| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Балжиннямын Сийлэгмаа |
| Хэргийн индекс | 115/2022/0050/З |
| Дугаар | 115/ШШ2022/0052 |
| Огноо | 2022-12-19 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 115/ШШ2022/0052
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа би, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор (Цын ирүүлсэн Дорноговь аймгийн Автотээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Бд торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаартай дүгнэлт (гомдол)-ээр, Дорноговь аймгийн Автотээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Ут холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хяналтын прокурор Цшүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц би, тус аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч У Өмнөговь аймгаас Ханги боомт хүртэл 31 тээврийн хэрэгслээр 2700 тонн нүүрс тээвэрлэхдээ ачаа тээвэрлэх маршрут батлуулаагүй тээвэрлэсэн гэх зөрчлийн 19 дугаартай мэдээллийг шалгаж холбогдогч ЭХХК-д Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 17-д зааснаар нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн материалыг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шалгалтын хүрээнд хянахад материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр ЭХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Ханги боомт хүртэл 31 тээврийн хэрэгслээр 2700 тонн нүүрс тээвэрлэхдээ ачаа тээвэрлэх маршрут батлуулаагүй тээвэрлэсэн болох нь тогтоогдсон байна.
Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Унь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0046535 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ Бд Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 17-д зааснаар нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
ЭХХК-д шийтгэл оногдуулсан боловч шийтгэлийн хуудсанд иргэн Бд шийтгэл оногдуулсан гэж буруу бичсэн байх тул шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1, 6-д Б гэж бичсэнийг ЭХХК гэж өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Уын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Бд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 17-д зааснаар нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Автотээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Унь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Дорноговь аймгийн Автотээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч У миний бие нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Э ХХК-д 0046535 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 17-д зааснаар 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Энэхүү шийтгэлийн хуудсанд хуулийн этгээдийн нэрийг менежер Б гэж буруу бичсэн байна.
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаартай хяналтын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Цэнд-Аюушийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаар дүгнэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Хариуцагч эрх бүхий албан тушаалтан, прокурорын дүгнэлттэй холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байх ба түүний энэхүү зөвшөөрөл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, ... гэж заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн буюу зөрчлийн холбогдогч Э ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд харшлаагүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 0046535 дугаартай шийтгэлийн хуудсаар Бд торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч нь зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор (Цын Автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 0046535 дугаартай шийтгэлийн хуудсаар Бд торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч Дорноговь аймгийн Автотээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Убүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, 115/2022/0049/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА