| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 301/2025/0076/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/94 |
| Огноо | 2025-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Т |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/94
2025/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Б.Т
Хохирогч: А.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Г.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Гын Лт холбогдох эрүүгийн 2512.............дугаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ......... төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа А аймгийн Э сумын .... дүгээр баг, Б тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Гын Л (ИБД:)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Л нь 2024 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хамт ажилладаг А.Тыг байгууллагын шинэ жилийн арга хэмжээнээс гэрт нь хүргэж өгөх явцдаа харилцан маргасан бөгөөд А аймгийн Э сумын .. баг, ...тоот дах гэрийнх нь гадна очиход А.Т нь гэртээ орохгүй, үргэлжлүүлэн согтууруулах ундаа хэрэглэнэ гэхэд нь үл зөвшөөрч, машинаас татаж буулгаад харилцан зодолдож А.Тын эрүүл мэндэд “уруулд өнгөц шарх, 3 шүдний сулрал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд:
Хохирогч А.Т: 2024 оны 12 дугаар сарын 21-ээс 2024 оны 12 дугаар сарын 22-нд
шилжих шөнө манай байгууллагын шинэ жилийн хүлээн авалт болсон. Шинэ жил дуусаад тарцгаасан. Үргэлжлүүлж ууна гэж ярьж байсан. Би ер нь уудаггүй юм чинь баяраар ганц удаа хамт олонтойгоо ууна гээд бодчихсон байсан. Г.Л гэрийн гадаа намайг хүргэж ирэхээр нь үгүй андаа, өнөөдөр ганц удаа ууя гэсэн. Тэгээд намайг “машинаас буугаад ир” гэхэд нь буугаад очтол намайг 4-5 удаа мөргөхөөр нь “яаж байна вэ” гээд хэлтэл намайг цохиод эхэлсэн. Манай эхнэр гарч ирэх үед би цус нөжтэйгөө холилдчихсон байсан. Маргаашаас нь миний тархи толгой өвдөх болсон. Би 2019 онд үйлдвэрлэлийн осолд ороод баруун чамархайндаа сетик тавиулсан. Тэр сетик маань хавагнаж өвдсөн. Энд компьютер томографикт харах боломжгүй гэсэн тул хүйтэн жин тавьсаар байгаад Улаанбаатар хот руу явсан. Орой нь хотод очоод компьютер томографик хийлгэсэн. Эмч үзээд няцрал, хавантай байна. Азаар сетик чинь хөдлөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Миний үүдэн гурван шүд рүү мөргөсөн тул одоо хүртэл хөдөлгөөнтэй байгаа. Г.Лт миний компьютер томографик хийлгэсэн зардлыг гаргаад өгчих гэж хэлсэн гэв.
Эрүүгийн 251.......... дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч А.Тын өгсөн: “...Тухайн өдөр манай байгууллагын шинэ жил “Б ” зочид буудалд болсон. Шинэ жил дээрээ би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан, шинэ жилийн баярын үйл ажиллагаа 00 цаг өнгөрч байхад дууссан. Бид нар үргэлжлүүлээд архи ууж шоудахаар болсон. Тэгээд би нэгнийхэн машинд суусан чинь Мгийн машин байсан. Тухайн машинд М, Л, Н, Г нар байсан. Тэгээд явж байгаад манай гэрийн гадна хүрээд ирсэн байсан. Тэгээд би тэд нарт хандаж нэг өдөр шоудая гэсэн биз дээ яагаад намайг буулгах гээд байгаа юм бэ гэсэн чинь Л “намайг буугаад ир дээ хө” гэхээр нь би машинаас буусан чинь миний нүүр хэсэг рүү мөргөөд байсан. Намхан болохоор хамарт хүрээгүй ам хэсэг рүү мөргөөд байсан. Би Лд хандаж чи яасан сайн мөргөдөг юм бэ гэж хэлсэн зууралдаад байж байхад машинд байсан хүмүүс салгасан зодоон болоод дууссаны дараа манай эхнэр гэрээсээ гарч намайг авсан. Би гэртээ орсон чинь миний амнаас цус гарч байсан маргааш өглөө эрүүл болоод харсан чинь үүдэн 3 шүд хөндүүртэй юм идэж болохгүй байсан барьж үзсэн чинь хөдөлчихсөн байсан. Тэгээд толгой руу бас цохиулсан болохоор Улаанбаатар хот руу зураг авахуулахаар явж үзүүлсэн чинь сетик хөдлөөгүй байна гэж хэлсэн. Би 2019 онд барилгаас унаад тархины яс цөмрөөд 2020 онд яс нөхөх буюу сетик тавиулах хагалгаанд орсон юм. Л миний ам хэсэг рүү 3-4 удаа мөргөсөн, толгойн үснээс татаж 2-3 удаа цохисон байх яг нарийн сайн санахгүй байна, мөн намайг Г цохисон гэж бодож байна машинд сууж байсан хүмүүс бууж ирээд салгасан. Би Лг цохисон зүйл байхгүй. Бүгд бид хоёрыг салгасаны дараа би Лд хандаж одоо хоёулаа жинхнээсээ зодолдое гэж хэлсэн юм өөр зүйл байхгүй. Би үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/
Хохирогч А.Тын дахин өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ Б зочид буудалд зохион байгуулагдсан. Уг арга хэмжээ орой 18 цагаас эхлээд 23 цаг өнгөрөөгөөд тарсан. Тэндээсээ би Г, Л, Н, Мгийн хамт нэг машинаар явсан. Бид нар тарахдаа өөр газар очиж үргэлжлүүлээд баярын арга хэмжээгээ үргэлжлүүлэн тэмдэглэе гэж ярьсан. Тэгээд би уг хүмүүсийг баяраа үргэлжлүүлэн тэмдэглэх газраа очих гэж байгаа гэж бодоод машинд нь суугаад явсан чинь манай гэрийн гадна ирээд Таа буу гэхээр нь ганц өдөр уух юм чинь өнөөдөр хамт шоудчихая гэсэн чинь Л машинаас буугаад намайг буугаад ирээ гээд машины ард хэсэгт очиж зогссон байсан. Би буугаад очсон чинь намайг үгийн зөрөөгүй миний энгэр хэсгээс барьж байгаад 3-4 удаа миний үүдэн шүд хамар руу мөргөсөн. Тэгэхээр би Лг чи сайн мөргөдөг юм байна яагаад намайг мөргөв гэсэн чинь намайг гараараа нүүрэн хэсэг рүү нэлээд хэдэн удаа цохисон. Тэгсэн хажуу талаас Г гэх залуу буугаад ирсэн, бас гараараа баруун талаас нэлээд хэдэн удаа цохисон мөн гараараа маажсан. Тэгээд Н М нар бууж ирээд салгасан. Мөн манай эхнэр гэрээс гараад ирсэн. Тэгээд уг хүмүүс машиндаа суугаад явах гэхээр нь араас нь хоёулаа нэг нэгээрээ зодолдоё, чи намайг дийлэх юм бол би чамд санасан дээр чинь сая төгрөг, нэмээд шалдан хүүхэн өгөе гээд орилсон. Тэр хүмүүс бүгд машинаараа яваад өгсөн. Тэгээд өөрийн эхнэр Баярцэнгэлийн хамт цагдаагийн газар ирээд гомдол гаргасан. Тухайн үед шинэ жилийн арга хэмжээ болсон учир бид нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Харин Л гэх залуу архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Миний үүдэн 3 шүд хөдөлсөн, тархи хөдөлсөн, духны баруун талын чамархай дээр хөндүүрлэсэн байсан. Мөн миний баруун хацар болон эрүү хэсэгт самардсан байсан. Л миний үүдэн шүд хамар руу 3-4 удаа мөргөсөн, гараараа миний баруун зүүн талын шанаа хэсэг рүү 4-5 удаа цохисон. Мөн миний үснээс зулгаагаад 3:3 см газар үс зулгааж авсан байсан. Миний зүүн талын шанаа толгой хэсэгт гараараа 3-4 удаа цохисон. Би Лхавгааг нэг хоёр удаа цохисон байж магадгүй ээ. Би тэрийг санахгүй байна өөрөө зодуулаад байсан болохоор биеэ хамгаалж үйлдэл гаргасан. Би гомдолтой байна. Би Улаанбаатар хот руу явсан болон миний үүдэн 3 шүд хөдлөөд байгаа энийгээ эмчлүүлмээр байна. Баримт байгаа би бензин хийсэн баримт болон эмнэлэгт үзүүлэхэд гарсан зардлын баримтаа гаргаж өгсөн байгаа. Миний сэтгэцэд ямар нэгэн гэм хор уршиг учраагүй тул би сэтгэцэд учирсан гэм хор уршигийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 хуу/
Хохирогч А.Тын дахин өгсөн: “...би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол байна, би Улаанбаатар хот руу явж үзүүлсэн зардал мөн үүдэн 3 шүд хөдөлсөн түүнийгээ янзлуулах зардал 1.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 93 хуу/
Гэрч С.Гын өгсөн: “...тухайн өдөр манай байгууллагын шинэ жил болсон. Манай ширээнд Т болон бусад хүмүүс суусан. Хамт явсан Н, Л, М нар өөр ширээнд суусан. Би баярын үйл ажиллагаа болж байхад архи уугаад согтсон байна. Тухайн баяр болсон “Б ” зочид буудлаас яаж гарч явсан, хэрхэн явж гэртээ ирсэн эсэхээ мэдэхгүй байна. Маргааш нь би ажлын газрынхаа хүмүүсээс асуусан чинь Н, Л, М, Т нартай хамт явсан гэж хэлсэн. Н, М хоёр надад хэлэхдээ Т Л хоёр зодолдсон харин намайг машинаас буухаар нь арын хаалгаар хашаад Т, Л хоёр руу очуулаагүй гэж хэлсэн. Харин Т руу ална гээд орилоод байсан гэж хэлсэн. Би яг юу болсон талаар огт санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/
Гэрч С.Гын дахин өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай байгууллага шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан. Би тухайн арга хэмжээн дээр архи хэтрүүлж хэрэглээд согтоод болж өнгөрсөн зүйлийг санахгүй байна. Өглөө сэрэхэд гэртээ ирсэн байсан. Тэгээд сүүлд нь хамт явсан хүмүүсээс сонсоход Л, Т нар хоорондоо зодоон хийсэн. Би машинаас орилоод байсан гэсэн бусад зүйлийн би санахгүй байна. Би Ттай нэг ширээнд сууж байсан. Хүнтэй хэрүүл маргаан хийсэн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/
Гэрч Г.Нын өгсөн: “...Тухайн өдөр манай байгууллагын шинэ жил болоод шөнө 00 цаг өнгөрч байхад тарсан юм. Би Мг хүргээд өг гээд машинд нь суусан урд суудал дээр Л, түүний ард Т, голд нь би жолоочийн ард буюу миний хажууд Г суугаад Тын гэр рүү явсан. Замдаа Л, Т хоёр хоорондоо хэрүүл хийгээд маргалдаад байсан. Т нь Лт хандаж “би хот тохижуулахад том хүн, чам шиг намхан хар бол амжихгүй шүү” гээд байсан. Л намхан нуруутай бор царайтай болохоор тэгсэн байх, харин Л Тт хандаж “чи уусан идсэн зүйлдээ сав болчих” гэж хэлсэн. Тэгээд удаагүй Тын гэрийн гадна ирсэн Л түрүүлж буугаад Тыг дуудаж машинаас буулгаад хоорондоо зодолдоод эхэлсэн. Би машинаас буугаад салгасан. Тэр хоёр нэг нэгнийгээ 1-2 удаа л цохисон байх. Машин дотор сууж явахад Т Лын толгойн ар хэсэг рүү нь цохиод байсан. Би голд нь сууж явсан болохоор салгасан. Л эргээд харах үед нь мөн нүүр хэсэг рүү нэг удаа гараараа Т цохисон юм. Машинаас Г бууж ирэх гээд байхаар нь хаалгаар хашаад буулгаагүй. Т руу ална гээд орилоод байсан. Тын эхнэр гэрээсээ гарч ирээд нөхрөө аваад орсон. Бид нар машиндаа суугаад явсан юм. Г машинаас буух тэнхэлгүй согтсон байсан. Харин М, Л бид гурав эрүүл байсан цоо эрүүл байсан хүн бол Л, харин М бид хоёр 2-3 хундага уучихсан байсан юм. Уруулаас нь цус гарч байсан энэ бол машинд байхад цохиулаад гарсан цус байгаа юм, Тын амнаас цус гарсан эсэхийг би анзаараагүй эхнэр нь аваад орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Гэрч Г.Нын өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 21-нд манай байгууллагын шинэ жил болоод бид нар орой 00 цаг өнгөрч байхад тараад би Т, Л, Г бид нар Мгийн машинд суугаад тэндээс хөдлөөд явж байхад Таа Л хоёр хоорондоо маргалдаад Т, Л нар машинаас буугаад хоорондоо маргалдаад барьцалдаж аваад нэг нэгнийгээ хоёр удаа цохисон. Таагийн эхнэр гарч ирээд Тааг авсан. М бид хоёр Лыг аваад хөдлөөд явсан. Лыг машинд явж байхад уруул руу нь нэг удаа цохих шиг болсон. Машинаас буугаад толгой руу нь 2 удаа цохих шиг болсон. Би энэ хоёрыг салгах гээд сайн ажиглаж хараагүй. Би Тын биед хүрээгүй, хоорондоо барьцалдаж аваад нэг нэгнийгээ цохихоор нь салгасан. Г архи их уугаад согтсон. Хөл дээрээ тогтож явж чадахгүй машинд байсан. Тын амнаас цус гарсан. Лын уруул хөхөрсөн харагдаж байсан. Өөр зүйл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/
Гэрч Н.Мгийн өгсөн: “...тухайн үед машинтай нэг чиглэлд байдаг хүмүүс миний машинд суусан. Т, Г, Н, Л дөрөв суусан. Машины урд суудал дээр Л, түүний ард суудал дээр Т, голд Н, миний ард суудал дээр Г суусан. Би 2-3 хундага архи уучихсан байсан болохоор Лыг машин барьчих гээд суулгасан чинь би жолооны үнэмлэхгүй гээд буугаад урд суусан юм. Бид баяр болсон “Б ” зочид буудлаас хөдлөөд Тын гэр рүү явсан. Замдаа Т, Л хоёр хэрүүл хийгээд байсан бас Т Лын ардаас цохиод байсан, Н голд суучихсан байсан болохоор салгаад яваад байсан. Би машин жолоодож явсан болохоор боль гэж л хэлсэн ингэж явсаар байгаад Тын гэрийн гадна ирсэн чинь Л түрүүлж буугаад Тыг буулгах гэсэн чинь “буухгүй би та нартай хамт явна яах гэж манай гадна ирсэн юм” гээд хэрүүл хийгээд буусан. Тэгээд Т, Л хоёр хоорондоо нэг нэгнийгээ заамдалцаад зодолдсон. Н бид хоёр бууж салгасан Тын эхнэр гарч ирээд нөхрөө аваад орсон. Г их согтсон байдалтай машинаас буух гээд байсан Н буулгаагүй. Тэгээд би бүгдийг нь хүргэж өгөөд Лын гэрт машинаа үлдээгээд гэртээ явган харьсан. Учир нь манай гэр нүүрний гудамжинд байдаг болохоор цагдаа байж магадгүй гэж бодсон юм. Уруулаас нь цус гарч байсан, Тыг сайн анзаарч хараагүй шөнө байсан болохоор, харин Л машинд суусан болохоор харсан. Г нь Лыг өмөөрөөд Т руу орилоод байсан. Н машины хаалгаар хашаад тэр хоёр руу явуулаагүй буцаагаад машинд нь суулгасан юм. Л Тт хандаж “чи манай ахын хувцсыг өмсчихсөн юм биш үү” гэсэн чинь Т “хэрэв тийм бол би чамд ам дүүрэн салаавч, шалдан хүүхэнтэй өгье” гээд л байсан. Үүнээс болоод машинд суугаад л хэрүүл хийсэн байх, машинд суугаад Т Лыг намхан хар гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/
Гэрч Н.Мгийн дахин өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ Б зочид буудалд орой эхлээд шөнийн 00 цаг өнгөрч байхад тарсан. Миний 05-25 АРХ улсын дугаартай Приус маркийн авто машинд Л, Г, Т, Н нар суулгаад Наранбулаг хороолол руу явсан. Бид нар нэг хороололд байдаг болохоор бөөндөө сууж явсан. Тын гэрийн гадаа ирээд Тыг “бууж гэртээ ор” гэхэд “би буухгүй та хэдтэй хамт явна” гээд байсан. Тэгсэн Л татаж буулгасан Тыг машинаас буулгах явцад толгойгоор нь хаалга мөргүүлчих шиг болсон. Тэгсэн Т Л нар хоорондоо маргалдаад чи намайг машины хаалга мөргүүллээ гээд Лыг цохиж авсан. Тэгсэн Л урдаас нь цохиод хоорондоо ноцолдоод байхаар нь Н бид хоёр буугаад салгасан. Тэгсэн Тын эхнэр гэрээс гарч ирээд нөхрөө гэр рүүгээ авч орсон. Бид нар машиндаа суугаад хөдлөөд явсан уг машинд байсан хүмүүсийг хүргэж өгөөд Лын гэрийн гадна машинаа орхиод өөрөө гэртээ алхаад харьсан. Би бага зэрэг архи уусан болохоор машинаа Лын гэрийн гадна орхиод гэртээ харьсан. Анх Б зочид буудлаас Л миний машиныг бариад Тын гэр рүү явж байхад араас нь гараар толгой руу нь хоёр удаа цохисон. Тэгээд Тын гэрийн гадна очоод машинаас буугаад Лыг Т нүүр орчим газарт нэг удаа цохих шиг болсон өөр цохисон зүйлийг хараагүй хоорондоо ноцолдоод байсан. Нтай хамт салгаж хоёр тийш нь болгосон. Л Тыг машинаас буулгах гээд татахад толгойгоороо хаалга мөргөсөн. Машинаас буугаад гараараа нүүр орчим цохисон байх би сайн хараагүй намайг буугаад ирэхэд хоорондоо барьцалдаад авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 хуу/
Яллагдагч Г.Лын өгсөн: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаартай
1. А.Тын биед уруулд өнгөц шарх, 3 шүдний сулрал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2,3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4,5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...”гэх дүгнэлт /хх-ийн 23-24 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн АРХ0725/055 дугаартай
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн АРХ0725/064 дугаартай
цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
4. Баруун зовхины дотор булан, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тус бүр нь эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...”гэх дүгнэлт /хх-ийн 69-70 хуу/
2024 оны 12 сарын 22-ны өдөр НИК ХХК-с 86,500 төгрөгийн шатахуун худалдан авсан НӨАТ-ын баримт /хх-ийн 18хуу/
2024 оны 12 сарын 24-нд Сод монгол групп ХХК-с 87,600 төгрөгийн шатахуун худалдан авсан баримт /хх-ийн 18хуу/
2024 оны 12 сарын 23-ны өдөр толгойд тодосгогчгүй дүхс оношилгоо хийлгэсэн Med trauma эмнэлгийн үзлэгийн хуудас /хх-19хх/
Хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн гэрэл зураг /хх-ийн 75 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-
ийн 94 хуу/
Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 95 хуу/
Г.Лын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 103-106 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 109-110 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .. баг, ...тоот хашааны гадна иргэн А.Т нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
хамт ажилладаг А.Тыг байгууллагын шинэ жилийн арга хэмжээнээс гэрт нь хүргэж өгөх үед маргалдаж А аймгийн Э сумын .. баг, ...тоот дах гэрийнх нь гадна очиход хохирогч А.Т гэртээ орохгүй, үргэлжлүүлэн согтууруулах ундаа хэрэглэнэ гэхэд нь үл зөвшөөрч, машинаас татаж буулгаад харилцан зодолдож А.Тын эрүүл мэндэд “уруулд өнгөц шарх, 3 шүдний сулрал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
хохирогч А.Тын өгсөн: “...Тухайн өдөр манай байгууллагын шинэ жил “Б ” зочид буудалд болсон...тэгээд явж байгаад манай гэрийн гадна хүрээд ирсэн байсан. Тэгээд би тэд нарт хандаж “нэг өдөр шоудая гэсэн биз дээ яагаад намайг буулгах гээд байгаа юм бэ” гэсэн чинь Л “намайг буугаад ир дээ хө” гэхээр нь би машинаас буусан чинь миний нүүр хэсэг рүү мөргөөд байсан. Намхан болохоор хамарт хүрээгүй ам хэсэг рүү мөргөөд байсан. Би Лд хандаж “чи яасан сайн мөргөдөг юм бэ” гэж хэлсэн зууралдаад байж байхад машинд байсан хүмүүс салгасан зодоон болоод дууссаны дараа манай эхнэр гэрээсээ гарч намайг авсан. Би гэртээ орсон чинь миний амнаас цус гарч байсан маргааш өглөө эрүүл болоод харсан чинь үүдэн 3 шүд хөндүүртэй юм идэж болохгүй байсан барьж үзсэн чинь хөдөлчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/, гэрч Г.Нын өгсөн: “...Тухайн өдөр манай байгууллагын шинэ жил болоод шөнө 00 цаг өнгөрч байхад тарсан юм. Би Мг хүргээд өг гээд машинд нь суусан урд суудал дээр Л, түүний ард Т, голд нь би жолоочийн ард буюу миний хажууд Г суугаад Тын гэр рүү явсан. Замдаа Л, Т хоёр хоорондоо хэрүүл хийгээд маргалдаад байсан. Т нь Лт хандаж “би хот тохижуулахад том хүн, чам шиг намхан хар бол амжихгүй шүү” гээд байсан. Л намхан нуруутай бор царайтай болохоор тэгсэн байх, харин Л Тт хандаж “чи уусан идсэн зүйлдээ сав болчих” гэж хэлсэн. Тэгээд удаагүй Тын гэрийн гадна ирсэн Л түрүүлж буугаад Тыг дуудаж машинаас буулгаад хоорондоо зодолдоод эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/, гэрч Н.Мгийн өгсөн: “...тухайн үед машинтай нэг чиглэлд байдаг хүмүүс миний машинд суусан. Т, Г, Н, Л дөрөв суусан. Машины урд суудал дээр Л, түүний ард суудал дээр Т, голд Н, миний ард суудал дээр Г суусан. Би 2-3 хундага архи уучихсан байсан болохоор Лыг машин барьчих гээд суулгасан чинь би жолооны үнэмлэхгүй гээд буугаад урд суусан юм. Бид баяр болсон “Б ” зочид буудлаас хөдлөөд Тын гэр рүү явсан. Замдаа Т, Л хоёр хэрүүл хийгээд байсан бас Т Лын ардаас цохиод байсан, Н голд суучихсан байсан болохоор салгаад яваад байсан. Би машин жолоодож явсан болохоор боль гэж л хэлсэн ингэж явсаар байгаад Тын гэрийн гадна ирсэн чинь Л түрүүлж буугаад Тыг буулгах гэсэн чинь “буухгүй би та нартай хамт явна яах гэж манай гадна ирсэн юм” гээд хэрүүл хийгээд буусан. Тэгээд Т, Л хоёр хоорондоо нэг нэгнийгээ заамдалцаад зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/, гэрч Н.Мгийн дахин өгсөн: “...Тын гэрийн гадаа ирээд Тыг бууж гэртээ ор гэхэд “би буухгүй та хэдтэй хамт явна” гээд байсан. Тэгсэн Л татаж буулгасан Тыг машинаас буулгах явцад толгойгоор нь хаалга мөргүүлчих шиг болсон. Тэгсэн Т Л нар хоорондоо маргалдаад “чи намайг машины хаалга мөргүүллээ” гээд Лыг цохиж авсан. Тэгсэн Л урдаас нь цохиод хоорондоо ноцолдоод байхаар нь Н бид хоёр буугаад салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 хуу/, өөрийн гэм буруугаа хүлээж Г.Лын яллагдагчаар өгсөн: “…Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Миний үйлдэлтэй тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаар дүгнэлт /хх-ийн 23-24 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
1.2. Шүүгдэгч Г.Л нь хохирогчийн эрүүл мэндэд уруулд өнгөц шарх, 3 шүдний сулрал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
1.3. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
1.4. Иймд шүүгдэгч Г.Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан, хохирогч А.Тын биед уруулд өнгөц шарх, 3 шүдний сулрал, духанд зөөлөн эдийн няцрал шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
2.2. Хохирогч А.Т нь мөрдөн байцаалтын шатанд “би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол байна, би Улаанбаатар хот руу явж үзүүлсэн зардал мөн үүдэн 3 шүд хөдөлсөн янзлуулах зардал 1.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн, мөн мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шатахуун авсан 86.500 төгрөгийн, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шатахуун авсан 87.600 төгрөгийн, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр толгой тодосгогчгүй /тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий, хамар/ дүрс оношлогоо үзүүлсэн үзлэгийн хуудас 150.000 төгрөгийн баримтуудыг гаргаж өгсөн байна.
2.3 Хохирогчийн гаргаж өгсөн баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд байх тул нийт 324,100 (гурван зуун хорин дөрвөн мянга нэг зуу) төгрөгийг шүүгдэгч Г.Лаас гаргуулж хохирогч А аймгийн Э сумын .. баг, , ... тоотод оршин суух Б овгийн А Т /РД:/-т олгохоор шийдвэрлэв.
2.4 Хохирогч А.Т нь хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, тэрээр цаашид гарах эмчилгээний зардал гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
3.1. Шүүгдэгч Г.Л нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан шүүгдэгч Г.Лт торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
3.2. Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
4.1 Шүүгдэгч Г.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Гын Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лт шүүхээс оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лаас 324,100 (гурван зуун хорин дөрвөн мянга нэг зуу) төгрөг гаргуулан хохирогч А аймгийн Э сумын .. баг, , ......... тоотод оршин суух Б овгийн Аын Т (РД:.......)-т олгосугай.
6. Хохирогч А.Т нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг дурдсугай болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Г.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА