| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00180/И |
| Дугаар | 156/ШШ2019/00248 |
| Огноо | 2019-05-28 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 156/ШШ2019/00248
| 2019 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 156/ШШ2019/00248 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00180/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...........тоот хаягт оршин суух, Г.С /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..............тоот хаягт оршин суух, ........, Д.О /РД:........../
Хариуцагч: .................оршин суух, Г.Ц /РД:............./ нарт холбогдох
Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч: Г.С,
хариуцагч Д.О,
хариуцагч Г.Ц, түүний өмгөөлөгч С.Батжаргал,
гэрч Д.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн ах Д нь 1984 онд Г.Отэй гэр бүл болж 1984 онд хүү Д.Х, 1986 онд Д.О нарыг төрүүлж хамтран амьдарч байгаад 1989 онд гэр бүлээ цуцлуулснаас хойш албан ёсоор өөр хүнтэй гэр бүл болоогүй юм. Харин Г.Цтай хамтын амьдралаа эхлүүлж 10 гаруй жил амьдарч, охин Сийг төрүүлсэн ба С нь 2011 оны 11 дүгээр сард, ах Д нь 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өвчний улмаас нас барсан. Гэтэл ахыг нас барсны дараа Г.Ц Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 04 дүгээр саырн 24-ний өдрийн 143 дугаартай шийдвэрээр ах Дтэй хамтын амьдралтай байсныг тогтоосон шийдвэр гаргуулсан байдаг. Хэнтий аймгийн нотариатч Д.О нь дээр шийдвэрийг үндэслээд ахын өмчийн болон хамтран өмчлөх дараах:
1. Нэг хүний эзэмшилд байгаа ..........дугаартай, Х.................тоотод байршилтай, хувийн сууц, худалдаа үйлчилгээний зориулалттай 168.75 м.кв барилга,
2. 2005 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн .... тоот шийдвэрийг үндэслэн олгосон ............. дугаар бүхий 745 м.кв газрыг 60 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмших газар,
3. ........................ байрлах 3 хүний эзэмшилд байгаа, гэр бүлийн зориулалттай 3500 м.кв газар,
4. Хэрлэн сумын 2 дугаар баг, .................. тоотод байрлах 160 м.кв газрыг иргэн Г.Ц-ад, өвлөх эрхийн гэрчилгээг ахын өв залгамжлагч болох төрсөн хүү Д.Х, өвлөх хүсэлт гаргах хугацаа өнгөрсөн, охин Оийн хүү Тийн хамт өөрийн хүсэлтээр татгалзсан гэх үндэслэлээр өв залгамжлахаас татгалзсан гэж үзэж хамтран амьдрагч Г.Цад олгосон байдаг. Нотариатч Д.О нь ах Д болон манайхантай ойрхон гудамжинд амьдардаг мөн ах Днх, ээжийнх, манайх нэг хашаанд амьдардаг байсныг болон Дг төрүүлсэн эх нь Д, төрсөн дүү нь С гэдэг хүн бий гэдгийг маш сайн мэддэг мөртлөө анхны өв залгамжлагч татгалзсан эсвэл байхгүй тохиолдолд дараагийн өв залгамжлагчийг зарлахгүй, тодруулахгүйгээр хамтран амьдрагч Г.Цад шууд өв залгамжлах эрх олгосон байдаг.
Үүнээс шалтгаалан би болон миний эхийн эрх ашиг хөндөгдөж байна. Талийгаачийг 4 сартайд нь айлд өргүүлсөн байдаг.
Иймд,
- Х................ байрлах, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 168.75 м2 барилгыг өмчлөх эрх,
- ...................... тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 160 м2 газрыг өмчлөх эрх,
- ........................тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 3 500м2 газрыг өмчлөх эрх,
- Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар баг, .............. байрлах, үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын ................ дугаартай 745 м2 газар эзэмших эрхэд тус тус өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож, дээрх өвлөх эрхийн гэрчилгээнд үндэслэж олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл нь маргаад байгаа гээд байгаа 4 өмч хөрөнгийн хоёрт нь иргэн Г.Ц болон түүний охин С нарын дундын өмч юм. 3 хүний өмчийн гэрчилгээтэй эд хөрөнгийн гуравны нэгт нь өв нээгдсэнийг нэхэмжлэгч С ойлгохгүй байх шиг байна. Өөрөөр хэлбэл 2005, 2008 онд авсан ............. 3500 м.кв газар нь Монгол улсын газар өмчлөх хуулийн дагуу гэр бүлийн хэрэгцээнд 3 хүний өмчөөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Энэ 3500 м.кв газар дотор иргэн Ц болон түүний охин С, Д гэсэн 3 хүний гэр бүлийн дундын хөрөнгө гэсэн газрын гэрчилгээ байсан. Мөн үл хөдлөх хөрөнгө байгаа 160 м.кв газрыг 2008 оны 08 сарын 15-ны өдөр гэр бүлийн хэрэгцээнд 3 хүний өмчөөр олгогдсон байдаг. Эдгээр нь гэр бүлийн дундын өмч юм. Өв бичсэн асуудлын тухайд тухайн хүн нас барснаар өв нээгддэг. Тухайн хөрөнгө байгаа газрын нотариат өв нээдэг. Иргэн Ц нь эхлээд өв нээлгэх хүсэлтээ манайд гаргасан. Тэр хүсэлтийг би хүлээж аваад гарын үсгийн баталгаагаар батлуулаад Нотариатын танхимд уг хүсэлт, өргөдлийг явуулсан. Дн охин болох О нь 2012 оны 05 сарын 16-ны өдөр өвөөс татгалзсан хүсэлтээ авчирч өгсөн. Бид хуулийн хугацаа өнгөрсөн хойно буюу 2015 онд 4 дүгээр сард өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон гол үндэслэл нь иргэн Дн охин О нь өвөөс татгалзах хүсэлтдээ “дээрх өв хөрөнгөнөөс Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д заасныг үндэслэн өөрийн хүү болох Э.Тийн хамт татгалзаж байна. Өвлөх эрхээсээ татгалзаж байгаа тул эд хөрөнгийн маргаан гарахгүй бөгөөд дээрх эд хөрөнгүү Дг эгч болох Гончогийн Ц-ад өвлүүлэхийг зөвшөөрч байна” гэсэн хүсэлтийг үндэслээд хууль ёсны өвлөгч Оийн хүсэлтээр би энэ өвүүДг бичиж өгсөн юм. Өв залгамжлах хүн хуулийн дагуу хүсэлтээ гаргах ёстой байдаг. Нэхэмжлэгч С болон түүний ээж Д нар нь хуульд заасан хугацаанд өв авъя гэсэн өргөдөл гаргаагүй. Дн хүү Х ч гэсэн хуульд заасан хугацаанд өв залгамжлах хүсэлт гаргаагүй учир өвлөх эрхгүй болсон. Мөн эдгээр хүмүүс нь хуульд зааснаар өвлөгчид биш. Би нэгэнт ирсэн, нэр зааж татгалзсан хүсэлтийг үндэслээд хуулийн хугацаа өнгөрсөн хойно өвлөх эрхийн гэрчилгээнүүДг олгосон. С гэдэг хүн нь Жалбын Д гэдэг хүнтэй ямар ч холбоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Г.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие талийгаач нөхөр Жалбын Дтэй 1994 оны 08 сард гэр бүл болж Цагдаагийн ажилчдын хашаанд дөрвөн ханатай гэрч, талийгаач ханийг минь өргөж авсан ээж Замбал овогтой Ц, миний ханийн хүү Д.Х нарын хамт амьдралаа эхлүүлж байсан.
Бид 1. 2005 онд Ж.Д, Д.С, Г.Ц нарын өмчлөлөөр .......... дугаартай ............ нэгж талбарын дугаартай 3500 мкв буюу 0,35 га газрыг Г-1817000212 дугаартай гэрчилгээ,
2. Аймгийн засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ... тоот захирамжийг үндэслэн нэгж талбарын н..............дугаар бүхий 745 мкв буюу 0,07 га газрыг 60 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмших гэрчилгээ,
3. Ченжүүд цайны газраа өргөтгөн ажиллаж амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор залгаа газрыг талийгаач хань Ж.Д, охин Д.С миний бие Г.Ц нар буюу 3 хүний эзэмшилд .......... нэгж талбарын дугаартай 160 мкв буюу 0,02 га газрын Г-...............гэрчилгээг 2008 онд авсан.
4. Нэг хүний буюу талийгаач хань Ж.Дн эзэмшилд байсан .............. дугаартай 2 дугаар багт ............ тоотод байршилтай Ү-........... дугаартай хувийн сууц, худалдаа үйлчилгээний зориулалттай 168,75 мкв бүхий барилгын гэрчилгээг гаргуулж авсан. Энэхүү гэрчилгээтэй газарт 2001 оноос миний бие Ченжүүд цайны газрыг ажиллуулж эхлүүлсэн. Үүнээс хойш уг барилгад хань бид 2 өргөтгөл хийж 2005 онд нүүж ирэн хувийн сууцаар ашиглаж одоог хүртэл амьдарч байна. Нөхөр маань биеэ муудахад охиндоо гэрээслэл бичсэн байсан юм. Гэрээслэлээ янзална энэ өмч хөрөнгө бол чинийх, чиний нэр дээр болгоно би урт удаан насалж чадахгүй гэдгээ байнгийн ярьдаг байсан. Тэгтэл бидний хайртай охин минь 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, хань минь 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Миний хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Гэрч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө: Миний аав Д нь намайг 8 настай байхад Ц эгчтэй хамт амьдарч эхэлсэн. Тэрнээс хойш Ц эгчтэй байнга хамт амьдарч байсан. Бидний хооронд сайн харилцаа байсан уу гэхээс муу харилцаа байгаагүй. Миний өв хөрөнгөнөөс татгалзах болсон шалтгаан энэ хүн өрөө өөрийнхөө хөлс хөдөлмөрөөр аавтай маань хамт босгосон амьдралаа өөрөө үргэлжлүүлээд авах ёстой гэж үзсэн. С, манай эцэг хоёр тус тусдаа айлд үрчлэгдсэн, хоорондоо хамааралгүй амьдарч байсан, одоо ингээд нэхэмжлэл гаргаад явааг зөвшөөрөхгүй гэв.
Гэрч Д.Х шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Ц нь өвлөх эрхтэй этгээд мөн. Би зөвшөөрч байгаа. Дараа Сийн гэрчээр шүүх хуралдаанд дуудвал татгалзаж байна гэжээ.
Гэрч Ц.Ц шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: С, Д нарын эцэг, эх нь салаад эцэг Ц нь намайг өргөж авсан. Аав Ц нь Дг Ж гэх айлд үрчлүүлсэн. С нь ээжтэйгээ өссөн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Д.О, Г.Ц нарт холбогдуулан
- ................... тоот хаягт байрлах, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 168.75 м2 барилгыг өмчлөх эрх,
- ................ тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 160 м2 газрыг өмчлөх эрх,
- ................... байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 3 500м2 газрыг өмчлөх эрх,
- Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар баг, .................. байрлах, үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын ................ дугаартай 745 м2 газар эзэмших эрхэд тус тус өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож, дээрх өвлөх эрхийн гэрчилгээнд үндэслэж олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Талуудын маргаагүй байдлаар өгсөн тайлбар, хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /ХХ-н 26-28-р тал/, улсын бүртгэлийн лавлагаа /ХХ-н 29-р тал/, гэрч Д.Х, Д.О, Ц.Ц нарын мэдүүлэг /ХХ-н 41-45-р тал/, өвлөх эрхийн гэрчилгээ, гэрчилгээ авахад бүрдүүлсэн баримт /ХХ-н 46-97-р тал/ зэргээр дараах үйл баримтууд тогтоодсон байна:
а/ - ................. тоот хаягт байрлах, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 168.75 м2 барилгын өмчлөгч нь Ж.Д,
- ...................тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 160 м2 газрыг өмчлөгч нь Ж.Д, Г.Ц, Д.С нар,
- ...............тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 3 500м2 газрыг өмчлөгч нь Ж.Д, Г.Ц, Д.С нар,
- .................. байрлах, үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын ...........дугаартай 745 м2 газрыг эзэмшигч нь Ж.Д тус тус байсан,
б/ - .......................... хаягт байрлах, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 168.75 м2 барилгыг өмчлөх эрхийг Ж.Д-ээс Г.Цад,
- ..................... байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 160 м2 газрыг өмчлөх эрхийн Ж.Д, Д.С нарт ногдох хувийг Г.Цад,
- Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 дүгээр баг, Нисэх 2-13 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 3 500м2 газрыг өмчлөх эрхийн Ж.Д, Д.С нарт ногдох хувийг Г.Цад,
- Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар баг, Т............... хойно байрлах, үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын ...................дугаартай 745 м2 газар эзэмших эрхийг Ж.Дээс Г.Цад тус тус өв залгамжлалын дагуу шилжүүлж, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр холбогдох өв залгамжлалын гэрчилгээг Хэнтий аймгийн Хэрлэн сумын нотариатч Д.О нь Г.Цад олгосон,
в/ Г.Ц нь нотариатаас 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олгосон өв залгамжлалын гэрчилгээнүүдэд үндэслэн дурдагдсан 168.75 м2 барилга, 160 м2 газар, 3 500м2 газрын өмчлөгчөөр 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, 745 м2 газрын эзэмшигчээр 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус тус холбогдох улсын бүртгэлд бүртгүүлсэн,
г/ Ж.Ц, Н. Д нарын гэр бүлд Ж.Д 1961 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр, Г.С 1963 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус тус төрсөн,
Ж.Д, Г.С нарыг төрсний дараа Ж.Ц, Н.Д нар нь тусдаа амьдрах болсон,
Ж.Д нь 1 нас хүрээгүй байхдаа С. Ж, З.Цнарт үрчлэгдэж тэдний гэр бүлд өссөн, эцэг Ж. овоглодог,
Г.С нь эцэг Ггаар овоглож өссөн,
Ж.Д, Г.С нарын эцэг Ж.Ц нь гэрч Ц.Цг үрчлэн авч өсгөсөн,
Ж.Д нь Д.О, Д.Х, Д.С гэсэн 3 хүүхэдтэй байсан,
Ж.Д нь 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, Ж.Дн охин Д.С 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус тус нас барсан,
д/ Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 143 дугаар шийдвэрээр Ж.Д, Г.Ц нарыг 1994 оны 09 дүгээр сараас 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосон,
е/ Ж.Дг 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нас барснаас хойш Д.Х, Г.С нар нь шүүхээр хэргийг хянан шийдвэрлэж буй энэ цаг хүртэлх хугацаанд өв залгамжлалын асуудлаар шүүхэд болон нотариатад хандаж байгаагүй, Д.О нь 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Монголын Нотариатын танхимд хандан Ж.Дн өв хөрөнгөөс өөрийн хүү Э.Тийн хамт татгалзаж, тухайн эд хөрөнгүүДг Г.Цад өвлүүлэхийг зөвшөөрсөн хүсэлтийг өгсөн.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд
Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандах эрхийг тухайн нотариатч болон сонирхогч этгээдэд олгосон байдаг. Энд заасан сонирхогч этгээд гэдэг нь тухайн нотариатын үйлдлийн улмаас эрх ашиг нь шууд хөндөгдөж буй этгээд юм.
Талуудын маргааны зүйл нь өвлөх эрхтэй холбогдон гарсан байх бөгөөд энэ талаар,
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1. Дор дурдсан этгээДг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.
520.1.1.нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;
520.1.2.энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ ... гэсэн зохицуулалт үйлчилдэг.
Хэрэгт авагдсан баримтаар Ж.Д, Г.С нар нь төрсөн ах дүүс мөн боловч Ж.Д нь эцэг С.Ж, эх З.Ц нар дээр, Г.С нь эцэг н.Г дээр тус тус өссөн, үүнээс шалтгаалан Г.Сийг Ж.Дн эд хөрөнгийг өвлөх эрх бүхий этгээд гэж шууд үзэх үндэслэл хуульд зааснаар үүсээгүй байна.
Өөрөөр хэлбэл, Ж.Д, Г.С нар нь 2 өөр айлд өссөн, 2 өөр эцгээр овоглосон үйл баримтаар тэдгээр нь нэг гэр бүлийн гишүүд биш, уг хоёр хүний хооронд өвлөх эрхийн харилцаа үүсэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь тус шүүхийн шийдвэрээр Ж.Дн төрсөн дүү болохоо тогтоолгосон гэх боловч төрсөн ах дүү гэдэг дээр зохигчид анхнаасаа маргаагүй, энэ үйл баримт тогтоогдсон, гэхдээ харин Ж.Д, Г.С нь өөр айлд, өөр эцэг, эхтэйгээр амьдарч өссөнөөс шалтгаалан Ж.Дн өвийг Г.С өвлөх эрхгүй болно.
Иймд Г.С нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өвлөгч биш учир нотариатч Д.Оийн Г.Цад олгосон өвлөх эрхийн гэрчилгээнүүДн улмаас эрх ашиг нь шууд хөндөгдөөгүй байна.
Нөгөө талаас нэхэмжлэгчийн зүгээс Г.Цад өвлөх эрхийн гэрчилгээ олгосонтой холбогдуулан өвлөх эрхийн талаар маргаснаас өөрөөр тухайн нотариатын ажиллагааны явцад Нотариатын тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх заавар зөрчигдсөн гэх мэтгэлцээний байр суурийг илэрхийлээгүй.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч Д.О өвөөс татгалзаж, өөрийн эрхийг Г.Цад нэр заан шилжүүлсэн, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацаанд өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан өөр өвлөгч гараагүй, энэ талаар өөр этгээДн зүгээс шүүхэд маргаан үүсгээгүй зэрэг нөхцөлд өв нээгдсэн газрын нотариатчийн Г.Цад өвлөх эрхийн гэрчилгээг Ж.Дг нас барснаас хойш 3 жилийн дараа олгосон нотариатын үйлдлийг буруутгахгүй юм. Түүнчлэн Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан нотариатч нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл өвлөх эрхийн гэрчилгээ олгох үед байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Өгсөн дүгнэлтийн хүрээнд нэхэмжлэгч нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандах эрх бүхий сонирхогч этгээд биш, энэ талаар шаардах эрх түүнд үүсээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд нотариатын үйлдлийг хууль бус болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нотариатч Д.Оийн Г.Цад олгосон өвлөх эрхийн гэрчилгээнүүДг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд
Нэхэмжлэгч нь нотариатаас 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Г.Цад олгосон өвлөх эрхийн гэрчилгээнүүдэд үндэслэн, урьд дэлгэрэнгүй байдлаар дурдагдсан хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 168.75 м2 барилга, байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 160 м2 газар, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 3 500м2 газар зэргийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, үйлчилгээний зориулалттай 745 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэх, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т шүүх зөвхөн энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг харьяалан иргэний хэрэг хянан шийдвэрлэх зохицуулалтын хүрээнд шийдвэрлэхийг заасан.
Энэхүү бүртгэлийн маргаантай холбоотой асуудлыг зохицуулсан дараах харилцан хамаарал бүхий хуулийн зохицуулалт байдаг:
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлт улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно, 6.6 дахь хэсэгт энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно,
- Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 21.2 дахь хэсэгт зааснаар улсын байцаагчийн шийдвэр болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэнэ,
- Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т сумын газрын даамал нь засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно,
- Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т зааснаар улсын бүртгэлийн байгууллага, засаг дарга, газрын алба, даамал нь захиргааны байгууллага болно,
- Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар захиргааны байгууллагын шийдвэртэй холбоотой буюу нийтийн эрх зүйн маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.
Өөрөөр хэлбэл улсын эрхийн бүртгэл, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосонтой холбоотой маргааныг харьяаллын дагуу Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх ёстой байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар хэргийн харьяалал зөрчиж тус шүүхэд энэ талаарх нэхэмжлэлийг гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын үл хөдлөх эд хөрөнгийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах хэсэгт холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож байна.
Тус шүүхийн харьяаллын бус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь нэхэмжлэлийн нөгөө шаардлагыг хянан шийдвэрлэхэд саад болохгүйг дурдвал зохино.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сийн гаргасан хариуцагч Д.О, Г.Ц нарт холбогдох өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ