Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 129/ШШ2019/00552

 

Дугаар!               29/11II112019/00552  Эрдэнэбулган                       сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1983 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р баг, Тамир хорооллын 54-5418 тоотод оршин суух Х овгийн Х.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1981 онд төрсөн, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 27-р хороо, Дунд дарь эх гудамж 17-1310 тоотод оршин суух Б овгийн Д.А-дхолбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.С, хариуцагч Д.Ам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энххүү нар оролцов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овгийн Д.А, Х овгийн Х.С нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар охин С.А-г эх Х.С-н асрамжид үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар С.А-г 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.А-р тэжээн тэтгүүлсүгэй.
 

4

 

3

 
  1. Гэрлэгчид маргах дундын эд хөрөнгөгуй гэснийг дурдсугай.
 
  1. Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлтийг цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

#

  1. Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба эцэг, эх хүүхдээ сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэйг, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг Д.А-г хүүхдийнхээ өмнө нь хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд Х.С саад учруулахгүй байхыг дурдсугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2- т зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг нутгийн орлогод үлдээж, хариуцагч Д.А-с 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.С-т, 52.256 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
  3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
 

Д.БАЙГАПМАА