МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,
улсын яллагч М.Сэлэнгэ,
шүүгдэгч У.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сэлэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******ид холбогдох эрүүгийн 2507000000019 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******од төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д ажилтай, , , , , , од оршин суух,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас биелүүлээгүй үлдсэн 250,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялыг 700,000 төгрөгөөр тогтоосон,
******* овогт *******ийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч У.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах ы гадна талбайд байсан хохирогч Ц.гийн эзэмшлийн маркийн авто машины 4 дугуйг хутгаар сийчиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас хохирогчид 720,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч У.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч У.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний буруутай үйлдэл байсан болохоор хэлэх зүйл байхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч У.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах ы гадна талбайд байсан хохирогч Ц.гийн эзэмшлийн маркийн авто машины 4 дугуйг хутгаар сийчиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас хохирогчид 750,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол (хавтаст хэргийн 6 дахь тал),
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-10 дахь тал),
- Хохирогч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 01 дүгээр сарын 12-ны орой намайг гэртээ байхад манай найз утсаар яриад “миний найз хүүгээ дагуулаад манайд хүрээд ир, битүү шөл хийж өгье, манайд хоночих” гэхээр нь нөхөр эзгүй хөдөө явчихсан болохоор нь найзындаа очъё гээд 10 настай хүү ыг дагуулаад Налайх дүүргийн ы Б байрны 14 тоотод байдаг найз ын гэрт нь 21 цагийн үед очсон. Намайг хүүтэйгээ очиход гэрт нь ын найз залуу ******* ирчихсэн байсан. Ингээд бид нар хоол хийж и******* телевизээр кино үзэж байгаад шөнө 00 цаг болох гэж байхад ******* дэлгүүр явж 0,75 литрийн Экс архи, ундаа авчраад , ******* бид гурав хувааж уусан юм. Ингээд архи ууж байхдаа шөнө дунд 03 цагийн үед би *******той шалихгүй зүйлээс болж хоорондоо хэрэл******* тэгсэн чинь ******* миний хоёр гараас барьж сэгсрээд хөл рүү өшиглөж унагаад гал тогооны өрөөнөөс нэг хутга барьж хүрч ирээд намайг ална, хүүхдийг чинь зулбуулна гэж хашхичаад тэгэхэд дундуур нь орж бид хоёрыг салгаад, үүрээр 05 цаг өнгөрч байхад ******* хутгаа бариад гэрээс гараад явчихсан юм. Ингээд бид хоёр гэрт нь байж байгаад ыг ажилд нь хүргэж өгөхөөр 10 цагийн үед гэрээс гараад машин дээрээ очтол миний машины 4 дугуйг хутгаар дүрээд хагалчихсан байсан ба ******* тэнд зогсож байхаар нь чи миний машины дугуйг яаж байгаа юм гээд хэрэл******* цагдаа дуудсан. Тэгсэн чинь ******* яваад өгсөн, өдөр нь *******той дахиж тааралдаад дугуй янзалж төлж өг гэхэд чадахгүй чи “миний өмнөөс яах гэж хэрэлдсэн юм” гээд тоохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан юм. ...******* намайг цохиж зодсон зүйл байхгүй, хоёр гараас барьж байгаад хөлөөрөө нэг удаа миний баруун талын хөл рүү өшиглөсөн, надад учирсан гэмтэл бэртэл байхгүй тийм учраас шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй. ...Намайг өглөө гараад очиход ******* нь гэрээс барьж гарсан хутгаараа миний машины 4 дугуйг хагалчихсан байсан, хэдэн төгрөгийн хохирол учирсныг мэдэхгүй байна. Миний машины дөрвөн дугуй 225-65-17 хэмжээтэй Японы Йокохама брэндийн өвлийн хээтэй дөрвөн дугуй байсан, одоо нөхөж засаж болох эсэхийг мэдэхгүй байна, ямар ч байсан үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна. Би хуучин дугуй 2024 оны 10 дугаар сарын эхээр нэг ширхгийг нь 120,000 төгрөгөөр худалдаж авч байсан, дөрвөн дугуй 480,000 төгрөг болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
- Гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Налайх дүүргийн ы 31/Б байрны 2 өрөө байранд 7 настай охин , 1 настай охин нарын хамт амьдардаг. Би одоогоор эрхэлсэн ажилгүй гэртээ хоёр хүүхдээ хараад байж байна. Би ******* гэдэг залуутай одоогоос 1 жилийн өмнө танилцсан бөгөөд ******* нь хааяа манайд ирдэг юм. 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр намайг гэртээ хоёр охин *******ийн хамт байж байхад миний багын найз хүүгээ дагуулаад 21 цагийн үед манайд ирсэн. Бид нар ногоотой шөл хийж и******* кино үзчихээд шөнө 00 цагийн үед ******* дэлгүүр рүү явж 0,75 литрийн Экс архи, 4 ширхэг лааз пиво, ундаа чипс авчирсан. Ингээд *******, бид гурав архи, пивоо хувааж уусан. Архиа ууж дуусаад ******* дахиж дэлгүүр явж 0,75 литрийн Экс архи, ундаа, огурцы авчирч архиа хувааж уусан. Архиа ууж дуусаад шөнө дунд 02 цаг өнгөрч байхад ойр зуурын ховоос болоод , ******* хоёр хоорондоо хэрэлдэж, бие биеэ барилцаж аваад би дундуур нь орж тэр хоёрыг зодолдуулаагүй бөгөөд энэ байдал 3 цаг гаруй үргэлжилсэн. Энэ асуудал болж байхад хүүхдүүд бүгд унтаж байсан. Ингээд би *******ийг чи одоо яв гээд гэрээсээ хөөхөд нь “*******ийг чи одоо үх, чамайг үхвэл зургийн чинь өмнө очиж нулимна” гээд хэлчихсэн чинь ******* аймар уйлаад “чи намайг үх гэлээ би айлын ганц хүүхэд шүү дээ” гээд байсан ба гал тогооны өрөөнөөс манай гэрийн ногоо арилгадаг төмөр иштэй богино хутгыг бариад ханцуйндаа хийчхээд гарч явах гээд байхаар нь гарч яваад өөрийгөө янз бүр болгочих вий дээ гэж айгаад авах гээд чадаагүй. Тэгээд ******* хутгаа бариад манай гэрээс гараад явсан ба өглөөний 6 цагийн үед бид хоёр гэрээс гарахад гадаа зогсоол дээр байсан гийн машины 4 дугуйных нь хий нь гарчихсан байсан. Ингээд ойртоод харсан чинь бүх дугуйг нь хутгаар зүсээд хагалчихсан байсан. Буцаж ороод байж байтал ******* утсаар яриад намайг гараад ир гэхээр нь гэрээсээ гарахад орцонд ******* сууж байхаар нь чи яагаад гийн машины дугуйг хагалж байгаа юм бэ гэхэд тэр чинь дургүй хүргээд байсан биз дээ гээд байсан. Тэгээд цагдаа дуудаж хагалсан дугуйнуудаа үзүүлээд өргөдөл бичиж өгсөн байсан. ...Миний хувьд архи уусан гэхдээ юу болсныг бүгдийг сайн санаж байна. , ******* хоёулаа нэлээн согтуу байсан ба юу болж байгааг санаж байсан үгүйг мэдэхгүй байна. ...Яг гэмтэл бэртэл шарх авсан хүн байхгүй. ...Би *******ийг хутга авахаар нь арай өөрийгөө гэмтээх гэж байгаа юм биш биз дээ гэж бодоод булааж авах гээд чадаагүй ханцуйндаа хийгээд гэрээс гараад явсан, гэмтээсэн зүссэн хүн байхгүй. Гол зорилго нь гийн машины дугуйг л хагалах зорилгоор авч гарсан юм билээ. ...Манай гэрийн төмс ногоо арилгадаг төмөр иштэй богино хутга байсныг ******* гал тогооноос авч гарсан. Тэр хутгаар дугуйнуудыг хагалсан байсан ба хутгаа хаана хаясныг мэдэхгүй байна. ..., ******* хоёр бие биетэйгээ л хэрэл******* байснаас манай гэрийн эд зүйлийг устгасан гэмтээсэн, эвдэлж хэмхэлсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),
- Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би урьд нь Mitsubishi Outlandar маркийн цагаан өнгийн дунд оврын улсын дугаартай жийп машинтай байж байгаад 2022 оны 08 дугаар сард өөрийн төрөл садангийн үеэл дүү Ц.д 19,000,000 төгрөгөөр зарсан юм. Тухайн үед би гадагшаа явчихсан байсан болохоор машиныхаа эзэмшигчийг шилжүүлж чадаагүй юм. Миний санаж байгаагаар 2023 оны 07 дугаар сард шиг санаж байна миний үеэл дүү Солонгос улсад байхдаа мөнгөний хэрэгтэй байна та миний машиныг банк бус санхүүгийн байгууллага дээр 6,000,000 төгрөгийн барьцаанд тавиад өгөөч гэхээр нь би гийн машиныг *******ын “” ББСБ-тай гэрээ хийгээд 6,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, дүү д мөнгийг нь өгсөн. Одоо миний үеэл дүү энэ мөнгөний төлөлтийг хийж байгаа бөгөөд 2025 оны 07 дугаар сард зээл нь дуусах шиг санагдаж байна. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрийн үеэл дүү д 19,000,000 төгрөгөөр зарсан, эзэмшигч нь бөгөөд хохирол төлбөрийг өөрөө хариуцаж мэдүүлгээ өгөх байх. Надад ямар нэгэн байдлаар хамаа байхгүй би дүүгийнхээ гуйлтаар машиныг нь банк бустай гэрээ хийж зээл авч өгсөн. Миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл болон шалгуулах зүйл байхгүй. ...Би энэ хэрэг болоход байгаагүй болохоор юу болсныг мэдэхгүй, юу болсныг манай дүү надад ярьж өгсөн. Хэрэлдсэн хүн нь манай дүүгийн машины 4 дугуйг хутгаар хагалсан гэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 49598 дугаартай “... машины 4 ширхэг дугуй шууд зардал 720,000 төгрөг, эд анги солих зардал шууд бус зардал 30,000 төгрөг, нийт 750,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32 дахь тал),
- “” маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 62 дахь тал),
- *******ийн *******ийн эзэмшлийн Хаан банкны данснаас “800,000” төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлсэн хуулга (хавтаст хэргийн 69 дэх тал),
- Шүүгдэгч У.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө би өөрийн найз ын гэрт түүний найз тэй гурвуулаа архи, пиво уусан. Гэтэл нь согтчихоод хэл амаар доромжилж агсарсан, миний уур үнэхээр хүрсэн учир ын гэрээс жижиг хутга барьж гараад гийн машины 4 дугуйг хутгаар зүсэж хагалсан. Энэ буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын үнэлгээний дагуу хохирлыг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч У.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүх хуралдаан дээр илэрхийлсэн тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь бусдын эд хөрөнгөд халдаж санаатайгаар устгасан, гэмтээсэн үйлдлийг ойлгох бөгөөд дээрх хууль бус үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг. “Бага хэмжээний хохирол” гэдэгт гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно.
Хууль зүйн хувьд шүүгдэгч У.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Ц.гийн эд хөрөнгөд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч У.******* нь ахуйн хүрээнд архидан согтуурч, хамт архи ууж байсан хохирогч Ц.тэй маргаан үүсгэж, хутга авч гэрээс гаран зогсоолд байсан Ц.гийн эзэмшлийн автомашины 4 ширхэг дугуйг хутгаар цоолж гэмтээсний улмаас хохирогчийн эд хөрөнгөд хуульд заасан бага хэмжээнээс дээш буюу 750,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч У.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.гийн эд хөрөнгөд 750,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүгдэгч У.******* нь хохирогчид 800,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч У.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч У.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүл байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаа ял шийтгэгдэж, уг ялыг эдэлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч У.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргаан үүсгэж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдолгүй гэх), хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч У.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ид оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Шүүгдэгч У.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, ******* шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ