2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,

улсын яллагч М.Сэлэнгэ,

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******од холбогдох эрүүгийн 2407004220014 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүргийн ******* хороо, ын тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******гийн ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.******* нь согтуурсан үедээ ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй шөнийн цэнгээний газарт ы 10 дугаар сарын 19-ний шөнийн 01-02 цагийн хооронд Н.ын биед дээд, доод уруулын дотор салстад шарх, доод үүдэн хоёр шүдний эмтрэл, нуруу, ууцанд цус хуралт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан нь хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай, гэм буруутай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ы 10 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн үед найзуудтайгаа “” нэртэй бааранд орж 1 лааз пиво, 1 шил архи хувааж уугаад нэлээд согтоод бааранд юу болсныг санахгүй байгаа. Гадаа гараад шатан дээр зогсож байхад миний хувцсыг урсан байхаар нь хариу үйлдэл үзүүлж ыг 1 цохиж, 1 өшиглөсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж, буруугаа хүлээж байна. Би дахиж ийм үйлдэл гаргахгүй, өөрийн бурууг сайн ойлгож байна гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” шөнийн цэнгээний газарт ы 10 дугаар сарын 19-ний шөнийн 01-02 цагийн орчимд Н.той маргалдаж цохих өшиглөх зэргээр зодож биед нь дээд, доод уруулын дотор салстад шарх, доод үүдэн хоёр шүдний эмтрэл, нуруу, ууцанд цус хуралт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч Н.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би ы 10 дүгээр сарын 19-ний шөнө 00 цагийн үед ******* дүүргийн 1 дугаар хороонд байх “” бааранд ганцаараа ороход найз сууж байхаар нь тэдний ширээнд сууж байгаад 00-н өрөө ороод ирэхэд нэг зүс таних өндөр залуутай муудалцаад түлхэлцээд зогсож байсан. Би чи боль гээд салгах гэтэл тэр зүс таних өндөр залуу намайг чи цаашаа зайл, чамд ямар хамаатай юм бэ, ална шүү гээд зүүн шанаа хэсэгт 2-3 удаа цохиход баарны хамгаалагч ирээд биднийг баарнаас хөөсөн. Баарны үүдэнд гарахад өндөр залуу ахиад намайг нүүр лүү цохиход найзууд нь салгаад аваад явсан. Би буцаад баар руу ороод цагдаа дуудсан. Миний доод хоёр үүдэн шүд эмтэрч хөдөлсөн, зүүн шанаа хэсэг хөндүүрлэж хавдсан, хамар хэсэг хөндүүртэй, нуруу хэсгийн баруун бөөр хэсэг өвдөж байна.

...Би босоод чи зүгээр бай, би чамтай зодоон хийхгүй, учраа мэдэхгүй байж яах гээд байгаа юм гэхэд ******* дахиад миний нүүр лүү цохисон. Тэр үед баарны хамгаалагч залуу ирээд бид нарыг бүгдийг нь хөөгөөд намайг өргөөд баарнаас гаргасан. Би үүдний шатан дээр гарахад ******* шатан дээр зогсож байснаа намайг ална гэж дайраад миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиод хөл рүү нэг удаа өшиглөхөд нь салгахад ******* миний араас бөгс хэсэгт нэг удаа өшиглөсөн. Намайг *******оос өөр хүн зохиж зодоогүй. ******* бааранд миний нүүр хэсэгт хоёр удаа гараараа цохиод нуруунд 4-5 удаа цохисон. Мөн баарны гадаа нүүр лүү нэг удаа цохиод хөл рүү хоёр удаа өшиглөсөн. Миний нуруу, баруун бөөрний дээд хэсэгт хөндүүртэй, зулгарч, хөхөрч хавдсан, үүдэн доод хоёр шүдний дээд хэсэг нь эмтэрсэн. Болсон үйл явдлыг сайн тод санаж байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Одоо миний биед өвдсөн зүйл байхгүй, эм тариа хэрэглээгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 19, 22-23 хуудас/,

 

- Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ы 10 дүгээр сарын 19-ны шөнө 02 цагийн үед би ажлаа хийж байхад манай баарны 4-5 дугаар ширээнийх нь хоорондоо хэрэлдээд зодолдоод байхаар нь салгаад гаргасан. Баарны гадаа гараад ******* гэх залуу гэх залуугийн нүүр хэсэгт 2-3 цохихоор нь би салгасан. *******ыг найзууд нь аваад явсан. Тэр 2 залуу нэлээн согтуу байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/,

 

- Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ы 10 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед *******, , бид дөрөв “” шөнийн цэнгээний газар ороод 1 литрийн Эдин нэртэй архи, 0,5 литрийн лаазтай пиво аваад суусан. 02 цагийн үед би баарны үүдэнд хүнтэй юм ярьж байгаад ширээн дээрээ очиход нэг танихгүй залуу манай ширээн дээр ирээд *******той маргалдаад байсан. Баарны хамгаалагч *******ыг түрүүлээд гаргахад нь би араас нь ширээн дээр үлдсэн хувцаснуудаа аваад гартал баарны гадаа , ******* нар нь маргалдсан *******ын футболк нь урагдсан байдалтай байсан. Би *******, , гурвыг аваад гэрт нь хүргэж өгсөн. Б.*******, нарыг нэг нэгнээ цохиж байгааг нь хараагүй. Би маргааш нь ажилтай байсан учир найзуудаасаа бага уусан учраас дотор болсон зүйлийг сайн санаж байна. нь бааранд ойр байгаа хүмүүс рүү чи юу хараав, намайг мөнгөтэй нь ирээд цохь, *******ын цагдаа нар намайг танина, намайг зодох юм бол би та нарыг шоронд хийнэ гэх мэтээр хүмүүс рүү дайраад орилоод байсан. ******* их согтсон гэртээ харих замдаа миний хувцсыг урчихлаа гэж яриад байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 34-35 хуудас/,

 

- Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ Би ы 10 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед *******, , нарын хамт “” нэртэй шөнийн цэнгээний газар ороод нэг литрийн Эдин нэртэй архи, 0.5 граммын лаазтай пиво 5 ширхгийг аваад суусан. 01 цаг өнгөрч байхад манай найз ******* той ам зөрж байгаад ******* ыг гараараа нэг цохиод авахаар нь би салгаад байж байхад уурлаад гадуур хувцсаа тайлаад зодолдох гэсэн. Би голоор орж салгаж байх үед ******* ын нүүр хэсэгт нь нэг цохисон. ыг салгаж байсан нэг залууг доороо оруулаад дараад буйдан дээр унасан байх үед ******* ын нуруун дээр нь гараараа 3-4 удаа цохисон. Бид нар баарнаас гараад харих гэж байхад араас гарч ирээд шатны дээр *******той маргалдаад ******* ын нүүр хэсэгт цохиод оноогүй, хөл рүү нь хоёр удаа өшиглөхөд нэг танихгүй залуу ыг аваад баар руу орсон. *******, нар нэлээд согтсон байсан учраас хоорондоо маргалдаж зодоон болсон” гэх мэдүүлэг /х.х-ийн 42-43 хуудас/,

 

- Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “ы 10 дугаар сарын 19-ний шөнө “” нэртэй шөнийн цэнгээний газарт гурван найзын хамт орж 0,5 литрийн пиво 4 ширхэг, 0,75 литрийн Эдэн нэртэй архи хувааж уусан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээд хурдан согтсон учир бааранд болсон үйл явдлыг огт санахгүй байгаа. Баарны үүд хэсэгт шатан дээр зогсож байхад нэг залуу баарнаас гарч ирээд над руу дайраад байхаар нь би тэр залуугийн нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиж, нэг удаа гуя хэсэгт өшиглөсөн. Баарны гадна зодоон хийсэн гэдгээ санаж байгаа. Маргааш нь , , нар баарны дотор намайг хүнтэй маргалдаж зодоон хийсэн гэсэн” гэх мэдүүлэг /х.х-ийн 71-73 хуудас/,

 

- ******* дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн ы 10 дугаар сарын 23-ны өдрийн 524 дугаартай дүгнэлтэд: “ийн ын биед дээд, доод уруулын дотор салстад шарх, доод үүдэн хоёр шүдний эмтрэл, нуруу, ууцанд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих, үрэх, нидрэх үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй”

Дүгнэлт гаргасан: шинжээч Р.Ням-Осор гэх дүгнэлт /х.х-ийн 45-46 хуудас/,

 

- Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, яаралтай тусламжийн хуудас, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 35 396 төгрөгийг төлсөн баримт /х.х-ийн 3, 5-12, 13, 47-48, 83, 81 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 74, 77-78 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт тус тус авагдсаныг дурдлаа.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Н.ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ ы 10 дугаар сарын 19-ний шөнийн 01-02 цагийн орчимд ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” шөнийн цэнгээний газарт Н.той маргалдаж  цохих өшиглөх зэргээр зодож биед нь дээд, доод уруулын дотор салстад шарх, доод үүдэн хоёр шүдний эмтрэл, нуруу, ууцанд цус хуралт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Уг гэмт хэрэг гарахад хохирогч Н., шүүгдэгч Б.******* нар архидан согтуурсан үедээ маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Г. нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй болохоо мэдүүлгээрээ илэрхийлсэн тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Н. эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 35 396 төгрөгийг шүүгдэгч Б.******* нь төлсөн тул Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч М.Сэлэнгэ эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэм хэргийн шинж чанар, арга барил, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг арилгасан байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Шүүхээс шүүгдэгч Б.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “гадаа” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг СD-г, “дотор” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг CD-г тус тус уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар тогтоолоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Гадаа” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг СD-г, “Дотор” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг CD-г тус тус уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА