| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2019/00452/И |
| Дугаар | 129/ШШ2019/00465 |
| Огноо | 2019-07-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 129/ШШ2019/00465
| 2019 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 129/ШШ2019/00465 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1983 оны 01 сарын 23-нд төрсөн, эмэгтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар баг, Ганган орхон гудамжны 13-01 тоот хаягт оршин суух Т овгийн Д.А-д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1982 оны 10 сарын 12-нд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан баг, Мод толгойн 01-01 тоот хаягт оршин суух Д овгийн Д.Т-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А, хариуцагч Д.Т, хэлмэрч Ё.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Дондов овгийн Д.Т, Т овгийн Д.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 05 сарын 02-нд төрсөн Д овгийн Т.Т-г эцэг Д.Т-ын асрамжинд үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч Д.А хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдсугай.
4. Эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэйг, мөн хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахгүй бол эх Д.А нь хүү Т.Т-н өмнө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд Д.Т-т саад учруулахгүй байхыг тайлбарласугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Д.Т-с 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.А-д олгосугай.
7. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА