| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/20219/00471/И |
| Дугаар | 129/ШШ2019/00691/И |
| Огноо | 2019-11-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 129/ШШ2019/00691/И
| Дугаар 129./ШШ2019/00691 |
| Г 1 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Архангай аймгийн Хайрхан сумын 4-р баг, Могой гэх хаягт оршин суух Х овгийн Ө.И-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багт оршин суух, С овгийн Х.Б А овгийн Ж.Э нарт холбогдох 7.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгчийн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энххүү нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Ө.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 11 сард Ө.И нь хариуцагч нар болох Х.Б, Ж.Э нарт 32 тооны адуу зарсан байна. Үүнд 8 гүүг нэг бүрийг нь 450.000 төгрөгөөр, 20 шүдлэн адууг нэг бүрийг нь 320.000 төгрөгөөр, 4 морь нэг бүрийг нь 500.000 төгрөгөөр тус тус нийт 12.000.000 төгрөгөөр зарсан боловч нэг адуунаас 100.000 төгрөг хасаж нийт 11.900.000 төгрөгөөр зарж тохирсон болно. Тухайн үед дээрх адууны үнийг хариуцагч нар нь Дархан-уул аймгийн махкомбинатад адууг аваачин зараад мөнгийг төлнө гэсэн боловч одоог хүртэл бүрэн төлөөгүй байна. Адууны үнэ болох нийт 11.900.000 төгрөгөөс Ө.Идэр нь 2.400.000 төгрөгийг Баттөрөөс бэлнээр, Эрдэнэмандал сумын Алаг-уул гэдэг хүнээс 2.500.000 төгрөг бэлнээр тус тус авсан байна. Адуу зарсны үлдэгдэл мөнгө болох 7.000.000 төгрөгийг одоог хүртэл хариуцагч нар төлөөгүй байгаа болно. Иймд хариуцагч нар болох Х.Б, Ж.Э нараас адуу зарсны үнэ болох 7.000.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагч Х.Б, Ж.Э нар нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн иргэн Х.Б, Э нар нь Могой багийн иргэн Ө.Идэрт өгөх өр төлбөр байхгүй. Ө.И нь Б, Э болон Алаг-Уултай тооцоо хийсэн бичиг данс нь бидэнд байгаа. Хэрэв мөнгө дутуу бол Алаг- Уулаас авах байх. Ө.И нь Б,Э хоёрыг зодож 3 адуу дээрэмдэж танхайрч авсан. Х.Б-д зодуулсны улмаас архаг хууч өвчтэй болсон. Хамар муруйлган зодож танхайрсан гэжээ. |
| Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сард Ө.И нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулж Х.Б, Ж.Э нартай 32 тооны адууг нийт
Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжпэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжпэгч Ө.И нь хариуцагч Х.Б, Ж.Э нараас адууны үнэ
Ө.И-н нэхэмжлэлтэй, Х.Б, Ж.Э нарт холбогдох 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 12 цагт зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч нарт мэдэгдэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б “хариуцагч нарын эзгүйд” хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч Х.Б, Ж.Э нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. |
| 2 |
|
|
| Нэхэмжлэгч Ө.И нь хариуцагч нарт 2015 оны 11 сард 32 тооны адууг нийт
“Идэрээс 11.900.000 төгрөгийн адуу авсан. Х.Б үлдэгдэл 8.500.000 төгрөг өгнө. 2016 оны 02 сарын 15” гэсэн агуулга бүхий бичгийг Х.Баттөр бичиж өгсөн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичсэн. Ө.И-н нэхэмжлэлтэй Х.Б, Ж.Э нарт холбогдох 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийг шүүх хүлээн аваад 2018 оны 07 сарын 23-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 129/Ш32018/002318 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж, 2018 оны 09 сарын 12-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 129/Ш32018/02745 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байсан байх тул худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй шаардах эрх дуусгавар болоогүй байхад нэхэмжлэгч Ө.И шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Хариуцагч Ж.Э нь 2019 оны 07 сарын 29-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчтэй тооцоо хийсэн гэх нэг хуудас баримтыг нэхэмжпэгч Ө.И-н гарын үсэг мөн эсэхэд шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж шинжээч томилж, шинжээч нь 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 026 тоот дүгнэлтийн үндэслэлдээ “Шинжилгээнд ирүүлсэн гар бичмэл болон харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Ө.И-н гар бичмэл өөр хоорондоо тохирч байна” гэсэн дүгнэлт гаргасан, нэхэмжлэгч Ө.И тайлбартаа “шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн тэмдэглэлийн дэвтрийн тал хуудас дахь бичвэр миний бичсэн бичиг мөн байна. Энэ үйл баримтдээр миний хувьд маргахгүй” гэжээ. 2019 оны 07 сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтыг хариуцагч Ж.Э “энэ дэвтэрт тооцоо хийгээд тооцоо дууссан бичилт байгаа” гэж тайлбарласан ба хариуцагч Х.Б, Ж.Э нар нь нэхэмжпэлийн шаардлагыг үгүйсгэж татгалзаж байгаа үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй атал энэ үүргээ хэрэгжүүлж шүүх хуралдааны оролцоогүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж нэхэмжпэгч Ө.И-с худалдаж авсан адууны үнийг төлж дуусгасан гэсэн үйл баримтыг хариуцагч нар нотлох үүргээ биелүүлээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүх нэхэмжпэгчээс гаргасан тайлбар болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэснийг баримтлан нэхэмжпэгчийн төлөөлөгч Ц.Б-н “Ө.И-с өөрийнх нь бичиж өгсөн гэдэг тооцоог асуухад яг энэ тооцооны дагуу өгөлцөж авалцсан зүйл байхгүй. Харин хариуцагч нар маргаад байвал 2.200.000 төгрөг авна гэдэг тооцоогоор шийдүүлж болно гэж хэлсэн” гэсэн тайлбар, хариуцагч Ө.И-н шүүхэд гаргасан “шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн тэмдэглэлийн дэвтрийн тал хуудас дахь бичвэр миний бичсэн бичиг мөн байна. Энэ үйл баримт дээр миний хувьд маргахгүй” гэсэн тайлбарыг үндэслэн хариуцагч нарыг нэхэмжлэгч Ө.Идэртэй байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүрэг 2.200.000 төгрөгийг биелүүлээгүй гэж үзэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн
|
| 3 |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон * ТОГТООХ нь:
|
|
|
| 4 |