| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 196/2025/0050/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/78 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,
улсын яллагч М.Сэлэнгэ,
шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сэлэнгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2207003360258 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******т төрсөн, *******тай, *******, ******* боловсролтой, *******, мэргэжилтэй, “” ХХК-д , , , *******, , од оршин суух,
урьд Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 3А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1039 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар,
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 653 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй үлдсэн 180 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 580 цагийн хугацаагаар тогтоосон,
******* овогт *******ийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.******* нь фейсбүүк цахим орчинд “Бүх автомашины зар” нэртэй пейж хуудсанд “Приус 30 маркийн автомашин зарна, 15,000,000 төгрөг” гэсэн утгатай зар оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Б.өд өөрийн өмчлөлд шилжээгүй байсан улсын дугаартай “Тоёота приус” загварын автомашиныг засвар үйлчилгээг хасаад 10,500,000 төгрөгт худалдана гэж хуурч, Б.ийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дугаарын данснаас 3 удаагийн гүйлгээгээр тээврийн хэрэгсэл худалдаж авах зорилгоор шилжүүлсэн 4,900,000 төгрөгийг Б.ийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр дүүргийн нутаг дэвсгэрт 5,500,000 төгрөгийг бэлнээр, нийт 10,400,000 төгрөгийг шилжүүлэн авсан төдийгүй уг тээврийн хэрэгсэлд 2,320,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгүүлэн авч Б.өд нийт 12,720,000 төгрөгийн хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “О.аас авсан машиныг Б.өд зараад, зарсан мөнгөөрөө хоёр хуучин машин аваад цааш нь дахиад зарж борлуулъя гэсэн боловч өөр хүнд мөнгөө өгөөд алдчихсан юм. О.ы хохирлыг, Б.ийн ч хохирлыг барагдуулъя гэсэн боловч талаар болсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч А.******* нь фейсбүүк цахим орчинд “Бүх автомашины зар” нэртэй пейж хуудсанд “Приус 30 маркийн автомашин зарна, 15,000,000 төгрөг” гэсэн утгатай зар оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Б.өд өөрийн өмчлөлд шилжээгүй байсан улсын дугаартай “Тоёота приус” загварын автомашиныг засвар үйлчилгээг хасаад 10,500,000 төгрөгт худалдана гэж хуурч, Б.ийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дугаарын данснаас 3 удаагийн гүйлгээгээр тээврийн хэрэгсэл худалдаж авах зорилгоор шилжүүлсэн 4,900,000 төгрөгийг Б.ийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр дүүргийн нутаг дэвсгэрт 5,500,000 төгрөгийг бэлнээр, нийт 10,400,000 төгрөгийг шилжүүлэн авсан төдийгүй уг тээврийн хэрэгсэлд 2,320,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгүүлэн авч Б.өд нийт 12,720,000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч А.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд хуульд заасан аргаар буюу хуурч мэхлэх, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах зэргээр бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл байдаг.
Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх ба гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авахдаа тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулсан байдаг.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч А.******* нь фейсбүүк цахим орчинд зах зээлийн үнээс бага үнээр буюу “Приус 30 маркийн автомашин зарна, 15,000,000 төгрөг” гэх зар оруулж, уг зарын дагуу холбогдсон Б.өд өөрийн өмчлөлд шилжээгүй байсан улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг өөрийн өмч мэтээр ойлгуулж, засвар үйлчилгээг хасаад 10,500,000 төгрөгт худалдана гэж хуурч, тээврийн хэрэгслийн үнэ болох 10,400,000 төгрөгийг дансаар болон бэлнээр өөртөө шилжүүлэн авч, тээврийн хэрэгслийг Б.ийн эзэмшилд өгсөн боловч тээврийн хэрэгслийг Б.ийн нэр дээр шилжүүлэхгүй худал хэлж явсаар, 2 сарын дараа тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлнэ, жижиг сэвүүдийг засуулж өгнө гэж хуурч тээврийн хэрэгслийг буцааж өөртөө авч, тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч О.д улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг буцаан өгч, Б.өд нийт 12,720,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.******* нь өөрийн өмчлөлд шилжээгүй, бусдын өмчлөлд байсан тээврийн хэрэгслийг зарж борлуулах эрхгүй атал өөрийн өмч мэтээр ойлгуулж бусдыг хуурч, жинхэнэ өмчлөгчөөс нь тухайн тээврийн хэрэгслийг өөрөө худалдан авахаар тохиролцож, мөнгийг нь өгөөгүй байсан бодит байдлыг нууж бусдыг төөрөгдөлд оруулж, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг худалдаж, худалдсан мөнгийг өөртөө авч захиран зарцуулчхаад, дахин хуурч тээврийн хэрэгслийг буцаан авч хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.өд тээврийн хэрэгсэл худалдан авахаар шилжүүлсэн 10,400,000 төгрөг, уг тээврийн хэрэгсэлд завсар үйлчилгээ хийлгүүлсэн зардал 2,320,000 төгрөг, нийт 12,720,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч А.******* нь хохирлыг төлж барагдуулаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ас 12,720,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.өд олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч А.ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч “хохирол нөхөн төлөх үндэслэлээр 4 хоногийн завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч нь хохирогч Б.өд хохирол төлбөрийг төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг , дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч А.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 4 удаа ял шийтгэгдэж, уг ялыг эдэлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдыг залилсан байдал) учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (гэмт хэргийн улмаас нийт 12,720,000 төгрөгийн хохирол учирсан, хохирлыг төлж барагдуулаагүй удсан байдал), хувийн байдал (өмнө нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт 4 удаа ял шийтгүүлсэн атал ухамсарлан ойлгоогүй, *******т амьдардаг, дүүрэгт ажиллаж байгаа байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 1 жил 8 сарын хугацаанд Улаанбаатар хотын , дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Түүнчлэн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн яллагдагчийн биеийн байцаалттай холбоотой хэсэгт яллагдагч А.ыг урьд 5 удаагийн ял шийтгэлтэй гэж тэмдэглэсэн байх боловч улсын яллагчийн шүүхэд гаргаж өгсөн шийтгэх тогтоолуудыг хянахад шүүгдэгч А.******* нь урьд 4 удаагийн ял шийтгэлтэй байх ба Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолыг хяналтын шатны шүүхээс хүчингүй болгосныг Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 3А дугаар шийтгэх тогтоолоор дахин шийдвэрлэсэн байгаа болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ