| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00402/И |
| Дугаар | 156/ШШ2019/00393 |
| Огноо | 2019-07-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 156/ШШ2019/00393
2019 оны 07 сарын 23 өдөр Дугаар 156/ШШ2019/00393 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............. тоот хаягт оршин суух, Э.Х /РД:............../-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: .............. тоот хаягт оршин суух, А.А /РД:............./-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Э.Х,
хариуцагч А.А,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Атай 2013 онд гэрлэлтээ батлуулж, хамтран амьдрах хугацаанд 2012 онд хүү Х.Г төрсөн. Зан харилцааны таарамжгүй байдлаас болж хамт амьдрахаа больсон. 2013 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа. Би 2016 онд өөр хүнтэй хамт амьдарч хүүхэдтэй болсон. Одоо цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийн болон ямар нэгэн маргаан байхгүй. Г нь Хын төрсөн хүүхэд биш юм. Би 2013 оноос өөр хүнтэй хамтран амьдарч 3 хүүхэдтэй болсон байгаа гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Х нь А.Ад холбогдуулж гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, талууд харилцан мэтгэлцээний өөр байр суурь илэрхийлээгүй.
Э.Х, А.А нар нь 2012 оны 03 дугаар сарын 01-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүү Х.Г төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.
Х.Г нь Э.Хын төрсөн хүүхэд биш гэдгийг талууд шүүх хуралдааны явцад тодорхой тайлбарласан.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчид нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэжлүүлэх талаар санаачилага гаргаагүй, эвлэрүүлэх зуучлах ажиллагаа амжилтгүй болж байсан байх тул гэрлэгчдийг эвлэрлүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэгчид нь өөр хүмүүстэй гэр бүлийн харилцаатай болж хүүхэдтэй болсон зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Зохигч нь дундын эд хөрөнгө, хүүхдийн асрамж болон тэтгэлэгийн талаар маргаагүй болохыг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Э. Х, А.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ