Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0491

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.С******ын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 00***** дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх хэсгийн шийтгэлийн төрөл, хэмжээ гэх хэсэгт “торгох, 100 нэгж” гэж өөрчлөлт оруулахаар гаргасан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Б********ы дүгнэлттэй захиргааны хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Б******** шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Б******** би, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.С******о нь иргэн Т.А****** нь дотоод хяналтын журам тогтоож мөрдөн ажиллаагүй гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Т.А******д 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “ эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр. албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах. албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр. нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана" гэж заажээ.

Гэтэл улсын байцаагч Д.С******о нь шийтгэлийн хуудасны 1 дэх хэсгийн шийтгэлийн төрөл, хэмжээ гэх хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээг бичилгүй хоосон орхижээ.

Иймд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 8 Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.С******ын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 00***** дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх хэсгийн шийтгэлийн төрөл, хэмжээ гэх хэсэгт "торгох, 100 нэгж" гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.С******о шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Р.Б********ы 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 39 тоот дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлттэй танилцлаа.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.С******о би тус дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн, тухайн үед шийтгэврийн хуудсаа санамсаргүйгээр дутагдалтай бичсэнээ хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.С******о нь Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Б********ы “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.С******ын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 00***** дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх хэсгийн шийтгэлийн төрөл, хэмжээ гэх хэсэгт “торгох, 100 нэгж” гэж өөрчлөлт оруулах” тухай 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Прокурорын дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.С******о хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Б********ы “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.С******ын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 00***** дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх хэсгийн шийтгэлийн төрөл, хэмжээ гэх хэсэгт “торгох, 100 нэгж” гэж өөрчлөлт оруулах” тухай 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.С******ын зөвшөөрснийг баталж, 128/****/****/* индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Б.Э*******д даалгасугай.

4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Н.ДУЛАМСҮРЭН