| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0174/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/156 |
| Огноо | 2017-06-20 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2017/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян
Улсын яллагч П.Итгэл
Шүүгдэгч Б.У-, П.А- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.У-, П.А- нарт холбогдох эрүүгийн 201722000292 тоот хэргийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, П.А-,
2. Монгол улсын иргэн, Б.У-,
Шүүгдэгч П.А-, Б.У- нар нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Түнэл сумын 6 дугаар багт архидан согтуурсны улмаас харилцан зодолдож П.А-, Б.У- нарын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч П.А-, Б.У- нар нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Түнэл сумын 6 дугаар багт архидан согтуурсны улмаас харилцан зодолдож бие биедээ нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч П.А-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Түнэл сумын төвд хөдөөнөөс орж ирээд найз Сэдээтэй 2 том пиво хувааж уугаад гарсан. Айлын хашаанд мотоциклио тавьчихсан байсан болохоор найзаараа мотоцикль дээрээ дээрээ хүргүүлсэн. Миний мотоцикль эвдэрсэн байсан болохоор мотоциклио янзалчихаад ахынх руугаа явж байтал гудамжны үзүүрт Болдоо, Морхооноо, Б.У- гурав тааралдаад би мэнд мэдээд өнгөрөх гэтэл Б.У- гэдэг залуу намайг араас татаж унагаад дороо хийгээд нүүр нүдгүй цохиод, хувцас ураад байсан. Намайг ямар ч шалтгаангүйгээр араас татаж унагаад дороо хийж байгаад нүүр нүдгүй цохиод байсан. Би алуулах юм байна гэж бодоод босч чадахгүй болохоороо халаасанд мотоциклийн боолт тайлахаар авч явсан тонгоргоо гаргаад хатгачихсан. Би яг хаана нь хатгаснаа мэдээгүй. Тэгтэл Б.У- надаас холдчихсон. Тэгэхээр нь би бушуухан зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/
Хохирогч Б.У-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Түнэл сумын төвд хоёр найзтайгаа хашааны буланд зогсож байсан. Тэгтэл дээрээс нэг залуу хүрч ирээд хамт явсан 2 найзыг маань таниад яриад байсан. Тэгснээ хажуугаар өнгөрөхдөө намайг мөрлөөд гарахаар нь би согтуу байсан болохоор уур хүрээд яасан том банди вэ гэж араас нь татаж унагаад, унахаар нь нүүр лүү нь хэд хэд цохисон. Тэгтэл гэнэт гуя руу халуу дүүгээд унахаар нь босоод иртэл гуя дагаад цус урсаж байсан. П.А- босоод алга болчихсон. Харуй бүрийн болчихсон байсан болохоор хаашаа явсныг нь хараагүй. Тэгээд би 2 найзыгаа эмнэлэг дуудаарай П.А- намайг хутгалчихаад зугтчихлаа гэхэд, худлаа яриад бай гээд нилээн зайтай зогсоод байсан. Намайг дахин дахин хэлсэн чинь хүрч ирээд гэрэл тусгаж харснаа үнэмшээд эмнэлэг рүү Морхооноо гүйсэн. Би ирэхгүй жоохон удахаар нь би хажуугаар явж байсан портер машиныг зогсоогоод эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр ороод 3-4 оёдол тавиулаад цус алдаад байна гээд намайг аваад Мөрөнгийн нэгдсэн эмнэлэг дээр авч ирсэн. Ирээд хэвтэх гэсэн ор байхгүй гэхээр нь маргааш нь Жаргалан эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн...”гэх мэдүүлэг:
Хөвсгөл аймгийн шүүхийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 351 дугаартай:
Хөвсгөл аймгийн шүүхийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 358 дугаартай:
Шүүгдэгч Б.У-ын сэжигтнээр өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Түнэл сумын төвд хоёр найзтайгаа хашааны буланд зогсож байсан. Тэгтэл дээрээс нэг залуу хүрч ирээд хамт явсан 2 найзыг маань таниад яриад байсан. Тэгснээ хажуугаар өнгөрөхдөө намайг мөрлөөд гарахаар нь би согтуу байсан болохоор уур хүрээд яасан том банди вэ гэж араас нь татаж унагаад, унахаар нь нүүр лүү нь хэд хэд цохисон. Тэгтэл гэнэт гуя руу халуу дүүгээд унахаар нь босоод иртэл гуя дагаад цус урсаж байсан. П.А- босоод алга болчихсон. Харуй бүрийн болчихсон байсан болохоор хаашаа явсныг нь хараагүй. Тэгээд би 2 найзыгаа эмнэлэг дуудаарай П.А- намайг хутгалчихаад зугтчихлаа гэхэд худлаа яриад бай гээд нилээн зайтай зогсоод байсан. Намайг дахин дахин хэлсэн чинь хүрч ирээд гэрэл тусгаж харснаа үнэмшээд эмнэлэг рүү Морхооноо гүйсэн. Би ирэхгүй жоохон удахаар нь би хажуугаар явж байсан портер машиныг зогсоогоод эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр ороод 3-4 оёдол тавиулаад цус алдаад байна гээд намайг аваад Мөрөнгийн нэгдсэн эмнэлэг дээр авч ирсэн. Ирээд хэвтэх гэсэн ор байхгүй гэхээр нь маргааш нь Жаргалан эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг /29-30-р тал/
Шүүгдэгч П.А-ын сэжигтнээр өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Түнэл сумын төвд хөдөөнөөс орж ирээд найз Сэдээтэй 2 том пиво хувааж уугаад гарсан. Айлын хашаанд мотоциклио тавьчихсан байсан болохоор найзаараа мотоцикль дээрээ дээрээ хүргүүлсэн. Миний мотоцикль эвдэрсэн байсан болохоор мотоциклио янзалчихаад ахынх руугаа явж байтал гудамжны үзүүрт Болдоо, Морхооноо, Б.У- гурав тааралдаад би мэнд мэдээд өнгөрөх гэтэл Б.У- гэдэг залуу намайг араас татаж унагаад дороо хийгээд нүүр нүдгүй цохиод, хувцас ураад байсан. Намайг ямар ч шалтгаангүйгээр араас татаж унагаад дороо хийж байгаад нүүр нүдгүй цохиод байсан. Би алуулах юм байна гэж бодоод босч чадахгүй болохоороо халаасанд мотоциклийн боолт тайлахаар авч явсан тонгоргоо гаргаад хатгачихсан. Би яг хаана нь хатгаснаа мэдээгүй. Тэгтэл Б.У- надаас холдчихсон. Тэгэхээр нь би бушуухан зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч П.А-, Б.У- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах /хх-ийн 37, 41-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч шүүгдэгч нар нь эвлэрсэн болох нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 201722000292 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.У-, П.А- нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Б.У-, П.А- нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ