Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/121

 

 

 

 

 

 

 

 

  2025        04         15                                        2025/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,

Шүүгдэгч В.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Вийн Тт холбогдох эрүүгийн 2338003730409 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Вийн Т,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.Т нь Хөвсгөл аймгийн **** сумын **** дугаар багийн ***** тоотод байх хохирогч Ш.Дынд 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд амьдарч байх хугацаандаа аккумлятор, 5 кг үхрийн мах, 5 кг аарц, баттерей дрилл, 40 литр бензин, малгай, бээлий зэрэг эд зүйлс, бэлэн 100,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 708,600 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэжилсэн үйлдлээр 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ********** аймгийн ********* сумын ******* дугаар багийн *********** тоотод байх С.Чы гэрт байхдаа орчин цагийн дунд гарын мөнгөн аяга, хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1.185.210 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч В.Т нь Хөвсгөл аймгийн **** сумын **** дугаар багийн ***** тоотод байх хохирогч Ш.Дынд 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд амьдарч байх хугацаандаа аккумлятор, 5 кг үхрийн мах, 5 кг аарц, баттерей дрилл, 40 литр бензин, малгай, бээлий зэрэг эд зүйлс, бэлэн 100,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 708,600 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ********** аймгийн ********* сумын ******* дугаар багийн *********** тоотод байх С.Чы гэрт байхдаа орчин цагийн дунд гарын мөнгөн аяга, хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,185,210 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

          Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар дээр дурдсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлууд хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

Үүнд: 1. Шүүгдэгч В.Т нь Хөвсгөл аймгийн **** сумын **** дугаар багийн ***** тоотод байх хохирогч Ш.Дынд 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд амьдарч байх хугацаандаа аккумлятор, 5 кг үхрийн мах, 5 кг аарц, баттерей дрилл, 40 литр бензин, малгай, бээлий зэрэг эд зүйлс, бэлэн 100,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 708,600 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн тухайд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 20-р хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 24-27-р хуудас),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 54-56-р хуудас),

Хохирогч Ш.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын дундуур өөрийн таньдаг таван хүний хамт 5 хоног Хөвсгөл аймгийн Эрхэл нуурт очиж хужир хамж байсан. Тухайн үед Б танидаг хүн Тыг дагуулж ирсэн. Тэгээд тухайн үед танилцаж байсан. Тухайн үед Т очих газар байхгүй гээд манайд хонодог байсан...Тэгээд манай гэрээс хулгай хийгээд алга болсон...Манай гэрээс алга болсон аккумуляторыг 2022 оны 12 сарын 15-ны үеээр Хөвсгөл аймгийн ****** сумын худалдааны төвөөс 350,000 төгрөгөөр авч байсан, 2022 оны 12 сард Хөвсгөл аймгийн ******* сумын худалдааны төвөөс 5кг махыг 60,000 төгрөгөөр, 5кг аарцыг 22,000 төгрөгөөр, батарей дриллийг 2022 оны 11 сард хотоос 200,000 төгрөгөөр, малгай бээлий хоёрыг 2022 оны 10 сард хотоос тус бүрийг 25,000 төгрөгөөр захиж авч байсан, машинд байсан 40 литр орчим бензинийг 2022 оны 12 сарын 25- ны үеээр Шунхлай шатахуун түгээх станцаас 138,000 орчим төгрөгөөр авч байсан....Тухайн үед хохирсон хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Тэрнээс өөр надад санал хүсэлт алга” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 33-34, 40-41-р хуудас),

Шүүгдэгч В.Тын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын үед би аккумлятор 1 ширхэг, хөлдөөгчид байсан 2-3 кг орчим үхрийн гэдэс, ундааны саванд хийж хөлдөөсөн аарц зэргийг хулгай хийж авсан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

***************-ийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ТХҮ-923-8244

дугаартай: “...Үнэлэгдэж буй алдагдсан гэх эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 608,600 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 45-47-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч В.Т нь Хөвсгөл аймгийн **** сумын **** дугаар багийн ***** тоотод байх хохирогч Ш.Дынд 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд амьдарч байх хугацаандаа аккумлятор, 5 кг үхрийн мах, 5 кг аарц, баттерей дрилл, 40 литр бензин, малгай, бээлий зэрэг эд зүйлс, бэлэн 100,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 708,600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

2. Шүүгдэгч В.Т нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ********** аймгийн ********* сумын ******* дугаар багийн *********** тоотод байх С.Чы гэрт байхдаа орчин цагийн дунд гарын мөнгөн аяга, хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,185,210 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн тухайд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 131-р хуудас),

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 175-р хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 176-181-р хуудас),

Хохирогч С.Чы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ******* аймгийн ********** сумын *** дугаар баг ********** тоотод энхэр Мын хамт амьдардаг юм. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн гэртээ байж байхад 17 цагийн орчимд манай хуурай дүү болох М, Т нар манайд ирсэн юм. Тэгээд бид хоол цай идэж уугаад байж байтал манай хөрш айлын залуу болох З манай гэрт орж ирж энхэр бид хоёрт хандан та хоёр манайд орж цай уу гэж хэлээд З манай гэрээс гараад явсан юм. Тэгээд удалгүй энхэр бид хоёр Зын араас гарсан юм. Тухайн үед манай гэрт М, Т хоёр үлдсэн. Тэгээд эхнэр бид хоёр Зын гэрт цай унд уугаад юм ярьж байж байгаад ойролцоогоор 4-5 цаг гаран болсон. Тухайн үед М бид хэд дээр ирж цай уугаад буцаад гараад явсан. Мт гэрийнхээ түлхүүр цоожийг үлдээчихсэн байсан юм. Тэгээд оройн 23 цаг өнгөрөөгөөд М бид хэд дээр ирсэн. Тэгээд та гэрт үлдээсэн эд зүйлээ шалгаад үз гэхээр нь би гайхаад гэртээ орж эд зүйлсээ шалгахад миний дунд гарын мөнгөн аяга бас бага гарын Мана нэртэй хөөрөг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай охин 2 жилийн өмнө авч өгч байсан дунд гарын мөнгөн аяга юм. Содон шинж тэмдэг гэвэл ёроол хэсэгтээ өлзий хээтэй байсан. Харин хөөрөг нь улаан өнгийн толгойтой гэхдээ тэр толгой нь шир биш, мөнгөн нуухтай, цагаан ясан халбагатай сүүлийн үеийн бага гарын мана нэртэй хөөрөг байсан....Би хөөргийнхөө мөнгийг авчихвал надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 137-138, 142-р хуудас),

Гэрч С.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т бид хоёр 17 цагийн орчимд Ч ахын гэр болох **** аймгийн ***** сумын *** дугаар баг ***** тоотод очсон юм. Т бид хоёр Ч ахын гэр рүү ороход тэнд С эгч Ч ах хоёр байсан. Удалгүй Ч ахын хөрш болох З гэдэг ах гаднаас Ч ахын гэрт орж ирээд Ч ахад хандан С эгч та хоёр манайд орж ирж цай унд уугаач гэж хэлж байсан. Тэгээд 10-аад минутын дараа Ч ах С эгч хоёр З ахын гэр рүү явсан. Тухайн үед Т бид хоёр Ч ахын гэрт нь үлдсэн. Удалгүй би Тг Ч ахын гэрт үлдээгээд З ахын гэр рүү очоод ганц аяга цай уугаад буцаад Ч ахынд ирсэн. Намайг буцаад Ч ахын гэрт ирэхэд Т надад хандан хоёулаа одоо төв ороод ирнэ гэхээр нь би Ттой хамт төв рүү алхсан юм. Тэгээд Т бид хоёр ********* аймгийн ********* сумын **** дугаар багт байрлах ************* баруун талд байх машин руу очсон юм. Тэгээд Т бид хоёр тухайн машинд ороод суухад Т машины жолоочид хандан та мөнгөн аяга хямдхан худалдаж авахгүй биз гэж хэлээд дунд гарын мөнгөн аягыг халааснаасаа гаргаж ирсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо тохиролцоод Т тухайн машины жолоочид 50,000 төгрөгөөр мөнгөн аягаа зарсан. Тухайн үед би Тг Ч ахын гэрээс мөнгөн аяга хулгайлсан байж магадгүй юм байна гэж бодоод Ч ахын гэр рүү очиж хэлье гэж бодсон юм. Тэгээд Т мөнгөн аягаа зарчхаад намайг хамт нэг айл руу явъя гээд байхаар нь би явахгүй гэж хэлээд бид хоёр тус тусдаа явсан. Би шууд Ч ахын гэр рүү очоод Ч ахад хандан та эд зүйлсээ шалгаад үз, Т танайхаас юм хулгайлсан байж магадгүй юм шиг байна гэхэд Ч ах эд зүйлсээ хайж байгаад мөнгөн аяга, хөөрөг хоёроо алдсанаа мэдсэн юм. Өөр болсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 145-147-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч З.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн ***** маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ такси үйлчилгээнд явж байсан юм. Тухайн үед би ********* аймгийн ********* сумын 7 дугаар баг 16-н давхрын эсрэг талын зогсоол дээр байсан. Тэгээд би шөнийн 00 цагийн орчимд зогсоол дээрээ зогсож байхад үл таних 2 залуу миний машинд суусан юм. Тухайн 2 залуугийн нэг нь миний хажуу талын суудал дээр суусан. Харин нөгөө залуу нь арын суудалд суусан юм. Миний хажууд суусан үл таних залуу халаасаа ухаж байгаад нэг хар өнгийн хөөрөг гарган ирж надтай тамхилсан юм. Тэгээд тухайн залуу ах надад нэг хямдхан зарах дунд гарын мөнгөн аяга байна гэж хэлээд халааснаасаа нэг ширхэг мөнгөн аяга гаргаж ирсэн юм. Би тухайн залуугаас ямар учиртай мөнгөн аяга болох талаар асуухад тухайн залуу надад хандан намайг сумын алдарч уяач болоход манай ах дүү нар өгч байсан аяга юм. Надад яаралтай мөнгөний хэрэг гараад байсан болохоор би энэ аягыг яаралтай зармаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн залуугаас хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм гэхэд 50,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн залууд итгээд бэлнээр 50,000 төгрөгийг өгч тухайн мөнгөн аягыг худалдан авсан...Би 50,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 151-153-р хуудас),

Шүүгдэгч В.Тын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөнгөн аяга хөөргийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

************ ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2402050 дугаартай: “...2024 оны 02 дугаар сарын байдлаар шинэ цагийн мөнгөн аяга ижил төсөөтэй байдлаар үнэ 258,500 төгрөг байна гэж үзлээ. 2024 оны 02 дугаар сарын байдаал хөөрөгний ижил төсөөтэй байдлаар үнэ 926,600 төгрөг байна гэж үзлээ...Ингээд үнэлэгдэж байгаа хөрөнгүүдийн үнэ цэнийг нэгтгэн 1,185,210 төгрөггэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 158-171-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч В.Т нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ********** аймгийн ********* сумын ******* дугаар багийн *********** тоотод байх С.Чы гэрт байхдаа орчин цагийн дунд гарын мөнгөн аяга, хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,185,210 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн 2338003730409 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаарх талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч В.Т нь Хөвсгөл аймгийн **** сумын **** дугаар багийн ***** тоотод байх хохирогч Ш.Дынд 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд амьдарч байх хугацаандаа аккумлятор, 5 кг үхрийн мах, 5 кг аарц, баттерей дрилл, 40 литр бензин, малгай, бээлий зэрэг эд зүйлс, бэлэн 100,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 708,600 төгрөгийн хохирол учруулсан, мөн үргэжилсэн үйлдлээр 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ********** аймгийн ********* сумын ******* дугаар багийн *********** тоотод байх С.Чы гэрт байхдаа орчин цагийн дунд гарын мөнгөн аяга, хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,185,210 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч В.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа болно...” гэв.

Шүүгдэгч В.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч В.Т нь хохирогч Ш.Дынд 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд амьдарч байх хугацаандаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 708,600 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр С.Чы гэрт байхдаа орчин цагийн дунд гарын мөнгөн аяга, хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,185,210 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан ба аливаа этгээд бусдын эд хөрөнгийг шударгаар бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эд хөрөнгийг олж авах учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан юм.

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн  тусгай ангид заасан нэг гэмт хэргийн  шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч В.Тын хохирогч Ш.Д,  С.Ч нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан үйлдлүүдийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

Бага хэмжээнээс дээш буюу 300,000 төгрөгөөс дээш хохирол учруулсан тохиолдолд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт тооцдог бөгөөд шүүгдэгч В.Т нь хохирогч Ш.Дд 708,600 төгрөгийн хохирол, хохирогч С.Чд 1,185,210 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хулгайлах гэмт хэргийн хувьд хуульд заасан хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч В.Т нь Хөвсгөл аймгийн **** сумын **** дугаар багийн ***** тоотод байх хохирогч Ш.Дынд 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд амьдарч байх хугацаандаа аккумлятор, 5 кг үхрийн мах, 5 кг аарц, баттерей дрилл, 40 литр бензин, малгай, бээлий зэрэг эд зүйлс, бэлэн 100,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 708,600 төгрөгийн хохирол учруулсан, мөн үргэжилсэн үйлдлээр 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ********** аймгийн ********* сумын ******* дугаар багийн *********** тоотод байх С.Чы гэрт байхдаа орчин цагийн дунд гарын мөнгөн аяга, хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,185,210 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч В.Т нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршгийг хүсэж  үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх

үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний....эд хөрөнгөд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан ба шүүгдэгч В.Т нь  хохирогч Ш.Дд 708,600 төгрөгийн хохирол, хохирогч С.Чд 1,185,210 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч З.Бөд 50,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.

Хохирогч С.Чд 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 14 цаг 30 минутад дунд гарын орчин цагийн ёроол хэсэгтээ өлзий хээтэй мөнгөн аягыг хүлээлгэж өгсөн болох нь эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 175-р хуудас)-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч В.Т нь хохирогч Ш.Дд учирсан 708,600 төгрөгийн хохирлыг, хохирогч С.Чд учирсан 926,667 төгрөгийн хохирлыг, иргэний нэхэмжлэгч З.Бөд учирсан 50,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч В.Таас 708,600 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Дд, 926,667 төгрөгийг гаргуулж хохирогч С.Чд, 50,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.Б нарт тус тус олгох нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч В.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч В.Тт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эсхүл тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч В.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 83-87, 88, 90-93, 95, 126-р хуудас) зэрэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч В.Т нь урьд ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 88-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 83-87-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнгийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч В.Т нь гэмт хэрэг үйдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах, эсхүл тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн ********** сумын ************ дүгээр багт байнга орших бүртгэлтэй хэдий ч уг хаягтаа оршин суудаггүй, тогтсон хаяггүй...” гэх мэдүүлгээс үзэхэд түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хохирлоо нөхөн төлөхөө мэдүүлгээрээ илэрхийлж байх боловч ямар эх үүсвэрээс, ямар боломжид үндэслэж хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж үзсэн болно.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2338003730409 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Шүүгдэгч В.Тын цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Х овогт Вийн Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай анийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Вийн Тыг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Тт оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Тын цагдан хоригдсон 40 (дөч) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч В.Таас 708,600 (долоон зуун найман мянга зургаан зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Дд, 926,667 (есөн зуун хорин зургаан мянга зургаан зуун долоо) төгрөгийг гаргуулж хохирогч С.Чд, 50,000 (тавин мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.Бөд тус тус олгосугай.

6. Эрүүгийн 2338003730409 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.УУГАНБАЯР