| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2025/0908/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1008 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1008
2025 04 21 2025/ШЦТ/1008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Н.Түвшинбаяр, шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, 194/2025/0908/Э индекстэй, хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, хххх оршин суудаг гэх,
урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан. Б.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ххх дүүргийн 10 дугаар хороо, ххх тоотод иргэн Д.О хувийн таарамжгүй харилцаа үүсгэж улмаар нүүрэн тус газар нь цохиж, биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, тасвалч мурийлт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун хацарт зулгаралт, хамар, дээд уруул, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.О:...2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр толгойтод гэртээ байж байтал манай эхнэр У төрсөн дүү Ө /ххх/ надруу залгаад хүнсний бараа ирчлээ Б ахын хашаанд гялс буулгаадхая гэж хэлэхээр нь Б ахын гэр болох ррр тоотод ирэхэд Ө 5-6 хүн хүнсний хайрцагтай бараанууд хашаан дотор буулгаж байсан. Тэгсэн Б ах гэрээсээ гарч ирээд надруу дайраад нохойн гөлөг минь чи яагаад утсаа авахгүй чатанд хариу өгөхгүй байгаа юм дандаа завгүй завгүй гэхийн гэж хэлээд миний нүүрэн тус газар гараа зангидаж байгаад 2-3 удаа цохисон. Тухайн үед намайг тонгойсон чинь нэг удаа өшиглөсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 4-6 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.М:...2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр нөхөр Б.Ө бид хоёр 18:00 цагийн үед контенер дүүрэн хүнсний бараа буулгах шаардлагатай болоод үеэл ахын гэр болох ххх дүүргийн 10 дугаар хороо, ххх тоотод хашаанд очоод буулгасан. Бид хоёр хоёулаа буулгаж амжихгүй байсан учир арын гудамжинд зүс таних 2-3 ахыг гуйж цалинжуулаад буулгаж байсан. Нөхөр Б.Ө төрсөн эгчийнх нь нөхөр П.О дуудсан, удаагүй П.О нь ирээд бараанаас буулгаж байхад Б ах гэрээсээ гарч ирж харагдсан. Би бараа буулгаж байгаад эргээд хартал Б ах П.О нүүрлүү цохиод доошоо суучихсан гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар тал/,
2.3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ЕГО725/2520 дугаартай дүгнэлтэд:
1. П.О биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславч мурийлт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун хацарт зулгаралт, хамар, дээд уруул, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, гэмтэл учирсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт. /хх-ийн 23-24 дүгээр тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулна гэв.
3.2.Шүүгдэгчийн хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Бнь 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ххх тоотод иргэн Д.О хувийн таарамжгүй харилцаа үүсгэж улмаар нүүрэн тус газар нь цохиж, биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, тасвалч мурийлт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун хацарт зулгаралт, хамар, дээд уруул, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч П.О:...2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр толгойтод гэртээ байж байтал манай эхнэр У төрсөн дүү Ө /ххх/ надруу залгаад хүнсний бараа ирчлээ Б ахын хашаанд гялс буулгаадхая гэж хэлэхээр нь Б ахын гэр болох хххтоотод ирэхэд Ө 5-6 хүн хүнсний хайрцагтай бараанууд хашаан дотор буулгаж байсан. Тэгсэн Б ах гэрээсээ гарч ирээд надруу дайраад нохойн гөлөг минь чи яагаад утсаа авахгүй чатанд хариу өгөхгүй байгаа юм дандаа завгүй завгүй гэхийн гэж хэлээд миний нүүрэн тус газар гараа зангидаж байгаад 2-3 удаа цохисон. Тухайн үед намайг тонгойсон чинь нэг удаа өшиглөсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 4-6 дугаар тал/,
- гэрч Ц.М:...2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр нөхөр Б.Ө бид хоёр 18:00 цагийн үед контенер дүүрэн хүнсний бараа буулгах шаардлагатай болоод үеэл ахын гэр болох ххх тоотод хашаанд очоод буулгасан. Бид хоёр хоёулаа буулгаж амжихгүй байсан учир арын гудамжинд зүс таних 2-3 ахыг гуйж цалинжуулаад буулгаж байсан. Нөхөр Б.Ө төрсөн эгчийнх нь нөхөр П.О дуудсан, удаагүй П.О нь ирээд бараанаас буулгаж байхад Б ах гэрээсээ гарч ирж харагдсан. Би бараа буулгаж байгаад эргээд хартал Баярмагнай ах П.О нүүрлүү цохиод доошоо суучихсан гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар тал/,
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ЕГО725/2520 дугаартай дүгнэлтэд:
1. П.О биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславч мурийлт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун хацарт зулгаралт, хамар, дээд уруул, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, гэмтэл учирсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт. /хх-ийн 23-24 дүгээр тал/, болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг цохиж гэмтэл учруулсан талаар хохирогч, шүүгдэгч нарын аль аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрсдийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь иргэн П.О таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Б.Бн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгчийн буруутай үйдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан хэдий ч хохирогч П.О нь эмчилгээ үйлчилгээ авсан талаар хохиролд 5.000.000 төгрөг авсан нэмэмжлэх зүйл санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн шүүхээс утсаар ярьсан тэмдэглэл байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Шүүгдэгч Б.Б өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тоооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ