Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 129/ШШ2018/00516

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                               129/ШШ2018/00516

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар багт байрлах, Х банкны Архангай  салбарын  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 2 дугаар багт байрлах, А ХХК,

Хариуцагч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 2 дугаар баг, 6 дугаар 36 айлын орон сууцны 03-27 тоот хаягт оршин суух, Б.Б  нарт  холбогдох

2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1140015166 тоот “Зээлийн гэрээ”-г цуцлуулж, үндсэн зээлийн төлбөр 75 830 344 төгрөг, хүү 2 559 534 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36 788 төгрөг, нотариатын зардал 34 000 төгрөг, нийт 78 460 666 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, 72 айлын орон сууцны 11 дүгээр байрны 11 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0118000047 тоот дугаартай 23 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан давааны 03-08 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0118002743 тоот дугаартай, хувийн сууцны зориулалттай 40 м.кв, 48 м.кв талбайтай брилга, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан давааны 03-08 тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0118000916 тоот дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 330 м.кв талбайтай  газар, Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаатад  байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0105000133 тоот дугаартай, хувийн сууцны зориулалттай  64 м.кв талбайтай барилга, Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаатад байрлах, нэгж талбарын 020700686 дугаартай,  гэр бүлийн зориулалттай 550 м.кв газар, Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаат, 02-05 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0105000185 тоот дугаартай, агуулах, гражийн зориулалттай 96 м.кв, 36 м.кв талбайтай барилга, Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаат, 02-05 хаягт байрлах, нэгж талбарын 6521000161 тоот дугаартай, цагаан идээний үйлдвэрлэлийн зориулалттай 3500 м.кв газар зэргээр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х,

            хариуцагч А ХХК-ийн төлөөлөгч Ц.Б,

            хариуцагч Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, А ХХК-ийн өмгөөлөгч С.П,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.

                                                            

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК болон хариуцагч Б нар 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 130 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Х банк нь уг зээлийн үүргийг биелүүлж харилцагч А ХХК-ийн данс руу 130 000 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл зээлдэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс зээлийн гэрээний үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 123 хоног зээлээ төлөлгүй хугацаа хэтэрсэн байна. Хариуцагчтай байгуулсан гэрээнийхээ үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр баталгаат ипотекийн гэрээгээр Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, 72 айлын орон сууцны 11 дүгээр байрны 11 тоот хаягт байрлах, 23 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан давааны 03-08 тоот хаягт байрлах,  хувийн сууцны зориулалттай 40 м.кв, 48 м.кв талбайтай брилга, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан давааны 03-08 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 330 м.кв талбайтай  газар, Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаатад  байрлах,  хувийн сууцны зориулалттай  64 м.кв талбайтай барилга, Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаатад байрлах,  гэр бүлийн зориулалттай 550 мкв газар, Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаат, 02-05 тоот хаягт байрлах, агуулах, гражийн зориулалттай 96 м.кв, 36 м.кв талбайтай барилга, Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаат, 02-05 хаягт байрлах, цагаан идээний үйлдвэрлэлийн зориулалттай 3500 мкв газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан.

Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар хүү 2 559 534 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36 788 төгрөг, үндсэн төлбөр 75 830 344 төгрөг, нийт 78 426 666 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний хөлс 34 000 төгрөг, нийт 78 460 666 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна. Тухайн 130 000 000 төгрөгийн зээлийн барьцааны хувьд уг зээл нь Зах зээл бэлчээрийн удирдлагын төслийн зээлийн батлан даалтын санд хамрагдаж байсан. Энэ батлан даалтын гурвалсан гэрээгээр 130 000 000 төгрөгийн 50 хувийг буюу 65 000 000 төгрөгийг батлан даалтаар гаргасан. Үлдсэн 65 000 000 төгрөгт А ХХК-ийн  7 төрлийн хөрөнгийг барьцаалсан гэв.

 

            Хариуцагч А ХХК, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Х банктай зээлийн гэрээ байгуулан 130 000 000 төгрөгийг, 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зах зээл бэлчээрийн удирдлагын төслийн 50 хувийн батлан даалтын сантайгаар зээлсэн. Зээлийн барьцаанд манай компанийн 7 төрлийн  хөрөнгийг барьцаалсан. Уг зээлийг аваад жижиг дунд үйлдвэрлэлийн зээл 35 000 000 төгрөг, Х банкнаас “барьцаанд байр тавь гэсэн” учир иргэн н.Даваадуламаас 23 000 000 төгрөгөөр байр авч, үнийн нь төлсөн. Мөн н.Эрдэнэбаатараас өмнө нь зээлсэн 15 000 000 төгрөгийг, цагаан идээний засвар үйлчилгээнд 27 000 000 төгрөг, нийт 100 100 000 төгрөгийг зарцуулсан.  Манай компани 2015 онд 33 000 000 төгрөгийн эргэлт хийж, зээлийн эргэн төлөлтийг хэвийн хийж байсан. Гэтэл н.Даваадулам худалдсан байрныхаа мөнгийг нэхэж 2016 оны 2 дугаар сард эргэлтийн мөнгөнөөс 17 000 000 төгрөг төлсөн. Түүнээс болоод үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан. Миний зүгээс Х банкинд өөрийн нөхцөл байдлаа танилцуулж, зээлийн нөхөцлөө өөрчлүүлэхээр албан бичиг өгсөн боловч өөрчилж өгөөгүй. Тэгээд би арга бараад хашаа, байшин, байраа барьцаанд тавьж, сарын 3 хувийн хүүтэй зээл авч үйлдвэрлэлээ үргэлжлүүлсэн. Гэтэл 2017 оны зун орон нутагт ган болсон учир аарц ховордож,  үйлдвэрлэл эрхлэхэд хэцүү болсон. Манай компани Х банкнаас зээл авснаас хойш 2 жилийн хугацаанд нийт зээлийн 58 хувийг төлсөн. Х банкны нэхэмжилсэн 78 460 666 төгрөгийг төлөх болно. Зээлсэн 130 000 000 төгрөгөөс 50 хувь буюу 65 000 000 төгрөгийг батлан даалтын сангаас батлан дааж, үлдсэн 50 хувь буюу 65 000 000 төгрөгийн батлан даалтанд миний 7 хөрөнгийг барьцаанд авсан.

            Үлдсэн зээлийн төлөлтөнд Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг дахь хувийн сууц, газар, үйлдвэрлэлийн барилга зэргээр барьцааг хангах боломжтой. Барьцаанд  байгаа Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, 72 дугаар орон сууцны 23 м.кв талбайтай орон сууц, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, Цагаан давааны 03-08 тоот хаягт байршилтай 40 м.кв, 48 м.кв хувийн сууц, Архангай аймаг,  Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, Цагаан давааны  03-08 тоот хаягт байршилтай 330 мкв өмчлөх эрхтэй газрыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү. Зээл авахдаа Х банк болон бэлчээрийн удирдлагын төслийн сантай гурвалсан гэрээ байгуулж 2 028 000 төгрөгийг зээлийн шимтгэлд төлсөн. Манай компани зээлийн 50 хувийн батлан даалт гаргасан гэв.

 

Хариуцагчийн Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ээж Ц.Б нь 2015 оны 02 дугаар сард Х банкнаас  төслийн зээл авсан. Ээжийн авсан зээлд заавал хамтран зээлдэгч байх хэрэгтэй гэсэн тул надаар гарын үсэг зуруулсан. Би ээжийн хийж буй ажилд огт оролцдоггүй бөгөөд авсан зээлийнх нь талаар тодорхой мэдээлэл байхгүй. Надад тусдаа хөрөнгө мөнгө байхгүй бөгөөд одоо миний амьдарч байгаа байр Х банкны барьцаанд байгаа. Ээж миний дүүгийн хамт Цагаан давааны 03-08 тоотод тусдаа амьдардаг. Би ээжийн зээлнээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй ба зөвхөн гарын үсэг л зурсан.

Х банк болон А ХХК хоёрын дунд байгуулагдсан зээлийн гэрээний үнийн дүн дээр маргахгүй. Анх зээлийн гэрээг байгуулахдаа Зах зээл ба бэлчээрийн удирдлагын батлан даалтын сантай гурвалсан гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээгээр батлан даалтын нэгж нь баталгаат өр, төлбөрийн зээлдэгчийн зээлийн үлдэгдэл нь түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн 50 хувьд батлан даалт гаргасан. Батлан даалтын сан нь эрсдэлд орсон нөхцөлд 50 хувь батлан даалт гаргаж төлөх үүрэгтэй. Үүнээс харахад 65 000 000 төгрөгт  барьцаалж байгаа хөрөнгө нь зах зээлийн үнэ ханшаар 4 объект нь 200  000 000 гаруй төгрөгт хүрч байгаа. Ц.Бын Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, 72 дугаар орон сууцны 23 м.кв байр, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг Цагаан даваа 03-08 тоотод байршилтай 40 м.кв, 48 м.кв хувийн сууц, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, Цагаан давааны 03-08 тоотод байрлах 330 мкв өмчлөх эрхтэй  газрыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү. Харин Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой багт байрлалтай 4 төрлийн эд хөрөнгө нь барьцаанаас илүү гарахаар үнэ ханштай.

Б зээлийн талаар мэдэхгүй учир хамтран хариуцагчаас чөлөөлөх хүсэлт гаргаж байна. Нөгөө талаар мөнгөн дүн дээр маргахгүй байгаа учир Х банкнаас батлан даалтын сангаас 50 хувийг төлүүлэх арга хэмжээг авах байх. Батлан даалтын сантай учир хариуцагчийн үүргээс тодорхой хэмжээгээр чөлөөлж өгнө үү гэв.

 

          Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х банкны Архангай аймаг дахь салбар нь А ХХК, Б нарт холбогдуулан 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1140015166 тоот “Зээлийн гэрээ”-г цуцлуулж, үндсэн зээлийн төлбөр 75 830 344 төгрөг, хүү 2 559 534 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36 788 төгрөг, нотариатын зардал 34 000 төгрөг, нийт 78 460 666 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, 72 айлын орон сууцны 11 дүгээр байрны 11 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0118000047 тоот дугаартай 23 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан давааны 03-08 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0118002743 тоот дугаартай, хувийн сууцны зориулалттай 40 м.кв, 48 м.кв талбайтай барилга, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан давааны 03-08 тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0118000916 тоот дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 330 м.кв талбайтай  газар, Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаатад  байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0105000133 тоот дугаартай, хувийн сууцны зориулалттай  64 м.кв талбайтай барилга, Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаатад байрлах, нэгж талбарын 020700686 дугаартай,  гэр бүлийн зориулалттай 550 м.кв газар, Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаат, 02-05 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0105000185 тоот дугаартай, агуулах, гражийн зориулалттай 96 м.кв, 36 м.кв талбайтай барилга, Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаат, 02-05 хаягт байрлах, нэгж талбарын 6521000161 тоот дугаартай, цагаан идээний үйлдвэрлэлийн зориулалттай 3500 м.кв газар зэргээр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.       

          Х банкны Архангай аймаг дахь салбар нь хариуцагч нартай гэрээ байгуулахад болон шүүхэд нэхэмжлэл гаргахад Х банкийг төлөөлх эрхтэй байх ба энэ талаар маргаан гараагүй.

          Мэтгэлцээний байр суурийн хувьд 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1140015166 дугаартай “Зээлийн гэрээ”-г цуцлах, уг гэрээний хүрээнд нэхэмжилж буй 78 460 666 төгрөгийг төлөх асуудлаар хариуцагч талаас маргахгүй болохоо илэрхийлсэн.

          Мөн зээлийн гэрээ байгуулах үед А ХХК, Зах зээл ба бэлчээрийн удирдлага хэрэгжилтийн төслийн Зээлийн баталгааны сан, Х банкны Архангай салбарын хооронд батлан даалтын гэрээ байгуулагдсан, энэ гэрээний хүрээнд Зээлийн баталгааны сан нь маргаж буй 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1140015166 дугаартай “Зээлийн гэрээ”-нд зээлдэгчийн зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувь буюу 65 000 000 төгрөгөөс хэтрэхгүй үнийн дүнд батлан даалт гаргасан гэх үйл баримт талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон.  

          Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

         

          Үйл явдлын хувьд А ХХК болон Б нар нь Х банктай 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1140015166 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 130 000 000 төгрөгийг 365 хоногт 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар хүлээн авсан, нэхэмжлэгч талын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 75 830 344 төгрөг, хүү 2 559 534 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36 788 төгрөг болсон, мөн гэрээний хэрэгжилтийн асуудлын улмаас шүүхэд нэхэмжлэл гаргахад 34 000 төгрөгийн нотариатын зардал гарсан байна.

Зохигчийн хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1140015166 дугаартай “Зээлийн гэрээ” нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байх ба  гэрээний дагуу А ХХК, Б нар нь тусгагдсан мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болох нь талуудын маргаагүй байдлаар тогтоогджээ.

Иймд гэрээний зээлдэгч тал болох А ХХК, Б нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх  тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлуулж, тэднээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээний хэрэгжилттэй холбогдон гарсан зардал болох үндсэн зээлийн төлбөр 75 830 344 төгрөг, хүү 2 559 534 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36 788 төгрөг, нотариатын зардал 34 000 төгрөг, нийт 78 460 666 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож байна.

 

Хариуцагч талын зүгээс Б нь зээл авсан зорилго, зарцуулалтыг мэдэхгүй мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй гэх үндэслэлээр зээлийн төлбөр төлөлтөөс чөлөөлүүлэх хүсэлт гаргасан боловч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдалтайгаа маргаагүй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болж байгаагийн хувьд Б нь гэрээтэй холбогдон үүссэн үүргийн харилцаанаас чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

Түүнчлэн А ХХК, Б нарын Х банкны Архангай салбараас авсан зээлд Зах зээл ба бэлчээрийн удирдлага хэрэгжилтийн төслийн Зээлийн баталгааны сан батлан даалт гаргасан үйл баримт байгаа боловч Х банкны Архангай салбар нь үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд зээлдэгч, батлан даагчийн аль нэгийг сонгон шаардах эрхээ хэрэгжүүлэн нэхэмжлэл гаргах эрх нээлттэй учир А ХХК, Б нарт холбогдох маргааныг шийдвэрлэхэд өмнө дурдагдсан батлан даалтын гэрээ саад болохгүй юм.

 

            2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1140015166 дугаартай “Зээлийн гэрээ”-нд үндэслэж талууд 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1140015166 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулан:

1/ Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, 72 айлын орон сууцны 11 дүгээр байрны 11 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0118000047 тоот дугаартай 23 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

2/ Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан давааны 03-08 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0118002743 тоот дугаартай, хувийн сууцны зориулалттай 40 м.кв, 48 м.кв талбайтай барилга,

3/ Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан давааны 03-08 тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0118000916 тоот дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 330 м.кв талбайтай  газар,

4/ Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаатад  байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0105000133 тоот дугаартай, хувийн сууцны зориулалттай 64 м.кв талбайтай барилга,

5/ Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаатад байрлах, нэгж талбарын 020700686 дугаартай,  гэр бүлийн зориулалттай 550 м.кв газар,

6/ Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаат, 02-05 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0105000185 тоот дугаартай, агуулах, гражийн зориулалттай 96 м.кв, 36 м.кв талбайтай барилга,

            7/ Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаат, 02-05 хаягт байрлах, нэгж талбарын 6521000161 тоот дугаартай, цагаан идээний үйлдвэрлэлийн зориулалттай 3500 м.кв газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг  хангуулахаар  барьцаалж, зохих улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, бусад этгээдийн зүгээс шаардлага гаргаагүй, хуульд зааснаар холбогдох байгууллагууд бүртгэсэн, ийнхүү бүртгэсэн бүртгэлүүд хүчинтэй байна.

            Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

 

          Хариуцагч нарын зүгээс барьцаан зүйлийн Архангай аймгийн Өндөр-Улаан сум дахь хөрөнгүүдээр одоо нэхэмжилж буй үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангах боломжтой, мөн Зах зээл ба бэлчээрийн удирдлага хэрэгжилтийн төслийн Зээлийн баталгааны сан батлан даалт гаргасан учир Архангай аймгийн Эрдэнэбулган сум дахь орон сууц, хувийн сууц, газар зэргээр барьцаанаас чөлөөлүүлнэ гэж маргасан.

          Гэхдээ 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 1140015166 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ” нь өмнө өгсөн дүгнэлтэд дурдсанчлан хүчин төгөлдөр, барьцааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, барьцааны гэрээг байгуулахдаа үндсэн буюу 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 1140015166 дугаартай “Зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргийг бүхэлд нь хариуцахаар хамруулан хийсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлж үүргийн гүйцэтгэлийг бодитоор хангуулах үед үнэлгээний асуудал яригдах ёстой тул энэ талаар гаргасан хариуцагч талын мэтгэлцээний байр суурийг хүлээн авах боломжгүй байна. Түүнчлэн Зээлийн баталгааны сан батлан даалт гаргасан нь зарим үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ хуульд заасан шаардлагыг хангаагүй учир нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргаж өгсөн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Батлан даалтын гэрээ”-г үнэлээгүй бөгөөд харин энэ гэрээ хийгдсэн гэх нөхцөл байдал, гэрээний тохиролцоо нь талуудын маргаагүй байдлаар шүүх хуралдаан дээр өгсөн тайлбараар тогтоогдсон болохыг дурдвал зохино.

           

            Нэхэмжлэлийн шаардлагын  хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 550 253.33 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 225 дугаар зүйлийн 225.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт заасныг баримтлан Х банк болон А ХХК, Б нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 1140015166 дугаартай “Зээлийн гэрээ”-г цуцалж, хариуцагч А ХХК, Б нараас 78 460 666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Архангай салбарт олгосугай.

 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1  дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох

- Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, 72 айлын орон сууцны 11 дүгээр байрны 11 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0118000047 тоот дугаартай 23 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

- Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан давааны 03-08 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0118002743 тоот дугаартай, хувийн сууцны зориулалттай 40 м.кв, 48 м.кв талбайтай барилга,

- Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан давааны 03-08 тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0118000916 тоот дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 330 м.кв талбайтай  газар,

- Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаатад  байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0105000133 тоот дугаартай, хувийн сууцны зориулалттай 64 м.кв талбайтай барилга,

- Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаатад байрлах, нэгж талбарын 020700686 дугаартай,  гэр бүлийн зориулалттай 550 м.кв газар,

- Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаат, 02-05 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0105000185 тоот дугаартай, агуулах, гражийн зориулалттай 96 м.кв, 36 м.кв талбайтай барилга,

- Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Донгой баг, Мухар хашаат, 02-05 хаягт байрлах, нэгж талбарын 6521000161 тоот дугаартай, цагаан идээний үйлдвэрлэлийн зориулалттай 3500 м.кв газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 550 253.33 /таван зуун тавин мянга хоёр зуун тавин гурван төгрөг гучин гурван мөнгө/  төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А ХХК, Б нараас 550 253.33 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Архангай салбарт олгосугай. 

 

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.БАДРАХ