Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 00173

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                    

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал

Улсын яллагч П.Итгэл

Шүүгдэгч О.Амарбаясгалан нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Осоржингийн Амарбаясгаланд холбогдох эрүүгийн 201722000246 тоот хэргийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, Бөхчүүд овгийн Осоржингийн Амарбаясгалан, 1988 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эгч, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхээр 2002 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6  сар хорих ялаар шийтгүүлсэн, 2007 оны 01 дүгээр сарын 09-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай РЭ88072198 дугаарын регистртэй.

Шүүгдэгч О.Амарбаясгалан нь ялтай байх хугацаандаа согтуугаар 2017 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд оршин суух иргэн Э.Пүрэвдоржийн гэрийн гаднаас улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч О.Амарбаясгалан нь ялтай байх хугацаандаа согтуугаар 2017 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд оршин суух иргэн Э.Пүрэвдоржийн гэрийн гаднаас улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Э.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн өглөө ажилдаа явах гээд гэрээсээ гараад мотоциклио хартал байхгүй байсан. Тухайн үед гэрийнхээ ойр хавиар хайгаад олдохгүй болохоор нь цагдаад ирж тэмдэглүүлсэн. ...Завханы  Их-Уул сумын чиглэлд Баясаа гэдэг залуу миний алдсан мотоциклийг унаад явсан тухай олон нийтийн байцаагч Доржоо ах олж мэдээд араас нь машинтай явж хайгаад Их-Уул сум ороод явж байтал гудамжны үзүүрт нөгөө Баясаа гээд залуу сууж байсан. Тэгээд би нар буугаад мотоциклио аваад сумандаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

Гэрч Д.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Пүрэвдорж хашаан дотроосоо өөрийн мотоциклио алдлаа гэж өөрийн биеэр ирж мэдэгдсэн. Сумын төвд эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байтал Галт сумын Ганхуяг гэх айлд очиж асууж сурахад адуу хочтой Амарбаясгалан улаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой ирээд Завханы Тосонцэнгэл явна гэж ярьж байсан. Тэгээд хохирогч Пүрэвдоржтой хамт араас нь Завхан аймгийн Их-Уул сумын төвд ороод явж байтал гудамжны үзүүрт Амарбаясгалан сууж байсан. Мотоциклио 2-3 айлын хашааны цаана данхраадаад тавьсан байсан. Амарбаясгалан уг мотоиклийг авч явахдаа кундактрын утаснуудыг таслаж асааж авч явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,

Гэрч Ж.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2017 оны 5 дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн үед манай хүрэн Пүрэвдорж өнгөрсөн шөнө хашаан дотроос мотоциклио алдчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд хүргэн манайд ирж миний мотоциклийг унаад сумын төвөөр алдсан мотоциклио хайх гээд явсан орой 16 цагийн үед Пүрэвдорж над руу утсаар яриад Завханы Тосонцэнгэл чиглэлд миний мотоциклийг унаад явсан байна гэж сураг гарлаа. Та надтай хамт цуг яваад өг гэж хэлсэн. Тэгээд би машинаа асаагаад цагдаагийн кабон дээр ирж уулзаад олон нийтийн байцаагч Доржоо бид 3 шууд гарсан. Тэгээд Завханы Их-Уул сум ороод сумаар нь явж байхад хамгийн урд талын нүүрний гудамжинд Баясаа сууцан хажуу талд нь 2-3 хаалганы зайтай манай хүргэний мотоциклийг данхраадаад тавьсан байсан. Бид 3 очоод Доржоо буугаад Баясааг бариад авсан. Тэгээд мотоциклио асаагаад явах гэтэл харанхуй болсон байтал гэрэл нь асахгүй болохоор нь би тэндээ үлдээд Доржоо, Пүрэвдорж, Баясаа 3 машинаараа явсан. Би өглөө нь гараад сумандаа ирээд цагдаад мотоциклио хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,

Гэрч В.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 12-ны өглөө 08 цагийн үед би босоод байж байхад манайд Баясаа орж ирсэн ганц 2 пиво уухуу гээд 6 ширхэг жижиг пиво өврөөсөө гаргаж ирсэх хамт нөгөө хэдэн пиво ууж дуусаад Баясаа гараад явсан. Удалгүй дахиж манайд орж ирээд надад нэг мотоцикль байна хямдхан зарах гэсэн юм гэж байсан. Тэгээд би хэдэд өгөх юм үзье гээд мотоциклийг нь үзэх гээд хамт гарсан. Станцын доод хотгорт данхраадаад тавьцан байсан. Очоод мотоциклийг нь үзэхэд Баясаа суудлын бүрээсийг нь аваад шидсэн. Мөн 2 толийг нь аваад өвөртөө хийж байсан. Тэгээд хэд гэж байгаан гэхэд хямдхан өгнө бэлэн мөнгөөр өгмөөр байна гэсэн. Би надад бэлэн мөнгө төгрөг бол байхгүй гэсэн тэндээсээ манайд ирээд би хулгайн мотоцикль байж магадгүй гэж сэжиглээд авахгүй гэж хэлсэн. Авахгүй бол би Завханы Их-Уул явлаа гээд мотоциклио унаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,

Мотоцикльд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-р тал/,

Мотоцикль хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9-р тал/,

Шүүгдэгч О.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед хөдөө гэрээсээ сумын төв орж ирээд орой нутгийн таних, танихгүй хүмүүстэй Мустанг гээд бааранд орж 2 ширхэг пиво уусан. Тэндээсээ гараад Мааньт өгсөөд явж байхад миний мотоцикль явахаа байгаад зогссон би мотоциклио түрээд айлын хашаа руу оруулж тавиад тэндээсээ гараад 2-3 гудамж өнгөрч яваад нэг айлын хашаа онгорхой харагдахаар нь яваад орсон тэгсэн чинь байшингийн урд талд мотоцикль байхаар нь очоод залгуурыг нь салгаад унаад гарсан. Тэгээд гарахад үүр цайж байсан. Наашаа уруудаад зүрх өвдөөд байхаар нь унтсан. Тэгээд өглөө 07 цагийн үед Ганаа гээд залуугийн очоод ганц хоёр пиво ууж байгаад 13 цагийн үед Завханы Их-Уул руу явсан. Тэнд очоод гудамжны үзүүрт ганц пиво уугаад байж байхад цагдаа нар ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч О.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч О.Амарбаясгалан нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-52-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Амарбаясгаланг ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгө хулгайлсныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, харин үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө бүрэн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Иймд шүүгдэгч О.Амарбаясгаланд ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт зэргийг харгалзан үзэж О.Амарбаясгалангаас эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурьдлаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: