| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 196/2025/0065/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/74 |
| Огноо | 2025-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,
Улсын яллагч В.Дэлгэрмаа /томилолтоор/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 54 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2507001610071 дугаартай хэргийг 2025 оны 0******* сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******анд төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “*******” ХХК-д ажилтай , ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Налайх дүүргийн ******* хороо, ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч Налайх дүүрэг, хороо, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ын ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн хороо, тоот хашааны гадна О. нь О.тэй “фейсбүүкийнхээ стори дээр зургийг нь тавьсан байна, устга” гэх шалтгаанаар маргаан үүсгэх явцад түүний найз Б.******* нь ямар нэгэн шалтгаангүйгээр О.ийн нүүрэн тус газар нь цохих, мөргөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн хороо, тоот хашааны гадна О. нь О.тэй “фейсбүүкийнхээ стори дээр зургийг нь тавьсан байна, устга” гэх шалтгаанаар маргаан үүсгэх явцад түүний найз Б.******* нь ямар нэгэн шалтгаангүйгээр О.ийн нүүрэн тус газар нь цохих, мөргөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “… фейсбүүк дээрээ зургийг нь тавьсан гээд байсан залуутай хэрүүл хийгээд байсан. Тэгээд хашаан дотор би хажуугаар нь зөрөхөд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлж заамдаж аваад хамар уруу нь нэг удаа мөргөсөн…” гэх мэдүүлгээс гадна хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх 19-2 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн АРХ0725/087 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-58-59 дүгээр тал/, шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 70-7 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч О.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 115,188 төгрөгийг 2025 оны 0******* сарын 08-ны өдөр төлж барагдуулсан болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд прокурор нь “торгох ял оногдуулах” санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид тухайн зүйл ангид зааснаар торгох ял шийтгэх нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелэгдээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ