаг.
Хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн орон сууц нь *******,******* нар гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасны дагуу орон сууцны хамтран өмчлөгчөөр *******г тогтоолгох тухай шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Н.Алтанчимэгийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000351980 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд, *******г хамтран өмчлөгчөөр тогтоосон нь эрх бүхий байгууллагаас өмнө нь олгосон гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүйгээс гадна иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна.
Орон сууцны хамтран өмчлөгчөөр *******г бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах шаардлагын тухайд, энэхүү шаардлага нь хариуцагч*******т хамааралгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар ******* /рд:ФА64060815/-г Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 52-р байрны 21 тоот хаягт байршилтай 56 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож,*******ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0003511980 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах, орон сууцны хамтран өмчлөгчөөр *******г бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316,480 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 105,880 төгрөгийг улсын төсвөөс, улсын тэмдэгтийн хураамж 210,600 төгрөгийг хариуцагч*******ээс тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР