Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 00172

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Э.Мөнхгэрэл

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Шүүгдэгч Б.Ганбаатарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Ганбаатарт холбогдох эрүүгийн 201722000249 тоот хэргийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Цогнууд овогт Батчулууны Ганбаатар, 1982 оны 02 дугаар сарын 16-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Регистрийн РК82021610 дугаартай

Шүүгдэгч Б.Ганбаатар нь 2017 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн иргэн Э.Нэргүйтэй архидан согтуурч байгаад хэрүүл маргааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Б.Ганбаатар нь 2017 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Рашаант сумын 2 дугаар багийн иргэн Э.Нэргүйтэй архидан согтуурч байгаад хэрүүл маргааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч Э.Нэргүйн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 23-ны орой 21 цагийн орчимд би өөрийн мотоциклоор Тосонцэнгэл сумын төв рүү явж байгаад замдаа мотоциклийн бензин дуусаад Тосонгийн Ганбаатар гэдэг залуугийн очиж бензин гуйж аваад Тосонгийн төв орчихоод буцаж гарахдаа 1 шил 0.75 граммын архи, 2 ширхэг том пиво аваад буцах замдаа Ганбаатарынд малгай гуйх гэж ороод архиа задлаад Ганбаатартай хамт уусан. Эхлээд Ганбаатар бид 2 нэг том пиво уучихаад би явах гэтэл Ганбаатар ахиад нөгөө ганц юмаа задлаач гээд байхаар нь задлаад бид 2 уусан. Ганбаатар бид 2 архиа ууж дуусгачаад намайг сууж байхад Ганбаатар шууд өшиглөөд авсан. Би тэгэхээр нь толгойгоо дараад хэвтэж байхад Ганбаатар өшиглөөд дэвсээд байхаар нь би ухаан алдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 311 дугаартай:

- Эрдэнэбилэгийн Нэргүйн биед гэмтэл тогтоогдлоо.

- Эрдэнэбилэгийн Нэргүйн биед хамар ясны хугарал, хэнгэрэгийн цууралт, дух, хамрын нуруу зүүн хацар, шанаа эгэмд зулгаралт бүхий гэмтэл учирсан байна.

- Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

- Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 17-р тал/

Шүүгдэгч Б.Ганбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 03-ны орой гэртээ байж байтал Рашаант сумын харьяат Нэргүй гэдэг танидаг залуу манайд ирж бензин гуйхаар нь би чи өөрөө хийгээд ав гэж хэлсэн. Нэргүй бензин хийж аваад Тосонгийн төв орчихоод буцах замдаа манайд ирсэн. Нэргүй ирэхдээ 1 шил 0.75 граммын архи, 2 том пиво авчирсан. Тэгээд авчирсан 2 пивоо задлаад бид 2 уусан. Нэргүй бид 2 пиво ууж дуусаад байж байснаа Нэргүй намайг манайд ирэхэд би архи задалдаг чи надад архи задалж өгдөггүй гэж ярихаар нь би өөрөө архийг нь задлаад хундаган доор 10.000 төгрөгтэй өөрт нь хийж өгсөн. Нэргүй бид 2 нөгөө архинаасаа 3, 3 удаа уучихаад би архийг нь Нэргүйд буцаагаад өгсөн чинь Нэргүй уг нь би энэ архийг өөр хүнтэй хамт ууя гэж бодож байсан юм. Шөнө айл сэрээгээд яахав чамтай хамт уучихъя гээд байхаар нь бид 2 нөгөө архиа дуусгасан юм. Тэгээд Нэргүй явлаа касскаа өгчих гэхээр нь би касскаа аваад өгсөн. Нэргүй миний касскийг унагаасан. Тэгээд бид 2-ын хооронд маргаан үүссэн. Би Нэргүйг нэг удаа алгадсан. Тэгээд хэсэг зуур юм санахгүй болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Ганбаатар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 201722000249 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: