Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/58

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж,                                                                                      

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *****

улсын яллагч ****

шүүгдэгч нарын өмгөөлөгч ******,

шинжээч Б.Баясгалан,

Гэрч ******

шүүгдэгч *****, шүүгдэгч *****,шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****, *****, ***** нарт холбогдох эрүүгийн ***** дугаартай, ******* индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр **** аймгийн ***** суманд төрсөн, 41 настай, ****, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *****оо ХХК эмийн сангийн жолооч ажилтай, ам бүл 1. Сэлэнгэ аймгийн ****сумын 3 дугаар баг, *****тосгоны чулуутын ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, *****ургийн овогт *********Регистрийн дугаар: РД: *****

2. Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр С******суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизм оператор мэргэжилтэй, “*****г” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт С***** сумын 3 дугаар баг, ******03 дугаар байрны 08 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ***** ургийн овогт ****** Регистрийн дугаар: РД: *****

3.Монгол улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгон, 3 дугаар баг, 3 дугаар байр, 4 дүгээр орц, 26 тоотод оршин суух хаягтай,

-Урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 5400 нэгж буюу 5,400,000 төгрөг торгох ял шийтгүүлсэн, ****ургийн овогт ****** Регистрийн дугаар: РД: *****,

Хэргийн товч утга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

2.1 Яллагдагч **** нь ****** нартай бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11 дүгээр сарын 21-ний өдөр Хьюндай 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, Комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах "Хэрээн гол" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 657,6 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 2,900,014 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 738,053 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн ****** нартай бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11 дүгээр сарын 21-ний өдөр Хьюндай 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, Комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан ******* нутаг дэвсгэрт байрлах "Хэрээн гол" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 3020,3 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 21,559,727 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 4,166,728 төгрөгийн хохирол учруулсан,

2.2.Яллагдагч ******** нартай бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11 дүгээр сарын 21-ний өдөр Хьюндай 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, Комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан *****сумын нутаг дэвсгэрт байрлах "Х*****" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 657,6 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 2,900,014 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 738,053 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.Амартүвшин, Р.Батжаргал нартай бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11 дүгээр сарын 21-ний өдөр Хьюндай 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, Комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах "Хэрээн гол" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 3020,3 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 21,559,727 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 4,166,728 төгрөгийн хохирол учруулсан,

2.3. Яллагдагч ******** нартай бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11 дүгээр сарын 21-ний өдөр Хьюндай 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, Комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан С******г дэвсгэрт байрлах "Хэрээн гол" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 657,6 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 2,900,014 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 738,053 төгрөгийн хохирол учруулсан,

*******нартай бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11 дүгээр сарын 21-ний өдөр Хьюндай 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, Комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан ******сумын нутаг дэвсгэрт байрлах "***** гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 3020,3 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 21,559,727 төгрөг, нөхөн сэргээх аждын зардал нь 4,166,728 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч, шинжээч нараас гаргасан мэдүүлэг,улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт,

1.1.Шүүгдэгч **** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Техник аваачиж тавьсныхаа төлөө энд ингэж хэрэгтэн болоод зогсож байгаадаа харамсалтай байна. Хоёр найзтайгаа нийлж ченж хийж дундаас нь бага зэрэг хэмжээний ашиг олох гэж бид нар тиймэрхүү үйл ажиллагаа явуулсан... гэх,

1.2 Шүүгдэгч ****шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би 2023 оны 6 дугаар сард Хэрээн голын наана хавчиргана гэх газар техникээ гаргасан. Мөн дам дамаа хүнээр яриулж, 296 дугаартай тогтоолоор бичил уурхайн чиглэлээр зөвшөөрөл хөөцөлдөөд явъя гэж надад нэг хүн хэлсэн. Тэр хүнтэй ярьж хөөрсний үндсэн дээр тийшээ техникээ дөхүүлж тавьж байя гэж хэлэхээр нь дөхүүлээд тавьчихсан байсан. Сүүлд нь гол горхи үертэй байгаад очиж авч чадаагүй байж байгаад 10 дугаар сард очиж авах гэсэн боловч хүмүүс янз бүрийн юмыг нь аваад, жоохон эвдрэл гэмтэл гаргачихсан байсан. Тэрийгээ янзлаад дээшээ Хэрээн гол руу дөхүүлж тавиад 11 сард дахиж засвар хийгээд цаашаа авч явах гэсэн боловч тийм боломж байхгүй, ****** экскаватор эвдэрчихсэн байсан, мөн хамт явж байсан учраас засаж үлдээгээд орхиод ирсэн. Тэгээд 2024 оны 02 сарын 01-ний өдөр намайг ***** байхад **** цагдаагийн албан дээр хүрээд ирээч гээд экологийн цагдаагаас намайг дуудсан. Би Дарханаас үүрээр гарч өглөө 9 цаг очиход намайг аваад **** гэх газар луу явсан. Тэнд баахан цагдаа нар байсан бөгөөд “энэ хэргийн газар та нар алт олборлосон байна, энэ техник чинь мөн үү” гэж асуусан. Техник нь бол мөн ухсан газар нь бол биш гэж хариулсан.

Тэгээд тэр цагдаа нарын нэг нь буу гаргаж ирж буудаад, “энэ хэргийн газрыг ухсан хүмүүс нь та нар мөн биз дээ” гэж асуусан. Тэгээд би сандраад юм ярьж чадаагүй. Хэргээ хүлээ гэхээр нь “би чадахгүй, өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгнө” гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар чимээгүй болчихсон. 06 дугаар сард нэг дуудаад “хэргээ хүлээх үү” гэж ахин асуусан. Анхнаасаа тэр дөрвөлжин нүхийг чи ухсан байна гэж хэлэхэд нь ухаагүй гээд өнөөдрийг хүртэл явж байгаа. Ухаагүй гэдгээ хэлээд байхад л ухсан гээд байгаа нь надад харамсалтай байна...гэх,

1.3 Шүүгдэгч ****шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 онд экскаватороо тэнд тавьчихсан байсан. Тэгээд 9, 10 сарын хавьцаа очиж техникээ очиж эргэхэд манай техник эвдэрчихсэн, сэлбэг зэргийг нь хулгайлчихсан байсан. Тэгээд би 2023 оны 10 сарын дундуур очиж техниктээ засвар үйлчилгээ хийгээд сумын төв рүү техникээ оруулахаар дээшээ авч явж байсан. Замд 2 экскаватор байсан бөгөөд миний техник ч мөн адил зуураад явж өгөхгүй байсан учраас тухайн 2 техникийг бараадуулаад ойрхон тавьсан. Дараа нь тухайн 2 техникийн хүнтэй холбогдоход энэ 2 хүн байсан бөгөөд дараа нь цуг очиж техникээ очиж янзлаад явъя гэж ярилцаад тэнд нь хаячихсан. Мөн 2024 оны 02 сарын 01 билүү 02-ны өдөр гэрээс намайг цагдаа дуудаад аваад цагдаагийн газар очсон. Өрөөнд нь ороход экологийн цагдаа нар зөндөө байсан бөгөөд зарим цагдаа нарыгаа ахалж байгаа цагдаа нь гарч бай гээд намайг суулгаж байгаад “таны экскаватор ******* байгаа юу” гэж асуухаар нь “байгаа” гэж хариулсан.  Мөн “та тэнд хэдэн нүх, хэн хэнтэй ухсан үнэнээ хэлчихвэл таны хэрэг мэрэг бүх юмыг чинь зохицуулаад дарж өгнө, та 2-3 хүний нэр хэлээд өг” гэж намайг баахан шахсан. Миний зүгээс “үгүй, тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэгээд “за тийм бол чамтай өөрөөр ярина аа” гээд намайг гаргаж явуулаад 02 дугаар сарын 04-ний өдөр ****** бид хэдийг “Хэрээн гол гэх техник байгаа газар чинь очъё” гээд авч явсан.  Тэнд очиход гэр болон усан буу байсан. Энэ хэнийх вэ гэж асуухаар нь “би мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд “та нартай ондоогоор ярина аа” гээд Бугант руу авч явж мэдүүлэг авсан. Надаас “мэдүүлэг өгөх үү” гэж асуухаар нь “би өгнө” гэж хариулаад мэдүүлгээ өгсөн. Би өмнө нь дарамт авах талаар мэддэггүй байсан бөгөөд хууль зүйн зөвлөгөө авсны дараагаар мэдсэн. Энэ талаар гомдол гаргаагүй гэх,

1.4  Гэрч ***** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Намайг Сэлэнгэ аймгийн ***** суманд байхад Цагдаагийн ерөнхий газраас утсаар яриад мэдүүлэг өг гэж хэлсэн. Мэдүүлэг өг гэж дуудчихаад таниас ****** нарын талаар мэдүүлэг авах гэж байна гэж хэлсэн. Энэ гурван хүнийг таних уу гэж асуусан. Би танина, нэг гол, нэг тосгоны хүмүүс гэж хэлсэн. Надаас хэрцгий, чанга дуугаар чи ингэ тэг гэж мэдүүлэг авсан. Би суугаад байж байтал дарамтлах маягаар мэдүүлэг аваад байсан. Чамд энэ гуравтай хамт энэ хэрэг дээр ял үүрүүлнэ шүү гэж захирангуй маркаар мэдүүлгүүд авсан. Хажуугаар нь энэ нөхөр ямар зэвүүн байна аа, нэг шаачихмаар гээд хажуугаас их юм ярьсан. Цохичихмоор зэвүүн харцтай гээд 3 цагдаа байсан. Байцаалтын үед эхнэр төрчихсөн 6 сартай байсан. болохгүй бол эхнэрийг чинь авчирч байгаад хажууд нь байцаалт авна. Дутуу төрсөн хүүхдийг чинь 26 км-ын цаанаас авчраад цагдаагийн газар байцаалт авна гэдэг надад хэцүү байсан. Гурвуулаа орж ирчхээд хажуу талаас ял өгнө гээд, янз бүрийн юм яриад наад 3-тай чинь хамт эрүү үүсгэнэ гээд захирангуй байцаалт авсан. Би Батжаргалын малчин хийдэг. Хадлангийн мөнгө орно. Намар, зундаа сүү цагаа, тэгээд цалин гэж мөнгө дансаар орж ирдэг.Өвөл болоод малын ажил цэгцтэй болохоор нь Батжаргал ирээд засвар хийгээд өгөөч гэхээр нь засвар хийж өгсөн. *****/,*******3 энэ танхимд байна.  Экскаваторыг би өөрөө барьж шалгаж үзсэн. Экскаваторыг шанагадаж үзэхэд ажиллаагүй гэх,

1.5 Гэрч ****** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Хэдийд гэдгийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан гэртээ согтуу байхад хоёр цагдаа авч явсан. Би самраас дөнгөж ирээд байж байсан. Бажгай намайг “Бид нар засвар хийж байгаа юм. Техник эвдэрсэн байна.  2-3 хоног” гэж хэлсэн. Ууланд очоод 4-6 хоног хоол хийсэн. Эд нар намайг очиход засвар хийж байсан. 11 сарын эхээр 5-7-ны өдөр хавьцаа очсон. Тэнд тогооч хийсэн. Эд нарын хоолыг хийдэг байсан. Тэнд *****нар байсан. Эдгээр хүмүүс экскаватор дээр засвар хийгээд л байдаг байсан.Тэнд 3 экскаватор байсан...”  гэх,

1.6 Гэрч ****** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... Би хүнд машин механизмын засвар, үйлчилгээ, тоног төхөөрөмж зардаг. Хэрээн гол гэх газар очсон.Тэр айн мэдэхгүй, нэг удаа л очиж байсан. Очихдоо ***** холбогдож очсон. Би ***** өмнө нь юм зараад, тавьж өгөөд мөнгийг нь авчихсан байсан. Тэнд очоод экскаваторт нь ойр зуурын засвар үйлчилгээ хийж, 7 хоносон. 7 хоног болоход Хорлоо надтай хамжиж, засвар үйлчилгээ хийлцсэн.  Техникийн үйл ажиллагааг нь 100 хувь хэвийн болгож, өгч чадаагүй. Доголдоод тохиргоо нь болохгүй байсан.  Миний нацосны даралт нь хүрэхгүй байсан. Шалгаж асаахаар таарахгүй, гол нь зөрсөн байсан. Минийх К140, энэ хүмүүсийнх К141 байсан. Гол нь зөрөөд байсан. Тухайн газар нэг ч хүн үлдээгүй. Техникүүдээ гурвууланг нь хучаад үлдээгээд явсан ... гэх,

1.7 Шинжээч *****шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөгчийн тогтоолоор өгөгдсөн **** сумын ***** 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “****” гэх газар иргэд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар шар өнгийн 1 ширхэг экскаватор, шар өнгийн Hyundai 2900 LC маркийн экскаватор ашиглан ашигт малтмал олборлосон гэх тусгай мэдлэг шаардлагатай гэж байна. Надад тогтоол дээр нэр өгдөггүй. Гомдлын дугаар, байршил байдаг. Ямар хүнд холбогдсон нь тодорхой байдаг учраас мөрдөгчийн тогтоолд заагдсанаар нэр бүхий иргэд гэж дүгнэлт дээрээ бичсэн. Газрынхаа хэмжээг тодорхой өндөрт нэг түвшинд дрон нисгэж, зураглал авч, фото зургийг нь авсан. Дроны зураглалыг авдаг программаар гэрлийн хугарал, гэрлийн хурдыг үндэслэн тухайн талбайн өндөржилтийн хэмжээг гаргадаг. Мэргэжлийн дрон учраас солбилцолтой, координаттай явж байдаг. Тайланд өндөржилтийн бүс гэх зураг хавсаргасан байгаа та харсан бол өндөржилтийн зургийг ажиглаад үзвэл монгол гэр, экскаватор, скубер нь өндөр, намаараа ялгарч байдаг. Тухайн ухагдсан талбайн хэмжээ болон эзлэхүүний хэмжээ гарч ирдэг. Сүүлийн үеийн дэвшилтэд технологи ашиглагдаж байна гэсэн үг. Баримжаалах, багцаалах, метрлэх биш.  Би 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр талбай дээр очсон. Энэ авсан зураглалууд нь дроны зураглал юм. Хүмүүс сансрын зураг ашиглалаа гэж ойлгоод байдаг. Сансрын зураг дээр зогсож байгаа хүн харагдахаар, гэр харагдахаар өндөр нягтралтай гардаггүй. Дрон гэдэг багажаар өөрөө очиж, гаргасан. Шинжээчтэй холбогдогч нарыг уулзуулдаггүй. Яагаад гэвэл их, бага гаргаад өгөөч гэх мэт ашиг, сонирхол яригдана гэж үздэг юм шиг байгаа юм. Тийм учраас хэргийн газар дээр очиход хүмүүс нь байвал “Ийм байгууллагаас явж байна” гэж хэлээд явдаг. Хэргийн газар дээр очиход экологийн цагдаагийн мөрдөн байцаагч нар хамт явсан. Миний зураглал хийснийг харвал хүмүүс нь зогсож байгаа нь ажиглагдахаар байгаа. Скубер, экскаваторын хооронд зогсож байгаа нь харагдана.  Өмнө нь эвдэгдсэн талбайн хувьд эвдэгдсэн талбай. Урьд өмнө нь үйл ажиллагаа явуулж, хөрс нь гэмтсэн гэсэн үг. Өмнө нь эвдэгдсэн талбай дээр хөрс, ургамлын хохирол тооцдоггүй. Холбогдогч нараас хөрс, ургамлын хохирол тооцоогүй. Усан сан бүхий газар, ойн сан бүхий газар гэдэг дээр би техникийн алдаа гаргасан байна. Мөрдөгчийн өгсөн солбилцлын цэг зарим хэсгээрээ миний зурсан зурааснаас дутах, давах, орох гарах тохиолдол гардаг. Гэхдээ ухаш нүхний хилийн заагийн хэмжээнд хийгдэж байгаа учраас солбилцол зөрөх асуудал гарахгүй гэсэн үг. Үндсэндээ 06, 01 гэх арай том талбайн хувьд аваад үзвэл мөрдөгчийн тогтоолын цэг нь зүүн гар талд байгаа скуберын хошуу нь солбилцлын цэгт ороогүй байдаг жишээтэй. Гэтэл баруун гар талдаа скубер 2 нь талбайгаасаа ухагч нүхнийхээ хэмжээнд хийдэг. Зарим хэсэгтээ мөрдөгчийн өгсөн цэгээс хэтэрч гарна. Зарим хэсэгтээ дутна гэсэн үг. Тийм учраас хэргийн газар дээр очиж, ухаш нүхнийх нь эрмэг, заагаар хэмждэг. Солбилцлын хувьд огт өөр газар байдаг. 2024 оны 02 дугаар намайг очиж, зураглал хийж байх үеэс одоо энэ газрыг тэгшилсэн, янз бүрийн асуудал гарсан байхыг үгүйсгэхгүй. Газар дээр нь очиход миний зураглал хийсэн солбилцлын цэгүүд нь байсан. Манай архивт дроноороо, солбилцолтойгоо хадгалагддаг. Би мэргэжлийн дрон хэрэглээд байгаа шалтгаан нь юу вэ гэхээр ямар гэрэлтэй байгаа бүх мэдээлэл нь өөр дээрээ шийт байдлаар хадгалж авдаг. Тэрнээс биш дурын дроноор хэмжилт хийдэггүй. Энэ зүйл дээр би эргэлзээгүй, 100 хувийн баталгаа өгч чадна. Тэнд ямар үйл ажиллагаа явуулсныг би мэдэхгүй учраас би хэлэх боломжгүй. Хэргийн газрын хувьд над руу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр утасдаж, “Танайхаас мэдлэг шаардлагатай боллоо. Ирээд нотлох баримтаа цуглуулж ав” гэж хэлсний дагуу 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр очиж, зураглалыг авсан. Хүмүүс нь байж байгаад дүгнэлтээ хийвэл надад амар байдаг. Яагаад гэвэл 7 хоногийн дараа очиход булсан зүйл гардаг. Тийм байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд очсон. Тэрнээс холбогдогч нарыг байсан эсэхийг би мэдээгүй. Мөрдөн байцаагч нар байсан талбайд очсон.Хавтаст хэргийн хамгийн арын хуудсанд хөндлөнгөөр 45 градусын өнцөгтэй дрон дээрээс авсан зураг байна. Үндсэндээ харахад намайг очиход байсан газрын гэр нь тэнд байна. Экскаватор нь хажууд нь байж байна. скубер нь байж байна. Ингээд нотлогдчих болов уу гэж ойлгоод байна. Түүнээс биш дроны зургийг шийт файл болгох ёстой байдаг. Шийт файлаа Google Earth программ дээр суулгадаг. Дахин тогтоолоор өгөгдсөн солбилцлын цэгийг хийдэг. Өнөөдөртөө бол боломжгүй болчхоод байна. Хамгийн арын хуудсанд зураг нь байна. Тухайн үед ухсан нүх байсан гэдгийг баримтжуулсан. Би дроноор авсан. Миний компьютер дээрээс зөвхөн нэг хэсгийг нь таслаад тавьчихсан байна. Дроноор авсан зургаа би ашиглаж байна. Дэлгэцээр эргүүлээд харуулъя. Ийм өргөн далайцтай цагдаа нар тэнгэр дээрээс авч чадахгүй. Татаад харвал цагдаа нь энд байж байна. Хамгийн сүүлд нь хөндлөн зураг авдаг. Хөндлөн авсан 5 зураг байна. Наад хоёр хүн чинь надтай уулзахгүй яасан юм. Гэр, цагдаагийн албан хаагч, монгол гэр, экскаватор, скубер нь байж байна. Дроноор дээрээс нь тодорхой өндрөөс авсан зураг байна. Энэ зураг маань тухайн байгууламжийн зургууд гэсэн үг. Сансрын зургаас усны сав хүртэл харагдахгүй. Гэр нь харагдаж байна. Усан сан бүхий газарт “Хэрээн гол” бүхэлдээ хамаардаг.Усан сан бүхий газар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хориглоно. “А” лицензтэй байсан ч тэнд очиж, ухахыг хориглож байгаа... гэх,

1.8 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч ***** нарын Монгол улсын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Тус нөхцөл байдлыг өнөөдөр шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцлээ. Шүүх хуралдааны танхимд мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн нэр бүхий гэрчийг шүүх танхимд биечлэн дуудаж, мэдүүлэг авах ажиллагаа явагдлаа. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нэгдүгээрт гэрч **** мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн мэдүүлгээр 2023 оны 11 дүгээр сард “Хэрээн гол” гэх газар орсон. Намайг очиход 2 ширхэг Hyundai экскаватор, скрубер, дизель мотор гэх зүйл байсан. ***** гэх 2 оператор байсан. н.Ганзориг гэх тогооч байсан. Бид хоёр 2 хоног хөрс хуулсан, 2 хоног шороо ухсан.***** ах надад цалин өгдөг байсан гэх мэдүүлэг өгсөн. Зөвшөөрөлгүйгээр алт угаах, эрэн хайх, олборлох үйл ажиллагаа явуулж байсныг энэ гэрчийн мэдүүлэг. Хоёрдугаарт гэрч ***** нь “***** ахтай ярьсан. **** гэх газар очсон. Бид хоёр оператор хийсэн. Шороогоо угаасан. Хүмүүс ирж магадгүй гээд бид нар ногоон өнгийн пленкоор бүх техник, тоног төхөөрөмжөө хучсан. 2 тусдаа газар хөрс хуулж, шороогоо угаасан. Угаасан алтаа 12 цагийн зайтай өгдөг байсан. Скуберээр бамбардаж асаадаг байсан” гэх мэдүүлгийг өгсөн байна. Тухайн газар болсон үйл явдлыг энэ гэрч мэдүүлээд байна. Мөн тухайн газар очиход байсан техник, тоног төхөөрөмжийг хэрхэн, яасан талаар энэ гэрч мэдүүлж байна. Гуравдугаарт ***** гэх хүн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд 2 удаа мэдүүлэг өглөө. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 11 дүгээр сард Хэрээн гол гэх газар очсон. Очиход 3 ширхэг экскаватор байсан. Хоёрыг нь нийлүүлээд тавьсан. ***** хийж байх үед эвдэрсэн. Тухайн газар нь үлдээсэн” гэх мэдүүлгийг өгсөн. Шүүх хуралдааны шатанд “Би 11 дүгээр сард очсон. Экскаватор байсан. 2 ширхэг экскаватор нэлээн зайтай, нэг экскаваторыг хучаад үлдээсэн. Тийм учраас энэ хүний мэдүүлэг нь засвар үйлчилгээ хийхээр очсон нь үнэн. Яг ямар үйл ажиллагаа хийсэн нь мэдэгдэхгүй байна. Тэгж яриад байгаа зүйл нь худлаа байна гэдэг агуулгаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэг өгсөн. Тэр агуулгаа юу гэж тайлбарладаг вэ гэхээр “Чанга дуугаар яриад байхаар нь би айгаад байсан юм” гэдэг. Тэр хүн бичиг, үсэг мэддэг, насанд хүрсэн хүн чанга дуугарлаа гэхэд би яах ёстой, ямар шалтгаанаар энд дуудагдаж ирсэн гэдгээ мэддэг. Мөн дээрээс нь худлаа яривал хариуцлага хүлээнэ гэдгийг мэдсээр байж, мэдүүлэг өгч байна. Нэг үгээр хэлэхэд ухамсарт хүн тэнд очиж, мэдүүлэг өгөөд байна. Тэр хүний өгсөн мэдүүлэг, шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг хоёулаа тэс хөндлөн байсан бол үнэхээр дарамтад өртөж, сэтгэл санааны дарамтад байгаа бол ярьж байгаа зүйл нь таараад байна. Экскаваторыг хучиж, үлдээгээд бүгдээрээ явсан гэдэг нь тохирч, таарч байна. Тийм учраас мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхэд өгсөн мэдүүлгийн зөрүү гарч байна. Энэ мэдүүлгээр өгч байгаа зөрүү нь аль нь зөрүүтэй, аль нь зөрүүгүй гэдэг нь өгсөн мэдүүлгээс харьцуулахад гараад ирнэ. Тухайн газар тэр хүн очсон байна, экскаватор зассан юм байна. Явахдаа экскаваторыг ямар нөхцөл байдалтай үлдээсэн гэдгээ мэдүүлж байна. Тийм учраас энэ хүн үйл ажиллагаа явуулдаг гэж яриагүй. **** гэх хүн мөн адил мөрдөн шалгах ажиллагааны шат, шүүхийн шатанд тус тус мэдүүлэг өгч байна. ***** хувьд “Би хөрс хуулах болон скуберээр шороо угаах ажилд оролцоогүй. 2023 оны 10 дугаар сард тухайн газар засвар үйлчилгээ хийсэн гэж мэдүүлэг өгсөн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээс нь асуусан. Яагаад гэвэл асууж байна вэ гэхээр тухайн газар мэдүүлэг өгөхөд бид нарын хэн нь ч байгаагүй. Гэтэл энэ хүн “Овоолсон шороо, хөрс хуулах ажил хийсэн. Техникийг зассан. Скубер гэх зүйл байсан боловч ажиллаагүй” гэх мэдүүлгийг өгсөн. Тухайн ажиллаагүй нь ямарваа нэгэн байдлаар экскаватор огт ажиллаагүй талаар энэ хэрэгт мэдүүлээгүй. Эдгээр хүмүүсийн өгч байгаа мэдүүлгээр үйл ажиллагаа явуулсан талаар, хэн хэн байсан талаар, **** гэх хүн очиход хэн байсан талаар, ***** гэх хүн очиход хэн байсан, ямар үйл ажиллагаа явуулсан, ямархуу байдалтай орхиод явсан талаар мэдүүлээд байгаа учраас эдгээр мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжтой байна гэж үзэж байна. Хоёрдугаарт ****** гэх хүмүүс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дарамтад орсон байна, нотлох баримтаар үнэлүүлэхгүй байя гэдэг саналыг өмгөөлөгчөөс тавьж байна. Гэхдээ эдгээр хүний өгсөн мэдүүлгүүд нь бусад нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд, тэр нотлох баримтыг үнэлэх бүрэн боломжтой. Нотлох баримтаар үнэлэх боломжтой мэдээлэл нь хэрэгт гэрчээр ****** мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тухайн газар хаана байсан, ямар нөхцөл байдалтай үлдсэн нь тодорхой дурдагдсан. Юмаар боогоод үлдээсэн гэдэг нь хэргийн газрын үзлэг дээр даавуу юм уу, гялгар цаас юм уу гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Ногоон өнгийн зүйлээр бүтээсэн байгаа нь зурган дээр байна. Хүйтэн учраас бумбардаж асаадаг байсан. Хөдөө царцаад ажиллахгүй болохоор нь алт угаах төхөөрөмжөөр усаа халаадаг байсан гэж гэрч мэдүүлсэн. Гэрэл зургаар гал түлж байгаад орхисон нь зурган дээр буусан. Тийм учраас энэ нөхцөл байдлаар давхар тогтоогдож байна гэж үзэж байна. Тухайн нөхцөл байдалд яагаад гал түлэх хэмжээнд байна вэ гэхээр цасаар бүрхэгдсэн. Нөхцөл байдлын хувьд 11 дүгээр сар гэдэг нь Монголын цаг агаараар газар хөлдөх цаг хугацаа ирсэн байсантай хамааралтай. Гал түлж байгаа нөхцөл байдал нь гэрэл зургаар бэхжүүлэгдсэн. 11 дүгээр сард болсон үйл явдлыг хэрэгт авагдсан баримтаар сэргээн дүрслэх үйл ажиллагаа явагдаж байна. Гэтэл 2 дугаар сард цагдаагийн газраас тухайн газар очиход яг 11 дүгээр сард ямар нөхцөл байдалтай үлдээгээд явсан нь гэрчийн мэдүүлэг дээр 3 сарын дараа очиход хэвэндээ байж байсан. Хэн нэгэн зохиож, тэр нөхцөл байдлыг урьдаас бүрдүүлсэн үйл явдал огт байхгүй байна. Техник нь эвдэрсэн, хүйтэрсэн, гал түлж байсан, бид техникээ зөөсөн, 1 техник нь эвдэрч явуулах боломжгүй болсон тул тухайн газар үлдээж явсан гэдэг байдлыг гэрч нар мэдүүлж байна. 3 сарын дараа цагдаагийн газраас очоод үзэхэд хэвэндээ байсан. Тийм учраас тэр хэргийг хэн нэгэн нь урьдчлаад гал түлж байсан мэтээр үлдээж, хэн нэг нь боож тавьж, гэрчийн өгсөн мэдүүлэгтэй яг, цав тогтоогдоогүй. Хэргийн газрын үзлэг, гэрчийн мэдүүлгээр холбоотой гарч, ирж байна. ****гэх гэрч шүүх хуралдаанд, мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2 удаа мэдүүлэг өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Би хэрээн гол гэх газарт тогоочоор ажиллахаар очсон. Газар ухаад, гитаран буу ажиллуулж харагдаж байсан” гэж мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Би майхандаа байсан. Майхнаасаа гардаггүй байсан. Тухайн газар ****гэх хүмүүс байсан” талаар мэдүүлсэн. ***** холбоо гэдэг нэрээр нь мэддэг. Хүн худлаа ярьж болно. Худлаа ярьж байгаа нөхцөл байдлууд нь уялдаад ирэхээр энэ асуудал чинь өөрөө бий болж байна. 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр очиход тэнд хэн ч байгаагүйгээрээ эвдрэл учруулаагүй гэж үзэхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Нүхний хажууд техник зогссон гэж хэлсэн. Нүхний хажууд байсан техник хэний өмч вэ, яагаад тэнд зогссон юм бэ гэж мөрдөн шалгах ажиллагаа явагдахад өнөөдрийн нөхцөл байдал бий болсон. Энэ нөхцөл байдлуудыг гэрчээр мэдүүлгээр мэдүүлсэн. Гэрчийн мэдүүлэг нь хэргийн газар үзлэг хийсний дараа авсан мэдүүлгүүд байна. Яагаад гэвэл 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр үзлэг хийхэд 2024 оны 6 дугаар сард гэрчүүд мэдүүлэг өгсөн. Гэрчүүд хэргийн газрын үзлэгийн дараа мэдүүлэг өгсөн. Хэргийн газрын үзлэгийн дараа мэдүүлэг өгөхдөө хэргийн газар дээр байсан зүйлүүдийг л дүрсэлж хэлж байна. Энэ хүмүүсийн мэдүүлгийг худал хэлж байна, худал мэдүүлэг өгч байна гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. ****** нарыг яагаад бүлэг гэж үзэж байна вэ гэхээр эдгээр 3 техник гурвуулаа ********* гэх хүний нэр дээр бүртгэлтэй байна. ***** гэдэг хүний ярьснаар ***** гэх хүний ярьснаар очсон байна.****нь ***** гэх хүний ярьснаар Х**** гэх газар очсон байна. *****гэдэг хүний ярьснаар ***** гэдэг хүмүүс тухайн газар очсон байна гэх нөхцөл байдлуудыг гэрчүүд өөрөө мэдүүлж байна. Яагаад гэвэл тухайн гэрчүүд өөрөө шууд очиж, тэнд байсан эзэнгүй техник хэрэгслийг засварлаж, үйлчилгээ хийгээгүй. Хэн нэгний ярьснаар, хэн нэгэнтэй ярьснаар тухайн газарт очиж байгаа. Хэнтэй яаж, холбогдож очсоноо өөрсдөө мэдүүлсэн. Үйлчилгээ үзүүлсэн гэх нөхцөл байдал нь тухайн хүний цалин, хөлс авсан дансны хуулгаар тогтоогдож гарч, ирж байна. Гуравдугаарт ** ***** нар нь 296 дугаартай тогтоол гарах байх гэж үндэслээд бид тухайн техникээ бэлдээд байж байсан гэдэг байдлаар хэлдэг. Тийм учраас ****** нарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байхгүй. Зөвшөөрөл байхгүй гэдгийг гурвуулаа мэдэж байсан. Мэдэж байсан атлаа тухайн газрыг ухсан. Өмгөөлөгч нар нь “Тийм богинохон цаг хугацаанд ийм нүхийг ухаж байгаа юм уу, үгүй юм уу, энэ яг үнэн юм уу” гэдэг агуулгаар ярьж байна. 3 техник ажиллуулж нүх ухахад хэдий хэмжээний нүх байхыг бид мэдэхгүй. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаагаар 8,9,10,11 сар буюу 4 сарын хугацааны үйл явдлыг дүрсэлж байна. Тэрхүү үйл явдал нь алтны ченж буюу алт авдаг хүний данс руу нь гүйлгээгээр тогтоогдож байна. Тухайн дансанд ******* нарын дансанд орж байгаа мөнгөний гүйлгээ нь тухайн цаг үед л байна. Нэг үгээр хэлэхэд алтаа угаалаа, тушаалаа, дансанд мөнгө орлоо. Мөн гэрч ***** гэх хүн мэдүүлсэн байна. Нэг цагаан сав гэж хэлдэг. Гэтэл хэргийн газрын үзлэг дээрээ төмөр сав байгаад байна. Тэр нь 1 биш, 2 байна гэж хэлдэг. Тийм учраас тухайн техникээс түлшийг хадландаа зарцуулсан гэж байна. 11 дүгээр сар бол хадлан дууссан байх үе. Цас орсон учраас хадлан хийх ямар ч боломжгүй. Эдгээр хүмүүсийн ярьж байгаа зүйл нь хоорондоо уялдахгүй байна гэдэг нь худлаа ярьж байна. Худлаа ярьж байгаа бол дэс дараалалтай яриулаад, мөн дээрээс нь гэрчүүдээ шүүхээр оруулж байгаа юм бол дарамтлуулсан гэж ярьж байгаа бол гэрч ***** нараа оруулаад яриулахгүй яасан юм бэ. Энэ хүмүүс чинь орж ирээд ярьж байгаа бол өмнө нь ярьсан зүйлээсээ тэс хөндлөн зүйл ярихгүй яасан юм бэ. Эндээс үзэхэд үйл явдал маань хоорондоо үнэн яриад байгаа юм шиг мөртлөө ямарваа нэгэн байдлаар хоорондоо зөв тохиролцоогүй. Энэ үйл баримтууд нь холбогдоод ирэхээр эргээд 2023 оны 11 дүгээр сарын алт ухаж байсан, олборлож байсан гэдэг агуулга руугаа орчхоод байна. Энэ нөхцөл байдал нь бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, энэ хүмүүсийг яагаад их хэмжээний мөнгө олоод байсан бэ гэдэг нөхцөл байдал үүснэ. Зөвхөн алт авахаас биш, өөр ямар нэгэн холбоо байхгүй. Шүүгдэгч нар өөрсдөө мэдүүлсэн. Энэ хүмүүст зөвхөн алт тушаадаг. Өөрөө алтны ченж гэж мэдүүлсэн. Одоо ч хэлж байгаа. Энэ хүмүүстэй ямар нэгэн байдлаар өр, авлагагүй гэж мэдүүлж байна. Тийм учраас энэ нөхцөл байдлууд нь эдгээр хүмүүсийг тухайн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллага болон экскаватор, гитаран буу ажиллуулаад зогсож байсан гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй учраас би энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч тухайн үед үүссэн нөхцөл байдлыг сэргээн дүрсэлсэн нотлох баримтууд нь эдгээр хүмүүсийн ярьж байгаагаар үгүйсгэгдэж байна. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг үгүйсгэсэн нэг ч нотлох баримт хэрэгт авагдаагүй.**** нар нь тухайн үед би байгаагүй. Тэр хүмүүсийн техникийг засахаар очоогүй гэдэг нөхцөл байдал байна. Үнэхээр ченж юм бол энэ хүмүүсийн үйл ажиллагаа байнгын байх ёстой байтал зөвхөн алт олборлосон гэх цаг хугацаа, алтны ченжээс орж байгаа дансны гүйлгээ нь цаг хугацаагаараа уялдаж байна. Энэ хүмүүсийн цалин өгдөг байсан талаар хадлан хийдэг байсан, цалин хөлс авдаг байсан, алтны ченж учраас алтаа тушаадаг байсан, техникийн зөвшөөрөл гарна гэж техникээ байрлуулсан гэж байна. Энэ хүмүүс юу ч ярьж болно. Энэ нөхцөл байдлыг сэргээн дүрсэлж, нотлох баримтуудаар тогтоогдсон тохиолдолд гэм буруутай эсэхийг тооцож, шийдвэрлэх бүрэн боломжтой. Энэ асуудлуудыг хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч **** нарыг гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримт хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлэгдсэн. Хэрвээ энэ хүмүүсийг яриад байгаагаар эрүүдэн шүүлтэд ороод, чанга дуугарахаар нь айгаад, дарамтлах марканд орсон гэж хэлээд байна. Дарамтлах ямар марканд орсон гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар нэгэн байдлаар мэдүүлэг өгсөн бол тэр хүн хууль сануулсан баримтад гарын үсэг зурахгүй байлаа. Хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байлаа. Хэрвээ тэгж өгсөн байвал өнөөдөр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тэнд өгсөн мэдүүлгээ өгөхгүй байх байлаа. Гэтэл эдгээр нөхцөл, байдлууд нь хоорондоо холбоотой байгаа учраас эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас шүүгдэгч ***** нарыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Өмгөөлөгч нар нь “Олборлодог юм биш үү, хайсан юм биш үү, ашигладаг юм биш үү” гэж яриад байсан. Энэ нь өөрөө энэ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шаардаж байна. Гэхдээ шүүгдэгч нарын зүгээс эдгээр шинжүүдийн аль үйлдлийг нь хангасан юм бэ гэвэл эрэл хайгуул явуулсан юм уу, экскаватор шанагадаад ухаж байгаа нь эрэл хайгуул биш юм уу, алт олборлоод алтны ченжид тушаагаад байгаа нь олборлох үйл ажиллагаа биш юм уу гэдэг зүйл ангийн энэ шинжүүдээр шүүгдэгч нарын үйлдэл нь бүрэн хангаж байгаа учраас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож өгнө үү гэх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас байгаль, экологид улсын байцаагчийн актаар тогтоогдсон 2 удаагийн ухаш нүхэн дээр үүссэн дүгнэлтээр 69,923,903 төгрөгийн  хохирол, хор уршиг учруулсан. Нөхөн сэргээлтийн ажлын зардалд 4,904,781 төгрөгийн хохирол учруулсан. Эдгээр хохирлуудыг шүүгдэгч тус бүрээр нь хувь тэнцүүлэн тооцоход байгаль экологид учирсан хохирол 23,307,967 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 1,634,927 төгрөг нийт 24,942,894 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээр нь гаргуулан Байгаль, орчин уур амьсгалын санд төлүүлэх саналтай байна. Хэрэгт “Эко инженеринг” ХХК хохирол хор уршгийг тооцсон 2 удаагийн шинжээчийн дүгнэлтийг гаргасан. 1 удаагийн хийсэн ажлын хөлс нь 3,000,000 төгрөг, 2 удаа хийсэн ажлын хөлс 3,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас шинжээчийн зардлыг төлж барагдуулаагүй. Нэхэмжлэл нь хавтаст хэрэгт авагдсан. Тийм учраас 6,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн 1 шүүгдэгчээс 2,000,0000 төгрөгийг гаргуулан “Эко инженеринг” ХХК-д олгуулах саналтай байна гэх дүгнэлтийг гаргасан байна.

1.9 Шүүгдэгч ******нарын өмгөөлөгч ***** шүүхийн хэлэлцүүлэгт: Миний зүгээс ****** нарт хууль зүйн туслалцаа үзүүлж оролцож байгаа. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч нарт холбогдуулсан хэрэгт гэмт хэргийн шинж байна уу гэдэг талаас нь дүгнэлтээ ярина.******өмгөөлөгчийн хувьд энэ хэргийн мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч нар буюу үйлчлүүлэгч нарын маань эрх хэрхэн зөрчигдсөн, гэмт хэрэг үйлдсэн эсэхэд нь мөрдөн байцаах байгууллагын зүгээс зохих хуулиудын заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт өгнө. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч нарыг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаатай санал нийлэхгүй байна. Яагаад үйлчлүүлэгч нарыг гэм буруутай гэж үзэхгүй байгаа талаарх дүгнэлтийг Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай заалтуудыг үндэслэж  хэлье. Монгол улсын Эрүүгийн хууль, эрүүгийн хэргийг одоо хянан шийдвэрлэх явцад хүний гэм буруутай гэж үзэх эсэхэд хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг баримтлах ёстой тухай маг тодорхой заачихсан. Ялангуяа Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тов тодорхой заасан. Хэрэгт цугларсан нотлох баримт, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцаас манай үйлчлүүлэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн, ийм гэм буруутай байна гэж үзэх ямар ч боломжгүй байна. Улсын яллагчийн зүгээс “шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн байдал нь сэргээн дүрсэлснээр нотлогдож байна” гэсэн утгаар гэм буруутай гэж үзэж байна лээ. Тэгвэл энийг тухайн нөхцөл байдалтай нь холбогдуулаад үйл явдлыг нь цаасан дээр тусгаагүй, бусад хэлбэрээр нотлоогүйгээр сэргээн дүрсэлснээрээ гэм буруутай гэж үзэж болохгүй. Энэ бол хуулийг маш том зөрчиж байгаа зөрчил болно. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалт хийгдсэн байдалтай нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалттай холбож дараах зүйлийг хэлье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д “гэмт хэргийн шинжгүй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй” маш тодорхой заасан. Тэгэхээр энд гэмт хэргийн шинж байхгүй гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа. Учир нь нэн түрүүнд хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явц, прокурорын зүгээс манай үйлчлүүлэгч нарыг гэм буруутай гэж үзэж байгаа энэ байдлаас дүгнэхэд, уг хэрэг үйлдсэн газарт ухсан нүхнүүд байсан байна, гурван шүүгдэгчийн эзэмшлийн техник байсан байна, алтны ченж нарт мөнгө өгч байсан юм байна гэсэн байдлыг л үндэслээд одоо гэм буруу гэж үзэж таамагласан нь харагдаж байна. Таамагласан гэдгийг томоор харуулах зүйл нь ухсан нүхний асуудал, шинжээчийн зүгээс үндсэндээ хэргийн газрыг үзлэг хийх явцад мөрдөн байцаагч нарын хэмжсэн байдал, солбицлын цэгүүдийг нь үндэслээд л дүгнэлт гарсан гэдгээ өнөөдөр шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжээч мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн. Тэгэхээр хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа нэг талыг барьж авсан. Мөн саяын миний хэлсэн ухсан нүхтэй асуудал бол та нараар тогтоогдсон, маш том одоо нүхийгээс хоёр одоо хэсэг газар маш том одоо нүх угшилсан юм шиг шинжээчийн дүгнэлт гарч ирсэн. Тэгэхээр энэ бол үндэслэлгүй гэдгийг манай шүүгдэгч нар ч хэлнэ. Үндэслэлтэй юм аа гэдгийг үнэхээр баталгаатай, хөдөлшгүйгээр тогтоосон ганц ч баримт байхгүй. Тэгэхээр таамгаар буюу прокурорын маань хэлсэн шиг сэргээн дүрсэлснээр гэм буруутай юм байна гэж үзэх тийм боломж байхгүй. Шинжээчийн дүгнэлт бас бодитой зүйлүүдийг заасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд шинжээчээс өөрөөс нь асууж, өөрөөр нь хэлүүлсэн. Тухайлбал тухайн газар урьд өмнө хөндөгдсөн газар байна аа гэдгийг нь шинжээчийн дүгнэлтэд заасан. Шинжээч ******ч өөрөө нэгдүгээр хавтаст хэргийн 240 дүгээр тал, хоёрдугаар хавтаст хэргийн 30 дугаар талд мэдүүлэг өгөхдөө нотолсон байгаа. Энэ дахиад юугаар нотлогдож байна вэ гэхээр энэ газарт наад зах нь Ган бат тулга гэх компани үйл ажиллагаа явуулж байжээ гэж байна. Нөгөө талаар хэрэгт харамсалтай нь дутуу шалгагдсан, манай үйлчлүүлэгч нар өмгөөлөгч бид нарт хэлснээр “хүмүүс дураараа төмпөн үүрээд маш их газар ухдаг” гэж хэлсэн. Тэгэхээр энэ нөхцөл байдал нь манай үйлчлүүлэгч нарыг буруугүй болохыг хөдөлгөөнгүй нотлох зүйл гэж үзэж байна. Тэр газар чинь нөгөө төмпөн үүрсэн улсууд чинь очоод газар ухаад хаячихсан байна. Ийм учраас нийт шүүгдэгч нар 3,677.9 ам.метр газрыг хууль бусаар ухсан байна гэдгийг эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байна. Яллах дүгнэлтэд манай үйлчлүүлэгч нарыг усны болон ойн сан бүхий газарт зөвшөөрөлгүй эрэл хайгуул хийсэн, олдвор ухсан гэж заасан байгаа. Гэтэл энэ газар нь нэгдүгээр хавтаст хэргийн 215-216 дугаар талд авагдсан дүгнэлт, нэгдүгээр хавтаст хэргийн 250 дугаар талд байгаа 0601 тоот дүгнэлтэд зааснаар ойн сан болон усан сан бүхий газарт хамаарахгүй байна гээд тодорхой заачихсан. Өнөөдөр шинжээч харин тэр чинь техникийн алдаа байсан юм аа гээд хэлчихнэ лээ. Гэтэл ийм баримт тусгачихсан байхад шинжээч техникийн алдаа гэж хэллээ гээд алийг нь үнэн алийг нь худлаа гэх юм. Энэ асуудлыг зайлшгүй гаргах ёстой. Тэгэхээр манай үйлчлүүлэгч нарыг маргаан бүхий газарт эрэл хайгуул явуулсан, олборлолт явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэдгийг гарцаагүй хэлэх байна. Яагаад хөдөлгөөнгүй тогтоогоогүй байж манай үйлчлүүлэгч нарыг буруутгаад байгаа нь юутай холбоотой вэ гэхээр хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад прокурорын хяналт тавихад хамаарагдах ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2-т “мөрдөгч прокурор нь яллагдагч, шүүгдэгчийг яллах цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой” гэсэн заалттай холбоотой юм. Тэгэхээр мөрдөгч, цагдаагийн байгууллага бол буруутгахаа л урьтал болгочихсон. Батжаргал “би гэмт хэрэг хийгээгүй байхад намайг шүүхэд шилжүүлчихсэн байна” гээд прокурор бас хандсан байна лээ.  Тэгэхээр нэг талыг барьж манай үйлчлүүлэгч нарыг буруутгахыг гол болгож ажиллагаа хийсний нэг шинж энэнээс ч гадна бусад нөхцөл байдлууд, шүүгдэгч нарын мэдүүлэг, өнөөдрийн шүүх хуралдаанд асуугдсан гэрч нарын мэдүүлгээс харагдана. Үнэхээр ингэж нэг талыг барьсан барьж ажиллагаа явуулсан учраас манай прокурорын нэрлээд байгаа гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэлтэй үнэн бодит байдалд нийцсэн байна гэж үзэхэд хэцүү. Бас л айлгаж сүрдүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Цагдаа тэнгэр өөд буудна гэдэг бол маш аюултай асуудал гэж би бодож байна. Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар цагдаагийн ажилтан галт зэвсэг хэрэглэхдээ хэдийд хэрэглэх вэ гэдгийг маш тодорхой заасан. Өөрийн болон бусад иргэдийн амь насанд аюултай байдал нөхцөл байдал үүссэн үед галт зэвсэг хэрэглэх эрхтэй, тэгэхдээ урьдчилж сануулна, сануулсны дараа галт зэвсгээ хэрэглэнэ. Сануулж галт зэвсгээ хэрэглэсэн талаараа тэмдэглэл хөтлөх ёстой гэсэн том заалттай. Манай үйлчлүүлэгч нарын буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар прокурор нь болохоор нэг их шинж нь биш тус тусдаа үйлдэл олборлолт, эрэл хайгуул, боловсруулалт, ашиглалт гээд дөрвөн үйлдэл шүү дээ. Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгож байгаа юм. Манай үйлчлүүлэгч нарыг яллах дүгнэлтэд зааснаар прокурорын ярьж байгаагаар манай үйлчлүүлэгч нарыг эрэл хайгуул хийсэн, олборлолт хийсэн гэсэн хоёр үйлдэлд буруутгаад байх шиг байна. Гэтэл энэ хэрэгт ялангуяа эрэл хайгуул хийсэн гэдгийг нотолсон ажиллагаа огт байхгүй. Прокурор сая гэм буруутай гэж үзэж шалгахдаа шанагаар газар ухсан үйлдлийг эрэл хайгуул хийсэн гэж үзнэ ярилаа. Эрэл хайгуул хийх гэдэг нь наад захын геологийн, орчин үеийн техник ашиглах ёстой тэрнээс биш шанагаар газар ухлаа гээд эрэл хайгуул хийсэн байна гэж үзэх үндэслэл болохгүй. Нэгдүгээр хавтаст хэргийн 62 дугаар талд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл байгаа. Үзлэгийн тэмдэглэл дээр “хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа Б******, ***** нарыг оролцууллаа” гээд заачихсан байгаа. Гэтэл өнөөдөр шүүгдэгчээр ******хоёр л сууж байна нөгөө ***** нь хаачсан. Тэгэхээр энд хуулийн өмнө эрх тэгш байх зарчим чинь хаачсан юм. 2 хүнийг энд авчраад шүүгдэгч гээд суулгачихсан 1 нь огт байхгүй байна шүү дээ прокурор оо. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг нэг талыг барьж явуулсан мөн тэгш эрхийн зарчим нь алдагдчихсан байна. Гэрчээр асуучихсан энэ хүмүүст ямар ч өмгөөлөгч оролцуулаагүй түүнээс гадна хамгийн аюултай хууль зөрчсөн юм юу вэ гэхээр гэрчээр асууж байсан хүмүүсээ яллагдагч болгоод эцэст нь шүүгдэгч болгочхоод байж байна. Сэжигтэн болж магадгүй, хэргийн холбогдогч болж магадгүй, яллагдагч бол болж мэдэшгүй хүмүүсийг гэрчээр асууж болохгүй гэсэн Монгол улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Тэгэхээр миний хэлсэнчлэн үнэхээр цаашид сэжигтэн яллагдагч болох баримтууд байгаа нөхцөлд гэрчээр асууж болохгүй. Энэ нь Монгол улсын үндсэн хуульд заасан өөрийнхөө эсрэг мэдээлэл өгөх хуулийн заалтыг зөрчинө гэсэн заалттай. Тэгэхээр энэ нь цаагуураа Монгол улсын үндсэн хууль, Ээрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиа зөрчөөд Монгол улсын улсын дээд шүүхийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүхээр шийдэгдэж байсан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 322 дугаар тогтоолын заалтыг зөрчиж байна шүү дээ прокурор оо. Гэрчээр асуугдсан шинжээч нь цагдаа нарын авсан зургийг үнэлгээний баримтаа ашиглачихсан байгаа. Би шинжээчээс асуухдаа тодорхой болгож асуусан. Жишээлбэл 2 зогсож байгаа хүнийг ****** нар нь миний зураг мөн гээд өөрсдийнхөө зургийг зааж байна. Нэг зураг дээр нь цагдаа байгаа. Гэтэл харамсалтай нь өнөөдөр шинжээч өөрөө “би цагдаагийн авсан зургийг ашиглаагүй, сансраас авсан” гэсэн байдлаар тайлбарлачихлаа. Ийм зөрчил хүртэл энд гарч ирж байна. Үйлдэл дээр нь илрүүлсэн гэсэн энэ бас л ноцтой асуудал. Нэгдүгээр хавтаст хэргийн 60 дугаар талд байгаа тэмдэглэлд үйлдэл дээр нь илрүүлсэн гэсэн байгаа болохоос биш үйлдэл дээр нь илрүүлсэн гэдгийг нотолсон ганц ч баримт хэрэгт байхгүй байхад хүний гэм буруутай байна гэж таамаглаж буруутгаж  болохгүй. Ийм учраас үйлчлүүлэгч нарынхаа үйлдлийг гэмт хэргийн шинж байхгүй, улсын яллагчийн яллаж байгаа Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй гэдгийг гол үндэслэл болгож байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг бас хэлэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”гэж тодорхой заасан.Тэгэхээр маш олон эргэлзээ төрж байгаа, сэргээн дүрсэлснээр таамагласнаар тийм хэмжээтэй газрыг ухсан юм байна гэж таамагласнаар хүнийг ийм буруутай байна гэж үзэж болохгүй.  Хэдийгээр мөрдөн байцаалтын явцад бүх ажиллагаа хийгдсэн гэж мөрдөн мөрдөгч маань үзсэн байх прокурор хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай явагдсан гэж үзээд шүүхэд шилжүүлсэн байх. Ийм учраас манай шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, гэм буруугүй байна гэж үзвэл хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Мөн миний хувьд шүүхийн хэрэгт цугларсан нотлох баримт, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг зэрэгт үндэслээд манай үйлчлүүлэгч нар гэм буруугүй байна гэж шийдвэрлэнэ гэдэгт өмгөөлөгчийн хувьд найдаж байна. Иймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хуульд зааснаар шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү өгөхийг хүсэж байна.

1.10 Шүүгдэгч ****** нарын өмгөөлөгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн байр суурьтай оролцож байгаа бөгөөд *******нар нь гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй байгаа учраас гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байна. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т “хэрэг бүртгэл  мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно. Үүнд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ хаана яаж үйлдсэн болон эрүүгийн хуульд заасан бусад байдал” гэж заасан. Асуудлууд энэнээс эхэлж байгаа бөгөөд хавтаст хэрэгт ямар нөхцөл байдлууд тогтоогдсон бэ, ямар нотлох баримтууд авагдсан бэ гэдэг асуудал яригдана. Хэргийн газрын үзлэгийг үндэслэл болгож байгаа ч хэргийн газрын үзлэгээр тухайн техникүүд байсан, шүүгдэгч нарын 3 техник байсан зэрэг тогтоогдож байгаа. Шүүгдэгч нарыг техник мөн бөгөөд аваачиж тавьснаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн газрын үзлэгээр өөр ямар нөхцөл тогтоогдсон бэ гэдэг асуулт гарч ирнэ. Хоёрдугаарт 2 газрын газрын ухсан нүхний хэмжээ авсан. Тэнд газар ухсан гэдгийг эд нарт тулгасан. Манай нөгөө өмгөөлөгч түрүүн ярьсан. Нэгдүгээр хавтаст хэргийн 60 дугаар тал дээр гэмт хэргийн мэдээллийг шаардсан тэмдэглэл байгаа. Тэр тэмдэглэл дээр мөрдөн байцаагч “үйлдэл дээр нь барьсан” гэсэн байгаа. аливаа гэмт хэргийг үйлдэл дээр нь барьсан юм бол нүх ухаж байгааг нь харсан байх нь, ухсан нүхийг нь баталгаажуулж, ийм техник дээр ажиллаж байгаа гэсэн нөхцөл байдал зэргийг илрүүлчихсэн мэтээр шал худлаа төлөвлөгдөж үзэж байгаа. Үүнээс юу хардаж байгаа вэ гэхлээр өнөөдрийг хүртэл шүүх хуралдаан явлаа, шүүх хуралдааны процесс хэрэг бүртгүүлэх мөрдөн байцаалт 2024 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн явж ирсэн. Шүүхийн шатад өмгөөлөгчөөр орж ирээд ингээд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн үзлээ. Гэтэл нэг газар 3 экскаватор авчихсан, тэгэнгүүтээ араас нь нөгөөдүүлийгээ баримтжуулаад өгчихсөн. Гэрч гаргаж ирээд л, дансны хуулгыг нь хөөгөөд л тэгээд тэр гэрчүүдээс авсан байцаалт ийм нөхцөл байдлуудыг нь хараад байхаар ерөөсөө дандаа нэг талыг ялласан байна гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Би хорин хэдэн жил өмгөөлөгч хийсэн. Хавтаст хэрэгт прокурор, мөрдөн байцаагч хоёр юу хийх ёстой вэ гэж хэргийн нөхцөл байдлыг яллах болон цагаатгах гэдэг хоёр тал байдаг юм. Тэгэхлээр прокурорыг ингээд өнөөдрийн энэ шүүх хуралдаанд хэлж байгаа өнцгийг ингээд хараад байхаар дандаа яллах талыг бариад байна. Өөрөөр хэлбэл цагаатгах нотлох баримт гэдэг нь юу байх вэ, эд нар өөрсдийгөө гэм буруугүй гэдгийг нотлох үүрэг байхгүй, Эрүүгийн хуульд маш тодорхой заалт бий. Манай үйлчлүүлэгч нар өөрсдийгөө гэм буруугүй гэдгийг нотлох үүрэг байхгүй, яллах үүрэг болбол прокурорт байна. Яллахдаа хуулийн заалтаас эш татъя л даа. Хүний хүнтэй бүр хүнлэг бусаар харьцах, дарамт шахалт үзүүлж мэдүүлэг авах энэ бүхэн чинь бүр үндсэн хуулиар хориотой шүү. Өнөөдөр хэт нэг талыг бариад байсан учир гэрч асуулгасан. Ингээд хэргийн газар юу болсон бэ, 2024 оны 02 сарын 01-ний юу болсон бэ гэж асуухаар эд нарыг гэрээс нь дуудаж аваачаад, цагдаагийн газар аваачингуутаа хоёр хувааж машинд чихэж аваад, хэргийн газар очоод “хөөш энэ хэний экскаватор вэ гээд чанга дуугаар асуугаад, тэнгэр лүү буудаад, хэлээч гээд” л айлгаж сүрдүүлсэн байна. Энэ талаараа эд нар чинь өөрсдөө өмгөөлөгчдөө ярихгүй яах юм бэ. Мэдүүлэг авахын тулд хүнийг ингэж айлгаж сүрдүүлж болохгүй. Мөрдөгч нь энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт цуглуулж шалгаж бэхжүүлнэ. Мөн баримт мэдээллийг нотлох баримтаар тооцон тэдгээрийн шалгах зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хязгаарлах үндэслэл болохгүй, нотлох баримтыг хууль бус арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлэхийг хориглоно, хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж заасан. Тэгэхлээр шүүхийн хэлэлцүүлгийн явцад ийм дарамт шахалттай хүнлэг бус харьцаж байсан, гэрээс нь нүцгэн авч явж, гуталгүй аваад даавуугаар ороогоод, намайг ингээд аваачаад хорьж байгаад мэдүүлэг авсан гээд Ганзориг нь ч хүртэл тэгж ярьж байна. Тэрийг нь харсан хүмүүс байна. Өөрөө тэгээд иймэрхүү байдлаар ингээд нотлох баримтыг цуглуулчхаад тэр нотлох баримтаа одоо ингээд үндэслээд хүнийг буруутгаад байж болдог юм уу. Монгол чинь ардчилсан нийгэмтэй биз дээ, хүний эрх чинь дээдлэгдэх ёстой. Хүнтэй хүнлэг бусаар харьцах нь битгий хэл хүнд муухай үг хэлж болохгүй цаг болчихсон. Тэгэхээр өнөөдрийн шүүх хуралдаанд ч гэсэн хууль зөрчигдөөд явж байна. Тэрийг сонссон мөртлөө тэр нь хамаагүй, эд нарын эрхийн асуудал, миний ингээд харж байгаа миний ярьж байсан юмтай дүйгээд л байгаа учраас тэрийг чинь би нотлох баримт болгоно гэх тийм ёс зүй прокурор хүнд байх ёсгүй. Жишээ нь Ганзориг нь юу ярьчихав, Батхолбоо гэдэг хүн юу ярьчихав. Эдгээрт хууль зөрчсөн асуудал байна уу. Чи яагаад тэгээгүй юм гээд өөрөө асуулт асуучхаад, түүнтэй холбоотойгоор ямар ч арга хэмжээ авахгүй байна. Энэ нь нотолгооны ач холбогдолгүй болчхож байгаа байхгүй юу. Хүнийг гэм бурууг тооцохын тулд хөдөлшгүй баримтаар тогтоогдсон байх хэрэгтэй. Хэргийн газрын үзлэгээр 3 экскаватор, 2 нүх байсан гэдгийг л тогтооно. Хэргийн газрын үзлэгийн зургуудийг харахаар жи пи эсүүдийг дээр тусдаа авчхаад доор нь зүгээр ингээд жи пи эсгүй зураг хийчихсэн байгаа. Үүн дээр шүүгч дүгнэлт хийх хэрэгтэй. Яагаад гэвэл тэр эвдэрчихсэн газрын чинь зургийг нь авчхаад жи пи эсийг өөр өнцгөөс авчхаад өөр газрын зураг авчихсан бас байж болно шүү дээ. Тэрийг прокурор ч мэдэхгүй би ч мэдэхгүй учраас манайх хүсэлт гаргасан. Ер нь манай гурван үйлчлүүлэгч нарт тулгаад байгаа Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

2. Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр *****аймгийн *****сумын Бугант тосгоны “**** гэх нэршилтэй газар хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт./хх-ийн 62-70 хуудас/

2.2  2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн уурхайд ашиглагдсан техникүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлт хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 72-76 хуудас/

2.3 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****2024 оны 02 дугаар сарын 03-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Би ******тосгоны захирагчийн ажлыг хийдэг, намайг *****сумын Засаг даргын Тамгын газраас хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар томилсон тул татгалзах зүйл алга байна. Дээрх газруудад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгж иргэн байгаа эсэх талаар мэдэхгүй байна. ***** дээр ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй "Г*****" ХХК үйл ажиллагаа явуулж байгаад 2020 онд ажил нь дуусаад талбайгаа хүлээлгэж буугаад явсан. Одоогоор тусгай зөвшөөрөлтэй иргэн аж ахуй нэгж байхгүй байгаа, орон нутгаас нэг ч иргэн аж ахуй нэгж иргэнд бичил уурхайгаар тус газруудад дээр гэрээ хийгдэж зөвшөөрөл олгосон зүйл байхгүй байгаа.

Дээрх нэршил бүхий газруудад манай аймаг сум тосгоны байгаль орчны чиглэлийн албан тушаалтнууд цагдаагийн байгууллагатай хамтран удаа дараа хяналт шалгалтыг зохион байгуулсан, эдгээр газруудад ашигт малтмалын ямар нэгэн зөвшөөрөлгүй иргэд буюу бидний хэлдгээр нинжа нар байнга цуглаж гар аргаар алт олборлох гээд байдаг газрууд юм. Шалгалтаар илэрсэн зөрчлийг тухай бүрд нь эрх бүхий албан тушаалтнууд нь хуулийн дагуу шалгаж шийдвэрлэдэг, би нарийн тоо баримтыг хэлж мадахгүй байна.

Байгаль орчны хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд гарсан хохирлын хэмжээг хуульд заасны дагуу нэхэмжилнэ хохирол төлбөрийг барагдуулж төрийн сангийн тусгай дансанд байршуулсан тохиолдолд миний хувийн зүгээс болон төрийг төлөөлсөн хууль ёсны төлөөлөгчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 132-133, 139-140-р хуудас/,

2.4 Гэрч ****** 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Таны хэлсэн хүмүүсийг манай Бугант тосгоны нутгийн ах гэдгийг нь мэднэ. Төрөл садан ах дүүгийн холбоо байхгүй. Энэ 3 хүнээс **** гэх хүнийг манай 10 жилийн ангийн хүүхдийн ах гэдгэр нь арай илүү танин. 2023 оны 11 сард ***** ах залгаад “Ахын дүү экскаватор бариад ажиллах уу? өвөл ажиллах болохоор дулаан хувцсаа аваарай, өдрийн 150,000 төгрөгөөр цалинжина” гэж хэлсэн. Тэгээд “Хэрээн гол” гэх газарт ажиллах гээд очиход 1 комацу, 2 Хьюндай маркийн экскаватор, скубер, дизель, мотор байсан. Комацу маркийн экскаватор нь 2 Батжаргал ахынх гэж байсан. ******гээд 2 экскаваторын оператор, тогоочоор нь ******* гээд ах байсан. Очоод 7-8 хоног засвар үйлчилгээ хийгээд Аскар бид 2 хоног хөрс хуулж 2 хоног шороогоо угааж буудсан. Угаалгаа 12 цагийн зайтай буудаж авдаг байсан. Тэгээд бид хэд дахиж хөрс хуулж шороо угаахад бэлэн болгочхоод Бугант руу буцацгаасан. Бугантад ирээд би Бүгд Найрамдах Солонгос Улс руу аяллын журмаар явах гээд Улаанбаатар хот руу явсны дараа 2 ******* ах нар дахиж өөр хүмүүс аваад явсан гэж байсан. 

Ямар хүмүүстэй хэд хоног ажилласан талаар би мэдэхгүй 20 хоног орчим ажилласан цалин гэж 2 сая гаран төгрөгийг ***** ах миний хаан банкны *****тоот дансанд шилжүүлсэн. ***** гэх хүн тэр газрыг зааж өгөөд хувь авдаг байсан гэсэн. ***** бид нарыг очихоос өмнө, очсоны дараа өөр хүмүүс ирээгүй. 2 ***** нар бид нараас өмнө “****” гэх газарт өөр хүмүүсээр экскаватор бариулж, хөрс хуулж, шороо угааж, алт гаргаж байсан гэж байсан.

Бид нарын ажиллах гээд очиход тухайн газар нь эвдэгдээгүй газар байсан. Миний санаж байгаагаар 1 том,1 жижиг блок гаргасан. Яг ямар хэмжээтэй хөрс хуулж шороо угаасан талаараа мэдэхгүй байна. Тусгай зөвшөөрөлтэй байсан үгүйг мэдэхгүй байна. Ажиллаад өгөөч гэхээр нь л ажилласан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 144-145-р хуудас/,

2.5 *****2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..**** гэх хүнийг бол зүс мэднэ. Намайг өнгөрсөн жил үнэт металл худалдан авдаг байхад надад алт тушаадаг байсан, ***** гэх хүнтэй би хамтарч ажилладаг, энэ хүний данснаас дээрх иргэдийн дансанд шууд мөнгийг нь хийлгэж байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 169 хуудас/

2.6 Гэрч ***** 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дархан-Уул аймагт үнэт металл жижиглэнгээр худалдан авч цуглуулж байгаад над руу тушаадаг үнэт металлын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй *****эгчийн хүсэлтээр уг гүйлгээнүүдийг хийсэн. ******эгч нь надтай хамтран ажилладаг манай түнш байгаа юм. Тухайн үеийн ханш яг хэдэн төгрөг байсныг бол санахгүй байна. ******, *****тоот дансанд хийсэн мөнгөн дүн нь ойролцоогоор тус тусдаа 900 орчим грамм алт болж байна. На гэж шилжүүлж байгаа нь *****эгчийн гүйлгээг тодотгож байгаа юм ...Олон удаа гүйлгээ хийж байсан байсан болохоор ойролцоогоор 1,2 кг орчим алтны үнэ шилжүүлсэн. Би энэ 253.487.100 төгрөгөөс 45.003.300 төгрөгийг өөрийн Голомт банкны дансаар *******гэх хүний дансанд шилжүүлсэн байсан. На гэж шилжүүлж байгаа нь Нансал эгчийн гүйлгээг тодотгож байгаа юм..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 175, 177-р хуудас/

2.6 Гэрч*****н "... Би эдгээр хүмүүсийг манай *****тосгоны хүмүүс гэдгээр нь мэднэ. Тийм ч дотно харьцаатай биш. Миний ажилладаг ********* ХХК нь 2023 оны 11 дүгээр сараас эхлэн уурхайн үйл ажиллагаа өвлийн цагийн хуваарьт шилжин амарсан. Амралт эхлээд ****байж байхад**** ах 10 хоног ахын дуу экскаватор бариад өгчих" гэсэн. Тэгээд 11 дүгээр сарын эхэнд ***** сум *****тосгоны нутаг дэвсгэрт байрлах **** гэх газар луу **** /найз/, ****/нүдний шилтэй/ *****/дарга/ нарын хамт явсан. Тэнд очиход *****/бүтэн нэрийг нь мэдэхгүй/, нэг ах Бугантынх биш /****/ нар байсан. Бид хэдийг байж байхад араас *****ах /нүдний шилгүй ирсэн. Тэнд очоод *****бид 2 экскаваторыг нь бариад эхний 2 өдөр хөрс хуулаад, 2 хоног шороогоо угаагаад, үлдсэн 10 хоногт нь засвар үйлчилгээ хийсэн. Тэгээд 14 хоног ажиллаад тэнд хийж байсан ажлаа дуусгаад шалгалт ирж магадгүй гэхээр нь бид нар ногоон плинкоор дизель мотор, экскаваторын бөгсийг хучаад бөөндөө бууцгаасан. 14 хоногийн цалин гэж 1,950,000 төгрөгийг миний Хаан банкны ****тоот дансанд шилжүүлсэн, өнгөрсөн зун 2 ****нар тухайн ****** гэх газарт алттай шороог нэг өдөр угааж үзээд юм гараагүй болохоор нь дахиж угаагаагүй гэж байсан. Тухайн газрыг *****/бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ гэдэг хүн зааж өгсөн гэж байсан. Энэ хүн нь хотод байдаг... Комацу маркийн экскаватор нь ****, нөгөө 2 Хьюндай маркийн экскаватор нь 2 ****гэж байсан. Скуубер /алт угаах төхөөрөмж нь/, дизель мотор тэр 3-ын дундынх байх. Түлшээ Зил 131 маркийн тээврийн хэрэгслээр зөөдөг байсан. Гэхдээ тэр Зил 131 нь хүнийх гэж байсан. Бид нар майханд байрладаг байсан... Тусгай зөвшөөрөлтэй байсан үгүйг бол би мэдэхгүй байна ... Бид нарыг очиход тухайн газарт өмнө нь ухаад нөхөн сэргээлт хийсэн мэт байсан. Бид нар очоод 1 метрийн зайтай 2 тусдаа газарт хөрс хуулж, шороо угаасан. Угаалгаа /алтаа/ 12 цагийн зайтай авдаг байсан. Өвөл байсан болохоор скууберээ бамбардаж усаа гэсгээж угаадаг байсан. Бид нарыг тэнд очиход 2 хүн байсан. Тэр 2 хүн нь 2 ***, ****нарын тандаг хүмүүс /би нэрийг нь мэдэхгүй, танихгүй/ байсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 148-149-р хуудас/

2.7 Гэрч ***** "... Би 2023 оны 11 сард очиж **** экскаваторыг нь засаж, нөгөө ***** экскаваторт нь урсгал засвар хийж өгөөд 3 экскаватор ажиллаж эхэлсэн. Би **** экскаваторыг, *****нь ******экскаваторыг, 2 казак залуу **** экскаваторыг ашиглаж намайг очсоноос хойш 48 цаг орчим *** гэх газарт экскаватор ажиллаж газар ухаж ухсан шороогоо тэнд байсан скуберт хийж угааж байсан. Скубер дээр нь 2 ****, *****нар өөрсдөө байдаг байсан. Ингэж ажиллаад шорооноос алт ялгаж авсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Бид 4 зөвхөн шороог нь ухаж скуберт нь хийж өгөөд цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. Гэтэл хүйтэрч машин техник нь царцаад мөн шалгалтаар хүмүүс ирж байгаа чимээ сураг дуулдаад байхаар нь бүгдээрээ *******бусад экскаватор болон скубер, цахилгаан үүсгүүр, насос зэргээ бөөгнүүлж парклаад хучиж үлдээсэн. ******экскаватор шороо ухан ажиллаж байгаад эвдэрсэн бөгөөд царцаад хөдлөхгүй болохоор нь байсан газар нь үлдээгээд хучиж орхисон" гэх мэдүүлэг, /хх-ийн 151-152-р хуудас/

2.8 Гэрч ****** "... *****цалин гэсэн утгаар 2023.08.31-ний өдөр 1,4 сая төгрөг, мөн адил утгаар 2023.10.01-ний өдөр 1 сая төгрөг шилжиж орж ирсэн. Энэ мөнгийг манай аав өөрийнх нь данс болохгүй байна аав нь цалингаа авах хэрэгтэй байна гээд миний дансаар шилжүүлж авсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 158-р хуудас/

2.9 Гэрч ***** " ... Би ***** бол сайн танина. Надтай цуг ажилладаг байсан ******хүүхэд. Харин *****бол тийм сайн танихгүй жоохон байхдаа *****байдаг байсан тэгээд харагдахгүй байж байгаад сүүлийн жилүүдэд л харагдах болсон. Харилцаа хамаарал гэж нутгийн дуу нар гэдгээр нь мэднэ ... Би Хаан банканд данс эзэмшдэг миний дансны дугаар *****гэсэн Дансыг эзэмшдэг. Би тухайн дансыг маш олон жил ашиглаж байгаа Миний Хаан банкны ******гэсэн дансанд дээрх асуултад дурдагдсан *****тоод данснаас гүйлгээ хийж орлого орсон нь үнэн би хувиараа түлш зардаг тэгээд надаас дизель түлш, масло, хааяа бас сэлбэг захиж авдаг. Мөн машины сэлбэг бас экскаваторын ч сэлбэг авч байсан. Харин *****данснаас бас надаас түлш, масло авсан төлбөр мөнгө орсон байх ... Би ****** нарт дизель түлш зарахдаа ихэвчлэн шилжүүлгээр авдаг бэлэн мөнгөөр бол авч байгаагүй. Мөн хааяадаа ганц нэг удаа зээлээр авсан тэгээд удаагүй өгдөг удлаа гэхэд 10 хоногийн дотор өгдөг... Надаас *******нар нь надаас түлш авахдаа хаашаа явахаа надад хэлж байгаагүй эгчээ дизель түлш хэрэгтэй байна гэж хэлээд л авдаг байсан. Ер нь бол би алтанд явдаг гэдгийг нь бол гадарлаж мэддэг байсан тэгэхдээ хаана алт олборлоод байгааг нь мэдээгүй. Мөн Түлшээ ирж худалдаж авахдаа Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр ирж авдаг байсан. Би тухайн машины улсын дугаарыг нь санахгүй байна ******** нар нь ээлжлээд л ирж авдаг байсан түлш. Тэгэхдээ ихэвчлэн надаас түлш худалдан авахдаа 1 тонны цагаан хуванцар саваар авдаг байсан ... Надаас 2023 оны хувьд *******нар түлш авсан нь үнэн тэгэхдээ би яг хэдэн удаа ирж, хэдий хэмжээний дизель түлш авсан гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Мөн би 2023 онд 1 литр дизель түлшийг 3700 /гурван мянга долоон зуун төгрөгөөр/ худалдаж байсан .... Үгүй ээ надад дизель түлш зарах тусгай зөвшөөрөл надад байхгүй. Би түлшний сисчер машин болох 2 ширхэг машинтай. Урал маркийн*******улсын дугаартай 5.5 /5500 литр/ тонн орох багтаамжтай, Мөн Hyundai маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл 3 тонн /3000 литр/ тонны багтаамжтай машинтай...дээрх Урал маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Hyundai маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгсэл нар миний эзэмшлийнх 2 миний нэр дээр бүртгэлтэй..." гэх мэдүүлэг, /хх-ийн 166-167-р хуудас/

2.10. Гэрч****** "... ****** гэх хүнийг бол зүс мэднэ. Намайг өнгөрсөн жил үнэт металл худалдан авдаг байхад надад алт тушаадаг байсан. Нөгөө 2 хүнийг нь бол танихгүй ээ Яг хэдэн сарын хэдний өдөр хэдэн төгрөгийн алт тушааж байсныг санахгүй байна. Урт цагаан дээр тусгай зөвшөөрөлтэй алт худалдаж авдаг ****** гэх хүнтэй би хамтарч ажилладаг. Энэ хүний данснаас дээрх иргэдийн дансанд шууд Мөнгийг нь хийлгэж байсан. Ер нь манайх ганцхан энэ хүнээс биш өөр хүмүүсээс ч унэт металл худалдан авахдаа и *******зуучилж өгдөг. Би ганцаараа энэ ажлыг хийхэд хүндрэлтэй байдаг учир, хааяадаа ээж /Нансал/-тайгаа хамтарч ажилладаг. Энэ хүнтэй байнгын холбоо барьдаггүй, надад алт тушааж байсан болохоор нь л зүс танина. Хамгийн сүүлд өнгөрсөн жил алт тушааж байхад нь л уулзсан. Тэрнээс хойш таараагүй гэх мэдүүлэг, /хх-ийн 171-р хуудас/

2.11 Эко инженеринг” ХХК-ий 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаартай ...“***** сумын 3 дугаар баг, ***** нутаг,******гэх газарт нэр бүхий иргэдийн үйл ажиллагаа явуулсан талбайд шинжилгээ хийж хийж дүгнэлт гаргав.

Тус шинжилгээгээр Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал"-аар, усан орчинд учирсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 сарын 06-ны өдрийн А/59 тоот тушаалаар батлагдсан "Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал"-аар, нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 03-р сарын 30-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан "Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал"-аар тус тус тооцсон болно.

Нийт эвдэгдсэн 657,6 м.кв талбайд судалгаа хийхэд эдэлбэр газарт 476 төгрөг, газрын хэвлийд 394,890 төгрөг, усан орчинд 2,504,648 төгрөг нийт байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 2,900,014 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 738,053 төгрөг болж байна.” гэх экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ, /хх-ийн 210-233-р хуудас/

2.12. "Эко инженеринг" ХХК-ны 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06/01 дугаартай "******* сумын 3 дугаар баг, ****тосгоны нутаг, ******** гэх газарт нэр бүхий иргэдийн үйл ажиллагаа явуулсан талбайд шинжилгээ хийж хийж дүгнэлт гаргав

Тус шинжилгээгээр Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал"-аар, усан орчинд учирсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 сарын 06-ны өдрийн А/59 тоот тушаалаар батлагдсан "Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал"-аар, нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 03-р сарын 30-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан "Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал"-аар тус тус тооцсон болно.

Нийт эвдэгдсэн 3020,3 м.кв талбайд судалгаа хийхэд эдэлбэр газарт 2,379 төгрөг, газрын хэвлийд 3,060,430 төгрөг, усан орчинд 18,496,918 төгрөг нийт байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 21,559,727 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 4,166,728 төгрөг болж байна." гэх экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ, /хх-ийн 250, 2-р хх-ийн 01-26-р хуудас/

 2.13 Шинжээч *****"... С****** сум 3-р баг Бугант тосгоны нутаг Хэрээн гол гэх газарт иргэд тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож байна гэх газарт очиж шинжилгээ хийсэн. Тухайн газарт очиж хэмжилтээр үзэхэд 657.6 м.кв ухаш нух ууссан. Тус ухашны эзлэхүүн талбай нь 452.9 м.куб эзлэхүүнтэй байсан. Дээрх үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан хохирол буюу эдэлбэр газар, газрын хэвлий, усан орчинд хохирсон хохирлыг тооцож гаргахад 2.900.014 төгрөг болсон. Уг газар нь урьд өмнө нь эвдэгдсэн талбай болох нь тогтоогдсон учраас хөрс ургамалд хохирол учруулсан хохирлыг тооцоогүй. Дээрх тооцооллыг хийхдээ Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн А/156 дугаар тушаалаар батлагдсан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалаар Усанд орчинд учирсан хохирлын үнэлгээг тооцохдоо Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/59 дугаар тушаалаар батлагдсан усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөрийг тооцох аргачлалаар, нөхөн сэргээлтийн зардлыг Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А-138 дугаартай тушаалаар батлагдсан "Уул уурхай үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлалаар тус тус тооцсон. Уг эвдэгдсэн 657,6 м.кв талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх зардал нь 738,053 төгрөг болсон... Тогтоолоор өгөгдсөн талбайд очиход гал түлж усыг халаасан ул мөр тодорхой харагдаж байсан. Алтыг усгүйгээр олборлох боломж байхгүй. Шорооноос алтыг ялган авахад усыг хэрэглэх нь зайлшгүй, Уг усыг хаанаас хэдий хэмжээтэй авсан гэдэг нь үнэлгээнд ач холбогдолтой үзүүлэлт болдог. Миний хувьд уг дүгнэлтийг гаргахдаа боловсруулалтад ашигласан нийт усны 70 хувийг цөөрмөөс дахин ашигласан уснаас, 30 хувийг гадаргын уснаас ашигласан. Энийг тайлбарлавал цөөрмөөс ашигласан усны тооцооллын итгэлцүүр гадаргын усыг ашигласан тооцооллын итгэлцүүр өөр байдаг" гэх мэдүүлэг, /хх-ийн 239-240-р хуудас/

2.14 Шинжээч **** "... ***** сум 3-р баг Бугант тосгоны нутаг *****гэх газарт иргэд тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож байна гэх газарт очиж шинжилгээ хийсэн. Тухайн газарт очиж хэмжилтээр үзэхэд 3020,3 м.кв ухаш нүх үүссэн. Тус ухашын эзлэхүүн талбай нь 3344,8 м.куб эзлэхүүнтэй байсан. Дээрх үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан хохирол буюу эдэлбэр газар, газрын хэвлий, усан орчинд хохирсон хохирлыг тооцож гаргахад 21,559,727 төгрөг болсон. Уг газар нь урьд өмнө нь эвдэгдсэн талбай болох нь тогтоогдсон учраас хөрс ургамалд хохирол учруулсан хохирлыг тооцоогүй. Дээрх тооцооллыг хийхдээ Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн А/156 дугаар тушаалаар батлагдсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалаар", Усанд орчинд учирсан хохирлын үнэлгээг тооцохдоо Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/59 дугаар тушаалаар батлагдсан усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөрийг тооцох аргачлалаар, нөхөн сэргээлтийн зардлыг Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А-138 дугаартай тушаалаар батлагдсан "Уул уурхай үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлалаар тус тус тооцсон. Уг эвдэгдсэн 3020.3 м.кв талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх зардал нь 4.166.728 төгрөг болсон. Тогтоолоор өгөгдсөн талбайд очиход гал түлж усыг халаасан ул мөр тодорхой харагдаж байсан. Алтыг усгүйгээр олборлох боломж байхгүй. Шорооноос алтыг ялган авахад усыг хэрэглэх нь зайлшгүй. Уг усыг хаанаас хэдий хэмжээтэй авсан гэдэг нь үнэлгээнд ач холбогдолтой үзүүлэлт болдог. Миний хувьд уг дүгнэлтийг гаргахдаа боловсруулалтад ашигласан нийт усны 70 хувийг цөөрмөөс дахин ашигласан уснаас, 30 хувийг гадаргын уснаас ашигласан. Энийг тайлбарлавал цөөрмөөс ашигласан усны тооцооллын итгэлцүүр гадаргын усыг ашигласан тооцооллын итгэлцүүр өөр байдаг" гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 29-30-р хуудас/

2.15 Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал  жуучлалын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/29-01/068/23 дугаартай “...Ерөө сумын Бугант тосгоны нутаг "Хэрээн гол" гэх газарт зохих зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр олборлолт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг БОАЖЯ-ны сайдын 2010.05.27-ны А-156 тоот тушаалаар баталсан "Байгаль орчны хохирол тооцох аргачлал", 2020.02.06-ны А/59 тоот тушаалаар баталсан "Усны нөөцөд учирсан хохирлыг тооцох, нөхөн төлбөр тооцох аргачлал"-ыг тус тус үндэслэн гаргасан 2024.02.14-ний өдрийн 06 дугаартай "

 

Эко инженеринг" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.3, 49.4.5, 49.5.1, 49.5.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 394.890*2=789.780 төгрөг, газарт учруулсан хохирол 476*3=1.428 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 2.504.648*3=7.513.944 төгрөг буюу нийт хохирлын хэмжээ 8.305.152 төгрөг болж байна...” гэх акт /хх-ийн 187 тал/

2.16  Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал  жуучлалын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/29-01/068/24 дугаартай “...Ерөө сумын Бугант тосгоны нутаг "Хэрээн гол гэх газарт зохих зөвшөөрөл, бичиг Баримтгүйгээр олборлолт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг БОАЖЯ-ны сайдын 2010.05.27-ны А-156 тоот тушаалаар баталсан "Байгаль орчны хохирол тооцох аргачлал", 2020.02.06-ны А/59 тоот тушаалаар баталсан "Усны нөөцөд учирсан хохирлыг тооцох, нөхөн төлбөр тооцох аргачлал"-ыг тус тус үндэслэн гаргасан 2024.02.14-ний өдрийн 06/01 дугаартай "Эко инженеринг" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.3, 49.4.5, 49.5.1, 49.5.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 3.060.430*2=6.120.860 төгрөг, газарт учруулсан хохирол 2379*3=7.137 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 18.496.918*3=55 490.754 төгрөг буюу нийт хохирлын хэмжээ 61,618,751 төгрөг болж байна...” гэх акт /2 –р хх-ийн 188 тал/

2.17 Хөрөнгө эстмэйт” ХХК-ны 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ “Хьюндай 2900 ЛС загварын экскаватор 2 ширхэг нийт-00,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ, /2-р хх-ийн 50-55-р хуудас/

2.18 Ашигт малтмал, газрын тосны газрын 10/4091 дугаартай “...Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна...” гэх албан бичиг, хавсралтын хамт /2 дүгээр хавтаст хэргийн  182 дахь тал/,

2.19 Ашигт малтмал, газрын тосны газрын 10/4090 дугаартай “...Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар шүүлт хийхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй  бичил уурхайн дүгнэлт гараагүй байна...” гэх албан бичиг, хавсралтын хамт /2 дүгээр хавтаст хэргийн  185 дахь тал/,

2.18  “Хөрөнгө эстмэйт” ХХК-ны 2024 оны 08 дугаар сарын 2-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ “Комацу загварын экскаватор 4,500,000 төгрөг, цахилгаан үүсгүүр 350,000 төгрөг нийт 4,850,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ, /2-р хх-ийн 38-43-р хуудас/

2.20 Уурхайд ашигласан техникүүдэд үзлэг хийсэн мөрдөгчийн ... Шар өнгийн "KOMATSU” маркийн, арал дугааргүй салгаж авсан, улсын дугаар тодорхойгүй экскаватор байх ба шанагыг газарт тулган байршуулсан, кабин талын зүүн гинжний 1 шүд байхгүй, салсан, шанага нилдээ нойтон шаварлаг зүйлээр бохирлогдож хөлдсөн, хар өнгийн кабинтай, кабины хаалга байхгүй, онгорхой бараан саарал өнгийн хучлагаар хаалгыг орлуулж тагласан байдалтай бусад техникийн эд анги харагдах байдлаар бүрэн бүтэн, гадна өнгө нилэнхүйдээ элэгдлийн зурагдал, будаг халцралтай,

Шар өнгийн "HYUNDAI 2900LC" маркийн, арал дугааргүй салгаж авсан. улсын дугаар тодорхойгүй экскаватор 1 ширхэг, шанагыг газарт тулган байршуулсан, шанага нилдээ нойтон шаварлаг зүйлээр бохирлогдож хөлдсөн, кабины урд салхины шил байхгүй, техникийн эд анги харагдах байдлаар бүрэн бүтэн, гадна өнгө нилэнхүйдээ элэгдлийн зурагдал, будаг халцралтай,

Шар өнгийн "HYUNDAI 2900LC" маркийн, арал дугааргүй салгаж авсан, улсын дугаар тодорхойгүй экскаватор 1 ширхэг, шанагыг газарт тулган байршуулсан, шанага нилдээ нойтон шаварлаг зүйлээр бохирлогдож хөлдсөн, кабины урд салхины шил байхгүй, техникийн эд анги харагдах байдлаар бүрэн бүтэн, гадна өнгө нилэнхүйдээ элэгдлийн зурагдал, будаг халцралтай,

Гар аргаар гагнагдаж төмрөөр хийгдсэн 2.5 метр өндөртэй 3.5 метр урттай усан буу /100 скруббер/ гэх нэршилтэй алт угаах төхөөрөмж 1 ширхэг, харагдах байдлаар бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай, бууны суурийн доод хэсэг нилдээ гал түлсэний улмаас шатаж харласан ул мөртэй,

Цэнхэр, ногоон өнгийн цахилгаан үүсгүүр гаргах зориулалттай, Н2-120 гэх бичиглэлтэй мотор 1 ширхэг,

Ногоон өнгийн шланкгүй "ҮЕ3-160М1-4" гэх бичиглэлтэй помп мотор 1 ширхэг харагдах байдлаар бүрэн бүтэн уурхайн техник хэрэгслүүд байлаа... гэх үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 хуудас 87-91/

2.21 Арилжааны банкны ******5003211093 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн.... 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 69 дугаар тогтоолд дурдсан ***** /****/, **** /*****/, **** /****/, Б***** /*****, **** хоршоо /****/ нэр дээр бүртгэлтэй данснуудын 2023.01.01-2024.03.10-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулгыг хавсралтаар хүргүүлэв гэсэн албан бичгийн хавсралт 3512, 29/4608 гэсэн бичиглэлтэй 1 ширхэг CD-нд бичигдсэн дансны хуулганд хэрэгт ач холбогдолтой байж болзошгүй он, сар, цаг, хугацаагаар ********5003211093 тоот дансанд үзлэгийг хийхэд. 23.08.21-ний өдөр И.******/үнэт металлын ченж/-ийн хаан банкны

5018481188 тоот данснаас 45,003,300 төгрөг AMARTUVSHIN NA гэх утгаар, 23.08.31-ний өдөр ***** /үнэт металлын ченж/-ийн хаан банкны 5018481188 тоот данснаас 28,500,000 төгрөг amartuvshin na rэх утгаар,

23.09.18-ны өдөр **** /үнэт металлын ченж/-ийн хаан банкны 5018481188 тоот данснаас 21,980,000 төгрөг amartuvshin na rэх утrаар,

23.10.01-ний өдөр ***** /үнэт металлын ченж/-ийн хаан банкны 5018481188 тоот данснаас 87,300,000 төгрөг amartuvshin na rэх утгаар,

23.10.22-ны өдөр **** /үнэт металлын ченж/-ийн хаан банкны 5018481188 тоот данснаас 29,843,800 төгрөг amartuvshin na rэх утгаар,

23.11.21-ний өдөр **** /үнэт металлын ченж/-ийн хаан банкны ****тоот данснаас 40,860,000 төгрөг amartuvshin na rэх утгатайгаар орлого хийгдсэн болох нь,

23.10.01-ний өдөр **** ***тоот данснаас 68,570,000 төгрөг ****тоот Ц.Нансал /үнэт металлын ченж/-н дансанд,

23.11.22-ны өдөр ***** ***тоот данснаас 1,200,000 төгрөг ***тоот ***** /цалин авч ажилласан/-н дансанд зарлага хийгдсэн болох нь тогтоогдож байна... гэх тэмдэглэл 1 хх-ийн 92-105/

2.22 Арилжааны банкны **** ***тоот данс, ***** ***дугаартай дансны хуулганд тус тус үзлэг хийсэн мөрдөгчийн.... ********тоот дансанд:

23.08.21-ний өдөр ***** /үнэт металлын ченж/-ийн хаан банкны ***тоот данснаас 55,003,300 төгрөг Batjargal na гэсэн утгаар,

23.08.31-ний өдөр *****р /үнэт металлын ченж/-ийн хаан банкны ***тоот данснаас 38,500,000 төгрөг Batjargal na гэсэн утгаар, 23.09.18-ний өдөр***** /үнэт металлын ченж/-ийн хаан банкны

****тоот данснаас 23,516,000 төгрөг Batjargal na гэсэн утгаар, 23.10.01-ний өдөр ****** /үнэт металлын ченж/-ийн хаан банкны ***тоот данснаас 14,100,000 төгрөг Batjargal na гэсэн утгаар,

23.10.22-ны өдөр***/үнэт металлын ченж/-ийн хаан банкны 5018481188 тоот данснаас 25,232,000 төгрөг Batjargal na гэсэн утгаар,

23.11.21-ний өдөр ****/үнэт металлын ченж/-ийн хаан банкны 5018481188 тоот данснаас 40,720,000 төгрөг Batjargal na гэсэн утгаар орлого хийгдсэн болох нь,

23.11.09-ний өдөр **** ****тоот данснаас 3,500,000 төгрөг 5677030755 тоот ***** /түлш худалдан борлуулсан/-ы дансанд,

23.11.22-ны өдөр *******тоот данснаас 4,300,000 төгрөг 5677030755 тоот *** /түлш худалдан борлуулсан/-ы дансанд,

23.11.21-ний өдөр********тоот данснаас 1,650,000 төгрөг ****тоот А.Аскербек /цалин авч ажилласан/-н дансанд tsalin jagana rax утгаар,

23.12.26-ны өдөр **** ****тоот данснаас 300,000 төгрөг ****тоот **** /цалин авч ажилласан/-н дансанд tsalin jagana rax утгаар зарлага хийгдсэн болох нь тогтоогдож байна... гэх тэмдэглэл, арилжааны банкны дансны хуулга /хх-ийн 1 хуудас 16-119/,

2.23  ***** нарын банкны дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хх-ийн 92-93-р хуудас/ зэрэг болно.

2.15 Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 120,122,124-р хуудас/,

2.24 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 128-р хуудас/,

2.25 Иргэний нэхэмжлэгчээр *****аймгийн *****сумын Засаг даргын тамгын газрыг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 129-р хуудас/,

2.26 Шүүгдэгч *******нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1хх 162-180-р хуудас/

2.27 Шүүгдэгч****** нарын тээврийн хэрэгсэлийн лавлагаа /2-р хх-ийн 160-161/

2.28 Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 73-74-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Амартүвшин, Б.Батжаргал, Р.Батжаргал нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 Хэргийн үйл баримт:

1.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан, эх сурвалжийг нь магадлах аргаар шинжлэн судлахад хэрэгт дараах үйл баримт тогтоогдов.

2.1. Яллагдагч ******* нартай бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11 дүгээр сарын 21-ний өдөр Хьюндай 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, Комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах "Хэрээн гол" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 657,6 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 2,900,014 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 738,053 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн ******нартай бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11 дүгээр сарын 21-ний өдөр Хьюндай 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, Комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан ****** сумын нутаг дэвсгэрт байрлах "******" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 3020,3 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 21,559,727 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 4,166,728 төгрөгийн хохирол учруулсан,

2.2. Яллагдагч ********нартай бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11 дүгээр сарын 21-ний өдөр Хьюндай 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, Комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан ******сумын нутаг дэвсгэрт байрлах "****" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 657,6 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 2,900,014 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 738,053 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн *****нартай бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11 дүгээр сарын 21-ний өдөр Хьюндай 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, Комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах "*****" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 3020,3 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 21,559,727 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 4,166,728 төгрөгийн хохирол учруулсан, .3. Яллагдагч ******** нартай бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11 дүгээр сарын 21-ний өдөр Хьюндай 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, Комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах "Хэрээн гол" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 657,6 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 2,900,014 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 738,053 төгрөгийн хохирол учруулсан,

******* нартай бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11 дүгээр сарын 21-ний өдөр Хьюндай 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, Комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах "Хэрээн гол" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 3020,3 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 21,559,727 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 4,166,728 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтууд улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ****аймгийн ****сумын Бугант тосгоны "*****" гэх нэршилтэй газар хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 62-70-р хуудас/, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Уурхайд ашиглагдсан техникүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 72-76-р хуудас/,  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** мэдүүлэг, /хх-ийн 132-133-р хуудас/, гэрч ******мэдүүлэг, /хх-ийн 169-р хуудас/,  Гэрч ***** мэдүүлэг, /хх-ийн 175, 177-р хуудас/,"Эко инженеринг" ХХК-ны 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаартай экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ, /хх-ийн 210-233-р хуудас/, Шинжээч ***** мэдүүлэг, /хх-ийн 239-240-р хуудас/, "Хөрөнгө эстмэйт" ХХК-ны 2024 оны 08 дугаар сарын 2-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ, /2-р хх-ийн 38-43-р хуудас/, ****** нарын банкны дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хх-ийн 92-93-р хуудас/, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр *****аймгийн ****сумын ****тосгоны "****" гэх нэршилтэй газар хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 77-85-р хуудас/ , 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Уурхайд ашиглагдсан техникүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 86-91-р хуудас/ , Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** мэдүүлэг, /хх-ийн 139-140-р хуудас/ , Гэрч А.Аскербекийн мэдүүлэг, /хх-ийн 148-149-р хуудас, Гэрч *****мэдүүлэг, /хх-ийн 151-152-р хуудас/, гэрч А. *****мэдүүлэг, /хх-ийн 155-156-р хуудас/,гэрч Г.******мэдүүлэг, /хх-ийн 158-р хуудас, гэрч Г.****мэдүүлэг, /хх-ийн 163-р хуудас/, гэрч Д.*******мэдүүлэг, /хх-ийн 166-167-р хуудас/, гэрч Г.Ц*****мэдүүлэг, /хх-ийн 171-р хуудас/, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухайн тэмдэглэл, схем зураг, "Эко инженеринг" ХХК-ны 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06/01 дугаартай экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ, /хх-ийн 250, 2-р хх-ийн 01-26-р хуудас/ , Шинжээч Б.Баясгалангийн мэдүүлэг, 12-р хх-ийн 29-30-р хуудас/ , "Хөрөнгө эстмэйт" ХХК-ны 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ "Хьюндай 2900 ЛС загварын экскаватор 2 ширхэг нийт 11,000,000 төгрөг" гэх хөрөнгийн үнэлгээ, /2-р хх-ийн 50-55-р хуудас/, Б.***, ***** нарын банкны дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хх-ийн 106-107-р хуудас/ зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтаар  шүүгдэгч ****** нар нь урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ нэгдэн  хуулиар хамгаалсан ашигт малтмал хайх, ашиглах, олборлох журмыг санаатайгаар зөрчиж, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, эрх олгосон баримт бичиггүйгээр, алт олборлох зорилгоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах "***** гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан үйл баримт тогтоогдсон байна.

2.Прокуророос шүүгдэгч ******нарын дээрх үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэл бүхий байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан тохиролцсоныг, эсхүл урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн нэг гол объектив шинж нь нэг гэмт хэргийг үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш хүн нэгдэн оролцсон байх явдал бөгөөд энэ шинж нь үүргээ хуваарилан гэмт хэрэгт хамтран оролцох болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдэхийн аль алинд хамааралтай юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэгт оролцсон оролцогчдын үйлдлийн шинж чанар, гүйцэтгэж байгаа үүргийг харгалзан, гэмт хэрэгт хамтран оролцогчдын хэлбэрийг зохион байгуулагч, гүйцэтгэгч, хатгагч, хамжигч гэх зэргээр ялгаатай хуульчилсан байх бөгөөд гэмт хэргийг өөрөө, эсхүл бусадтай бүлэглэн үйлдсэн бол гүйцэтгэгчээр, гэмт хэргийг хоёр буюу түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх, бусдыг санаатай гэмт хэрэгт татан оролцуулсан, санаатай дэмжлэг үзүүлсэн  бол гэмт хэргийн хатгагч, хамжигчид тооцохоор тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээс үзэхэд гэмт хэрэгт хамтран оролцогчид нь тодорхой гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцохоор заасан бөгөөд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бүх тохиолдлыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэх ойлголтод хамааруулж үзэхээр байна.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар  шүүгдэгч Б****** нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор үүргээ хуваарилах замаар хэрхэн яаж  урьдчилан үгсэн тохиролцсон нь тогтоогдоогүй боловч тэдгээр нь идэвхтэй үйлдлээр ашигт малтмал олборлох, газар ухах зориулалтаар алт угаах төхөөрөмж буюу скубер, экскаватор зэргийг бэлдэн байрлуулан, ашигт малтмалын эрэл хайгуул хийх тусгай зөвшөөрөлгүй гэдгээ мэдэж байсан атлаа тухайн газарт очиж гэр барин байрлаж, нүх ухах зэргээр гэмт хэргийн объектив талыг хамтран хэрэгжүүлснээр шүүгдэгч нарыг субъектив санаа зорилгын хувьд хамтран оролцож байгаа гэмт хэргийн улмаас нэг зорилгод хүрэх эрмэлзэлтэй байсан буюу тэдгээрийг үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд прокуророос шүүгдэгч *******нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласныг үндэслэлтэй гэж үзлээ.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг энэ хуулиар тодорхойлохоор байна.

Монгол Улсын хэмжээнд аливаа ашигт малтмалыг эрж хайх, ашиглах, олборлох байгаль орчин нөхөн сэргээх үйл ажиллагаа нь зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдах  эрх зүйн орчин үйлчилж байгаа бөгөөд энэ шаардлагыг хангахгүйгээр  ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулсан тохиолдлыг тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэж үзэхээр хууль  тогтоогч тогтоож, ашигт малтмал хайх, ашиглах, олборлох журмыг Эрүүгийн хуулиар хамгаалжээ.

Тодруулбал: Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татварт төлөгч хуулийн этгээдэд олгохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулахыг хориглосон бөйна.

Гэтэл шүүгдэгч ******нар нь үйлдлээрээ нэгдэн хуулиар хамгаалсан ашигт малтмал хайх, ашиглах, олборлох журмыг санаатайгаар зөрчиж, ашигт малтмал эрэх, хайх,ашиглах, эрх олгосон баримт бичиггүйгээр, алт олборлох зорилгоор ***аймгийн ****сумын нутаг дэвсгэрт байрлах "*****" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангана.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, тухайн газар нь ашигт малтмалын нөөцтэй орд эсэх, алт олборлосон эсэхээс үл хамааран, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй хуульчлагдсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч ******нар нь алт олборлох зорилгоор хууль бусаар газрын гадаргууд халдсан үйлдлийг хийснээр уг гэмт хэрэг төгссөн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь төгссөн гэмт хэрэг үйлдсэн байх тул гэмт хэргийн шинж байхгүй гэх үндэслэлээр тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах өмгөөлөгч нарын дүгнэлт үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын хэн аль нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, цагаатгуулахаар маргасныг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын хэмжээг “Эко инженеринг” ХХК-ийн 2024 оны 02 сарын 14-ний өдөр шинжээч  дараах байдлаар 06, 06/01 дугаартай дүгнэлтүүд гаргажээ.

Нөхөн сэргээх ажлын зардал 738,053 төгрөг, 4,166,728 төгрөг нийт 4,904,781 төгрөг болно.

Байгал орчин учруулсан хохирлын үнэлгээг “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан "Байгаль орчны хохирол тооцох аргачлал"-аар усан орчинд учирсан хохирлын үнэлгээг байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020.02.06-ны А/59 тоот тушаалаар баталсан "Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр аргачлал"-аар нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгал очин ногоон хөгжлийн сайдын 2015 оны 03 сарын 30-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”-аар тус тус тооцсон болно.

-Нийт дүгнэлт эвдэгдсэн 657,6м2 талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 2,900,014 төгрөг нөхөн сэргээх ажлын зардал нь 738,053 төгрөг болж байна” гэх

-Нийт эвдэгдсэн 3020,3м2 талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 21,559,727 төгрөг нөхөн сэргээх ажлын зардал нь 4,166,728 төгрөг болж байна” гэх шинжээчийн дүгнэлтүүд авагджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч нараас энэхүү гэмт хэргийн улмаас экологи эдийн засагт учруулсан хохирол 69.923.903 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 4,904,781 төгрөгийн Б****** 24.000,000 төгрөг, ***** 24,000,000 төгрөг, **** 24,000,000 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус оруулах нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч ******ар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Хьюндай” 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэргийг эд зүйлийг хууль бусаар алт олборлох үйл ажиллагаанд дэмжлэг болгон ашиглан гэмт хэрэг үйлдэж 637,795,200 төгрөгийн алт худалдан борлуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Хьюндай” 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус битүүмжлэлээс чөлөөлөн хурааж, гэмт хэрэг үйлдэж алт худалдан борлуулсан орлого гэх 637,795,200 төгрөгөөс шүүгдэгч **** 193,487,100 төгрөг, Р***** 197,071,300 төгрөг, ***** 247,236,800 төгрөгийг тус тус гаргуулан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, илүү гарсныг нь улсын орлогод оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч ****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн, тэдгээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2.Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч нарыг шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгч *******нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнсэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгч * нарын өмгөөлөгч *****эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.*****: Шүүхээс биднээс хууль зүйн туслалцаа авч байгаа *******нарыг шүүхээс гэм буруутайд тооцсоныг ойлголоо.  Шүүхээс гэм буруутайд тооцсоныг үндэслээд улсын яллагчаас зохих ял халдаах, ял оногдуулах санал гаргалаа. Бид шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож байгааг зөвшөөрөхгүй байна. Мөн улсын яллагчаас ял сонсож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч тус бүрээс мөнгө гаргуулах, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг улсын орлого болгох, гаргуулах саналыг гаргаж байна. Үүнтэй бид санал нийлэх боломжгүй. Шүүхээс гэм буруутай тооцсонтой өмгөөлөгчийн санал хэлэхгүй байгаа учраас цаашид дээд шатны шүүхэд гомдлоо гаргана. ..гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч *****нарын өмгөөлөгч *****эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Ижил байр суурьтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

6. Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Миний хувьд 2-3 гэрчийн мэдүүлгээр гэмт хэрэгтэн болж байгаа нь харамсалтай байна.Би үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй...” гэх,

7. Шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Өмгөөлөгч нарынхаа саналтай нэг байна. Миний зүгээс “хүлээн зөвшөөрөхгүй байна. Харамсалтай байна. Мөн “Эко инженеринг” ХХК-ийн 6,000,000 төгрөгийг би төлчихсөн байгаа. Нямтогтох байцаагч “чиний хэрэг чинь шүүх дээр очсон ч бай, очоогүй ч бай энэ мөнгийг энэ экологийн албаны дансанд заавал төлөх ёстой”. Мөрдөн шалгах ажиллагаанд байгаа эсэх нь хамаарахгүй заавал төлүүлэх ёстой гэсэн учраас тухайн 6,000,000 төгрөгийг төлчихсөн. Миний зүгээс өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэх,

8. Шүүгдэгч****** эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “... хэлэх зүйлгүй. Прокурорын хэлсэн зүйл дээр нэг зүйл хэлье! 200,000,000 төгрөг гэж над дээр яригдсан. Тэр нь *******руу буцаагдаж, орсон. 200,000,000 төгрөг ***** байсан. Андуураад мөнгө хийсэн учраас буцаагаад тэр хүн 40 гаруй сая төгрөгийг нь өгсөн...” гэсэн байна.

9.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарын хувьд шүүгдэгч ******нар нь урьдаас үгсэн тохиролцож, үйлдлээрээ нэгдэн, ****аймгийн *****сумын нутаг дэвсгэрт байрлах "*****" гэх нэршилтэй газарт буюу гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт алт олборлох зорилгоор хууль бусаар халдаж, тодорхой хэмжээгээр материаллаг хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг байх бөгөөд торгох, хорих ял оногдуулах санкцтай хуульчлагдсан байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч нарт торгох ял оногдуулах саналыг гаргасныг  хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

10.Иймд шүүхээс шүүгдэгч *******нар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны, хууль ёсны, гэм буруугийн зарчмууд, шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, шүүгдэгч тус бүрийн хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд, анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амартүвшин, **** нарт 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400.000 /таван сая дөрвөн зуу / төгрөгөөр, шүүгдэгч ******* 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000.000 /арван сая/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэмт этгээдийн цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

11.Шүүгдэгч нарын хувийн байдал, хөрөнгө чинээ, орлого олох боломж зэрэгт шүүхээс дүгнэлт хийж, ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх торгуулийг 24 сарын хугацаанд буюу хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгч нарт анхааруулах нь зүйтэй байна.

Гурав. Бусад асуудлын талаар

1.Хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

2.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгааны таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

3.Шүүгдэгч нарын өмгөөлөгч ****** нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шүүхэд гаргаж өгсөн “Хэргийн газрын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлд заасан солбилцолууд зөрүүтэй байгааг харуулсан зураг, тайлбар түүнд хавсаргасан фото зураг, хэргийн газрын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлд заасан газрын одоогийн байдал /2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр /зураг №1,№2/ зэрэг гараар бичсэн 11 хуудас баримтыг  хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *****овогт ***** овогт *****, ****овогт Рэ****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******, ****** нарыг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр, Р.Батжаргалыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр тус тус торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломжийг нь харгалзан 24 сарын хугацаанд буюу хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ***** ****** нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дэх хэсгийн 2-т зааснаар шүүгдэгч нараас экологи эдийн засагт учруулсан хохирол 69.923.903 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 4,904,781 төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн ******24,942,894 төгрөг, ******* 24,942,894  төгрөг, ****** 24,942,894 төгрөг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус оруулсугай.

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй “Хьюндай” 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, 4,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий комацу загварын 1 ширхэг экскаватор, 350,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж буюу скубер /цахилгаан үүсгүүр/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус битүүмжлэлээс чөлөөлөн хурааж, хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, илүү гарсныг нь улсын орлого болгосугай.

8. Шүүгдэгч нар нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ