Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2019/00418/И |
Дугаар | 129/ШШ2019/00474 |
Огноо | 2019-07-30 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 129/ШШ2019/00474
Дугаар 129/ШШ2019/00474 Эрдэнэбулган сум |
„ 1 МОНГОЛ УЛСЫН НЭРИИН өмнөөс |
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт байрлах Архангай аймгийн Э сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 3 дугаар 48 айлын орон сууцны 38 тоот хаягт оршин суух Ө овгийн Д утас:95089669/, Д овгийн Б нарт холбогдох 27.756.111 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч нарын өмгөөлөгч М.А, прокурор Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энххүү нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Архангай аймгийн Э сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Д, Б.Б нар нь 2013 оны 04 сарын 14-нд сум хөгжүүлэх сангаас 3 жилийн хугацаатай, 1.5 хувийн хүүтэй 20.606.187 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож албан ёсны гэрээ байгуулан зээл авсан. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд хариуцагч Д, Б нараас үндсэн зээл 20.000.000 төгрөг, хүү 606.187 төгрөг төлөхөөс 75.000 төгрөгийг төлсөн, нэмэгдүүлсэн хүү 7.224.924 төгрөг, нийт 27.756.111 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нар нь халуун усны газар байгуулахаар төсөл оруулж 20.000.000 төгрөгийн зээл авсан. Үүнийг 36 сарын хугацаанд хүүтэй нь төлөх гэрээтэй. Зээлдэгч нар нь эхний нэг жилийн хугацаанд зээлийн хүүгээ төлж барагдуулах ёстой бөгөөд зээлийн нийт хүү 606.187 төгрөг болж байгаа. Энэ хүүнээс 75.000 төгрөг төлж, одоо 531.187 төгрөгийн хүү төлөгдөөгүй байгаа. Үүнээс гадна нэмэгдүүлсэн хүү төлөхөөр байгаа Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийн хугацаа 1075 хоногоор хэтэрсэн гэж үзэж байгаа. Үүнээс тооцоход хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүү 7.224.924 төгрөг болж байгаа. Хариуцагч нарын зүгээс “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж байгаа бол манай зүгээс хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг учир дуусаагүй гэж үзэж байна. Төслийн дагуу зээлдэгч нар халуун усны газраа барьсан. Би 2017 онд ажлаа хүлээж аваад холбогдох хүмүүст мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Мэдэгдэх хуудсыг Б, Д нарт |
1 |
хүлээлгэж өгөхөөр Балданцан гуай авсан. Б, Д нарын зээлийг төлүүлэхийг шаардахаар утсаар залгахад утсаа авдаггүй, нэг удаа утсаа аваад боломжгүй байна, төлнө гэж байсан. Манайх зээлээ төлөхийг шаарддаг байсан. 2019 оны 04 сард шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгсөн боловч Д эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлэхээс татгалзсан учир шүүхэд хандсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний барьцаанд ямар нэгэн хөрөнгө барьцаалаагүй. Манай зүгээс зээлдэгч нартай гэрээ байгуулахдаа зээлийн гэрээний гол нөхцөл болох зээлийн хүү, алданги, эргэн төлөлтийн хуваарь зэргийг тохиролцдог. Иймд хариуцагч Д, Б нараас 27.756.111 төгрөг гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч Д.Д нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга Ж.Гурвантамирын иргэн Д, Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Иймд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга Ж.Гурвантамирын иргэн Д, Бимэг нарт холбогдуулан гаргасан нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагч Б нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Д, Б нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, Д.Д-тай санал нэг байна гэжээ. Прокурор Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэлд дурдсанаар Д, Б нар нь сум хөгжүүлэх сангаас халуун усны байр барих зориулалтаар 20.000.000 төгрөгийн зээл авсан байдаг. Талууд зээлийн гэрээг байгуулж, зээлдэгч нар нь зээлийг 36 сарын хугацаатай авсан байна. Зээлийн гэрээнд эхний 12 сарын хугацаанд зөвхөн зээлийн хүүг төлөхөөр тусгасан байдаг. Д.Дашжамц, Б.Батчимэг нар нь зээлийн эргэн төлөлтийн хүүг 3 сар төлсөн ч сүүлийн саруудын зээлийн мөнгийг төлөөгүй байна. Зээлийн гэрээний дагуу 1.5 хувийн хүү төлөх үүргийг биелүүлээгүй учир 27.756.111 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжпэгч байгууллагад олгох нь зүйтэй байна. Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг тул хугацаа дуусаагүй байна. Уг зээлийн гэрээний хугацаа 2016 онд уг дуусгавар болсон тул 2016 оноос хойш гэрээний үүргийг шаардах эрх үүссэн. Д.Дашжамц, Б.Батчимэг нар халуун ус барихаар сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай, 20.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцоод нийт 27.756.111 төгрөгийн хохирлыг хариуцагч нар нь төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв. Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад: ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжпэгч Архангай аймгийн Э сумын Засаг дарга нь хариуцагч Д, Б нараас 27.756.111 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Сумдад жижиг, дундын үйлдвэр шинээр байгуулах, үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжпэг үзүүлж хөнгөлттэй зээл олгох зорилгоор сум хөгжүүлэх |
V |
сангаас зээл олгожбайгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа юм. Хариуцагч Д, Б нар сум хөгжүүлэх сангаас 20.000.000 төгрөгийг жилийн 1,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаанд төлж барагдуулахаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргатай 2013 оны 03 сарын 14-ны өдөр 04 тоотзээлийн гэрээг бичгээр байгуулсантай болон гэрээнд гарын үсгээ зурж, 20.000.000 төгрөгийг хүлээж авсантай маргаагүй тул гэрээг байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна. Хариуцагч Д, Б нар зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг 2013 оны 04 сарын 14-ний өдрөөс төлж эхлэн,
Хариуцагч Д “хөөн хэлэлцэх хугацаа дуусаж нэхэмжпэгчийн шаардах эрх дуусгавар болсон, нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойгүй”, хариуцагч Б.Батчимэг “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Д-тай санал нэг байна” гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ. Зээлийг зээлдэгч нар 2016 оны 02 сарын 14-ний өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн боловч гэрээний 5.1-д талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээг дуусгавар болсонд тооцно гэж заасан, нэхэмжлэгч 2017 оны 03 сарын 27-нд Д-д
2013 оны 03 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний 2.2.4-т “зээлийн гэрээний хавсралт нэгээр тохирсон хуваарийг зөрчсөн өдрөөс эхлэн хугацаа хэтэрсэнд тооцогдох бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн хүүгийн 2 хувьтай тэнцэх нэмэгдүүлэх хүү”-г төлөхөөр заажээ. Сум хөгжүүлэх сан нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагаа явуулдаг нь нотлох баримтаар тогтоогдоогүй, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлагыг зээлдэгчид хүлээлгэх эрхтэй тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүү 7.224.924 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Харин зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгө болон хэлэлцэн тохиролцож тогтоосон хүүг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй тул Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 20.000.000 төгрөг, гэрээний хугацаанд төлөх хүү 606.187 төгрөгөөс төлөгдөөгүй хүү 531.187 төгрөг /606.187-75.000/, нийт 20.531.187 төгрөгийг хариуцагч Д, Б нараас шаардах эрхтэй байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хариуцагч Д, Б нарын гүйцэтгээгүй зээлийн гэрээний үүрэг
|
7.224.924 төгрөгт холбогдох хэсгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хариуцагч Д, Б нар нь өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон |
|
ТОГТООХ нь: |
|
Д.БАИГАЛМАА |
4 |