| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0060/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/63 |
| Огноо | 2025-04-14 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Б.С******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б.С******* холбогдох эрүүгийн 2515000000044 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******* овогт Б******* С*******, Булган аймгийн ******* суманд 1996 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, малчин, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.С******* нь 2025 оны 01 дүгээр сарын 23-24-ний өдрийн хооронд Булган аймгийн ******* сумын /*******/ 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.О******* 2 хонь, 1 ямааг хулгайлж 630,000 төгрөгийн хохирол учруулж “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.С******* нь Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө өөрийн хонинд нийлсэн Д.О******* өмч болох 16 тооны бог малаас 2 хонь, 1 ямаа хулгайлан авч бусдад худалдан борлуулж, хохирогч Д.О******* 630,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан:
-Хохирогч Д.О*******: “...2025 оны 01 дүгээр сарын 23-24-ний шөнө ******* 2 дугаар багийн нутагт манай мал тасраад манай хамаатны дүү болох С*******ийн малтай нийлсэн юм байна лээ.Тэгээд би өглөө нь С*******ийн гэрт явж очоод манай мал танай малтай нийлсэн байна. Манай малаас 16 тооны бог мал дутаад байна гэж хэлээд очоод үзтэл манай 13 тооны хонь С*******ийн малд нийлсэн байсан.Тэгээд би үлдсэн 2 хонь 1 ямаа хаана байгаа вэ? гэтэл би мэдэхгүй гэж хэлэхээр нь за тэгүүл цагдаагаар шалгуулъя гээд сумын цагдааг дуудсан юм.Тэгээд С******* манай 1 ямаа 2 хонийг төлөөд өгье дүү нь өчигдөр урд зам дээр хүнд зарсан юмаа уучлаарай гээд миний 2 хонь 1 ямааг өөрийн бог малаас төлж өгсөн өөр зүйл надад яриагүй надад гомдол санал байхгүй.
...С******* надад эргүүлж төлөхдөө нас зүсээр нь эргүүлж өгсөн учраас гомдолгүй. Тухайн үед манай мал ******* 2 дугаар багт бэлчиж байсан С*******ийн гэр манай гэрээс 500 метр зайтай байдаг манай хоёр их ойрхон байдаг айлууд юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6, 9 дэх тал/,
-Гэрч Б.А: “...Би ******* багийн иргэн С*******ийг танина, 2024 оны намар байхаа 8 сард 10 гаран бог мал авч ирж өгч байсан би малын гарал үүслийн бичгийг харж байж мал мах авдаг энэ онд бол С******* мал мах авч ирж өгөөгүй би ойрд хөдөөгүүр явж мал мах аваагүй. Би хааяадаа тээврийн хэрэгслээр явж мал мах авч байсан гэхдээ ойрын хугацаанд яваагүй би хөдөөгүүр явж мал авахдаа болж өгвөл цахим банк ашигладаг сүлжээ байхгүй бол бэлэн мөнгөөр тооцоо хийдэг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
-Гэрч Г.Ш: “...Би С******* гэх хүнийг танина манай ******* 2 дугаар багийн иргэн байгаа юм. Манай ******* багаар янз бүрийн хүмүүс явж мал мах худалдаж авдаг Архангай аймгаас заримдаа мал мах авч байдаг би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
-Гэрч П.Н: “...Манай багийн иргэн С******* нь урьд өмнө гэмт хэрэгт орооцолдож байгаагүй дээд боловсролтой архи, тамхи хэрэлдэггүй залуу байгаа юм саяхан байхаа 2024 онд түүний аав болох Батсайхан нас барсан юм өөр мэдэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
-Гэрч Э.Х: “...Манай нөхөр урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байнга архи дарс хэрэлдэггүй гэртэй ч тамхи татдаггүй сайн хүмүүжилтэй залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
-Гэрч О.Б: “... Манай дүү болох О надад хэлэхдээ манай 10-аад тооны хонь ямаа С*******ийн хонь ямаатай нийлсэн байна түүнээс С******* 2 хонь 1 ямааг замын хүнд зараад явуулсан байна гэж хэлж байсан өөр зүйл бол яриагүй О бид 2 цөөхөн хэдэн бог малтай манай дүү малаа сайн хариулдаг малын зүс тамгаа сайн мэддэг манайх 2024 оны мал тооллогоос хойш хэдхэн тооны хонь Могод сумаас авсан юм тэр хониноос дутсан юм шиг байна лээ миний хувьд хэлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
-“Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №ОРХ-911677 дугаартай “...2 хонь, 1 ямааны үнэлгээ 630,000 төгрөг...” болохыг тогтоосон дүгнэлт / хавтаст хэргийн 37-40 дэх тал/ зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.С******* нь дээд боловсролтой бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ илэрхийлэн шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
-Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.С*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Б.С*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэлтэй байна...”гэв.
Шүүгдэгч: “...Би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.С*******ийн бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүгдэгч Б.С*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
1.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.О******* 630,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.С******* нь хулгайлан авсан малыг 2 хонь, 1 ямааг ижил тооны малаар нөхөн төлсөн, хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.С*******ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Шүүгдэгч: “...Би эхнэр хоёр хүүхэд болон өвчтэй ээжийгээ асарч тойглодог, гэр бүлээ тэжээдэг. Мөн би ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Иймд надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 63 дахь тал/, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 65 дахь тал/, Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 66 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 67 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.С*******ийн хувийн байдлыг тодорхойлов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.С******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцсон бөгөөд, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.С******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.
Тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.С******* “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, тус үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах эрх зүйн үр дагавартайг тусгайлан сануулав.
2.3.Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.С******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б******* овогт Б******* С*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.С******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.С******* “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.С******* сануулсугай.
5.Шүүгдэгч Б.С******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.С******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ