| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0055/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/70 |
| Огноо | 2025-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ****,
улсын яллагч *****
хохирогч ****
шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч **** овогт ***** холбогдох эрүүгийн ***** дугаартай, **** индекстэй хэргийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ****************
урьд сум дундын шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ял,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, **********
Холбогдсон хэргийн товч утга /Яллах дүгнэлтэд дурьдснаар/:
Шүүгдэгч ***нь 2025 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар сумын **** дугаар баг, *** дугаар хэсэг, *** тоотод байрлах хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр болох ****** шалтгаанаар ******* нуруу хэсэгт цохиж түүний биед ууц нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч **** нь 2025 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө ********** дугаар баг, *** дугаар хэсэг, *** тоотод байрлах хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **** **** гэх шалтгаанаар морины мултарсан хазаараар нуруу хэсэгт цохиж, түүний биед ууц нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нь дараахь нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэсэн. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **** өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогчийн **** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гомдол санал байхгүй. Дахиж архи дарс уухгүй гээд амлалтаа өгсөн. **** маань тос авч, өөрөө түрхэж өгсөн. Одоо эвлэрсэн” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Тухайн өдөр би адуундаа явж ирчихээд **** ** дугаар багт амьдардаг өөрийн найз болох *** гэрт очсон, гэрт нь очих замдаа **** байдаг **** нэртэй хүнсний дэлгүүрээс 0.75 литрийн шилтэй архинаас нэг, “Сэнгүр” нэртэй 2.4 литрийн савлагаатай пиво аваад нилээн орой 23:00 цагийн орчимд очсон юм, гэрт нь ороод бэлэн хоол дэвтээж идчихээд авч ирсэн архиа **** хувааж ууж байгаад би хэсэг хугацааны дараа гэртээ харихаар шийдээд гэрээс гарах гэтэл **** надад хандаж “найз нь чамайг жаахан дөхүүлээд өгье” гэж хэлээд гарсан, энэ үед эхнэр нь **** дагаж гараад “чи архи уучихсан байж морь мал унаж яах юм бэ?” гэх утгатай зүйлс яриад тэр 2 бага зэрэг маргалдсан, энэ үед **** эхнэрийгээ эсэргүүцэж эхнэрийгээ түлхээд гартаа барьж байсан хазаарны цулбуураар ороолгочихсон би үүнийг нь хараад тэр 2-ыг салгаж эхнэрийг нь гэрт нь оруулж өгчихөөд морио унаад гэр рүүгээ харьсан. Маргааш өглөө нь *****шүүх, цагдаа болсон талаар сонссон” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний санаж байгаагаар 3 орчим жилийн өмнө энэ 2 хоорондоо маргалдаж, манай **** архи ууж согтсон үедээ манай **** болох **** нүүр, зүүн гар дээр нь хөхрүүлэх хэмжээний зодсон байна лээ, тэр явдлыг бол цагдаагийн байгууллагад бүртгүүлэлгүй, гэр бүлийн хэмжээн шийдвэрлэсэн...” гэх мэдүүлэг[4],
5.Шүүгдэгч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... тухайн өдөр би 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би Сүхбаатар сумын*** дугаар баг, ***-д” гэсэн мэдүүлэг[5],
6.********* 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 67 дугаартай дүгнэлтэд: “*****биед ууц нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт[6],
7.Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл[7], 8.Яаралтай тусламжийн хуудас[8], 9.Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], 10.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа[10], 11.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[11],12.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[12], 13. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар[13], 14.******” ХХК-ийн тодорхойлолт[14], 15.**** тодорхойлолт[15], үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа[16], шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт[17], Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[18], Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[19], Шийтгэх тогтоолын хуулбарууд[20], Хэргийн материал танилцуулсан тухай баримт[21], зэрэг бичгийн нотлох баримт болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч ***** “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ****г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж;
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байна.
Хохирогчийн зүгээс гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцвол зохилтой.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа хохирлыг нөхөн төлсөн” болон хувийн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүхэд гаргажээ.
Харин шүүхээс шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч **** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч ***** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч **** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 метрийн урттай, хазаар 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй. Учир нь шүүгдэгч нь мал маллаж амьдардаг малчин бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хазаар нь малчин хүний хувьд ажил, амьдрал ахуйд нэн шаардлагатай тул устгах шаардлагагүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч ***** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ***** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн зүгээс гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэнд үндэслэн шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 метрийн урттай, хазаар 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 73-74 дугаар хуудас
[6]Хавтаст хэргийн .13-14 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 10 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 90 дүгээр хуудас
[10] Хавтаст хэргийн 79 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 78 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 80 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 87-89 дүгээр хуудас
[14] Хавтаст хэргийн 86 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 81 дүгээр хуудас
[16] Хавтаст хэргийн 82 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн 83 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 84 дүгээр хуудас
[19] Хавтаст хэргийн 85 дугаар хуудас
[20] Хавтаст хэргийн 93-104 дүгээр хуудас
[21] Хавтаст хэргийн 112 дугаар хуудас