| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 196/2025/0049/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/75 |
| Огноо | 2025-04-14 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,
улсын яллагч М.Сэлэнгэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.*******,
гэрч Г.*******, Т.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхбаяр,
шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сэлэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2307002180141 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, тай, эмэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-ийн ажилтай, , , хамт , , , , од оршин суух бүртгэлтэй боловч , , од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******гийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь “” ХХК-ийн захирлаар ажиллахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн блокийн үйлдвэрийн ажлын байранд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтад заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад “машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх”, 9.1.2 дахь заалтад “машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас тус үйлдвэрийн байранд ажиллаж байсан хохирогч А. үйлдвэрийн леботикны троссонд хөлөө хавчуулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхбаяр “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүйгээр ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.******* “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хуулийн дагуу ял оногдуулах, үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүгдэгчээс гаргуулах” гэсэн байр сууринаас тус тус оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 04 дүгээр сард манай үйлдвэрийн үйл ажиллагаа зогсчихсон байсан. Үйлдвэр дээр байрлах хүн хэрэг болчхоод ойр зуур мөнгө өгч хашаа цэвэрлээд байж байг гээд ******* хүн авчирсан. 2023 оны 04 дүгээр сард үйлдвэр зогсохоос өмнө , ******* хоёр ирсэн. Архи уугаад байхаар нь архи уудаг хүмүүсийг байлгахгүй гэсэн чинь тэр хоёр “бид нар одоо ийм асуудал үүсгэхгүй, хариуцлагатай байна” гэсэн. Тэр үед үйлдвэр зогсоод харах хүнгүй байсан тул цэвэрлэгээ ойр зуур юм хийгээд үлдэгдэл материалаа шавхаад явж байсан. Тэгэхэд гээд бас гэр оронгүй хүн манайд ажиллаж байсан бөгөөд над дээр ирээд “захирлаа таны өгсөн мөнгө халааснаас алга болчихлоо, ах авчхаад архи уугаад байна” гэж хэлсэн. Тэгээд гэрээр нь ороход ******* уйлчихсан “ согтуу яваад байх юм” гэж байсан, би “гайгүй болчих байлгүй дээ” гээд нээх ач холбогдол өгөөгүй. Орой нь үйлдвэр дотор явж байхаар нь би “леботикийг татчих” гээд хэлчихсэн юм. Архи уусан гэдгийг нь мартаад тухайн үедээ тэгж хэлсэн юм. Тэгээд би тэр үед шууд түргэн дуудаад Гэмтлийн эмнэлэг рүү явахад нь хамт явсан. Эмнэлэг дээр очиход эмч таталт хийгээд маргааш энгийн хагалгаанд орно гэж хэлсэн. Элдэв янзын цус гоожоогүй, ямар нэгэн шарх үүсээгүй байсан. Намайг үйлдвэр дээр байж байгаад очиход хагалгаа хийлгээд гарчихсан гэж байсан. Эмч дээр очиход “энэ хүн шилбэний яс цууралттай байсан, тэрэнд хагалгааг хийсэн” гэж хэлсэн. Тэрнээс хойш над руу өдөр болгон янз бүрийн хүмүүс залгаад “ бараг хөлгүй болж байна” гээд байсан. Тэгээд , ******* хоёр луу залгах гэхээр утасгүй байсан, гэтэл ******* хүний утаснаас залгаад бид нар эмнэлэгт байна, мөнгө шилжүүлээд өгөөч гэхээр нь шилжүүлсэн. Эмнэлэгт эргэж очих гэсэн чинь үертэй байсан гээд оруулахгүй гэж байсан. Болсон процессын хувьд ийм зүйл болсон” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үйлдвэрийг ажиллаагүй байсан гэж яриад байх юм. Энэ үйлдвэрт манай хүү хоёр найзтайгаа ажилладаг байсан, мөн манай ажилладаг байсан. Би хоёр, гурван удаа энэ үйлдвэр дээр эргэж ирж байсан. Тэгэхэд би энэ хүнтэй нэг ч удаа таарч байгаагүй, *******тэй ч таарч байгаагүй. Яг блок хийгээд ачиж байхад нь хүртэл би харж байсан. Шөнийн 01, 02 цагийн үед одоо блок ачих гэж байна гэж манай хүү над руу ярьж байсан. Яагаад худлаа яриад байгаа юм. 4 сая гаран төгрөг өгсөн гэж яриад байна, ажиллаж байсан цалингаа тэр хоёр аваагүй байсан. *******, хоёрын цалин. Энэ хүн олон эхнэртэй гэж яриад байна, би албан ёсных нь эхнэр нь, 8 хүүхдийг нь төрүүлсэн хүн. Би тэр хүнтэй байнгын холбоотой байдаг, орон гэргүй гэж яриад байна. Бид хоёр нэг хэсэг маргалдаад хоёр тусдаа амьдарч байсан. Гэхдээ бид хоёр байнга уулздаг байсан, танай үйлдвэр дээр би очиж байсан, танай үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг байсан. Манай ажилладаг, ******* тогоочоор ажилладаг, манай хүү, хоёр найзтайгаа, бас хоёр залуу гээд 7-8 хүн ажиллаж байсан. Ажиллаагүй байсан гээд яагаад худлаа яриад байгаа юм. Манай танай үйлдвэр дээр хөлөө алдчихаагүй байсан бол хүүхдүүдээ харж хандаад явах байсан. Угаасаа хүүхдүүдээ харж ханддаг байсан, тэр хүний хойно үлдэж байгаа хэдэн хүүхдийг нь бодохгүй байна уу. Намайг хоёр гурван удаа очиход үйлдвэрийнх нь тоног төхөөрөмж ингээд гацаад байдаг гэж байсан, ямар осолтой юм бэ, наадхаа янзлуулаач гэж хэлж байсан. Миний 17 настай хүү аавыгаа дагаад ажиллаж байсан. Манай зүгээр хог цэвэрлэдэг ажил хийнэ гэж ороогүй, блок хийнэ гэж орсон. Дээрээс нь давхар манаачийг нь хийнэ гэж ажилд орсон. Би байнгын хажууд нь мэдээлэлтэй байсан. Осол боллоо гээд манай хүүхэд над руу уйлаад ярихад нь би гэрээсээ санд мэнд гараад гэмтлийн эмнэлэг дээр очиж уулзсан. Тэгэхэд би энэ хүнтэй уулзаагүй, 3 хүүхдийг ажиллуулсан цалин гээд дунд нь 500,000 төгрөг өгсөн. Би *******тэй ярьж хэрүүл хийж байсан. Эд нар эмнэлэг дээр эргэж ирээгүй, утсаар яриад хэрүүл хийгээд мөнгө төгрөг хэрэгтэй байна гэхэд хэдэн төгрөг өгчхөөд л яваад байсан. Өчнөөн утсаар ярьж хэрэлдэж уурлаж байсан. Сүүлдээ энэ хүмүүс утсаа авахгүй, хүн гэж тоохоо больсон. Нэлээд хэд хоносны дараа ирсэн. Эмнэлэгт гэмтэж ирчхээд эмнэлгээс нэг ч удаа гараагүй, хагалгаанд ороод сэдрээд болохгүй байна гээд дахиж хагалгаанд ороод эцэс сүүлд нь хөлөө тайруулсан. ...Машиныг бол авсан, манай том хүүдээ өгсөн. Том хүү надтай ярьсан, хамаг лак нь халцраад хар алаг болчихсон, салхины шил нь хагарсан, мотор нь дуу орчихсон, аваад удаагүй мотор нь цохисон. Тэр машиныг авсныг хүлээж байна. Нотариатаар үнэлүүлэхэд 6,000,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Аав нь энэ хүнтэй тохирч аваад хүүдээ машинаа өгсөн. Манай урьд өмнө 11 жил цэргийн ангид ажиллаж байсан. Тэрнээс хойш барилга дээр өрлөг хийдэг байсан. Баримт гаргах ямар ч боломж алга, барилга дээр бид хоёр фасад, өрлөг хийдэг байсан. Бид хоёр цугтаа халтуур хийж явдаг байсан. ын хөлөө алдсанаас хойш ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа” гэв.
Гэрч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед би хот руу бараанд явчихсан байсан, Барс захаас юм ачаад буцаж байхад над руу залгаад осол болчихлоо гэсэн. Намайг ирэхэд эмнэлэг дээр ирсэн байсан. ыг аваад хойшоо гэмтэл рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд хэвтэхэд хэрэгтэй зүйлүүдийг аваад эмнэлэгт хэвтүүлсэн. Анх би “” ХХК-ийн үйлдвэрт цемент өгдөг байсан. Тухайн үед цемент өгч танилцаж байсан. Цемент өгөхөөр очиход үйлдвэрийн байдал зогсонги байдалтай, явц муутай байсан тул өөрийн дүү нарын хамт хүн хүчээр тусалсан. Надад албан ёсны гэрээ гэж байхгүй. *******ыг хотод байхад үйлдвэрийг нь гээд дүү нь хариуцаж байсан, би тусалж байсан. Тухайн үед бид хоёрын дунд итгэлцэл байсан, блокийн мөнгө орж ирдэг, хааяа орж ирдэггүй. Компанийн болон *******ын данс хаагдсан барилттай байсан. Осол гараад Гэмтлийн эмнэлэг дээр очсон өдрөөс эхлээд над руу мөнгө нэхэж эхэлсэн. Тэр үед бэлэн байсан мөнгө, данснаас мөнгө гээд 2 сая гаран төгрөг хувааж өгч байсан. ыг залгахад нь хэрэгтэй мөнгө төгрөгийг нь өгч байсан. Өөрийнх нь данс гэж байхгүй, дандаа хүний дансаар авч байсан. Би өгөх болгондоо т гэж бичээгүй, ямар ч хамаагүй дансаар авч байсан. Дараа нь ийм юм болно гэж мэдээгүй, мэдэж байсан бол анхнаасаа бичээд тэмдэглэх байсан. Тухайн үед дансны хуулгыг мөрдөгчид өгсөн. Би учрыг нь гаргаад өгье гэхэд өөрөө гаргана гэсэн. Сая гаргаж өгсөн дансны хуулга 6 сарынх л байсан, богино хугацааных байсан. Нарийвчилсан дансны бүртгэлийг гаргаж өгч болно. Соната 7 машин тухайн үед бартераар орж ирсэн. Тухайн үед ыг хөл дүүжлэх унаатай болгоё гэж бодоод энэ хүнд тэр машиныг өгсөн. Нотариат дээр очоод худалдах худалдан авах гэрээ хийж өгсөн. Гэрээ хийх хугацаа нь 3 сар болоод дуусаад нотариат хүчингүй болсон. Хүүхэд нь залгахад асуудалгүй хугацаа нь дууссан бол хүрээд ир нэр шилжүүлж өгнө гэсэн. Хүүхэд нь машинаа өөр хүнтэй машинаар сольсон, авсан хүн нь над руу залгахад тиймээ хугацаа нь дууссан бол шилжүүлж өгье гэж ярьсан. Машиныг хэдэн төгрөгт өгнө гэж гэрээ хийгээгүй, 12 сая төгрөгөөр үнэлээд худалдан авах гэрээ хийсэн. Тухайн машин 15 сая төгрөгөөр бартерлаж орж ирсэн. Ашиглаад купер, шилийг сольж, бүрэн бүтэн болгоод оношилгоонд ороод шилжүүлсэн. Тухайн үед үйл ажиллагаа явагдаагүй, тог асуудалтай, нойл тасарсан, 220 ажиллагаатай, 380 байхгүй, цэвэрлэгээ хийж байсан. Хааяа нэг хог шороо цэвэрлэх, нааш цааш юм татахад леботик ажиллуулах шаардлага үүсдэг. Манайд ажиллаж байсан гээд залуу гэр орон байхгүй болсон ийм хоёр хүн байна, аваад ирье гэсэн. Ажил төрөлд гайгүй гэхээр нь энд ирүүлээд ойр зуур туслуулаад, нэгээр нь хоол унд хийлгээд байлгасан. Яг үндсэн ажилтан байгаагүй. Өдрийн цалин 30,000 төгрөг гэж байсан, гэхдээ тэр хэрээний ажил хийдэггүй хүмүүс, яг хажууд нь байж юм хийлгэхгүй бол эргээд харахад алга болчихдог. Осол гарсны орой цалин мөнгийг нь өгсөн асуудал байгаа. Цалин өгсөн бас эмнэлэгт хэвтэх ойр зуурын мөнгө төгрөг өгсөн. Цалин гэж тусдаа 1,250,000 төгрөг хавьцаа өгсөн. Хохирогч нь өөрийн гэсэн данс байхгүй учраас голцуу бэлнээр авдаг байсан. *******тай цалингаа тохирсон байх. Тухайн үед мөнгө хэрэгтэй гэх болгонд мөнгийг нь өгөөд явж байсан” гэв.
Гэрч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үйлдвэр дээр би тогооч хийдэг байсан, үйлдвэрт хэв тослох ажил хийдэг байсан. Би “хоол хэдэн цагийн үед хийх вэ” гэж асуухаар ороод буцаж гарах гэж байтал талийгаач орилсон. Эргэж хартал троссонд ороогдоод цааш чирэгдэж байсан. Би гүйж очихын завдалгүй өвдөг хүртлээ орчихсон байсан. Тэгээд би зогсоосон. өдрийн 50,000 төгрөгөөр цалинждаг байсан, талийгаач цалин хөлсөө аваагүй, бөөгнүүлж байгаад авдаг байсан. Осол гарах үед би, талийгаач, ын хүү, хүүгийнх нь хоёр найз, ******* байсан. эдлэл тосолдог, цутгалт хийхэд цутгалцдаг, хэв гаргадаг, ачдаг байсан. Үйл ажиллагаа явж байсан, бид хоёр ажиллаад сар гаран болсон, 15 хоног ажиллаад нэг хэсэг ажиллахгүй байж байгаад очоод 10 гаруй хоног ажиллаж байхад осол гарсан. Цалин хөлсийг ******* өгдөг байсан. Хөдөлмөрийн гэрээ байхгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгдөггүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан ажилладаггүй байсан. ******* өөрөө хариуцаж ажиллуулдаг байсан, ажлын цаг үдээс хойш эхэлсэн бол бүр орой хүртэл ажилладаг. Үйлдвэр хэвийн ажиллаж байсан. Туслах ажилтнаар ажилладаг, аль боломжоороо нөхөж ажилладаг. Цахилгааны асуудал нэг өдөр болж байсан. Леботик бол цахилгаанаар ажилладаг. Эмнэлэгт байх хугацаанд ын цалин уван цуван орж ирсэн. Бид хоёр дансгүй тул эмнэлэгт цуг хэвтэж байсан хүмүүсийн карт руу мөнгө шилжүүлж авч байсан. *******гээс тэр хүмүүсийн данс руу орсон мөнгийг бол хүлээн зөвшөөрнө. Гэр авах мөнгө гэж ******* 3 сая орчим төгрөг өгсөн. гэх хүний дансаар 2 сая төгрөг нэг аваад, дараа нь 1 сая төгрөг өгч байсан. гийн дансанд гэрийн мөнгө орсон гэдгийг мэдэж байгаа. Намайг д ажил хийж байх хооронд эмнэлэгт хэвтүүлсэн гэж хэлээд *******гээс мөнгө авсан гэж ярьж байсан. Намайг энд байх хугацаанд , , бид гурав цуг явж байсан. Осол болсноос хойш би руу яваад 2 сар болсон. Эмнэлгээс гарах хүртэл би асарч байсан, эмнэлгээс гарснаас хойш хөдөө ажлаар 2 сар орчим явсан. Осолд орсноос хойш 1 сарын хугацаанд хажууд нь байсан. Ер нь бол эмнэлэгт байхад бид хоёрын цалинг өгсөн. Эмнэлгээс гарснаас хойш *******гээс 20, 30 мянга гээд цувуулж мөнгө авч байсан. Соната 7 машин шилжүүлж авахдаа 6 сая төгрөгөөр тохирч шилжүүлж авсан. Тэр үед ******* ын хүүтэй нотариат орж 6 сая төгрөгөөр тохироод шилжүүлж өгнө гэж байсан. *******ын хувьд 8 хүүхдийнх нь ээж, хөл гаргүй болсноос нь хойш би л асарч тойлж байсан. , хоёр *******, хоёроос 40 сая төгрөг нэхэмжилж байгаа гэж ярьж байсан. хөөцөлдөж байна гэж яваад байсан, бүх бичиг баримт д байсан. Их хэмжээгээр мөнгө төгрөг авсныг би мэдэхгүй. Миний мэдэхээр гэрийн мөнгө байгаа, машин тэрэг байгаа. Эмнэлэгт байхад 1,600,000 орчим өгч байсан. Сарын хугацаанд эмнэлэгт хэвтсэн. *******тэй байнга утсаар ярьж мөнгө төгрөг авч өгдөг байсан. Гэрийн мөнгө шилжүүлж авахад , бид гурав гурвуулаа байсан. Гэрээ аваагүй, гийн данс руу мөнгө ороод бид хоёрыг усанд ороод буудалд амар гээд хоёр өдөр буудалд байлгаад өөрөө хүрч ирээгүй. Утсаа авахгүй байхаар нь бид хоёр яваад очтол мөнгө төгрөг чинь байж л байна гээд уурлах загнах маягтай байсан. тэр хоёр хоорондоо ярилцацгааж байгаад гэр орон авна гэж байгаад үрэг дууссан. , бид хоёр эмнэлэгт байх хугацаанд ажил төрөл хийгээгүй хоол ундны өр шир дэлгүүрт байсан, өр ширээ гэр авах 3 сая төгрөгөөс дарсан. 2 сая төгрөг нь бид хоёрт зарцуулсан байх, хоол унд идэж, бензин тос хийж байсан. Осолд орсны дараа ойролцоогоор бага сага мөнгө авсан нь 200, 300 мянган төгрөг болсон гэж бодож байна” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ц.******* нь “” ХХК-ийн захирлаар ажиллахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн блокийн үйлдвэрийн ажлын байранд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтад заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад “машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх”, 9.1.2 дахь заалтад “машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас тус үйлдвэрийн байранд ажиллаж байсан хохирогч А. үйлдвэрийн леботикны троссонд хөлөө хавчуулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн MNS 4969:2000 стандарт зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-д хамаарна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж хуульчилсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг ойлгоно” гэж заасан, мөн хэрэгт авагдсан “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Ц.******* нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс хойш тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Ц.******* нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, “” ХХК-ийн блокийн үйлдвэрийн байранд ажил үүрэг гүйцэтгэж байсан А. нь үйлдвэрийн леботикны троссонд хөлөө хавчуулж биед нь баруун шилбэний хугарал, баруун тахимын тараагуур, хураагуур судасны тасралын хүндрэл баруун хөлийн дунд чөмөг ясны доод хэсгийн тайрагдал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нь хоорондоо шууд бус шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн үйлдвэрийн байранд ажил үүрэг гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг биелүүлээгүйн улмаас хохирогч А. нь үйлдвэрийн леботикны троссонд хөлөө хавчуулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан байх тул хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******, түүний өмгөөлөгч нарын зүгээс “Хохирогч А. нь үйлдвэрлэлийн осолд орж хүнд гэмтэл авч, баруун дунд чөмөг яс доод 1/3 хэсгээр тайрагдаж, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 65% нөлөөлнө гэх дүгнэлт гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-т зааснаар “Үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-70 хүртэл хувиар алдсан бол үйлдвэрлэлийн осолд орсон ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 9 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно” гэж хуульчилсан. Хохирогч А. нь өдрийн 50,000 төгрөгийн цалинтай байсан, Засгийн газрын 2021 оны А/192 дугаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар нэг сарын дундаж цалин 1,050,000 төгрөг болох тул үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрт 9,450,000 төгрөг (1,050,000*9=9,450,000), мөн 2023 оны 06 дугаар сард үйлдвэрлэлийн осолд орж түүнээс хойш ажил хийж чадаагүй тул 2023 оны 06 дугаар сараас 2025 оны 03 дугаар сар хүртэл нийт 20 сарын хугацаанд олох байсан орлого 21,000,000 төгрөг (1,050,000*20=21,000,000) буюу нийт 30,450,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “Осолд ороод эмнэлэгт байхад нь 2 сая орчим төгрөг бэлнээр өгсөн, хохирогч А. нь өөрийн гэсэн банкны дансгүй байсан, утсаар мөнгө хэрэгтэй байна гэж ярих үед нь шаардлагатай мөнгийг өөр хүний данс руу шилжүүлдэг байсан, хөл дүүжлэх унаатай болгож хохиролд Соната-7 маркийн автомашин өгсөн, тухайн машин 15,000,000 төгрөгийн өртөгтэй байсан, мөн сүүлд гэр авах 3,000,000 төгрөгийг А.ын хэлсэн хүний данс руу шилжүүлсэн буюу хохиролд 30 орчим сая орчим төгрөг өгсөн” гэж маргасан.
Шүүгдэгч Ц.*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******, гэрч Г.*******, гэрч Т.******* нарын мэдүүлэг, тайлбараар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрт Соната-7 маркийн автомашин, гэрийн мөнгө 3,000,000 төгрөг, бусад зардалд тодорхой хэмжээнд мөнгө өгч байсан болох нь тогтоогдсон боловч Соната-7 маркийн автомашиныг хэдэн төгрөгөөр үнэлсэн талаарх нотариатаар орсон гэрээг шүүхэд гаргаж ирүүлээгүй, талууд үнийн дүн дээр маргаж байгаа, хохирогчид хохирол төлбөрт мөнгө шилжүүлсэн гэх дансны хуулга нотлох баримтын шаардлага хангахгүй, хохирол төлбөрт хэдэн төгрөг бодитоор төлсөн нь тодорхойгүй, талууд маргаж байгаа, шүүхээс хохирлын хэмжээг тооцоолон гаргах боломжгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
2. Иргэний нэхэмжлэгч Ж.аас хохирогч А.ын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн төлбөр болох 3,767,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Шүүх хохирогч А.ын эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн тусламж, үйлчилгээний баримтыг хянаж үзээд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн 3,767,300 төгрөгийг хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ц.*******аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэсэн.
Шүүхээс шүүгдэгч Ц.*******ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “хохирол нөхөн төлөх үндэслэлээр ажлын 5 хоногийн завсарлах авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч Ц.******* нь эрүүл мэндийн даатгалын санд 3,767,300 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хязгаарлалтын бүсийг түүний оршин суугаа болон ажиллаж байгаа Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхбаяр “шүүгдэгч Ц.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид санаа тавьж мөнгө төгрөг, машин тэрэг, гэрийн мөнгө шилжүүлж байсан, өөрийнх нь биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эсхүл 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.******* “улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна, уг гэмт хэрэг шүүгдэгч Ц.*******ын ур чадвар, мэдлэггүйн улмаас болж гарсан, иймд нэмж шүүгдэгчийн гүйцэтгэх байх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Ц.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан буюу гэмтлийн улмаас нэг хөлөө тайруулж, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон байдал), хувийн байдал (хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж мөрдөгч, прокурор, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирдэггүйн улмаас хэргийн хугацааг удаашруулсан, эрүүл мэндийн байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний барилгын бараа, материал үйлдвэрлэх компанийн удирдах албан тушаал буюу гүйцэтгэх захирлаар ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг бүрэн, хохирогчид тодорхой хэмжээнд хохирлыг төлсөн, болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон хэдий ч мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлээгүйн улмаас хугацаа алдсан, уг хугацаанд хохирогч хохирлоо бүрэн барагдуулж чадалгүй нас барсан байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.
Мөн уг гэмт хэрэг нь компанийн удирдлагын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлэх мэдлэг, ур чадваргүй байдлын улмаас гарсан байх тул “Баян хүчин заанууд” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах үндэслэлгүй гэж шүүхээс үзэж энэ талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ