2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1048

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч О.Эрхэмбаяр, шүүгдэгч Б.******, нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ****** овогт ******ы Уянгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508000000241 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нярав, нягтлан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ****** 4-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн ****** овогт ******ы ****** /РД: ******/.

 

                                         Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.****** нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ****** 4-3 тоотод өөрийн төрсөн эх болох Д.******тай үл ялих зүйлээр маргалдан хүрзээр толгойд нь цохисны улмаас эрүүл мэндэд нь дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Б.******: “...Манай хойд аав цус харвачихсан хүн байдаг, би хойд аавтайгаа таарамж муутай, хүүхдүүд болон бусад асуудлаас болж байнга маргалддаг, тухайн өдөр ээжтэй хамт архи хувааж уусан, тэгээд гэрээс гарах гэсэн манай хоёр хүүхдийг ад үзсэн маягтай байхаар нь би хойд аавтай маргалдсан, аавыг цохих гээд гэрийн гаднаас хүрз оруулж ирсэн, ээжийг санамсаргүй байдлаар цохьсон...” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд

 

Хохирогч Д.****** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ******ы 4-3 тоотод манай гэрийн хажуу талд төрсөн охин ****** хоёр хүүхдийн хамт  амьдардаг. ...2025 оны 01 дүгээр сарын 20-нд манай төрсөн охин болох ****** бид хоёр хоорондоо ярилцаж байгаад 0,75 граммын архи хувааж ууцгаасан. Тэгээд байж байсан чинь манай нөхөр Эрдэнэчимэгтэй манай төрсөн охин болох ****** маргалдаад байхаар нь чи яагаад байгаа юм гэхэд чамд ямар хамаатай юм гээд ****** бид хоёр маргалдсан. ****** гарч яваад удалгүй гартаа модон иштэй төмөр хүрз барьчихсан манай гэрт буцаж орж ирээд тухайн гартаа барьсан төмөр хүрзээр миний толгойн ар талд дагз хэсэгт нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 11, 13 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.****** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр өөрийн төрсөн ээж болох ******гийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ****** 4-3 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад өөрийн төрсөн ээж болох ******тай хэрэлдэж маргалдсан. ...Би гэртээ орох гээд ******гийн гэрээс гараад явсан чинь араас гарч ирээд над руу орилж хашхираад байхаар нь миний уур хүрээд ******гийн гэрийн хажуу талд байсан модон иштэй хүрзийг аваад ******гийн гэрт ороод тухайн гартаа барьж байсан хүрзээрээ ******гийн толгойд нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 67 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №ЕГО725/2440 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.******гийн биед дагзанд шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.  

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 20-21 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 03 дахь тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 4-7 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0325/1379 дугаартай дүгнэлт /хавтас хэргийн 28-29 дэх тал/,

- Аюулын зэргийн үнэлгээ /хавтас хэргийн 42 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Уянгын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 36 дах тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 37 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 39 дэх тал/ засаг даргын тодорхойлолт /хавтас хэргийн 49 дэх тал/, зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.****** нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ****** 4-3 тоотод өөрийн төрсөн эх болох Д.******тай үл ялих зүйлээр маргалдан хүрзээр толгойд нь цохисны улмаас эрүүл мэндэд нь дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.******гийн: “...Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ******ы 4-3 тоотод манай гэрийн хажууд төрсөн охин ****** хоёр хүүхдийн хамт  амьдардаг. ...2025 оны 01 дүгээр сарын 20-нд манай төрсөн охин болох ****** бид хоёр хоорондоо ярилцаж байгаад 0,75 граммын архи хувааж ууцгаасан. Тэгээд байж байсан чинь манай нөхөр Эрдэнэчимэгтэй манай төрсөн охин ****** маргалдаад байхаар нь чи яагаад байгаа юм гэхэд чамд ямар хамаатай юм гээд ****** бид хоёр маргалдсан. ****** гарч яваад удалгүй гартаа модон иштэй төмөр хүрз барьчихсан манай гэрт буцаж орж ирээд тухайн гартаа барьсан төмөр хүрзээр миний толгойн ар талд дагз хэсэгт нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 11, 13 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Б.Уянгын: “...Тухайн өдөр өөрийн төрсөн ээж болох ******гийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ****** 4-3 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад өөрийн төрсөн ээж болох ******тай хэрэлдэж маргалдсан. ...Би гэртээ орох гээд Урантаяагийн гэрээс гараад явсан чинь араас гарч ирээд над руу орилж хашхираад байхаар нь миний уур хүрээд ******гийн гэрийн хажуу талд байсан модон иштэй хүрзийг аваад ******гийн гэрт ороод тухайн гартаа барьж байсан хүрзээрээ ******гийн толгойд нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 67 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны №ЕГО725/2440 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Д.******гийн биед дагзанд шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” /хавтас хэргийн 20-21 дэх тал/ гэсэн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 4-7 дахь тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0325/1379 дугаартай дүгнэлт /хавтас хэргийн 28-29 дэх тал/, аюулын зэргийн үнэлгээ /хавтас хэргийн 42 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Д.******гийн эрүүл мэндэд дагзанд шарх зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Уянгын түүнийг хүрзээр толгой руу нь цохисон санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Уянгын хохирогч Д.******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Уянгын хохирогч Д.******гийн төрсөн охин болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн өөрийн төрсөн эх болох Д.******гийн биед хүч хэрэглэн халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.  

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Б.Уянгын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Б.Уянгын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхлэлт зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, уг ялын хугацаанд өөрийн оршин суух бүртгэлтэй дүүргийн буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

 

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.******гийн эрүүл мэндэд нь дагзанд шарх зөөлөн эдийн няцрал бүхий бүхий хөнгөн хохирол учирсан хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.  

 

Эрүүгийн 2508000000241 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.****** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овогт ******ы Уянгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******ы Уянгыг 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх  хязгаарлах  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.******д шийтгэсэн 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух бүртгэлтэй буюу Сонгинохайрхан нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.****** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, мэдэгдсүгэй

 

5. Эрүүгийн 2508000000241 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрз 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.****** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.****** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР