Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 129/ШШ2020/00790

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 129/ШШ2020/00790

Архангай аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

129/ШШ2020/00790

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Б овогт Ө.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х овогт О.Э-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.У, хариуцагч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Э-тай 2017 оны 12 дугаар сард танилцаж утсаар харилцан дотносоод 2018 оны 09 дүгээр сараас хамтран амьдарч, 2019 онд охинтой болсон. Одоо охин маань 1 нас 2 сартай. Бид хоёр үл ойлголцох шалтгаанаас болж хамт амьдрах боломжгүй болсон. Эвлэрүүлэн зуучлах журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн боловч эвлэрээгүй. Цаашид хамтран амьдрахаа больж, хүүхдээ өөр дээрээ өөрийн халамжиндаа асран хүмүүжүүлэхийг хүсэж байна. Тиймээс би хүүхдээ өгөхгүй, өөрийн халамжиндаа өсгөнө. Би саяхан мэргэжлээрээ Нэгдсэн эмнэлэгт лаборантаар ажилд орсон. Хүүхдээ ааваараа харуулж байгаад аавыг жаахан ажилтай гэхээр нь хүүхдээ хөдөө найзындаа цагаан идээн дээр 5 хонуулаад авчирсан. Тэр хугацаанд О.Э хүүхдэдтэйгээ уулзах гээд ирсэн. Надад хүүхдээ хүнд өргүүлэх санаа бодол байхгүй. О.Э хүүхдээ өөрөө дээрээ авна гэж амаараа ярьж байгаа боловч хүүхэд яаж өсгөж хүмүүжүүлэх талаар мэдэхгүй. Би хүүхдээ О.Э-д өгөхгүй. Иймд О.Э гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч О.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.У бид хоёр 2017 онд танилцаад, 2019 онд охинтой болсон. Түүнээс хойш 6-9 сарын хооронд хэсэг хугацаанд хамт амьдарсан. Хэсэг хугацаанд хамт амьдарч байх хугацаандаа надад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж агсан согтуу тавьж, айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй. Жаахан хэрүүл маргаан хийж үл ойлголцох зүйл байсан. Үүнээс болж аав нь ирээд гэр орноо ачаад аваад явсан. Би хүүхдээ Ө.У-т өгч асруулмааргүй байна. Өөрөө хүүхэд асарч байх хугацаандаа А аймгийн Б сум руу танихгүй айл руу хүүхэд өгч явуулсан байсан. Хүүхдэдтэйгээ уулзъя утсаар яръя гэхэд дан унтаж байна гээд уулзуулдаггүй утсаар яриулдаггүй. Хүүхдэдтэйгээ уулзах гээд очиход байхгүй байсан. Тэгсэн өөрийн хамаатан садан биш танихгүй хүнд хөдөө өгч явуулсан байсан. Энэ хүнд хүүхдээ өгвөл хүнд өргүүлж магадгүй. Би хүүхдээ өөрөө өсгөж хүмүүжүүлэх бодолтой байна. Иймд Ө.У-с гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжиндаа авах бодолтой байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.У О.Э-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Ө.У О.Э нар нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болсон нь 0213105 №41 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн дундаас охин Х овогт Э.А 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн болох нь 6522000039 тоот төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбараар тус тус тогтоогддог.

 

Гэрлэлт цуцлуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, шүүхийн зүгээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч амжилтгүй болсон, зохигч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, эвлэрлийн хугацаанд цаашид хамтран амьдрах талаар санаачилага гаргаагүй тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч О.Э охин Э.А-г өөрийн асрамжинд авна гэж маргаж байх боловч эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдийн амьдарч, өсөж торниж буй орчин нөхцөл байдал, мөн хүүхдийн бага насны байдал зэргийг харгалзан эх Ө.У-ийн асрамжинд үлдээх нь зүйтэй байх ба хариуцагч О.Э хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Э.А-г эх Ө.У-ийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар эцэг О.Э-р охин Э.А-г тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар маргах хамтран эзэмших дундын эд хөрөнгөгүй гэснийг мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хариуцагч О.Э-ыг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч Ө.У нь саад учруулах, хориглох эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140,400 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагчаас 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамжинд 34,214 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Ө.У, Х овогт О.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Э.А-г эх Ө.У-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Э.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.Э-р тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ө.У-т даалгасугай.

4. Гэрлэгчид эд хөрөнгөний талаар маргаангүй гэснийг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг тайлбарласугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн орлогод  үлдээж, хариуцагч О.Э-с 174,614 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ө.У-т 140,400 төгрөгийг, орон нутгийн орлогод 34,214 төгрөгийг тус тус оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний

 

 

хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА