Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян

Улсын яллагч П.Итгэл

Шүүгдэгч Б.Уламбаяр, П.Анхбаяр нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Уламбаяр, П.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн 201722000292 тоот хэргийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Онход овогт Пүрэвдоржийн Анхбаяр, 1993 оны 01 дүгээр сарын 01-нд Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, дүү нарын хамт, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багт оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Регистрийн РМ93010116 дугаартай,

2. Монгол улсын иргэн, Онход овогт Батсуурийн Уламбаяр, 1989 оны 8 дугаар сарын 24-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 13-17 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Регистрийн РЭ89082418 дугаартай,

Шүүгдэгч П.Анхбаяр, Б.Уламбаяр нар нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Түнэл сумын 6 дугаар багт архидан согтуурсны улмаас харилцан зодолдож П.Анхбаяр, Б.Уламбаяр нарын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч П.Анхбаяр, Б.Уламбаяр нар нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Түнэл сумын 6 дугаар багт архидан согтуурсны улмаас харилцан зодолдож бие биедээ нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь

            Хохирогч П.Анхбаярын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Түнэл сумын төвд хөдөөнөөс орж ирээд найз Сэдээтэй 2 том пиво хувааж уугаад гарсан. Айлын хашаанд мотоциклио тавьчихсан байсан болохоор найзаараа мотоцикль дээрээ дээрээ хүргүүлсэн. Миний мотоцикль эвдэрсэн байсан болохоор мотоциклио янзалчихаад ахынх руугаа явж байтал гудамжны үзүүрт Болдоо, Морхооноо, Уламбаяр гурав тааралдаад би мэнд мэдээд өнгөрөх гэтэл Уламбаяр гэдэг залуу намайг араас татаж унагаад дороо хийгээд нүүр нүдгүй цохиод, хувцас ураад байсан. Намайг ямар ч шалтгаангүйгээр араас татаж унагаад дороо хийж байгаад нүүр нүдгүй цохиод байсан. Би алуулах юм байна гэж бодоод босч чадахгүй болохоороо халаасанд мотоциклийн боолт тайлахаар авч явсан тонгоргоо гаргаад хатгачихсан. Би яг хаана нь хатгаснаа мэдээгүй. Тэгтэл Уламбаяр надаас холдчихсон. Тэгэхээр нь би бушуухан зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/

            Хохирогч Б.Уламбаярын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Түнэл сумын төвд хоёр найзтайгаа хашааны буланд зогсож байсан. Тэгтэл дээрээс нэг залуу хүрч ирээд хамт явсан 2 найзыг маань таниад яриад байсан. Тэгснээ хажуугаар өнгөрөхдөө намайг мөрлөөд гарахаар нь би согтуу байсан болохоор уур хүрээд яасан том банди вэ гэж араас нь татаж унагаад, унахаар нь нүүр лүү нь хэд хэд цохисон. Тэгтэл гэнэт гуя руу халуу дүүгээд унахаар нь босоод иртэл гуя дагаад цус урсаж байсан. Анхбаяр босоод алга болчихсон. Харуй бүрийн болчихсон байсан болохоор хаашаа явсныг нь хараагүй. Тэгээд би 2 найзыгаа эмнэлэг дуудаарай Анхбаяр намайг хутгалчихаад зугтчихлаа гэхэд, худлаа яриад бай гээд нилээн зайтай зогсоод байсан. Намайг дахин дахин хэлсэн чинь хүрч ирээд гэрэл тусгаж харснаа үнэмшээд эмнэлэг рүү Морхооноо гүйсэн. Би ирэхгүй жоохон удахаар нь би хажуугаар явж байсан портер машиныг зогсоогоод эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр ороод 3-4 оёдол тавиулаад цус алдаад байна гээд намайг аваад Мөрөнгийн нэгдсэн эмнэлэг дээр авч ирсэн. Ирээд хэвтэх гэсэн ор байхгүй гэхээр нь маргааш нь Жаргалан эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн...”гэх мэдүүлэг:

Хөвсгөл аймгийн шүүхийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 351 дугаартай:

  • Пүрэвдоржийн Анхбаярын биед гэмтэл тогтоогдлоо.
  • Пүрэвдоржийн Анхбаярын биед баруун тохой, сарвуу, зүүн доод зовхи, өвдгөнд зулгаралд, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна.
  • Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  • Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ. Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 12-р тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 358 дугаартай:

  • Батсуурийн Уламбаярын биед баруун гуянд шарх, зүүн сарвуу, баруун, зүүн өвдөг, хэвлий, баруун гуянд зулгаралт бүхий гэмтэл учирсан байна.
  • Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  • Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүссэн байна.
  • Дээрх шарх бүхий гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба бусад зулгаралтууд бүхий гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ гэх дүгнэлт /хх-ийн 8-р тал/,

Шүүгдэгч Б.Уламбаярын сэжигтнээр өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Түнэл сумын төвд хоёр найзтайгаа хашааны буланд зогсож байсан. Тэгтэл дээрээс нэг залуу хүрч ирээд хамт явсан 2 найзыг маань таниад яриад байсан. Тэгснээ хажуугаар өнгөрөхдөө намайг мөрлөөд гарахаар нь би согтуу байсан болохоор уур хүрээд яасан том банди вэ гэж араас нь татаж унагаад, унахаар нь нүүр лүү нь хэд хэд цохисон. Тэгтэл гэнэт гуя руу халуу дүүгээд унахаар нь босоод иртэл гуя дагаад цус урсаж байсан. Анхбаяр босоод алга болчихсон. Харуй бүрийн болчихсон байсан болохоор хаашаа явсныг нь хараагүй. Тэгээд би 2 найзыгаа эмнэлэг дуудаарай Анхбаяр намайг хутгалчихаад зугтчихлаа гэхэд худлаа яриад бай гээд нилээн зайтай зогсоод байсан. Намайг дахин дахин хэлсэн чинь хүрч ирээд гэрэл тусгаж харснаа үнэмшээд эмнэлэг рүү Морхооноо гүйсэн. Би ирэхгүй жоохон удахаар нь би хажуугаар явж байсан портер машиныг зогсоогоод эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр ороод 3-4 оёдол тавиулаад цус алдаад байна гээд намайг аваад Мөрөнгийн нэгдсэн эмнэлэг дээр авч ирсэн. Ирээд хэвтэх гэсэн ор байхгүй гэхээр нь маргааш нь Жаргалан эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг /29-30-р тал/

Шүүгдэгч П.Анхбаярын сэжигтнээр өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Түнэл сумын төвд хөдөөнөөс орж ирээд найз Сэдээтэй 2 том пиво хувааж уугаад гарсан. Айлын хашаанд мотоциклио тавьчихсан байсан болохоор найзаараа мотоцикль дээрээ дээрээ хүргүүлсэн. Миний мотоцикль эвдэрсэн байсан болохоор мотоциклио янзалчихаад ахынх руугаа явж байтал гудамжны үзүүрт Болдоо, Морхооноо, Уламбаяр гурав тааралдаад би мэнд мэдээд өнгөрөх гэтэл Уламбаяр гэдэг залуу намайг араас татаж унагаад дороо хийгээд нүүр нүдгүй цохиод, хувцас ураад байсан. Намайг ямар ч шалтгаангүйгээр араас татаж унагаад дороо хийж байгаад нүүр нүдгүй цохиод байсан. Би алуулах юм байна гэж бодоод босч чадахгүй болохоороо халаасанд мотоциклийн боолт тайлахаар авч явсан тонгоргоо гаргаад хатгачихсан. Би яг хаана нь хатгаснаа мэдээгүй. Тэгтэл Уламбаяр надаас холдчихсон. Тэгэхээр нь би бушуухан зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч П.Анхбаяр, Б.Уламбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах /хх-ийн 37, 41-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч шүүгдэгч нар нь эвлэрсэн болох нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 201722000292 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: