Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 03

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 145/ШШ2018/00841 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн хүү Д.Б /11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн хүү Д.Б 11 нас хүртэл нь тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тавин хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, cap бүр эх Ц.Б-р тэжээн тэтгүүлсүгэй” гэснийг “1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн хүү Д.Б-г / 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, cap бүр эх Ц.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.” гэж;

3 дахь заалтын “3. Хүү Д.Б-н асрамжийг өөрчлүүлэн, өөрийн асрамжид авах тухай Ц.Б-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “3. Хүү Д.Б-н асрамжийг өөрчлүүлэн, өөрийн асрамжид авах тухай Ц.Б-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар *** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн хүү Д.Б-г эх Ц.Б-н асрамжинд үлдээсүгэй.” гэж;

 5 дахь заалтын “5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 80854 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.” гэснийг “5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 50009 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Хариуцагч Ц.Б-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.