Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/42

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т-н Бт холбогдох эрүүгийн 2527000000014 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, """"""" өдөр """""""""""" суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, """"""""" ажилтай, ам бүл 1, """""""""""""""""""дүгээр багийн 02-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай """""""", Х овогт Т-н Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

         

Шүүгдэгч Т.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Т.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “ Би мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Гэрч С.Д  мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 20 цагаас 02 цагийн хооронд цагдаагийн ахмад, тасгийн зохицуулагч И.Бадрахзулын хамт эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаанд """""""""""" дүгээр багийн нутаг дэвсгэр, Өргөн чөлөө гэх газарт Т.Б нь """""""""" улсын дугаартай, “Тоёота Раум” маркийн тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүйгээр, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй буюу архи үнэртүүлсэн байдалтай жолоодож байсан учраас үлээлгэн шалгахад 0,82 хувийн согтолт илэрсэн. Улмаар тээврийн хэрэгслийг нь түр саатуулан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 13 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Г мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдөр Очироо гэх хүний дэлгүүрээс тамхи авах гэж ороод дэлгүүр дотор Т.Бтэй тааралдаж, дэлгүүрээс хамт гарч ирэхэд Т.Б нь өөрийнхөө машинтай явж байсан. Тэгэхээр нь машинд нь хамт суугаад гэр рүүгээ дөхөөд буух санаатай хөдлөөд явж байтал цагдаа зогсоогоод Т.Бийг үлээлгэтэл архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж таараад автомашинаа журамлуулсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 15 дугаар хуудас/, 

 

Гэрч Ё.Г мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Т.Б нь манай хашаанд машинаа тавьсан байсан ба 2025 оны 01 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн үед машинаа авах гээд ирсэн. Авах гээд ирэхэд нь би урд өдөр нь ууж байгаад үлдээсэн 2,5 литрийн том пивоноос үлдээсэн байсан пиво өгснийг Т.Б уусан. Тэр өдөр би ээлжтэй байсан учраас Т.Бийг гэртээ үлдээгээд ажил руугаа явсан. Тэгтэл тэр өдрөөс хэд хоногийн дараа Т.Б тааралдаад чиний үлдээсэн пивийг бүгдийг нь уучхаад гарч явж байгаад цагдаад журамлуулаад баларчхаад явж байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 17 дугаар хуудас/,

 

Т.Б яллагдагчаар мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тус өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нутгийн хуурай дүү Ганзоригийн гэрт 2,5 литрийн савлагаатай гааз нь гарсан тал пиво уучихаад гарч явж байгаад сумын цагдаад баригдсан. Би өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна, надад өөр ярих зүйл байхгүй. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, хэргээ ердийн журмаар шийдвэрлүүлнэ...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 25 дугаар хуудас/,

Эрх бүхий албан тушаалтан С.Д-н зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 6 дугаар хуудас/,

 

Т.Бийн согтуурлыг зориулалтын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 9-10 дугаар хуудас/,

 

"""""""""" улсын дугаартай, “Тоёота Раум” маркийн тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтас хэргийн 11 дүгээр хуудас /,

 

"""""""""""""" шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/2Э16 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтас хэргийн 36-37 дугаар хуудас/,

 

"""""""""""""""""" /РД:""""""""/-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, жолоочийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтас хэргийн 39-43 дугаар хуудас /,

 

""""""""""""ХХК-ны 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02/003 дугаартай албан бичиг /хавтас хэргийн 48 дугаар хуудас/,

 

"""""""""""""""""/РД:""""""""/-ийн Q65.1 буюу хоёр талын түнхний мултрал оношоор төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй болохыг тодорхойлсон 0684075 дугаартай, “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын хуулбарлан баталгаажуулсан хувь /хавтас хэргийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Бт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

 

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч Т.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн гэрч С.Д-н мэдүүлэг /хавтас хэргийн 11 дүгээр хуудас/,  гэрч Э.Г-н мэдүүлэг /хавтас хэргийн 15 дугаар хуудас/, гэрч Ё.Ганзоригийн мэдүүлэг /хавтас хэргийн 17 дугаар хуудас/, Т.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 25 дугаар хуудас/, согтуурлын багажаар шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 7 дугаар хуудас/, """""""""""" шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ЗШ/194 дугаартай “...Зөрчлийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар зөрчилд холбогдогч """"""""""""""тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх шийтгэврийн хуулбар /хавтас хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлог Эрх бүхий албан тушаалтан С.Д-н зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 6 дугаар хуудас/, Т.Бийн согтуурлыг зориулалтын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 9-10 дугаар хуудас/, """""""" улсын дугаартай, “Тоёота Раум” маркийн тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтас хэргийн 11 дүгээр хуудас /, """""""""""""шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/2016 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтас хэргийн 36-37 дугаар хуудас/, """""""""""""" /РД:""""""""/-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, жолоочийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтас хэргийн 39-43 дугаар хуудас/, """""""""" ХХК-ны 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02/003 дугаартай албан бичиг /хавтас хэргийн 48 дугаар хуудас/, " /РД:""""""""/-ийн Q65.1 бую""""""""""""у хоёр талын түнхний мултрал оношоор төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй болохыг тодорхойлсон 0684075 дугаартай, “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын хуулбарлан баталгаажуулсан хувь /хавтас хэргийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

 

Шүүгдэгч Т.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр """""""""""""""" дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ """""""" улсын дугаартай “Тоёото раум” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

           

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

 

            Иймд шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүхээс шүүгдэгч Т.Бийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр """"""""""""" дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ """""""" улсын дугаартай “Тоёото раум” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд “Т.Бт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах саналыг гаргаж байна. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Цагдан хоригдсон хоноггүй. Түүнд Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлаагүй. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Шүүх, шүүгдэгч Т.Бийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч """""""""""""""""н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 07 (долоон) сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.

           

Шүүгдэгч Т.Бийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Гурав: Бусад асуудлаар:

         

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х овогт Т-н Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т-н Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 07 (долоон) сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т-н Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Т-н Б-т мэдэгдсүгэй.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд прокурор, дэд шатны прокурор, оролцогч нарт шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА