| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/0060/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/62 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хосбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Ц,
Шүүгдэгч А.Ш, түүний өмгөөлөгч Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2519000000029 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Ш
Холбогдсон хэргийн талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Ш нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Н.Этой үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар шилэн аягаар цохиж зодсоны улмаас духны шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, баруун шуу, зүүн шуу, цээж, зүүн гуянд цус хуралт, дух, баруун хөмсөг, баруун чихний ар хэсгийн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),
хохирогч Н.Эын “...2024 оны 12 дугаар сарын 29-ний 20 цаг 00 минутын орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт байрлах Хурговь зочид буудалд Дорноговь аймгийн уяачдын холбооны шинэ жилийн арга хэмжээнд очин тус буудлын 5 давхарт орж гадуур хувцсаа тайлж орхин 2 давхрын хүлээн авалтын зааланд арга хэмжээ эхэлж, 23 цаг өнгөрөөгөөд тарсан. Би бага зэргийн согтолттой байсан. Тус арга хэмжээнд оролцчихоод хувцсаа орхисон өрөө рүүгээ очиж гадуур хувцсаа авахаар орох гэтэл хувцасны өрөөнд хүмүүс дугараад байгаа хэр нь хаалгаа тавьж өгөхгүй байхаар нь би хаалгыг гараараа цохих үед тус буудлын ажилтан гэх үл таних залуу намайг болиоч та гэхээр нь тус буудлын ажилтанд хандаж би гар утсаа авмаар байна. Энэ өрөөнд чинь байгаа гэж хэлэн тус ажилтантай маргалдах үед хувцасны өрөөний хаалга нээгдэж, Аймгийн уяачдын холбооны дэд тэргүүн Ш гарч ирэн надад хандаж, чи муу доор хүлээн авалтын өрөөнд байхдаа олон юм яриад байсан уу, үгүй юу айн гэж хэлээд нүүрэн тус газар гараараа цохиж мөн хоолой боох үйлдэл хийхээр нь би уурлан өөдөөс нь хашхиран дайрах гэхэд хүмүүс намайг хориод Ш руу явуулахгүй байх үед Ш цааш хувцас солих өрөө рүү орон удахгүй гарч ирэхдээ баруун гартаа жижиг шилэн стакан барьж гарч ирээд миний дух хэсэгт нэг удаа хүчтэй цохих үед гарт барьсан стакан нь нүүрэн дээр хагарч газар бутран унах үед миний дух хэсгээс их хэмжээний цус гарах үед мөн Шын стакан барьж байсан гараас цус гарч гар сэгсрэн цааш хувцас солих өрөө рүү буцаад ороод явчихсан. Тэгтэл удалгүй цагдаа нар ирж намайг цагдаагийн газар руу аваад явсан. Тухайн үедээ намайг эмнэлэгт үзүүлэх үү гэхээр нь би үгүй гэж хэлчихээд тус өдрийн маргааш нь эмнэлгийн байгууллагад очиж үзүүлэхэд дух хэсэгт 2 оёдол тавьсан. Би бага зэргийн согтолттой байсан. Болсон үйл явдлыг бүгдийг санаж байна. Бидэнд муудаад байх шалтаг байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 хуудас), гэрч камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 20-21 хуудас), Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 23 хуудас), Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.Ш нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч А.Ань шүүгдэгч А.Шаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Амгалангийн Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц биелүүлэх, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Ш нь тогтоол гарахаас өмнө баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Шыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш нь оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц биелүүлэх, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4.Шүүгдэгч А.Шт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэг хадгалсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ