2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,

улсын яллагч Н.,

шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2407005020037 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******-ны өдөр, ******* дүүрэгт төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, өвөө нарын хамт ******* дүүргийн ******* хороо, *******ын *******од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ******* дүүргийн ******* хороо, *******ын тоотод байрлах Х.ийн гэрт М.тэй “манай дүү нарыг зодсон байна" гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн, гэрийн гадна гарч нүүрэн тус газар нь цохиж, газар унагаан цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн талын ухархайн дотор ялтасны эвдрэлт, зүүн хацар, дээд уруулын зүүн хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би дүүгээ өмөөрөөд найзтайгаа маргалдан зодож гэмтэл учруулсан. Би найзаасаа уучлалт гуйж бид хоёр эвлэрээд хэвийн харилцаатай байгаа. Миний буруу, гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч болсон явдлыг мэдэж байгаа. Би г 3 удаа цохиж, 1 удаа өшиглөсөн. Би ганцаараа г зодсон, бусад нь бид хоёрыг салгасан. Би дахиж хүмүүстэй муудалцаж, зодоон цохион хийхгүй гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ******* дүүргийн ******* хороо, *******ын тоотод М.тэй манай дүү нарыг зодсон байна гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн талын ухархайн дотор ялтасны эвдрэлт, зүүн хацар, дээд уруулын зүүн хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч М.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө чат бичээд гараад ир гээд байхаар нь юу ярих гээд байгаа юм бэ гэхэд гараад ир гээд шалаад байсан. Би гэрээсээ гараад очиход 3 машинтай залуучууд ирсэн байсан. манайх руу явъя гээд очиход , хоёр ******* руу пиво авч ирэхээр явсан ба энэ хооронд би нөгөө хэдээс яах гээд дуудсан юм бэ гэхэд , хоёрыг дууд та гурвыг нийлүүлж байгаад ална гэхээр нь амнаасаа болж лай болов гэхэд хажуу талаас ******* чи яах гээд байгаа юм бэ, чи манай дүү нарыг зодсон гээд хэрүүл үүсээд гэрээс гараад ******* шууд намайг эхлээд нүүр лүү цохихоор нь би барьцалдаад авахад салгасан. ******* татаж унагаагаад цохиод байх шиг байсан. Би босох гэтэл ******* намайг өшиглөсөн. Хажууд , хоёр харж байсан. Би тэд нартай архи дарс уугаагoй, гэртээ 2 лааз пиво уусан байсан. Миний зүүн талын шүднүүд хөндүүрлэн дух, уруул хавдсан.

...Намайг зуухны урд талд сууж байхад ******* эхлээд миний нүүр лүү нэг удаа цохиход бид хоёр барилцаж аваад үүдний амбаар луу ороход нүүр хэсэгт дахиад 4-5 удаа цохисон. Мөн амбаараас гараад намайг газарт унагааж байгаад нүүр лүү өшиглөж, дээрээс 2 удаа дэвсэж, хашааны банзаар нуруу хэсэгт 2 удаа цохисон. Миний хацар хэсэгт өшиглөж язарсан гэмтэл учруулсан. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /х.х-ийн 12, 14-15, 26 хуудас/,

 

- Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би г чатаар хаана байна гэхэд гэртээ байна гэсэн. Би найз нарын хамтаар гийн гэрийн гадаа очоод дуудаж гаргаж ирээд бид нар том савтай пиво 4-ийг хувааж уугаад дахиад нэмээд 2 том савтай пиво авч уусан. Тэгээд өмнө болсон асуудлаа хоорондоо ярьж байхад 2 capын өмнө намайг гэртээ байхад дуудаж гаргаж ирээд олуулаа нийлээд зодож талаараа үеэл ахдаа хэлэхэд уурлаад г өшиглөж гэрийн гадаа гараад чи миний дүүг урьд нь униар цохисон гээд банз бариад ирэхээр нь би болиулсан. Зодоон болоход , , гэх найзууд байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/,

 

- Гэрч Х.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр 22 цагийн үед манай найз ******* яриад т ирсэн байна, хаана байна гэхээр нь гэрт хүрээд ир гэхэд удалгүй ирсэн. Бид зургаа 4 том Сэнгүр нэртэй 2,5 литрийн пиво хувааж уугаад сууж байхдаа би рүү чат бичихэд над руу залгаад хүрч ирээд авчих гэхээр нь архи уугаагүй эрүүл байсан дүү ээр машинаа бариулаад ******* бид гурав гэрээс нь очиж аваад буцаж манай гэрт ирээд 2 том пиво хувааж уугаад сууж байхад ******* хоёр гэрт маргалдаад заамдалцаад гэрээс гарсан. Намайг гэрээс гарахад ******* г газарт унагаагаад дээр нь гараад сууж байхад нь очоод салгатал яваад өгсөн. Би цохиж байгааг нь хараагүй. Тухайн үед гэрт ******* ., бид дөрөв хамт байсан. ийг өмнө нь зодож байсан талаар асуугаад хоорондоо маргалдаж эхэлсэн. ******* бид нартай хамт пиво уусан, сүүлд ирээд ууж байсан пивоноос хамт уусан” гэх мэдүүлэг /х.х-ийн 19-20 хуудас/,

 

- Гэрч Н.ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр 19 цагийн үед , , нар ахын гэрт пиво уугаад сууж байхад ******* т ирлээ гээд ах руу ярьхаар нь хүрээд ир гэж дуудахад удалгүй ороод ирсэн. Тэр дөрөв пиво уугаад сууж байгаад ахыг гэрээс нь авч ирье гээд надаар машин бариулаад ******* ах, бид гурав очсон. ахыг аваад буцаад гэрт ирээд 2 том пиво хувааж уугаад сууж байтал ******* ах, ах хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. эхлээд ******* ахын толгой руу цохиход зөрүүлээд ******* ах гийн нүүр хэсэгт цохисон. ******* ахыг гэрээс аваад гарахад ах араас нь гараад хашаанд заамдалцаад байсан. бид хоёр дундуур нь орж салгахад ******* ах хашааны банз аваад г цохих гээд бариад ирэхээр нь банзыг нь булааж авсан. найзуудаа дагуулж ирнэ байж байгаарай гээд явсан. ******* ах гийн нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. ******* ах гөөс чи ийг өмнө нь зодож байсан гэсэн үү гэж асуугаад хоорондоо маргалдаж зодолдсон. ах г зодож цохиж байгааг нь хараагүй. Би эрүүл байсан. Тухайн үед тэр хоёр согтуу байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 28-29 хуудас/,

 

- Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн үед , , бид гурав ийн гэрт очсон. машин барьж байсан болохоор пиво уугаагүй, бид гурав пиво уугаад сууж байхад ******* ах т ирчихлээ гэж ах руу ярьсан чинь хүрээд ир гэхэд удалгүй гаднаас ******* ах орж ирсэн. Тэгээд бид дөрөв пиво хувааж уугаад суусан. ******* ах тэй хамт 2 том Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво хувааж уусан. ******* ах хоёр гэрт маргалдаж байгаад эхлээд ******* ахыг цохиход зөрүүлээд ******* ах гийн нүүр хэсэгт нь цохихоор нь би ******* ахыг салгаад гэрээс аваад гартал араас гарч ирээд маргалдаад байсан. ******* ах хашаан дотор байсан банз аваад г цохих гээд дайрахад модыг нь булааж авсан. би найзуудтайгаа буцаад ирнэ гээд явсан. Гэрт байхад ******* ах гийн нүүр хэсэгт цохисон. Тухайн үед ******* ах гөөс ийг өмнө нь зодож байсан талаар асуугаад хоорондоо маргалдаж зодолдсон. ******* ах бид нартай хамт пиво уусан, сүүлд ирээд ууж байсан пивоноос хамт уусан. Тухайн үед гийн биед халдаагүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 31-32 хуудас/,

 

- Шүүгдэгч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 22 цагийн үед т байдаг гэртээ ирээд руу залгахад хүрээд ир гэхээр нь очсон чинь 3 дүүтэйгээ пиво задлаад сууж байсан. Би пиво хувааж уугаад сууж байхад манай үеэл дүү сарын өмнө намайг гэрээс дуудаж гаргаж ирээд найзуудтайгаа зодсон гэхээр нь би хэлэхгүй яасан юм, одоо тэй уулзъя гэхэд чат бичээд гэрээс нь очиж авахаар дүү ээр машинаа бариулаад гэрийнх нь гадаа очоод г авах үед согтуу байсан ба буцаж ийн гэрт ирээд бид нартай хамт нэг том пиво хувааж уусан. Би чи яахаараа ийг зоддог юм гэхэд чиний дүүг зодохоор яадаг юм гэхээр нь би цохих гээд далайсан чинь намайг эхлээд цохисон. Би зөрүүлээд цохиод гэрт заамдалцах үед , нар салгаад гэрээс гараад дахиж муудалцаж байгаад г нэг удаа цохиход салгасан. Би байшингийн хажууд байсан модыг аваад цохих гээд далайхад намайг болохгүй гээд тэврээд авсан. гийн биед тогтоогдсон гэмтлүүдийг би учруулсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 52-53 хуудас/,

 

- ******* дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 566 дугаартай дүгнэлтэд: “ийн гийн биед зүүн талын ухархайн дотор ялтасны эврэлт, зүүн хацар, дээд уруулын зүүн хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй

Дүгнэлт гаргасан: шинжээч Р.Ням-Осор гэх дүгнэлт /х.х-ийн 35-37 хуудас/,

 

  • Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, яаралтай тусламжийн хуудас, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдлэсэн тухай мэдээллийн баримт /х.х-ийн 8, 35, 66 хуудас/ зэрэг болно.

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн мэдээлэл лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 55-58 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч О.******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч О.*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч М.гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

Шүүгдэгч О.*******гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ******* дүүргийн ******* хороо, *******ын тоотод М.тэй манай дүү нарыг зодсон байна гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн талын ухархайн дотор ялтасны эвдрэлт, зүүн хацар, дээд уруулын зүүн хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Уг гэмт хэрэг гарахад хохирогч М., шүүгдэгч О.******* нар архидан согтуурсан үедээ маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч О.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийсэн нь түүнд шүүх хурлын тов мэдэгдсэн шүүхийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.*******г бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч М. эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 35 396 төгрөгийг шүүгдэгч О.******* нь төлсөн тул Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

ХОЁР. Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч Н. эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай гэсэн дүгнэлтийг,

            шүүгдэгч О.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал хүсэлт байхгүй гэжээ.

 

Шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Шүүхээс шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА