| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0169/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/158 |
| Огноо | 2017-06-20 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2017/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Э.Мөнхгэрэл
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Шүүгдэгч Б.Л-ыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Л-т холбогдох эрүүгийн 201722000307 тоот хэргийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Л-,
Шүүгдэгч Б.Л- нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвд 2017 оны 5 дугаар сард хувийн маргааны улмаас М.П-гийн цээжин тус газар нь хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Б.Л- нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвд 2017 оны 5 дугаар сард хувийн маргааны улмаас М.П-гийн цээжин тус газар нь хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч М.П-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Э- манайд ирээд би хамт яваад замдаа би дэлгүүрээс нэг том Боргио гэж пиво аваад Э-ийнд очсон. Тэднийд эхнэр нь Сооёо, Б.Л-, Ч-ын хүү тэд нар архи ууж байсан. Архи нь дуусаад Ч-ын хүүд Б.Л- мөнгө өгч архинд явуулсан тэр хооронд Б.Л- намайг захиргааны бууны нохой, нохой бууддаг гэхээр нь миний нохой буудах ямар хамаатай юм чи авгайгаа буудаж алаа биздээ гэж хэрэлдэж маргалдсан. Тэгсэн Б.Л- гэнэт миний цээж рүү юмаар хатгасан чинь цус гарсан би Б.Л-ын хутгыг нь булааж аваад гэрээс гараад хойд талын хашаан дотор шидээд би тэндээс яваад эмнэлэг орж шархандаа боолт хийлгээд гэртээ харьж 4 хоног хэвтээд эмнэлэгт очиж эмчид үзүүлж боолт хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 373 дугаартай:
Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7-р тал/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-р тал/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 9-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Л- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах /хх-ийн 25-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч шүүгдэгч нар нь эвлэрсэн болох нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 201722000307 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 1 ширхэг хутга хураагдаж ирсэн ба цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслахад даалгалаа.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Л-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Б.Л-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгасугай.
4. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-т урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ