Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 129/ШШ2018/00083

 

 

 

 

 

 

 

 

                                                            129/ШШ2018/00083

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймаг, Хайрхан сум, Уртын шуудуй нэртэй газар оршин суух, З.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймаг, Хайрхан сум, Хайрхан баг, Зурхайч нэртэй газар оршин суух, О.О

О.О нарт холбогдох

8 905 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ,  

хариуцагч О.О, О.От, өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Т би 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр сум,  багийн саахалт айл болох малчин О.О, түүний эхнэр О.От  нартай харилцан  тохирч өөрийн хонин сүргээсээ сувай эм хонь 100 ширхэг, нэг бүрийг нь 95 000 төгрөг, сувай эм ямаа 50 ширхэг, нэг бүрийг нь 70 000 төгрөг, нийт 13 000 000 төгрөгөөр худалдсан. О.О, О.От нар нь худалдаж авахдаа өөрийн том хүү Баярбаасан, бага хүү Баажаа нарын хамт  ирээд, миний өөрийн ач хүү болох Дамбийжанцан, Очиржанцан  нараар туслуулан хонины хашаанд хонь, ямааг хашиж байгаад нэг бүрчлэн  шилж ялгаж авсан. Худалдаж авсан хонь, ямааны үнэ болох 13 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сард  өгөхөөр  харилцан тохирсон. Харин 2016 оны 11 дүгээр сард О.О, О.От  нар манайд ирээд “тохирсон хугацаандаа  мөнгөө өгч чадахгүй” гэж хэлсэн. Тэр үед би ах нь мөнгөө түргэн авмаар байна гэсэн. Түүнээс хойш нэхүүлж байж 4 000 000 төгрөг төлсөн. Мөн хонь, ямаа худалдаж авсан өдрөө 1 хонины үнэ 95 000 төгрөг төлсөн. Би удаа дараа О.О, О.От  нараас мөнгөө нэхсэн боловч үлдэгдэл мөнгө болох 8 905 000 төгрөгийг одоо хүртэл  төлөхгүй арга саам  хийгээд бултаж зугтаад байна. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 20-ны үеэр би өөрийн  биеэр О.Оынд очиж, үлдэгдэл мөнгөө нэхэхэд эхнэр О.От нь байсан. Харин нөхөр  О.О  нь гэртээ байхгүй байсан. Эхнэр О.От нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тохирсон ёсоор үлдэгдэл мөнгөө төлнө  гэдгээ зөвшөөрч бичгээр бичиж өгсөн. Иймд хариуцагч О.О, О.От нараас малын үнэ болох 8 905 000 төгрөг гаргуулан иргэн намайг  хохиролгүй болгож өгнө үү.

2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тохирсон ёсоор үлдэгдэл мөнгийг төлнө, 100 хонийг нэг бүрийг нь 95 000 төгрөг, 50 ямааг нэг бүрийг нь 70 000 төгрөгөөр худалдаж авсан О.О, О.От гээд О.От гарын үсгээ зурж өгсөн. Өмнөх шүүх хуралдаанд О.От өөрөө бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч нарын хашаа  худалдсан гэж ярьж байгаа нь энэ хэрэгт хамааралгүй гэв.

 

          Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд нэгдмэл байдлаар гаргасан тайлбартаа: З.Т гуайгаас 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 100 хонь, 50 ямааг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор үнийг төлөхөөр  зээлээр худалдаж авсан нь үнэн. Тухайн үед З.Т гуай “ах нь  нас өндөр болж, мал маллахад бие дийлэхээ болилоо, хүүхдүүдээ бараадаж Улаанбаатар хот руу шилжих байх, ах нь олон жил малын бэлчээрийг чинь хааж, малын хашаа барьж өвөлжлөө, ах нь малын хашаагаа  тэд эд гэж үнэлээд яахав, 100 эм хонь, 50 ямаатай нийлүүлээд 13 000 000 төгрөгөөр авчих” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр тухайн үедээ зөвшөөрч тохиролцсон. Тэгээд 2017 оны 05 дугаар сард З.Т гуай өөрийн биеэр ирээд “ах нь бие өвдөөд хэцүү байна, чи надад 100 эм хонь, 50 эм ямааг нийт 13 000 000 төгрөгөөр авсан нь үнэн гэсэн бичиг хийгээд өг” гэсэн. Тэгэхээр нь таны тохиролцсон наймаа буюу малын хашаагаа 13 000 000 төгрөгт оруулах хэвээрээ биздээ гэхэд “хэвээрээ байлгүй яахав, манайх малын хашаандаа  гэрчилгээгээ гаргуулж аваагүй болохоор   зарж болохгүй байна, та хоёр манайхыг  зусландаа буухаар  хашаагаа янзлаад  аваарай, одоо 100 хонийг нэг бүрийн үнийг 95 000 төгрөгөөр, 50 ямааг 70 000 төгрөгөөр тооцоод нийт 13 000 000 төгрөг гээд бичээд, малчны тамгаа дараад өгчих” гэхээр нь манай эхнэр О.От нь хөгшин хүнийг худал хэлэхгүй байх гэж  хүндлээд бичээд өгсөн байсан. Дараа нь О.О намайг  олон удаа “эхнэрийнхээ  бичиж өгсөн бичиг дээр  гарын үсгээ  зураад малчны тамгаа дараад өгөөч” гэж  гуйгаад байхаар нь би манайд  зарна гэж тохиролцсон малын хашааны чинь гэрчилгээ байна уу, би нэр дээрээ шилжүүлж авчихаад нөгөө бичиг дээр чинь  гарын үсгээ зураад, тамга дараад өгье” гэж хэлэхэд “малын хашааны гэрчилгээ байхгүй” гээд байхаар нь би  гарын үсгээ зурж, малчны тамгаа дараагүй. Эхнэр бид хоёр З.Т гуайгаас малын хашаа болон 150 бог маланд нийт 13 000 000 өгнө гэж бодож байсан  учраас 2017 оны 08 дугаар сард З.Т гуай “би эмнэлэгт хэвтсэн, мөнгөний хэрэг  болоод байна” гэхээр нь та тохирсон ёсоороо хашаагаа өгөхгүй наймаагаа буцааж байгаа юм чинь таниас авсан 100 эм хонь, 50 ямааг чинь тоо ёсоор нь буцааж  өгье гэхэд “тэгвэл 100 хонийг нь зараад мөнгийг нь явуулчих” гэхээр нь өөрийнхөө малнаас хоёр удаа тасдаж, нийт 100 эм хонь Улаанбаатар хот руу авч яваад Эмээлт  малын зах дээр нэг бүрийн үнийг 50 000 төгрөгөөр нийт 5 000 000 төгрөгөөр зарж, замын зардалд 1 000 000 төгрөгийг хасч, нийт 4 000 000 төгрөгийг 8 сар болон 9 сард хоёр тасдаж, З.Тийн охин Т.Батцэцэгийн ХААН банкных нь дансаар явуулсан. Тэгээд 50 ямааг буцааж өгөх гэсэн боловч шүүхэд өгсөн байна.

            Одоо нэгэнт З.Т гуай тохирсон ёсоор  малын хашаагаа өгөхөөс  татгалзаж байгаа тул анх хийсэн  наймаагаа буцааж, З.Т гуайд 100 эм хонь, 50 эм ямааг тоо ёсоор нь өгч, З.Т гуайд шилжүүлсэн 4 000 000 төгрөгөө буцааж авах хүсэлттэй байна. Тухайн үеийн буюу 2016 оны 07 дугаар сарын ханшаар эм хонины үнэ 95 000 төгрөг, эм ямааны үнэ 70 000 төгрөг байгаагүй. Малын хашаагаа л хамт өгнө гэсэн болохоор ийм өндөр  үнээр бичиж өгсөн. Сүүлд бид хоёр 100 эм хонио  зарж борлуулсандаа  хохироод байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Т нь хариуцагч О.О, О.От нарт холбогдуулан төлөгдөөгүй үлдсэн сувай эм хонь, сувай эм ямааны үнэ 8 905 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

2016 оны 07 дугаар сард О.О, О.От нар нь З.Тээс 100 тооны сувай эм хонь, 50 тооны сувай эм ямааг үнийг дараа төлөхөөр тохиролцож худалдан авсан, энэ хүрээнд 13 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн, мөн хариуцагч нар нь нэхэмжлэгчид 4 095 000 төгрөг төлсөн гэх үйл баримт талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон болно.

Хариуцагч нарын зүгээс хонь, ямааг 7 000 000 төгрөг, нэхэмжлэгчийн хаваржааны хашааг 6 000 000 төгрөгөөр үнэлж худалдан авахаар тохиролцсон, тохирсон ёсоор хаваржааны хашаагаа өгөөгүй тул гэрээний зүйл болох 100 тооны сувай эм хонь, 50 тооны сувай эм ямааг нэхэмжлэгчид буцаан өгч, түүнд өгсөн 4 095 000 төгрөгөө буцаан авна гэж маргасан.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

З.Тээс О.О, О.От нарт 100 тооны сувай эм хонь, 50 тооны сувай эм ямааг шилжүүлэн өгсөн, О.О, О.От нь үнийг тодорхой цаг хугацааны дараа З.Тд төлөхөөр харилцан тохиролцсон тохиролцоо нь өмчлөл үүсгэх хугацаа, үнийг төлөх арга зэргээрээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна. Өмнө дурдсанчлан энэхүү гэрээ нь 13 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий байсан гэдэг дээр талууд маргаагүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хонь, ямаанаас гадна хаваржааны хашааг мөн худалдан авсан, хаваржааны хашааны үнэ гэрээний үнийн дүнд хамаарна гэж хариуцагч нар маргаж буй боловч энэхүү мэтгэлцээний байр суурь нь нотлогдохгүй, түүнчлэн гэрээний худалдан авагч тал, О.Отай хамтран үүрэг гүйцэтгэгч болох О.От нь зөвхөн хонь, ямаа худалдан авсан болон тэдгээрийн үнийн талаар З.Ттэй хэлцэл байгуулсан зэргээр зээлээр худалдах-худалдан авах гэрээний зүйлд хаваржааны хашаа хамаараагүй гэж үзнэ.

            Зохигч нь маргааны гол зүйл болох малын үнэлгээ дээр  харилцан адилгүй  байр суурийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон мэтгэлцээний явцад илэрхийлж байсан тул тухайн үйл явдал болсон буюу 2016 оны 07 дугаар сард орон нутгийн зах зээлийн ханшаар сувай эм хонь, сувай эм ямаа хэдэн төгрөгийн үнэтэй байсан талаарх мэдээллийг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 129/ШЗ2017/03055 дугаар захирамжаар зохих байгууллагаас гаргуулан авсан бөгөөд ирсэн үнийн мэдээлэл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан үнэлгээ үндэслэлтэй болохыг харуулсан. Өөрөөр хэлбэл талууд гэрээний чөлөөт зарчмын үндсэн дээр сувай эм хонь, ямааг зохих ёсоор үнэлж зээлээр худалдах-худалдан авах гэрээг тухайн үедээ байгуулж байжээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болоогүй, хүчин төгөлдөр бусад тооцогдоогүй, хуульд заасан журмаар гэрээнээс татгалзаагүй, гэрээг цуцлаагүй байх тул үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл болох сувай эм хонь, сувай эм ямааны үнэ 8 905 000 төгрөгийг /13 000 000 төг - 4 095 000 төг/ хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

                                   

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

             Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 157 430 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                                   ТОГТООХ нь:

         

            1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч О.О, О.От нараас 8 905 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Тд олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 430 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, О.О, О.От нараас 157 430 төгрөг гаргуулан З.Тд  олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-ò çààñíààð øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõ áºãººä зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь øèéäâýðèéã гардан авсан өдрөөс хойш 14 õîíîãèéí äîòîð шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä  гомдол гаргах ýðõòýéã дурдсугай.

 

 

                       

 

                                            

                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                         Т.БАДРАХ