Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/113

 

 

 

 

 

 

   2025       04        09                                          2025/ШЦТ/113

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,   

Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н*********ийн Б***********д холбогдох эрүүгийн 25380000******* дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч ****************** нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1686 дугаартай шийтгэвэр, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1970 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон”, мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар “Хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдсэн” зөрчлүүдийг тус тус үйлдсэн гэж шийтгэл авсан хэдий ч үйлдэлдээ дүгнэлт хийлгүйгээр дахин Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг **** дүгээр гудамжны *** тоотод өөрийн гэртээ 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр эхнэр *****************г зодож бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэн, хүүхдүүд болох 11 настай Т.А*********, 12 настай Б.А*******, 4 настай Б.А******** нарт сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүгдэгч ****************** нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1686 дугаартай шийтгэвэр, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1970 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон”, мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар “Хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдсэн” зөрчлүүдийг тус тус үйлдсэн гэж шийтгэл авсан хэдий ч үйлдэлдээ дүгнэлт хийлгүйгээр дахин Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг 19 дүгээр гудамжны 04 тоотод өөрийн гэртээ 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр эхнэр *****************г зодож бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэн, хүүхдүүд болох 11 настай Т.А*********, 12 настай Б.А*******, 4 настай Б.А******** нарт сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 25380000******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.  

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч ******************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би маш их харамсаж, гэмшиж байна. Мөн хүүхдүүдээ гомдоосондоо харамсаж байна. Хүүхдүүд минь айсан шинжтэй байсан. Том хүүхэд минь надад их сайн бас ойлгодог. Тиймээс ээж нь над руу хашхирч, орилж байхад ээж болиоч гэж байсан. Хардалтын улмаас уур хүрч гар хүрсэн. Миний хийсэн үйлдэл буруу зүйл байсан. Би маш их харамсаж гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч *****************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн үед би ажлаасаа гэртээ ирсэн чинь манай хамтран амьдрагч болох Б*********** нь согтуу байсан. Тэгээд би гэртээ хоол хийж идчихээд Б***********ыг би “чи ингэж зүгээр байж байхаар цагийн ажил ч гэсэн хамаагүй хийгээч” гэсэн чинь чамд ямар хамаатай юм гичий минь би чамаас болж цагдаагийн хамааралтай болж байгаа биз дээ гэж над руу уурласан. Тэгээд би гар утсыг булааж авч шидэх гээд байхаар нь би холоод орон дээрээ сууж байсан чинь хүрч ирээд намайг үснээс зулгаагаад миний баруун талын чих рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд намайг унагааж байгаад дахиад цохих гэсэн чинь манай дүү болох А*******, болон манай охин А********* хоёр салгасан. Тэгээд би урд өмнө шалгаж байсан байцаагч руу залгаад хэлсэн чинь цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирэхээс өмнө Б*********** нь гэрээс зугтаагаад гараад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-11-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч Т.А*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хойд аав болох Б*********** нь гаднаас согтуу орж ирээд гэртээ байж байсан чинь гаднаас ээж ажлаасаа ирсэн. Тэгээд ээж гадагшаа бие засах гээд гарсан чинь аав араас нь дагаж гараад тэр гадаа хэрэлдээд байсан. Тэгээд гэртээ орж ирээд аав ээжийн утсыг авах гээд ээж өгөхгүй орон доогуураа утсаа хийсэн чинь ээжийг аав үсдэж байгаад чих рүү нь гараараа цохисон. Тэгээд ахиад цохих гэж байгаад нь А****** эгч очиж болиулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-15-р хуудас),

Насанд хүрээгүй хохирогч Т.А*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Гудсан доогуур утсаа хийсэн чинь аав ээжийг үсдэж аваад чих рүү нь цохиод байсан...Харин 12 дугаар сард өдрийг нь бол санахгүй байна бид нар гэртээ байж байсан чинь аав гаднаас согтуу орж ирээд аав ээж хоёр гадагшаа гараад буцаж орж ирэхдээ маргалдаж орж ирсэн тэгээд ээж орон дээр сууж байсан чинь аав ээжийн утсыг нь булааж авах гээд ээж өгөхгүй гэсэн чинь ээжийн үснээс нь зулгаасан чинь ээж чи яаж байгаа юм бэ гэсэн чинь ээжийг аав нүүр билүү гар луу цохиод авсан тэгээд ээж нөгөө талын орон дээр А****** эгчийн хажууд сууж байхад ахиж очоод бас цохих байх үед нь А****** эгч босож ирээд салгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 76-77, 82-83-р хуудас),

Гэрч Б.А*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд тэр хоёр хоорондоо бага зэрэг хэрэлдэж байснаа орой унтах болоод би гадагшаа бие засах гээд гарчхаад ороод ирэхэд ах эгч хоёр барилцаад авсан байдалтай байсан. Тэгээд би тэр хоёрыг та хоёр одоо боль гэж салгачхаад маргааш өмсөх хувцсаа янзалж байтал Б********** эгч ёооё гээд аймар чанга орилоод унасан. Эргээд хартал Б*********** ах Б********** эгчийн гарын шуу хэсэг рүү сэрээ зоогоод зураас гаргаад татсан байсан. Тэгээд гүйж очоод Б*********** ахын гараас сэрээг нь булааж аваад та 2 одоо болиоч гээд том хүү болох А*******т хандаад эгчийн дүү хутга сэрээ юмнуудаа хураачих гэж хэлээд хураалгаад Б********** эгчийг аваад өөрийн унтах гэж байсан орон дээрээ аваачиж суулгаад байж байтал Б********** эгч цагдаа дуудна гээд цагдаа руу залгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 91-92-р хуудас),

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-ийн 6-р хуудас),

Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангийн иргэн ******************ын захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл (хх-ийн 27-38-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ЗШ/1686 дугаар шийтгэврийн хуулбар (хх-ийн 39-43-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/1970 дугаар шийтгэврийн хуулбар (хх-ийн 44-47-р хуудас),

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 56-57, 97-105-р хуудас),

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 93-96-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 106-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 24, 110-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 23, 109-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 25, 108-р хуудас), жолоочийн лавлагаа мэдээлэл (хх-ийн 111-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 112-114-р хуудас)  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 25380000******* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч ****************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч ****************** нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1686 дугаартай шийтгэвэр, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1970 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон”, мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар “Хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдсэн” зөрчлүүдийг тус тус үйлдсэн гэж шийтгэл авсан хэдий ч үйлдэлдээ дүгнэлт хийлгүйгээр дахин Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг 19 дүгээр гудамжны 04 тоотод өөрийн гэртээ 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр эхнэр *****************г зодож, хүүхдүүд болох 11 настай Т.А*********, 12 настай Б.А*******, 4 настай Б.А******** нарт сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан хохирогч шүүгдэгч ******************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч *****************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 10-11-р хуудас), насанд хүрээгүй гэрч Т.А*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 14-15, 76-77-р хуудас), насанд хүрээгүй хохирогч Б.А*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 82-83-р хуудас), гэрч Б.А*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 91-92-р хуудас), зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-ийн 6-р хуудас), Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангийн иргэн ******************ын захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл (хх-ийн 27-38-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ЗШ/1686 дугаар шийтгэврийн хуулбар (хх-ийн 39-43-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/1970 дугаар шийтгэврийн хуулбар (хх-ийн 44-47-р хуудас), Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 56-57, 97-105-р хуудас), гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 93-96-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.  

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг шүүгдэгч ****************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Насанд хүрээгүй хохирогч Т.А*********, Б.А*******, Б.А********, хохирогч ***************** нар нь хохирлын талаар шүүхэд баримт ирүүлээгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин насанд хүрээгүй хохирогч Т.А*********, Б.А*******, Б.А********, хохирогч ***************** нар нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ******************аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болон хувийн байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ****************** нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 46-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байна.  

Шүүгдэгч ******************д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч ******************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 8 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглох нь зүйтэй байна.

Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******************ын цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож түүний цагдан хоригдсон 5 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас нь хасаж тооцлоо.

Эрүүгийн 25380000******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц********* овогт Н*********ийн Б***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н*********ийн Б***********ыг 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 8 (найм) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч ******************ын зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******************ын цагдан хоригдсон 5 (тав) хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, нийт 5 (тав) хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хассугай.

7. Эрүүгийн 25380000******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч Т.А*********, Б.А*******, Б.А********, хохирогч ***************** нар нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ******************аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                                        

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР