| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0056/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/71 |
| Огноо | 2025-04-01 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Содномиший |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ******н хөтөлж,
улсын яллагч ******
шүүгдэгч *****нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн ***** дугаартай, ***** индекстэй хэргийг ***** өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **************)
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ****** нь жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс мөн оны 02 дугаар сарын 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн **** багийн нутаг дэвсгэрт ******** загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ****** нь жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс мөн оны 02 дугаар сарын 10-нд шилжих шөнө ******* маркийн тээврийн хэрэгслийг дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 1,15 % хувийн согтолтын зэрэгтэйгээр жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэгтээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй” гэжээ[1],
2.Гэрч ****** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие 2025 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-ны өдрийн хооронд 24 цагийн замын эргүүлээр ажиллаж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2025 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-ныг шилжих шөнийн 02 цагийн үед ******* загварын тээврийн хэрэгслийг зогсоон жолоочийн бичиг баримтыг шалгахад ***** гэх иргэн байсан бөгөөд тэрээр жолоодох эрхээ хасуулсан мөн түүнээс согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэй байсан тул цагдаагийн газрын байрлалд дагуулан ирж согтуурал тогтоох багажаар үлээлгэн шалган үзэхэд ***** нь 1,15% хувийн согтолттой байсан. Тиймээс ***** жолоодох эрхээ хасуулсан үедээ ***** улсын дугаартай ***** загварын тээврийн хэрэгсэл жолоодсон замын хөдөлгөөнд орсон гэж үзэн тээврийн хэрэгслийг нь түр саатуул болсон асуудлын талаар цагдаагийн газрын жижүүрт мэдэгдсэн” гэх мэдүүлэг[2];
3.Гэрч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тус зөрчилд холбогдогч ***** нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ******* дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд талын хучилттай асфальтан замаар ****** загварын тээврийн хэрэгслийг 0.52 хувийн согтолттой жолоодсон зөрчил гаргасан тул Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар арга хэмжээ авахуулах саналтай шүүхээр оруулсан. ***** зөрчил үйлдсэн гэж үзэн, ***** шүүхээс жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” гэх мэдүүлэг[3];
4.Шүүгдэгч ****** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ ганцаараа 1 лааз пиво уугаад яг унтах гэж байхад **** гэх найз залгаад машин бариад хороолол хүргээд өгөөч гэхээр нь зөвшөөрөөд машиныг нь бариад ***** дэлгүүрийн урд талын асфальтан замаар явж байтал замын цагдаа зогсоогоод танаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байна гээд цагдаагийн газар руу дагуулж яваад үлээлгэхэд 0.52 хувийн согтолттой гэж гарсан. Тэгээд уг үйлдлийнхээ улмаас жолоодох эрхээ 1 жилээр хасуулж, 400,000 төгрөгөөр торгуулсан. ***** нар ирсэн. Тэгээд би найзууддаа өөрийн эзэмшлийн ***** загварын тээврийн хэрэгсэлдээ суулгаад 22 цагийн үед ***** дээр очиж зогсоод машиндаа хүн бүр тус тус 2 лааз пиво, 2.5 литрийн савлагаатай ***** нэртэй пиво хоёрыг хувааж уугаад гэр гэртээ харихаар болсон. ***** нар түрүүлээд явсан бөгөөд би ганцаараа үлдээд дуудлагын жолооч хайгаад олдохгүй байхаар аргагүй эрхэнд машинаа өөрөө жолоодоод ****** дугаар сургуулийн зүүн талын асфальтан замаар хөдөлгөөн үйлдээд явж байтал замын цагдаа миний машиныг зогсоон шалгасан бөгөөд тухайн үед цагдаагийн хаагч надад хандан танаас согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэй байна, таны согтолтыг зохих журмын дагуу шалгана гэж хэлэхээр нь зөвшөөрөөд цагдаагийн газар ирээд согтуурлаа шалгуулахад 1.15 хувийн согтолттой гэж заасан” гэх мэдүүлэг[4]; 5.Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[5], 6.Согтуурал шалгасан тэмдэглэл[6], 7.2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ***** дугаартай шийтгэврийн хуулбар хувь[7], 8.Жолоочийн лавлагаа[8], 9.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[9], 10.Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа[10], 11.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[11], 12.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[12], 13.Шүүгдэгчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар[13], 14.Эд зүйл баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[14], 15.Цалингийн тодорхойлолт[15], 16.Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт, гэрэл зураг[16], 17.захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас17 зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч ***** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, оногдуулсан торгох шийтгэлийг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн саналыг шүүхэд гаргажээ.
********* Шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд зөрчилд холбогдогчид зөрчил гаргасны улмаас оногдуулсан шийтгэл, эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан ял хоёр хоорондоо ялгаатай.
Шүүхээс зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулдаг бол эрүүгийн хэрэгт ял оногдуулдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар “Эрх хасах” ял тусгай ангид заасан тохиолдолд заавал оногдуулахаар хуульчилсан байна.
Зөрчилд холбогдогчийн хувьд оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацаа дуусаагүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа юм.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ****** шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгуулийн ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор хуульчилсан тул шүүх баримтлах нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч ***** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 08 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 10 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 622-23дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 01 дүгээр хуудас
[6] Хавтаст хэргийн 03 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 15 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 27 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 28,32 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас
[12] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас
[14] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас
[16] Хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас
17 хавтаст хэргийн 37 дугаар хуудас