Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 129/шш2022/00185

 

 

 

 

 

 

 

 

                          

 

                                 129/ШШ2022/00185

 

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                       

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Д-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ц.А-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, 2,248,020 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Д /цахимаар/ , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Э /цахимаар/ , хариуцагч Ц.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.     

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Д, хариуцагч Ц.А нарын гэрлэлтийг цуцласугай.

          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин А.Ц, 2010 оны 07 дугаар сарын 25-ны өдөр  төрсөн А.Э, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин А.М нарыг эх Г.Д-ийн асрамжинд үлдээсүгэй.

          3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин А.Ц, А., А.М нарыг тус бүрд нь сард 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, /11-16 нас/ суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.А-аар тэжээн тэтгүүлсүгэй.

          4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2-т заасныг баримтлан зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

          5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Д, хариуцагч Ц.А нар нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хариуцагчийг хүүхдүүдтэйгээ уулзахад саад учруулахыг хориглох болохыг мэдэгдсүгэй.

          6. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.3, 129 дүгээр зүйлийн 129.3-т заасныг баримтлан хариуцагч Ц.А-аас 2,248,020 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Д-д олгосугай.

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч Ц.А-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

          8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах / А.Бизъяад/ даалгасугай.          

          9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч,  хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.ЖАРГАЛАН