2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/72

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал,

шүүгдэгч А.*******, өсвөр насны шүүгдэгч М.*******, түүний хууль ёсны төлөөлөгч М.*******, тэдгээрийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

, Багахангай дүүргийн прокурорын газраас А.*******од холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, Н.*******, А.*******, М.******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2407000000240 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******ы 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******, *******, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, дугуй засвар ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт дүүргийн 11 дүгээр хороо, ******* тоотод оршин суудаг, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/9тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8. зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоосон, овогт ын ******* /РД:/,

 

Монгол улсын иргэн, ы 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, тай, *******, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт дүүргийн 11 дүгээр хороо, тоотод оршин суудаг, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ы 0 сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/683 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, овогт ийн ******* /РД:/,

 

Монгол улсын иргэн, *******ы 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, тай, *******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт дүүргийн хороо, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, овогт гийн ******* /РД:/,

 

Монгол улсын иргэн, дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, тай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт амьдардаг, дүүргийн 41 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, овогт ын ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч А.******* нь ы 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны гадна зогсоолд байрлуулж тавьсан байсан Ш.ийн эзэмшлийн улсын дугаартай “Тоёота Приус-41” загварын автомашин буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч андройд хөгжим, цахилгаан хувиргагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 830 000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр яллагдагч А.*******, Н.*******, өсвөр насны яллагдагч М.******* нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж ы 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын 12 тоот байшингийн үүдний сүүдрэвчний сандал дээр байсан Т.ын эзэмшлийн “Айфоне 13 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 2 025 000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Н.******* нь яллагдагч А.*******, А.*******, өсвөр насны яллагдагч М.******* нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, ы 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын 12 тоот байшингийн үүдний сүүдрэвчний сандал дээр байсан Т.ын эзэмшлийн “Айфоне 13 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 2 025 000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч А.******* нь яллагдагч Н.*******, А.*******, өсвөр насны яллагдагч М.******* нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, ы 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын 12 тоот байшингийн үүдний сүүдрэвчний сандал дээр байсан Т.ын эзэмшлийн “Айфоне 13 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 2 025 000 төгрөгийн хохирол учруулсан,

өсвөр насны яллагдагч М.******* нь яллагдагч Н.*******, А.*******, А.******* нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, ы 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын 12 тоот байшингийн үүдний сүүдрэвчний сандал дээр байсан Т.ын эзэмшлийн “Айфоне 13 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 2 025 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.*******, Н.*******, А.*******, өсвөр насны шүүгдэгч М.******* холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч А.*******, Н.*******, А.*******,  өсвөр насны шүүгдэгч М.******* нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, шүүгдэгч А.*******ын өмгөөлөгч Д.Амаржаргал гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгч Н.*******гийн өмгөөлөгч З.Ариунжаргал гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгч А.*******, өсвөр насны шүүгдэгч М.******* нарын өмгөөлөгч Б.Жаргалсайхан гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөнгө хэрэг болоод машины хөгжим авсан. Дараагийнх дээр ******* машинтайгаа хамт яваад гэхээр нь дагаад явсан. Одоо дахиж хулгай хийхгүй, ажил хийж байгаа. Би өөрөө сайн дураараа явсан. Би хотод орж ирээд эхнэрээ эмнэлэгт үзүүлж гарч ирээд утсыг мэдсэн. ******* манай эхнэрийг утас засвар руу оруулаад зараад өгөөч гэхэд манай эхнэр оруулж зарж өгсөн гэв.

 

Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би гэртээ байж байхад *******, ******* хоёр ирж намайг аваад оръё ******* мөнгөний хэрэг гараад байна гээд явсан. Би өөрөө сайн дураараа явсан. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. ******* ах машин бариад ******* унтаад явж байхад ******* бид гурав ярилцаад явсан. ******* ах зориг хүрэхгүй байна, чи очоод авчих би энд хүн харж байна гэхээр нь би очоод саравчинд сандал дээр нь байсан гар утсыг авсан. Би утсыг зарахад оролцоогүй. ******* ард зогсож байсан. Дахиж хулгай хийхгүй, хууль бус юм хийхгүй, гоё амьдаръя гэдгээ амлаж байна. Өмнөх 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг осолд ороод эдлээгүй хойшлуулсан байгаа гэв.

 

Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед миний машин эвдэрсэн байсан тул *******ын машин нь эвдрээгүй болохоор орж хүнтэй уулзаад ирье гэсэн. Тэгээд замаараа *******г аваад, *******тэй уулзаад хамт явж байх замдаа яаж мөнгө олох бэ гэхэд *******ийн хуучин найз залуу нь амралтын газраас утас авч байсан гэхээр нь явъя гээд явсан. Би амралтын газрын наад талын буланд зогсоод *******, ******* хоёрыг очоод авчих гэсэн. Утсыг зарсан мөнгийг би авсан, бусад нь аваагүй. Өрөнд ороод мөнгө хэрэг болсон байсан. Би хохирлыг төлсөн. Бид гурав хулгай хийж байхад ******* машин дотроо унтаж байсан. ид 12 цаг өнгөрөөж очоод буцаад 2 цагийн үед хот орсон. Бид гурвыг буцаад хөдөлье гэхэд ******* сэрсэн. *******ыг машинаа бариад явчих гээд би өөрөө унтчихсан. Би хүн харж байсан, гар утсыг ******* авсан гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр гэртээ унтаж байхад ******* залгаад гараад ир гэхээр нь гарсан. Тэгээд бид нар явж байгаад *******тэй ярилцаад рүү гарсан. Бид 3 амралт руу ороод ******* над дээр утас оллоо гэж ирээд бид хоёр доошоо ******* рүү буусан. Би эхлээд 00 орох гэж ороод ******* дээшээ явж байхаар нь араас нь очиход утас оллоо гээд доошоо явсан. ******* унтсаар байгаад орсон. ******* мөнгөний хэрэг болсон гэсэн. Тухайн утсыг авахад ******* машин дотроо хойд суудал дээр унтаж байсан. Бид нар утас хулгайлсан талаар *******од ерөөсөө хэлээгүй. ид очоод бид гурав машинаас буугаад ******* доор үлдээд би 00 ороод дээшээ гэрлээ тусгаад явахад ******* саравчнаас ийм утас оллоо гээд доошоо буусан. Би өөрийн дурандаа явсан гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч А.******* нь ы 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны гадна зогсоолд байрлуулж тавьсан байсан Ш.ийн эзэмшлийн улсын дугаартай “Тоёота Приус-41” загварын автомашины цонхыг хагалж нэвтрэн орж андройд хөгжим, цахилгаан хувиргагч зэрэг эд зүйлсийг хулгайлан авч,  830 000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч А.*******, Н.******* нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж ы 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын 12 тоот байшингийн үүдний сүүдрэвчний сандал дээр байсан Т.ын эзэмшлийн “Айфоне 13 про макс” загварын гар утсыг хулгайлан авч, 2 025 000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Н.******* нь шүүгдэгч А.*******, А.******* нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж ы 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын 12 тоот байшингийн үүдний сүүдрэвчний сандал дээр байсан Т.ын эзэмшлийн “Айфоне 13 про макс” загварын гар утсыг хулгайлан авч, 2 025 000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч А.******* нь шүүгдэгч А.*******, Н.******* нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж ы 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын 12 тоот байшингийн үүдний сүүдрэвчний сандал дээр байсан Т.ын эзэмшлийн “Айфоне 13 про макс” загварын гар утсыг хулгайлан авч, 2 025 000 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ы 08 дугаар сарын 20-ний өдөр ажлын найз, түүний гэр бүлийн хамт дүүргийн 6 дугаар хороонд байрлах “" амралтын газар амарч байхдаа үүрийн 04 цагийн орчимд байшингаас өөрийн гар утсаа алдсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Хар саарал өнгийн Айфоне 13 про макс загварын гар утсыг ы 01 дүгээр сарын 20-ны өдөр 2 500 000 төгрөгөөр авч байсан. Хяналтын камерт хоёр *******, нэг эмэгтэй нийт 3 хүн тухайн амралт руу нэвтрээд манай байшингийн үүдэнд ирээд гар утас аваад явсан байсан. Би гар утсаа олж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 16-17 хуудас/,

- Хохирогч Ш.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-41 загварын автомашиныг ы 03 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед дүүргийн 12 дугаар хороо, 12 дугаар байрны арын автомашины ил зогсоолд байршуулж тавьсан. Өнөөдөр буюу ы 03 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн үед машин дээрээ ирэхэд миний машины зүүн урд талын жижиг гурвалжин цонхыг хагалаад хулгайч ороод машины андройд хөгжим, авто инвэртэр хоёрыг хулгайлж аваад явсан байсан. Би цагдаагийн байгууллагад хандаж байна. 12 дугаар байрны хойд буланд миний машин тавьсан газрын ойр орчмыг харсан хяналтын камер байсан. Андройд хөгжим 350 000 төгрөг, авто инвэртэр 50 000 төгрөг, жижиг гурвалжин шил 100 000 төгрөг, нийт 500 000 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 184-185 хуудас/,

 

- Иргэний нэхэмжлэгч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Өргөө кино театрын урд байрлах гар утас засварын төвт ажиллаад 2 жил болж байна. Би ы 8 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ утас засаж байхад нэг охин ганцаараа орж ирээд утасны код блок хийчихлээ заръя гэхээр нь 250 000 төгрөгөөр сэлбэгэнд авсан. Би тухайн охиноос 18 цаг орчмын үед утсыг нь авсан ба хулгайн утас байж магадгүй гэж бодоод зургийг нь дарсан. Мөн дансаар 250 000 төгрөг өгсөн. Өчигдөр буюу ы 08 дугаар сарын 27-ны өдөр цагдаагаас залгаад тухайн охины өгч байсан утсыг асуухаар нь хадгалж байсан тул тухайн охины мэдээллийг өгч хамтарсан. Өнөөдөр буюу ы 08 дугаар сарын 08-ны өдөр миний худалдаж авсан 250 000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 36-37 хуудас/,

 

-Иргэний нэхэмжлэгч З. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Одоо надад нэхэмжлэх, нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р х.х-ийн 9 хуудас/,

 

- Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* тэр шөнө ирж унтана гэж байсан ч ирээгүй. Өглөө 7 цаг 30 минутад бид хоёр эмнэлэгт үзүүлэх байсан. 21-ний өглөө ирэхгүй байхаар нь хүлээгээд байж байтал манай гэрийн гадаа *******гийн хамт машиндаа унтаж байсан. Тэгээд эмнэлэг яваад үзүүлсэн. Бид гурав эмнэлэгт үзүүлээд *******ын дугуй засвар дээр байж байтал ******* машинаараа эргэж байгаад юм мөргөөд нэг утас гаргаж ирээд Өргөөгийн утас засвар дээр зараад өгөөч гэхээр нь би ямар нэгэн юм саналгүй ороод зарах гэтэл 250 000 төгрөгөөр авна гэсэн. ******* ч өгчих гэхээр нь би зараад мөнгийг нь *******гийн данс руу авсан. Зарах гэж байхад Pro Max rap утас байна гэж байсан. Би анх *******гийн гар утас гэж бодсон. Жаахан байхаасаа найз хулгай хийгээд байдаггүй, гайгүй ажил хийдэг болохоор нь гар утсаа зарах гэж байгаа юм байна гэж л бодсон. Гэтэл хулгайн rap утас байсан. ******* *******тэй хамт явж байсан, *******, ******* хоёр л амралтын газраас утас авсан гэсэн. Би тэр ******* гэдэг охиныг урьд нь харж байгаагүй” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 32 хуудас/,

 

- Гэрч З.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ы 03 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн үед фэйсбүүк чатаар ******* дүү над руу холбогдоод Андройд хөгжим 120 000 төгрөгөөр авах уу гэхээр би зургийг нь явуулчих үзье гэсэн. захын автобусны буудал дээр уулзаад машины хөгжмийг үзээд жаахан ярилцаад 100 000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийг нь би бэлнээр өгсөн. Энэ залуугаас анх удаа хөгжим худалдаж авсан. Үүнээс хойш манай засвар дээр хааяа нэг ирсэн явж байдаг. Өөр зүйл худалдаж аваагүй. Тэр хөгжмийг хулгайн хөгжим гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 188-191 хуудас/,

 

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн ы 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/074 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн №2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь гарын мөрийн адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин №1 гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэх №2 гэж дугаарласан гарын мөр нь ын ******* гэх нэрээр бүртгэгдсэн иргэний зүүн гарын долоовор хурууны хээний дардастай тохирно. Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй”

Дүгнэлт гаргасан: Шинжээч Д.Дөлгөөн гэжээ.  /1-р х.х-ийн 196-198 хуудас/,

 

- “Дамно үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ы 08 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн: “ы 08 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр Ipone 13 pro max маркийн хуучин гар утас 2 025 000 төгрөг” гэх дүгнэлт /1-р х.х-ийн 54-57 хуудас/,

 

- “Кости Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Toyata Prius 41 салоны хөгжим 450 000 төгрөг, салоны гурвалжин шил 240 000 төгрөг, баруун урд багана 100 000 төгрөг, цахилгаан 220 хувиргагч 40 000 төгрөг, нийт 830 000 төгрөг” гэжээ. /1-р х.х-ийн 207-209 хуудас/,

 

- Өсвөр насны шүүгдэгч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Ээж архины хамааралтай хүн холбоогүй байдаг, аав нас барсан. Би урьд нь өгсөн мэдүүлэг дээр бүх зүйлийг үнэн зөв ярьсан байгаа” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 74 хуудас/,

 

- Шүүгдэгч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би энэ хэргийн талаар урьд нь гэрчээр мэдүүлгийг үнэн зөв өгсөн, нэмж яриад байх зүйл байхгүй. ******* бид хоёр арван жилдээ Сэтгэмж цогцолбор сургуульд нэг анги байсан. ******* манай гудамжны хүүхэд учир танина. *******ийн найз манай найзтай үерхдэг учир танина. Ямар шалтгааны улмаас зарах гэж байгаа талаар би мэдээгүй Айфоне 13 про макс загварын хар өнгийн утас байсан. Би хар өнгийн шорт, улаан өнгийн дугуй малгай, хар өнгийн футболктой байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 94-95 хуудас/,

 

- Шүүгдэгч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “Би ы 03 дугаар сарын 07-08 шилжих орой 01 цагийн үед гэрээсээ гараад Бичил хороолол орсон. Би машинаа ачуулаад надад мөнгөний хэрэг маш их байсан тул 28 дугаар сургуулийн баруун талд байдаг 12 дугаар байрны гараашуудын хойд талд байсан Хар өнгийн Приус 41 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын зүүн талын гурвалжин жижиг цонхыг газар байсан чулуугаар цохин хагалж, автомашины урд хаалгыг нь онгойлгоод дотор нь суугаад Андройд хөгжмийг нь хулгайлан авсан. Маргааш нь буюу ы 03 дугаар сарын 08-нд 15-16 цагийн үед ын автобусны буудал дээр гэх танил ахад 100 000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 214-216 хуудас/,

 

- Шүүгдэгч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “Би хүнд өрөнд орсон байсан. ы 03 дугаар сарын 07-ноос 08-ны шилжих шөнө ганцаараа бичил хорооллын 28 дугаар сургуулийн хажуу талд байсан хар өнгийн приүс 41 маркийн машин байхаар нь би жолоочийн эсрэг талын шилийг нь чулуугаар хагалаад дотор нь сууж байгаа урд байсан андройд хөгжмийг нь салгаж авсан. Хөгжмийг нь аваад тэр орой нь 100 000 төгрөгөөр зурагтад зарсан. Одоо өөр цагдаагийн газар, хэлтэс дээр шалгагдаж байгаа асуудал байхгүй. Би 830 000 төгрөгийн хохирлыг бэлнээр нь өгч барагдуулсан” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 223-224 хуудас/,

 

- Шүүгдэгч А.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би энэ хэргийн талаар урьд нь гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж яриад байх зүйл байхгүй. Хулгай хийж байгаа талаар бол бүгд мэдэж байсан. Эхний амралт руу *******, ******* бид 3 орсон. Гар утсыг ******* хулгай хийгээд надад өгөөд би *******ын эхнэр гаар 250 000 төгрөгөөр заруулж мөнгийг ойр зуурын идэж уух зүйл авч хэрэглээндээ зарцуулсан. Айфоне 13 про макс загварын хар өнгийн утас байсан. Би тухайн үед ногоон өнгийн малгайтай цамц, цагаан эрээн өнгийн богино шорт, цагаан өнгийн пүүзтэй байсан. мэдээгүй би зүгээр л зараад өгчих гэсэн. Ямар нэгэн шалтгаан байхгүй, мөнгө ольё гэж бодоод *******ийн найз залуу хулгай хийгээд мөнгө олоод байдаг гэж сонсоод хулгай хийгээд үзье гэж бодоод хулгай хийсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 122-123 хуудас/,

 

- Шүүгдэгч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагчаар өгсөн: “*******, *******, ******* нарын хамт явж байсан. Тухайн өдөр хулгай хийнэ гэж бодоогүй байсан. ******* ах, ******* ах, ******* нартай уулзахад *******, ******* ах хоёр мөнгөний х******* байгаагаа ярьж хулгай хийхээр болж тухайн амралтын газарт орж гар утас авсан. ******* ах, ******* бид 3 очиж ******* бид хоёр дотогш орсон, ******* ах гадаа, ******* ах машинд байсан. Ямар өнгийн, ямар маркийн гар утас байсан талаар мэдээгүй аваад шууд ******* ахад өгсөн. Хар цамц, хар өнгийн малгай, хар өнгийн өмдтэй байсан. Хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байна, дахиж ийм зүйл хийхгүй” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 139-140 хуудас/,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р х.х-ийн 1, 3-7, 8-13, 39-45, 170-175 хуудас/,

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /гар утас/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /1-р х.х-ийн 50, 52, 160, 168, 192 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

Өсвөр насны шүүгдэгч М.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тухай тэмдэглэл /1-р х.х-ийн 77-83 хуудас/,

Шүүгдэгч А.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/9тай шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1-р х.х-ийн 96-113 хуудас/,

Шүүгдэгч А.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, /1-р х.х-ийн 124-129 хуудас/,

Шүүгдэгч Н.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ы 0 сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/683 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нас тоолсон тухай тэмдэглэл /1-р х.х-ийн 141-159 хуудас/ тус тус хэрэгт авагдсан байна.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн.

Мөн шүүх шүүгдэгч А.*******, Н.*******, А.*******,  өсвөр насны шүүгдэгч М.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч А.*******, Н.*******, А.******* нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж ы 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын 12 тоот байшингийн үүдний сүүдрэвчний сандал дээр байсан Т.ын эзэмшлийн “Айфоне 13 про макс” загварын гар утсыг хулгайлан авч, 2 025 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын энэхүү гэмт үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг,

            мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан бөгөөд хэргийн үйл баримтаар шүүгдэгч А.******* нь Ш.ийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-41 загварын автомашины цонхыг хагалж, тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтэрч андройд хөгжим, цахилгаан хувиргагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 830 000 төгрөгийн хохирол учруулсан байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус бүрэн хангасан гэж үзнэ.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч Н.*******, А.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ын өмгөөлөгч Д.Амаржаргал шүүгдэгч А.******* нь шүүгдэгч А.*******, Н.*******, өсвөр насны яллагдагч М.******* нартай бүлэглэж ы 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө “” амралтын газрын 12 тоот байшингийн үүдний сүүдрэвчний сандал дээр байсан Т.ын эзэмшлийн “Айфоне 13 про макс” загварын гар утсыг хулгайлахад унтаж байсан учир мэдээгүй, мөн хулгайлж авсан гар утас заруулсан гэдгийг мэдээгүй гэж дүгнэлт гаргасан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.*******, Н.*******, өсвөр насны яллагдагч М.******* нараас яллагдагч, гэрчээр тус тус өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй.  

 

Харин , Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.*******ийг цагаатгах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.*******, А.*******, Н.*******, өсвөр насны шүүгдэгч М.******* нар нь ы 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ид байрлах амралтын газраас шүүгдэгч А.*******гийн шунахайн сэдлээр буюу мөнгөтэй болох зорилгоор эд зүйл хулгайлах талаар гаргасан саналаар шүүгдэгч А.*******ын тээврийн хэрэгслээр “” амралтын газарт очиж тус амралтын газар луу шүүгдэгч А.*******, Н.*******, өсвөр насны шүүгдэгч М.******* нар нь орж шүүгдэгч Н.******* нь 12 тоот байшингийн үүдний сүүдрэвчний сандал дээр байсан Т.ын эзэмшлийн “Айфоне 13 про макс” загварын гар утсыг хулгайлан авч шүүгдэгч А.*******, А.******* нар нь тус гар утсыг Д.гаар Өргөөгийн утас засварт 250 000 төгрөгөөр зарж борлуулан мөнгийг захиран зарцуулсан үйл явдал болсон нь шүүгдэгч А.*******, А.*******, Н.*******, өсвөр насны шүүгдэгч М.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч, гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Д., иргэний нэхэмжлэгч Ж. нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэдийгээр өсвөр насны шүүгдэгч М.******* нь шүүгдэгч А.*******, А.*******, Н.******* нарын хамт “” амралтын газарт очсон боловч Т.ын эзэмшлийн “Айфоне 13 про макс” загварын гар утсыг хулгайлан авахад оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч А.*******, А.*******, Н.******* нар нь өсвөр насны шүүгдэгч М.*******ийг дагуулан “” амралтын газар луу явж гар утас хулгайлан авсны дараагаар гэрт нь хүргэж өгсөн. Өсвөр насны шүүгдэгч М.*******т эд зүйл хулгайлан авч амар хялбар аргаар мөнгөтэй болох сэдэлт, зорилго байгаагүй ба хувийн байдлын хувьд тай, хараа хяналт сул, ******* ах нь асрамжлан амьдардаг нөхцөл байдлын улмаас шүүгдэгч А.*******, А.*******, Н.******* нартай хамт цагийг өнгөрөөх зорилгоор явсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн өсвөр насны шүүгдэгч М.******* нь “Айфоне 13 про макс” загварын гар утсыг хулгайлан авах болон зарж борлуулахад оролцоогүй, зарж борлуулан олсон орлогоос аваагүй болох нь тогтоогдож байна.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.т 2 025 000 төгрөгийн, хохирогч Ш.т 830 000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ж.т 250 000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч З.т 100 000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч нар нь тэдгээрт учруулсан хохирлуудыг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч А.*******, Н.*******, А.******* нарыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч А.*******, Н.*******, А.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч Н.Мөнхцэцэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч нарын хохирол нөхөн төлсөн, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлж дэмжлэг үзүүлж оролцсон, гэмт хэрэг үйлдэхэд оролцоо байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзэж шүүгдэгч А.*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацааны үлдэгдэл 9 сарыг хүчингүй болгож хорих ялаар өөрчлөн нэмж нэгтгэн 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах, шүүгдэгч Н.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, дүүргийн нутаг дэвсгэрээс гарахын хязгаарлах, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч А.*******ын өмгөөлөгч Д.Амаржаргал эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд Миний үйлчлүүлэгч А.*******од улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хорих ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрч байна. А.******* нь дөнгөж аав болсон, гэр бүл зохиогоод цаашдаа амьдрах итгэл үнэмшилтэй, дахиад гэмт хэрэг холбогдохгүй, үр хүүхдийнхээ төлөө амьдрах болно гэж байгаа. 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр урьд шүүхээс оногдуулсан тэнсэх шийтгэл нь дууссан гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч Н.*******гийн өмгөөлөгч З.Ариунжаргал эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Улсын яллагчаас гаргасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах гэсэн саналыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Н.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 6. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчийг ялаас чөлөөлж өгнө үү гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч А.*******гийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээж мэдүүлсэн, хохирол төлбөрийг төлсөн, анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн хэрэгт холбогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч А.*******, А.******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, А.*******, А.******* нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч А.*******, Н.*******, А.******* нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлыг төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, урьд нь шүүхээс шийтгэл хүлээсэн зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

шүүгдэгч А.*******од дээрх дурдсан нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэх заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3. зүйлийн 1 дэх хэсэг, 6. зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзлээ.

 

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ы 0 сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/683 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгч А.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоож шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч А.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч Н.*******д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэв.

 

            Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн 1 ширхэг СD-г, ягаан өнгийн цэцгийн дүрс бүхий 1 ширхэг CD-г тус тус уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. , Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч овогт ын *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.*******ийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч овогт ийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч овогт гийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3. зүйлийн 1 дэх хэсэг, 6. зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.*******д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ы 0 сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/683 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 /нэг зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******од оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

           

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            10. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн 1 ширхэг СD-г, ягаан өнгийн цэцгийн дүрс бүхий 1 ширхэг CD-г тус тус уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******, А.*******, өсвөр насны шүүгдэгч М.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БАТТУЛГА