2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/73

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э. даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч В.Дэлгэрмаа /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ийн *******од холбогдох эрүүгийн 2507000750072 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, *******тай, *******, *******, *******, , , , , , од оршин суух,

******* аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 90 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ******* аймгийн давж заалдах шатны шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 41 дугаартай магадлалаар хорих ялыг 1 жил болгож өөрчилсөн,

******* аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн,

******* овогт *******ийн ******* /РД: /.

 

   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр , ны од байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.г “архины мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар гутал шидэж, нүүр рүү нь цохиж, үснээс нь зулгаан нуруу руу нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт, баруун мөр далыг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, ууцанд цус хуралт, нэг хавирганы цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

 

  • Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 55-57 дахь тал),

 

  • Хохирогч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Нисэхийн 4-од өөрийн хашаа өвлийн байшинд нөхөр *******, хүү , охин , охин нарын хамт амьдардаг. Манай нөхөр ******* ажил хийдэггүй би өөрөө Налайх дүүргийн “” ХХК-д оор ажилладаг, хүүхдүүд бүгд сургуульд сурдаг. 2025 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр шиг санаж байна, яг өдрийг нь санахгүй байна намайг ажлаасаа буугаад гэртээ ирэхэд манай нөхөр ******* гэртээ согтуу унтаж байгаад өдөр 16 цагийн үед сэрээд архи нь гараагүй надаас архины мөнгө нэхээд байхаар нь би надад мөнгө байхгүй гэсэн, үүнээс болж бид хоёр хоорондоо хэрэлдсэн чинь манай нөхөр миний баруун талын шанаа, мөр, мөр дал хавирга руу гараараа цохиж хөлөөрөө өшиглөж зодсон. Энэ үед манай бэр эгч гаднаас орж ирсэн чинь ******* өөдөөс нь орилж чарлаж байгаад гараад явчихсан, тэгэхээр би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Тэгээд энэ асуудалд шалгагдаад би шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12, 19-21 дэх тал),

 

  • Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 55-57 дахь тал),

 

  • Хохирогч М.гийн яаралтай тусламж үйлчилгээ авсан 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 392 дугаартай “Үндсэн зовиур: Баруун нүд хацар хэсгээр хавдаж хөхөрсөн өвдөнө, цээж нуруу баруун дал хэсгээр зулгарч улайж хөхөрсөн эмзэглэж өвдөнө...” гэх үзлэгийн тэмдэглэлтэй яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 88 дугаартай: “М.гийн биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт, баруун мөр далыг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, ууцанд цус хуралт, нэг хавирганы цууралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

 

  • Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би нд нөхөр , охин нарын хамт өөрийн хашаа байшинд амьдардаг юм. Манай нөхрийн төрсөн дүү нь нөхөр *******, хүүхдүүдийнхээ хамт манай хамар хашаанд амьдардаг юм. 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шиг санаж байна намайг гэртээ ганцаараа байхад 16 цагийн үед яг цагийг нь сайн санахгүй байна би хашаандаа явж байтал *******ын гэрт хүмүүс хэрэлдээд дотор нь юм пижигнээд байхаар нь юу болсон юм бол гээд яваад ортол *******, хоёр хоорондоо хэрэлдсэн байдалтай гийн нүд нь хөхрөөд хавдчихсан ******* согтуу зодсон бололтой байсан. Тэгсэн чинь ******* нь чамд хамаагүй пизда минь гээд байхаар нь би айгаад гэрээс нь гараад явсан. Тэгээд цагдаа дуудсан бололтой цагдаа нар ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дахь тал),

 

  • Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Улаанбаатар хотод д сурдаг, манай ээж “” ХХК-д оор ажилладаг, аав ажилгүй гэртээ хэдэн малаа хариулдаг, хоёр дүү сургуульд сурдаг. Би одоо яг өдрийг нь санахгүй байна намайг хичээлдээ яваад ирэхэд манай ээж аавд зодуулсан гээд нүүр царай нь хөхөрчихсөн байсан. ...Ээж ярихдаа аав чинь согтуу ирээд мөнгө нэхээд зодсон гэж л хэлсэн. Манай аав байнга архи уугаад байдаггүй, хааяа архи уудаг ээжийг байнга зоддоггүй ойр зуурын хэрүүл л хийдэг тэгээд унтаад өгдөг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

 

  • Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би тай гэр бүл болоод 20-иод жил болж байна. Дундаасаа 3 хүүхэдтэй, би ажилгүй, гэрт хэдэн мал хараад амьдардаг, “” ХХК-д оор ажилладаг. 2025 оны 01 дүгээр сард би нэг өдөр хүмүүстэй архи ууж байгаад гэртээ ирээд унтаж байхад манай ажлаасаа тарж ирсэн. Би ийг ирэхэд сэрээд ээс 100 грамм архины мөнгө нэхсэн чинь мөнгө байхгүй гээд бид хоёр мөнгөнөөс болж хэрүүл хийсэн. Тэгээд би уурандаа ийнхээ нүүр рүү цохиж ноцолдож шкаф руу унасан, тэгэхэд манай ийн ахынх нь гэрт ороод ирэхээр нь зайл пизда минь гээд гэрээсээ хөөгөөд гаргасан. Ингээд намайг унтаж байхад цагдаа ирээд намайг бариад явсан. Цагдаа дээр ирээд эрүүлжүүлэхэд хийсэн. Эхнэр бид хоёр учраа олоод эвлэрсэн, би архи дарс уухгүй, гэр орондоо хэрүүл маргаан хийхгүй байгаа, тийм учраас энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна, би ээ байнга зоддоггүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53-р хуудас) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч М.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, эвлэрсэн талаар бичгээр хүсэлт гаргаж хэрэгт хавсаргасан тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од 3 (гурав) сарын хугацаагаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг хугацаанд Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 3 (гурав) сарын хугацаанд Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ