| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00395/И |
| Дугаар | 156/ШШ2020/00441 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 156/ШШ2020/00441
156/ШШ2020/00441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00395/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, .. дугаар баг, ....... тоотод оршин суух, Б овогт Б О /РД:....... /-ын хүсэлттэй нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.О, прокурор Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.О нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Б.Б нь 1938 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1983 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаартай тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгджээ. Хэргийг хянаад ДЯЯ-ны тусгай комиссын 1942 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор хэрэгт холбогдолгүй болгон суллажээ. Иймд Б.О надад олгогдох нөхөн олговрыг олгож өгнө үү гэв.
Прокурор Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б Б нь нь 1938 оны улс төрийн хэрэгт баривчлагдан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаартай хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлийн 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Түүний хэргийг хянаад ДЯЯ-ны Тусгай комиссын 1992 оны 01 дүгээр сарын 03-ны 01 дүгээр хурлын тогтоолоор цагаатгагдсан байгаа. Иймд Б.Б хүүхэд болох Б О Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг олгох үндэслэлтэй байна гэж дүгнэж байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.О нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгалын нөхөх олговор болох 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.О нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна. Энэ нь хэрэгт авагдсан Зууны мэдээ сонины 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 59 дугаарт нийтлэгдэж баталгаажсан байна.
Б.Б нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаартай хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, ДЯЯ-ны Тусгай комиссын 1942 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр хурлын тогтоолоор хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Б.Б нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй, хүсэлт гаргагч Б.О нь Б.Б хүүхэд мөн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
-Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 00/002329 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа Б.О эцэг нь Б.Б, эх нь С.Ц гэх ХААТР-1 маягт,
- Үндэсний төв архивын 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 03-4/2118 дугаартай лавлагаа,
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 05/3864 тоот лавлагаа,
- Үндэсний төв архивын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 03-4/2403 дугаартай лавлагаа,
- Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1942 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоол,
- Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 696 дугаар шийдвэрийн хуулбар,
- БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1963 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 019 дугаар тогтоолын хуулбар,
- Хэнтий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаартай Орон сууц аваагүй болох тухай албан бичгүүд хэрэгт авагджээ.
Шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Б.Б нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн байх бөгөөд үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний хүү Б.О 40,000,000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулах .......... регистрийн дугаартай, Б овогт Б О олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэхүү хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА