Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 156/ШШ2019/00276

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 04 өдөр

      Дугаар 156/ШШ2019/00276

                  Хэнтий аймаг

 

 

 

 

                                        Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                  зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

156/2019/00303/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...................... байрлах, ................ ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбар /РД:............./-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х......................оршин суух, Э. Э /РД:............./,

Хариуцагч: .......................... оршин суух,  Д. Б  /РД:................/ нарт холбогдох

            Зээлийн гэрээний үүрэг 3 446 096 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Э, Д.Б нараас үндсэн зээлийн төлбөр 2 762 000 төгрөг, хүү 597 318 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86 778 төгрөг, нийт 3 446 096 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 3 446 096 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Төлбөрийг барьцаалсан адуу 7, үхэр 42 толгой малаар төлж барагдуулна гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ............. ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч Э.Э, Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3 446 096 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал нь зээлийн гэрээний үүрэг 3 446 096 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах дээр маргаантай байсан боловч нэхэмжлэгч талын зүгээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа шүүх хуралдааны явцад татгалзсан болно.

Иймд хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд  хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч нар нь өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул тэдгээрийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон 

                                                                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан ............. ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбарын  3 446 096 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Э, Д.Б нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 088 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 088 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.БАДРАХ