| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/0058/э |
| Дугаар | 2025/ШЦТ/84 |
| Огноо | 2025-04-07 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
Иргэний нэхэмжлэгч **********
Шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч **********нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Ө.Манзушир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********** холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, ********** өдөр ********** аймгийн ********** сумд төрсөн, ********** настай, **********, дээд боловсролтой, ********** мэргэжилтэй, “**********” эмнэлэгт хүний их эмч ажилтай, ам бүл **********, нөхөр, ********** хүүхдийн хамт ********** оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********** регистрийн дугаартай, **********.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ********** нь Говь-Алтай аймгийн ********** сумын Баянхонгор багийн “********” гэх газарт 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ********** улсын дугаартай “Прадо-120” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлгийн “Тээврийн хэрэгслийн хурд” 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлэг, Жолоочийн үүргийн 2.3 Б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 3 настай ********** биед зүүн дунд чөмгөний далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, зорчигч ********** амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Миний бие ********** овогтой ********** 2024 оны 07 дугаар сарын 28-ний өдөр Говь-Алтай аймгийн зочид буудалд хоноглоод маргааш нь хот руу явах замд энэ авто осол болсон. Автомашинаа би өөрөө жолоодож явсан. Тухайн үед өмнөөс юу болоод байгаа нь мэдэгдэхгүй сонин болоод дайвалзаад байсан. Гэхдээ өнөөдрийн энэ байдалд хүргэсэндээ ах дүү нар, нөхрийнхөө үеэлүүдээс гүнээ уучлалт гуйж байна. Үнэхээр их харамсаж байна...Хохирлыг төлж барагдуулна. Төлж байгаа… 48,495,000 төгрөг төлсөн …” гэсэн мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ ,
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Миний бие 2024 оны 07 дугаар сарын 29-ний өглөөний 10 цаг 30 минутаас 11 цагийн хооронд эгчээсээ дуудлага авсан. Хот руу явж байгаад осолд орсон гэсэн. Ах дүү нартайгаа яриад 12-13 цагийн үед Говь-Алтай аймаг руу хөдөлсөн. Аавынхаа 2 дүүтэй хамт орой 6-7 цагийн үед ********** сумд очсон. Тэр үед ********** ах ********** эгч хүүхэдтэйгээ манай аавын хамт байсан. Намайг ороход аав хүзүүндээ гипстэй насилк дээр хөдөлгөөнгүй унтаж байсан. Аавын хажууд зогсоход аав сэрж “эмч нар намайг юу гэж байна” гэж асуусан. Би “таныг нуруундаа гэмтэл авчихсан байна гэж хэлсэн. Яаж байгаад ийм юм болчхов” гэхэд “замын саад гаргах гэж байгаад дарчих шиг боллоо” гэсэн. Бид хэдийг очоод удаагүй байхад нэгдсэн эмнэлгийн эмч нар ирээд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг рүү зөөгөөд авчирсан. 9-10 цагийн эмнэлэгт ирсэн байх. Эмнэлэгт ирээд аавыг компьютер томографт оруулна. Хотоос эмч нар ирээд тухайн эмч нарын зөвлөмж зааврын дагуу эмчилгээ хийгдэнэ гэж хэлсэн. Компьютер томографт яаралтай оруулна гэсэн. Тэгээд 10 цагийн үед ирээд шөнийн хоёр цаг хүртэл компьютер томографт аавыг оруулаагүй. Би аавынхаа хажууд сахиад сууж байсан. Тэгээд 2 цагийн үед дээшээ тасаг руу ор гэж байна гэхээр нь би компьютер томографт орох ёстой шүү дээ гэхэд эмч яагаад компьютер томографт одоо болтол оруулахгүй байгаа юм гэхэд нь би өөрөө эмчийгээ хайгаад компьютер томографын өрөө рүү явж байсан чинь эмч урдаас гараад ирсэн. Манай аавыг компьютер томографт оруулсангүй. Яагаад оруулахгүй байгаа юм бэ гэхэд яагаад яаралтай хүнд одоо болтол оруулаагүй байж байгаа юм бэ гээд өөрөө орж ирээд компьютер томографт оруулсан. 2 цаг өнгөрч байхад дээрээс бид нарт татлага хий гэсэн зөвлөмж ирсэн гээд толгойд нь татлага хийсэн. Аваар болсон дуудлагыг бид нарт замын хүн мэдээлэл өгсөн. Яагаад гомдол гаргах болсон юм бэ гэхээр нэгдүгээрт энэ хүмүүс бид нарт осолд ороод танай аав гэмтчихлээ гэж хэлээгүй. Замын хүнээс сонссон. Гомдож байгаа шалтгаан нь манай аавын эмчилгээ тусламжийг хожимдуулсан гэж бодож байгаа. Говь-Алтай аймгийн эмнэлэг дээр 10 цагт ирчхээд яаралтай компьютер томографт оруулаарай гээд эмч нь хэлсэн байхад хүмүүс "Интермед" эмнэлгийн эмч нь хаана байна гээд гүйлдээд байсан. Би аавынхаа хажууд хараад зогсож байсан. Шөнийн 2 цаг болтол аавыг компьютер томографт оруулаагүй. Би өөрөө эмчийг хайж гүйж байж өөрөө очиж эмчид хэлж байж компьютер томографт нь оруулсан. Аавыг нисдэг тэргээр хот руу авч явна гээд байж байснаа хот руу онгоцоор авч явахаар боллоо гэсэн. Би ойлгохдоо маргааш өглөө нь онгоцоор аавыг аваад явах юм байна гээд ойлгочихсон байсан. Тэгээд орой аавыг эмч үзэхийг хүлээгээд байсан. Тэр үед ********** ах хүүхдээ сахиад өрөөндөө сууж байхад нь орсон чинь ********** ах охинтойгоо утсаар ярьж байсан юм. Охин нь наад хүмүүс чинь хот руу онгоцоор зөөвөрлөнө гэх юм бол онгоцоор ирнэ л гэж наад хүмүүс чинь дайрна шүү дээ гэж утсаар ярьж байсан юм. Тэгээд маргааш нь ********** ах ээжтэйгээ ярьж байсныг манай дүү сонссон гэсэн. Эмчид манай аавыг үзүүлмээр байна гээд ярьж байсан гэсэн. Тэгсэн чинь манай бэргэн эгч ах ямар хамаатай юм наад ********** тэр эмчид үзүүлээч гээд цаанаас нь утсаар ярьж байна гээд тухайн үедээ яригдаж байсан. Иймэрхүү үгэн дээрээс болж бид нар гомдолтой байгаа. Бид нар ах дүү зургуулаа. 6 хүнийг төлөөлж оролцож үг хэлж байгаа болохоор надад хүндрэлтэй хэцүү санагдаж байна. Айвыг өнгөрснөөс хойш зүүдлээгүй шөнө гэж байсангүй. 3 нялх хүүхэд маань өдөр болгон өвөөгөө ярьж бид нараас нэхнэ. Бага хүүхэд минь өвөөг эмнэлгээс сэрээгээд ирээч гэж өдөр болгон надаас гуйдаг. Энэ хүмүүс миний аавыг 70 нас гарчихсан хүн машины ослоор өнгөрөөд жам ёсны юм гэж бодоод байх шиг байгаа юм. Энэ хүмүүс бид нараас өнөөдрийг хүртэл ах дүүгийн сэтгэлээр уучлал гуйгаагүй. Би уучлал гуйхыг нь хүссэн. Одоо 12 дугаар ангийн хүүхэд нь үлдсэн ... 2024 оны 07 дугаар сарын 29-өөс 08 дугаар сарын 12 хүртэл, 7, 14, 28, 48 хоногуудад хоног хураасан нийт зардал 58,339,112 төгрөг … Үүнээс шүүгдэгч 48,495,000 төгрөгийг төлсөн. Зөрүү мөнгө, сэтгэцэд учирсан хохирлын мөнгө нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3. Иргэний нэхэмжлэгч ********** шүүх хуралдаанд өгсөн “... 2024 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 08 цагт Говь-Алтай аймгийн шатахуун түгээх станцаас бензин аваад хөдөлсөн. Замд нойр хүрээд байхаар нь унтаадахъя гээд нам унтсан байсан. Тэгээд машин дайвалзах үеэр сэрээд тэрнээс хойш юу болсныг төдийлөн сайн санадаггүй юм. Замын хажуу руу уначихсан байж байхад хажуугаар явж байсан машинууд зогсоод залуучууд нь бууж ирээд ямар хүмүүс рүү холбоо барих вэ? ямар утас руу ярих вэ? гэхэд нь охиных нь дугаарыг өгсөн. Тэгээд Говь-Алтай аймгийн ********** сумын түргэн тусламжийн машин, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын түргэний машин зэрэг шахуу ирцгээсэн. Тэгээд талийгаач авга ах, эхнэр, ач хүүгээ аваад би ********** сум руу явсан. Манай аав Цагдаагийн бүрэлдэхүүн сумын хэсгийн төлөөлөгч ирнэ та газар дээрээ байж байх ёстой гэж сумын эмч нарын хэлсний дагуу аав осол болсон газраа үлдсэн. ********** сум дээр очоод анхан шатын тусламж үзүүлээд байж байтал Говь-Алтай аймгаас гэмтлийн эмч сувилагчтайгаа ирээд аймгийн эмнэлэгт гэмтсэн гурван хүнээ аваад гэмтлийн эмнэлэг дээр ирээд эмнэлгийн анхан шатны тусламжуудыг үзүүлээд эхэлсэн. Маргааш орой нь талийгч ахыг Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү явах гэхэд хүнд гэмтэлтэй хүнийг авч явж болохгүй гээд ********** ач хүү, манай аавыг Улаанбаатар орох замын ая даахаар хэмжээний байна гээд Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Би ах дүү нартайгаа хамт үлдсэн. Ийм үйл явдал болсон юм. Тухайн үед миний зүүн хөл, шилбэ, хавирга шалбарсан бохирдсон байсан. Надад өөрийн эхнэр ********** нэхэмжлэх зүйл байхгүй. Манай аав, хүү 2 бас нэхэмжлэх зүйлгүй гээд Улаанбаатар хотод үлдсэн…” гэсэн мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн19-16 дугаар хуудас/,
5. Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
6. Иргэний нэхэмжлэгч ********** мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 28-ны орой гэгээтэй байхад Ховд аймгийн Манхан сумаас Говь-Алтай аймагт ирээд Ентүм зочид буудалд хоносон. 2024 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн үед Говь- Алтай аймгаас Улаанбаатар хот руу гарсан. Тухайн үед манай төрсөн хүү болох ********** тээврийн хэрэгсэл жолоодсон. Говь-Алтай аймгаас гараад ********** сум өнгөрөөд хөшөөтэй цайны газар өнгөрөөд зогсоол дээр зогсоод манай төрсөн хүү ********** өөрийн эхнэр ********** тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн. Тухайн үед би тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж байсан. Тэр газраас хөдлөөд 3-5 км яваад тээврийн хэрэгсэл замын хоёр тал руугаа салгалаад байх шиг болсон, ард сууж явсан ********** юу болоод байна гэх шиг болсон би тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь би газар тээврийн хэрэгсэл надаас 5 метр зайд онхолдсон дөрвөн дугуйн дээрээ байсан. Би яваад очсон чинь тээврийн хэрэгсэл дотор манай гуч ********** төрсөн дүү ********** нар байсан. Манай төрсөн хүү ********** ********** тээврийн хэрэгслээс гаргасан. Манай бэр ********** тээврийн хэрэгслийн урд талд газарт хэвтэж байсан. ********** тээврийн хэрэгсэл дотроос гаргаад замын машин зогсоогоод эмнэлэг болон цагдаа дуудуулсан. ********** сумаас эмнэлэг ирээд манай төрсөн хүү ********** ********** бэр ********** дүү ********** нарыг аваад явсан ... Осол гарах үед ********** жолоодож явж байсан ... Тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Би жолооч хамгаалах бүсээ зүүсэн үгүйг мэдэхгүй байна. Би хамгаалах бүсээ зүүж явж байгаад жолоо шилжүүлэх үед тайлсан байсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,
7. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч ********** 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаартай “... ********** гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна ... ********** гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх химийн шинжилгээний дүгнэлт/хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/
8. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч ********** 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 89 дугаартай “... ********** гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна ... ********** гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...”, гэх химийн шинжилгээний дүгнэлт/хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/,
9. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч ********** 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 208 дугаартай “... ********** биед зүүн шилбэнд шарх, дух, хамар, зүүн хацар, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна ... ********** биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх агуулга бүхий дүгнэлт/хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/
10. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч ********** 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 208 дугаартай “... ********** биед баруун 8-р хавирганы хугарал, баруун гарын 4 дүгээр хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна ... ********** биед учирсан гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо ...” гэх агуулга бүхий дүгнэлт/хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/,
11. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч ********** 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 209 дугаартай “... ********** биед умдаг ясны хугарал, гайморын хөндийн доод хананы хугарал, хамар ясны хугарал, баруун зүүн дээд, доод зовхинд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна ... ********** биед учирсан гэмтэл нь Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо ... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэх агуулга бүхий дүгнэлт/хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/,
12. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч ********** 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 210 дугаартай “... ********** биед зүүн дунд чөмгөний далд хугарал гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна ... ********** биед учирсан гэмтэл нь Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо ... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх агуулга бүхий дүгнэлт/хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/,
13. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч ********** 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 207 дугаартай “...********** биед хүзүүний С5-С6 нугалмын хугарал мултрал, нугасны гэмтэл, эгэмнээс доош мэдээ мэдрэхүй алдагдсан саа саажилт, уушгины няцралт духанд шарх, гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна ... ********** биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.6-т зааснаар болон 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 1.5.4-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 100 хувь тогтонгид алдалдагдуулах тул хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх агуулга бүхий дүгнэлт/хавтаст хэргийн 92-96 дугаар хуудас/,
14. Амь хохирогч ********** цогцост үзлэг хийсэн тэмдэглэл/хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/,
15. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад ********** 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаартай цогцост хийсэн шүүх анагаах ухааны шинжилгээний “... Амь хохирогч ********** цогцост хүзүүний 5, 6-р нугалмын хугарал мултрал, нугас дарагдал, их тархины баруун тал бөмбөлгийн суурийн хэсэгт цусан хураа, тус хэсгийн тархины эдийн үхжилт, уушгины зүүн доод дэлбэнд няцралт, зүүн талын IX, XI хавирганууд сэлтэрсэн хугарал, духны зүүн хэсэгт шарх, цус хуралт, баруун чихний дэлбээ, эрүүний зүүн хэсэгт зулгаралт, ахар сүүлний хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо ... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... Амь хохирогч ********** цогцост учирсан дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна ... Амь хохирогч ********** нь хүзүүний 5, 6-р нугалмын хугарал мултрал, нугас дарагдал цус эргэлтийн алдагдлын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 102-116 дугаар хуудас/,
16. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч, цагдаагийн дэслэгч **********, ********** нарын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1446 дугаартай “ ... Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* сэтгэцэд тухайн хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 128-130 дугаар хуудас/,
17. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад ********** 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “... ********** улсын дугаартай Land cruiser Prado-120 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан **********/РД: **********/ нь: Хэргийн материалд авагдсан нотлох баримтаар жолоодох эрхийн “В” ангиллын ********** дугаарын хүчинтэй жолоодох эрхийн үнэмлэхтэй байна ... ********** улсын дугаартай Land cruiser Prado-120 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ********** ********** /РД: **********/ нь Замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлгийн “Тээврийн хэрэгслийн хурд” 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлэг, Жолоочийн үүргийн 2.3 Б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна /Хамгаалах бүс нь зам тээврийн осол гарах үед жолооч болон тээврийн хэрэгслээс гадагш шидэгдэхээс хамгаалдаг юм/ ... Хавтас хэргийн материалтай танилцахад тээврийн хэрэгслийн үзэгдэх орчин чөлөөтэй нь харагдаж байна ... ********** улсын дугаартай Land cruiser Prado-120 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ********** ********** /РД: **********/ нь: Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлгийн 12.3-д заасан дүрмийн заалт мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлэг Жолоочийн үүргийн 2.3 Б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэх магадлагаа/хавтаст хэргийн 132 дугаар хуудас/,
18. Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 41 дугаартай “... Танай байгууллагаас ирүүлсэн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 483 дугаартай мөрдөгчийн тогтоолд дурдсан ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2024 оны 04-р сарын 30-ны өдөр техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн боловч одоогоор уг тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцож манай байгууллагын техникийн хяналтын үзлэгийн суурин төвд ирэх боломжгүй тул техникийн дүгнэлт гаргахаас татгалзаж байна...” гэх агуулга бүхий албан бичиг, түүний хавсралт/хавтаст хэргийн 87-89 дүгээр хуудас/,
19. “Land cruiser Prado-120 загварын ********** улсны дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч **********” гэх мэдээлэл бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/хавтаст хэргийн 154 дүгээр хуудас/
20. “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ...” гэх агуулгатай шүүгдэгч ********** Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хавтаст хэргийн 173 дугаар хуудас/,
21. Шүүгдэгч ********** хувийн байдалтай холбоотой хэрэгт авагдсан Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Голомт банкны дансны дэлгэрэнгүй хуулга гэсэн баримтууд/хавтаст хэргийн 156-172 дугаар хуудас/,
22. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд /4 хуудас/ болон “**********” эмнэлгийн шүүгдэгч ********** ажил байдлын тодорхойлолт /2 хуудас/, зан байдлын тодорхойлолт/1 хуудас/
23. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** зүгээс гаргаж өгсөн хохирлын баримтууд/102 хуудас/ гэсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч ********** нь Говь-Алтай аймгийн ********** сумын ********** багийн “Тэрэгтэйн антен” гэх газарт 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ********** улсын дугаартай “Прадо-120” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлгийн “Тээврийн хэрэгслийн хурд” 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлэг, Жолоочийн үүргийн 2.3 Б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 3 настай ********** биед зүүн дунд чөмгөний далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, зорчигч ********** амь насыг хохироосон болох нь:
1. Шүүгдэгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Миний бие ********** овогтой ********** 2024 оны 07 дугаар сарын 28-ний өдөр Говь-Алтай аймгийн зочид буудалд хоноглоод маргааш нь хот руу явах замд энэ авто осол болсон. Автомашинаа би өөрөө жолоодож явсан. Тухайн үед өмнөөс юу болоод байгаа нь мэдэгдэхгүй сонин болоод дайвалзаад байсан. Гэхдээ өнөөдрийн энэ байдалд хүргэсэндээ ах дүү нар, нөхрийнхөө үеэлүүдээс гүнээ уучлалт гуйж байна. Үнэхээр их харамсаж байна ... Хохирлыг төлж барагдуулна. Төлж байгаа … 48,495,000 төгрөг төлсөн …” гэсэн мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Миний бие 2024 оны 07 дугаар сарын 29-ний өглөөний 10 цаг 30 минутаас 11 цагийн хооронд эгчээсээ дуудлага авсан. Хот руу явж байгаад осолд орсон гэсэн. Ах дүү нартайгаа яриад 12-13 цагийн үед Говь-Алтай аймаг руу хөдөлсөн. Аавынхаа 2 дүүтэй хамт орой 6-7 цагийн үед ********** сумд очсон. Тэр үед ********** ах ********** эгч хүүхэдтэйгээ манай аавын хамт байсан. Намайг ороход аав хүзүүндээ гипстэй насилк дээр хөдөлгөөнгүй унтаж байсан. Аавын хажууд зогсоход аав сэрж “эмч нар намайг юу гэж байна” гэж асуусан. Би “таныг нуруундаа гэмтэл авчихсан байна гэж хэлсэн. Яаж байгаад ийм юм болчхов” гэхэд “замын саад гаргах гэж байгаад дарчих шиг боллоо” гэсэн. Бид хэдийг очоод удаагүй байхад нэгдсэн эмнэлгийн эмч нар ирээд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг рүү зөөгөөд авчирсан. 9-10 цагийн эмнэлэгт ирсэн байх. Эмнэлэгт ирээд аавыг компьютер томографт оруулна. Хотоос эмч нар ирээд тухайн эмч нарын зөвлөмж зааврын дагуу эмчилгээ хийгдэнэ гэж хэлсэн. Компьютер томографт яаралтай оруулна гэсэн. Тэгээд 10 цагийн үед ирээд шөнийн хоёр цаг хүртэл компьютер томографт аавыг оруулаагүй. Би аавынхаа хажууд сахиад сууж байсан. Тэгээд 2 цагийн үед дээшээ тасаг руу ор гэж байна гэхээр нь би компьютер томографт орох ёстой шүү дээ гэхэд эмч яагаад компьютер томографт одоо болтол оруулахгүй байгаа юм гэхэд нь би өөрөө эмчийгээ хайгаад компьютер томографын өрөө рүү явж байсан чинь эмч урдаас гараад ирсэн. Манай аавыг компьютер томографт оруулсангүй. Яагаад оруулахгүй байгаа юм бэ гэхэд яагаад яаралтай хүнд одоо болтол оруулаагүй байж байгаа юм бэ гээд өөрөө орж ирээд компьютер томографт оруулсан. 2 цаг өнгөрч байхад дээрээс бид нарт татлага хий гэсэн зөвлөмж ирсэн гээд толгойд нь татлага хийсэн. Аваар болсон дуудлагыг бид нарт замын хүн мэдээлэл өгсөн. Яагаад гомдол гаргах болсон юм бэ гэхээр нэгдүгээрт энэ хүмүүс бид нарт осолд ороод танай аав гэмтчихлээ гэж хэлээгүй. Замын хүнээс сонссон. Гомдож байгаа шалтгаан нь манай аавын эмчилгээ тусламжийг хожимдуулсан гэж бодож байгаа. Говь-Алтай аймгийн эмнэлэг дээр 10 цагт ирчхээд яаралтай компьютер томографт оруулаарай гээд эмч нь хэлсэн байхад хүмүүс "Интермед" эмнэлгийн эмч нь хаана байна гээд гүйлдээд байсан. Би аавынхаа хажууд хараад зогсож байсан. Шөнийн 2 цаг болтол аавыг компьютер томографт оруулаагүй. Би өөрөө эмчийг хайж гүйж байж өөрөө очиж эмчид хэлж байж компьютер томографт нь оруулсан. Аавыг нисдэг тэргээр хот руу авч явна гээд байж байснаа хот руу онгоцоор авч явахаар боллоо гэсэн. Би ойлгохдоо маргааш өглөө нь онгоцоор аавыг аваад явах юм байна гээд ойлгочихсон байсан. Тэгээд орой аавыг эмч үзэхийг хүлээгээд байсан. Тэр үед ********** ах хүүхдээ сахиад өрөөндөө сууж байхад нь орсон чинь ********** ах охинтойгоо утсаар ярьж байсан юм. Охин нь наад хүмүүс чинь хот руу онгоцоор зөөвөрлөнө гэх юм бол онгоцоор ирнэ л гэж наад хүмүүс чинь дайрна шүү дээ гэж утсаар ярьж байсан юм. Тэгээд маргааш нь ********** ах ээжтэйгээ ярьж байсныг манай дүү сонссон гэсэн. Эмчид манай аавыг үзүүлмээр байна гээд ярьж байсан гэсэн. Тэгсэн чинь манай бэргэн эгч ах ямар хамаатай юм наад ********** тэр эмчид үзүүлээч гээд цаанаас нь утсаар ярьж байна гээд тухайн үедээ яригдаж байсан. Иймэрхүү үгэн дээрээс болж бид нар гомдолтой байгаа. Бид нар ах дүү зургуулаа. 6 хүнийг төлөөлж оролцож үг хэлж байгаа болохоор надад хүндрэлтэй хэцүү санагдаж байна. Аавыг өнгөрснөөс хойш зүүдлээгүй шөнө гэж байсангүй. 3 нялх хүүхэд маань өдөр болгон өвөөгөө ярьж бид нараас нэхнэ. Бага хүүхэд минь өвөөг эмнэлгээс сэрээгээд ирээч гэж өдөр болгон надаас гуйдаг. Энэ хүмүүс миний аавыг 70 нас гарчихсан хүн машины ослоор өнгөрөөд жам ёсны юм гэж бодоод байх шиг байгаа юм. Энэ хүмүүс бид нараас өнөөдрийг хүртэл ах дүүгийн сэтгэлээр уучлал гуйгаагүй. Би уучлал гуйхыг нь хүссэн. Одоо 12 дугаар ангийн хүүхэд нь үлдсэн ... 2024 оны 07 дугаар сарын 29-өөс 08 дугаар сарын 12 хүртэл, 7, 14, 28, 48 хоногуудад хоног хураасан нийт зардал 58,339,112 төгрөг … Үүнээс шүүгдэгч 48,495,000 төгрөгийг төлсөн. Зөрүү мөнгө, сэтгэцэд учирсан хохирлын мөнгө нэхэмжилж байгаа....” гэсэн мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3. Иргэний нэхэмжлэгч ********** шүүх хуралдаанд өгсөн “... 2024 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 08 цагт Говь-Алтай аймгийн шатахуун түгээх станцаас бензин аваад хөдөлсөн. Замд нойр хүрээд байхаар нь унтаадахъя гээд нам унтсан байсан. Тэгээд машин дайвалзах үеэр сэрээд тэрнээс хойш юу болсныг төдийлөн сайн санадаггүй юм. Замын хажуу руу уначихсан байж байхад хажуугаар явж байсан машинууд зогсоод залуучууд нь бууж ирээд ямар хүмүүс рүү холбоо барих вэ? ямар утас руу ярих вэ? гэхэд нь охиных нь дугаарыг өгсөн. Тэгээд Говь-Алтай аймгийн ********** сумын түргэн тусламжийн машин, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын түргэний машин зэрэг шахуу ирцгээсэн. Тэгээд талийгаач авга ах, эхнэр, ач хүүгээ аваад би ********** сум руу явсан. Манай аав Цагдаагийн бүрэлдэхүүн сумын хэсгийн төлөөлөгч ирнэ та газар дээрээ байж байх ёстой гэж сумын эмч нарын хэлсний дагуу аав осол болсон газраа үлдсэн. ********** сум дээр очоод анхан шатын тусламж үзүүлээд байж байтал Говь-Алтай аймгаас гэмтлийн эмч сувилагчтайгаа ирээд аймгийн эмнэлэгт гэмтсэн гурван хүнээ аваад гэмтлийн эмнэлэг дээр ирээд эмнэлгийн анхан шатны тусламжуудыг үзүүлээд эхэлсэн. Маргааш орой нь талийгч ахыг Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү явах гэхэд хүнд гэмтэлтэй хүнийг авч явж болохгүй гээд ********** ач хүү, манай аавыг Улаанбаатар орох замын ая даахаар хэмжээний байна гээд Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Би ах дүү нартайгаа хамт үлдсэн. Ийм үйл явдал болсон юм. Тухайн үед миний зүүн хөл, шилбэ, хавирга шалбарсан бохирдсон байсан. Надад өөрийн эхнэр ********** нэхэмжлэх зүйл байхгүй. Манай аав, хүү 2 бас нэхэмжлэх зүйлгүй гээд Улаанбаатар хотод үлдсэн …” гэсэн мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн19-16 дугаар хуудас/,
5. Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
6. Иргэний нэхэмжлэгч ********** мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн “... 2024 оны 07 дугаар сарын 28-ны орой гэгээтэй байхад Ховд аймгийн Манхан сумаас Говь-Алтай аймагт ирээд Ентүм зочид буудалд хоносон. 2024 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн үед Говь- Алтай аймгаас Улаанбаатар хот руу гарсан. Тухайн үед манай төрсөн хүү болох ********** тээврийн хэрэгсэл жолоодсон. Говь-Алтай аймгаас гараад ********** сум өнгөрөөд хөшөөтэй цайны газар өнгөрөөд зогсоол дээр зогсоод манай төрсөн хүү ********** өөрийн эхнэр ********** тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн. Тухайн үед би тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж байсан. Тэр газраас хөдлөөд 3-5 км яваад тээврийн хэрэгсэл замын хоёр тал руугаа салгалаад байх шиг болсон, ард сууж явсан ********** юу болоод байна гэх шиг болсон би тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь би газар тээврийн хэрэгсэл надаас 5 метр зайд онхолдсон дөрвөн дугуйн дээрээ байсан. Би яваад очсон чинь тээврийн хэрэгсэл дотор манай гуч **********, төрсөн дүү ********** нар байсан. Манай төрсөн хүү ********** ********** тээврийн хэрэгслээс гаргасан. Манай бэр ********** тээврийн хэрэгслийн урд талд газарт хэвтэж байсан. ********** тээврийн хэрэгсэл дотроос гаргаад замын машин зогсоогоод эмнэлэг болон цагдаа дуудуулсан. ********** сумаас эмнэлэг ирээд манай төрсөн хүү ********** ********** бэр ********** дүү ********** нарыг аваад явсан ... Осол гарах үед ********** жолоодож явж байсан ... Тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Би жолооч хамгаалах бүсээ зүүсэн үгүйг мэдэхгүй байна. Би хамгаалах бүсээ зүүж явж байгаад жолоо шилжүүлэх үед тайлсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,
7. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч ********** 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаартай “... ********** гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна ... ********** гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх химийн шинжилгээний дүгнэлт/хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/,
8. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч ********** 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 208 дугаартай “... ********** биед зүүн шилбэнд шарх, дух, хамар, зүүн хацар, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна ... ********** биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх агуулга бүхий дүгнэлт/хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,
9. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч ********** 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 208 дугаартай “... ********** биед баруун 8-р хавирганы хугарал, баруун гарын 4 дүгээр хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна ... ********** биед учирсан гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо ...” гэх агуулга бүхий дүгнэлт/хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/,
10. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч ********** 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 209 дугаартай “... ********** биед умдаг ясны хугарал, гайморын хөндийн доод хананы хугарал, хамар ясны хугарал, баруун зүүн дээд, доод зовхинд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна ... ********** биед учирсан гэмтэл нь Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо ... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэх агуулга бүхий дүгнэлт/хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/,
11. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч ********** 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 210 дугаартай “... ********** биед зүүн дунд чөмгөний далд хугарал гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна ... ********** биед учирсан гэмтэл нь Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо ... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэх агуулга бүхий дүгнэлт/хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/,
12. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч ********** 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 207 дугаартай “... ********** биед хүзүүний С5-С6 нугалмын хугарал мултрал, нугасны гэмтэл, эгэмнээс доош мэдээ мэдрэхүй алдагдсан саа саажилт, уушгины няцралт духанд шарх, гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна ... ********** биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.6-т зааснаар болон 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 1.5.4-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 100 хувь тогтонгид алдалдагдуулах тул хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо ...” гэх агуулга бүхий дүгнэлт/хавтаст хэргийн 92-96 дугаар хуудас/,
13. Амь хохирогч ********** цогцост үзлэг хийсэн тэмдэглэл/хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/,
14. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад ********** 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаартай цогцост хийсэн шүүх анагаах ухааны шинжилгээний “... Амь хохирогч ********** цогцост хүзүүний 5, 6-р нугалмын хугарал мултрал, нугас дарагдал, их тархины баруун тал бөмбөлгийн суурийн хэсэгт цусан хураа, тус хэсгийн тархины эдийн үхжилт, уушгины зүүн доод дэлбэнд няцралт, зүүн талын IX, XI хавирганууд сэлтэрсэн хугарал, духны зүүн хэсэгт шарх, цус хуралт, баруун чихний дэлбээ, эрүүний зүүн хэсэгт зулгаралт, ахар сүүлний хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо ... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... Амь хохирогч ********** цогцост учирсан дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна ... Амь хохирогч ********** нь хүзүүний 5, 6-р нугалмын хугарал мултрал, нугас дарагдал цус эргэлтийн алдагдлын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 102-116 дугаар хуудас/,
15. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад ********** 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “... ********** улсын дугаартай Land cruiser Prado-120 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ********** **********/РД: **********/ нь: Хэргийн материалд авагдсан нотлох баримтаар жолоодох эрхийн “В” ангиллын ********** дугаарын хүчинтэй жолоодох эрхийн үнэмлэхтэй байна ... ********** улсын дугаартай Land cruiser Prado-120 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ********** ********** /РД: **********/ нь Замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлгийн “Тээврийн хэрэгслийн хурд” 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлэг, Жолоочийн үүргийн 2.3 Б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна /Хамгаалах бүс нь зам тээврийн осол гарах үед жолооч болон тээврийн хэрэгслээс гадагш шидэгдэхээс хамгаалдаг юм/ ... Хавтас хэргийн материалтай танилцахад тээврийн хэрэгслийн үзэгдэх орчин чөлөөтэй нь харагдаж байна ... ********** улсын дугаартай Land cruiser Prado-120 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ********** ********** /РД: **********/ нь: Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлгийн 12.3-д заасан дүрмийн заалт мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлэг Жолоочийн үүргийн 2.3 Б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэх магадлагаа/хавтаст хэргийн 132 дугаар хуудас/ гэсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь 27.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 гэсэн хэсгүүдэд зүйлчлэгдэх ба тус гэмт хэргийн үндсэн /ердийн/ шинж /бүрэлдэхүүн/ буюу 1 дэх хэсгийн дисдозицед “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцохоор томьёолж өгсөн бөгөөд харин энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, эсхүл хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, их хэмжээний хохирол учруулсан бол 2 дахь хэсэгт зааснаар, харин гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон бол, түүнийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, эсхүл хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол 3, 4 дэх хэсгийн диспозицед зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тусгайлан зохицуулсан.
Шүүгдэгч ********** нь ********** улсын дугаартай Land cruiser Prado-120 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 2.3 Б/ “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарган зорчигч ********** ********** нарын эрүүл мэндэд хөнгөн, ********** эрүүл мэндэд хүндэвтэр, ********** нь хүзүүний 5, 6-р нугалмын хугарал мултрал, нугас дарагдал цус эргэлтийн алдагдлын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж амь нас хохирсон хор уршгийг учруулсан нийгэмд аюултай гэм буруутай үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Шүүгдэгч ********** үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн, гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч ********** түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч, цагдаагийн дэслэгч **********, ********** нарын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1446 дугаартай “ ... Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** сэтгэцэд тухайн хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 128-130 дугаар хуудас/, Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** зүгээс гаргаж өгсөн хохирлын баримтууд/100 хуудас/, иргэний нэхэмжлэгч ********** шүүх хуралдаанд өгсөн “... Надад өөрийн эхнэр ********** нэхэмжлэх зүйл байхгүй. Манай аав, хүү 2 бас нэхэмжлэх зүйлгүй гээд Улаанбаатар хотод үлдсэн …” гэсэн мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, “Land cruiser Prado-120 загварын ********** улсны дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч ********** **********” гэх мэдээлэл бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар. /хавтаст хэргийн 154 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч ********** болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн ********** ********** нарын эрүүл мэндэд хөнгөн, бага насны хохирогч ********** эрүүл мэндэд хүндэвтэр, ********** амь нас хохирсон байна.
Бага насны хохирогч ********** хууль ёсны төлөөлөгч **********, иргэний нэхэмжлэгч ********** ********** нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг тэдгээрт төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********-с
Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “...Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй...” гэж, 230 дугаар зүйлийн 230.1-д “...Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй...” гэж, 230.2-т “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж,
497 дугаар зүйлийн 497.1-д “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж,
499 дүгээр зүйлийн 499.1-д “...Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэж,
508.1-д “...Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй...” гэж,
508.2-т “...Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй...” гэж,
508.3-т “...Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна...” гэж,
511.3-д “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...” гэж,
511.5-д “...Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно...” гэж тус тус гэм хорыг арилгах хуулийн зохицуулалтууд тусгагдсан.
Шүүх дээр дурдсан хохирлын нэхэмжлэлийн талаарх баримтуудыг нягтлан шалгаад дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1. Эм, эмчилгээний зардал 3,506,450(гурван сая таван зуун зургаан мянга дөрвөн зуун тавь) төгрөг, шатахуун, замын зардал болон буудлын зардал 2,347,500(хоёр сая гурван зуун дөчин долоон мянга таван зуу) төгрөг, зан үйлийн зардалд 37,205,572(гучин долоон сая хоёр зуун таван мянга таван зуун далан хоёр) төгрөг, нийт 43,059,522 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч ********** зүгээс өөрийн сайн дураар амь хохирогчийн ар гэрт 2024 оны 08 дугаар сарын 09 өдөр 5.000.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 18.495.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 25.000.000 төгрөг, нийт 48.495.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, оршуулгын зардалд төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс маргаагүй, нэхэмжилж буй гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцоход татгалзахгүй гэсэн тул шүүгдэгч ********** хохиролд төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ********** нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд дээрх төлбөрийг өөрийн сайн дураар төлсөн, зөрүү төлбөрийг хэрхэх асуудлаар ямар нэгэн санал, дүгнэлтийг гаргаагүй тул зөрүү мөнгийг хор уршигт суутган тооцох боломжгүй гэж үзсэн болно.
2. Амь хохирогчийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлд 7,179,605.34(долоон сая нэг зуун далан есөн мянга зургаан зуун тав зууны гучин дөрөв) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Учир нь амь хохирогч ********** /хамтран зээлдэгчгүйгээр/ 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ХААН банктай Онлайн тэтгэврийн зээлийн ********** дугаартай гэрээ байгуулжээ. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсгийн 240.1.2-т “... үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ... нас барсан ...” бол үүрэг дуусгавар болохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл амь хохирогч зээлийн гэрээг хамтран үүрэг гүйцэтгэгчгүйгээр ганцаараа байгуулсан бөгөөд тэрээр нас барснаар гэрээний үүрэг дуусгавар болсон байна. Гэтэл ар гэрийнх нь зүгээс тухайн гэрээний үүргийг сайн дураар биелүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул тухайн зээлийн гэрээний үүрэг 7,179,605.34(долоон сая нэг зуун далан есөн мянга зургаан зуун тав зууны гучин дөрөв) төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх үндэслэлгүй болно.
3. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** үйл ажиллагааны орлого 8,100,000(найман сая нэг зуун мянга) төгрөгийг нэхэмжилж, Худалдаа, үйлчилгээний төвд тайлбай түрээслэх гэрээ, барьцааны мөнгө шилжүүлсэн орлогын баримт, “**********” ХХК-н “... ********** түрээс төлж, худалдаа үйлчилгээ эрхэлдгийг тодорхойлсон...” агуулга бүхий албан бичиг, ХААН банканд эзэмшдэг дансны хуулга гэсэн баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэг шинээр өгсөн байна.
Дээрх баримтуудаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “**********” ХХК-н эзэмшлийн худалдаа үйлчилгээний төвд гар утасны худалдаа эрхэлдэг үйл баримт тогтоогдож байгаа боловч түүний нэхэмжилж байгаа орлогыг тогтмол олдог гэдгийг нотлох баримт хангалттай биш байх тул шүүх үйл ажиллагааны орлого 8,100,000(найман сая нэг зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
4. Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч, цагдаагийн дэслэгч **********, ********** нарын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1446 дугаартай дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэл тогтоосон байна.
Улсын дээд шүүхээс баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8 дугаар зүйлд шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг журмаар баталсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэргийн хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээнд нөлөөлж болох дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд дээд болон доод хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэхээр, мөн журмын дагуу 3 дугаар зэрэглэлд хамаарч байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13(арван гурав) дахин нэмэгдүүлснээс 22,99(хорин хоёр зууны ерэн ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүнгээр тооцон гаргуулахаар зохицуулжээ.
Иймд хохирогчид учирсан гэмтэл хор уршиг, үлдэц, эдгэрэлт, хохирогчийн насны байдлыг харгалзан Хөдөлмөр Нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000(зургаан зуун жаран мянга) төгрөгийг 19(арван ес) дахин нэмэгдүүлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 12,540,000 (арван хоёр сая таван зуун дөчин мянга) төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт тогтоосон 12,540,000 (арван хоёр сая таван зуун дөчин мянга) төгрөгөөс шүүгдэгч шүүх хуралдаанд хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 9,000,000(есөн сая) төгрөг төлснийг хасаж, үлдсэн 3,540,000(гурван сая таван зуун дөчин мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********-д олгохоор шийдвэрлэлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
Шүүхээс шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.
Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзсэн бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ********** үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, хохирол төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5(тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1(нэг) жил 2(хоёр) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ********** үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Мөн шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үлдэгдэл хор уршгийг зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5(тав) жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** хохиролд 48,495,000(дөчин найман сая дөрвөн зуун ерэн таван мянга) төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 9,000,000(есөн сая) төгрөг төлсөн, хохиролд төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** нь хэлэлцээгүй орхисон үйл ажиллагааны орлого буюу 8,100,000(найман сая нэг зуун мянга) төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********** овогт ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1(нэг) хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1(нэг) хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5(тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1(нэг) жил 2(хоёр) сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5(тав) жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгчид оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт авахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** нэхэмжилсэн 58,339,127(тавин найман сая гурван зуун гучин есөн мянга нэг зуун хорин долоо) төгрөгөөс тэтгэврийн зээл 7,179,605.34(долоон сая нэг зуун далан есөн мянга зургаан зуун таван зууны гучин дөрөв) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үйл ажиллагааны орлого 8,100,000(найман сая нэг зуун мянга) төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, сэтгэцэд учирсан хор уршиг 12,540,000(арван хоёр сая таван зуун дөчин мянга) төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 9,000,000(есөн сая) төгрөгийг хасаж, үлдэгдэл 3,540,000(гурван сая таван зуун дөчин мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** олгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** хохиролд 48,495,000(дөчин найман сая дөрвөн зуун ерэн таван мянга) төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 9,000,000(есөн сая) төгрөг төлсөн, хохиролд төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** нь хэлэлцэхгүй орхисон үйл ажиллагааны орлого буюу 8,100,000(найман сая нэг зуун мянга) төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР