Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/50

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

Шүүгдэгч: Д.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

         

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Д-н Б-д холбогдох эрүүгийн 2427002080003 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, """""""""""""""""төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт """"""""""""""" тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

            Урьд """""""""""""""""2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн,

          """"""""""""""""" шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, """""" регистрийн дугаартай, Т овогт Д-н Б.

Холбогдсон хэргийн талаар:

         

Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багийн нутагт байрлах авто угаалгын газарт согтуурсан үедээ Х.М-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, түүний биед “цээж, хүзүүнд цус хуралт, зүүн эрүүнд зөөлөн эдийн гэмтэл, баруун гарын нэгдүгээр хурууны 2 дугаар үений зөөлөн эдийн гэмтэл буюу хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

            Шүүгдэгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “Би мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Х.М- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд согтуу ирээд над руу агсарч дайраад миний шанаа хэсэгт хэд хэдэн удаа цохисон, өшиглөж хоолой боосон. Би ухраад өөрийгөө гараараа хамгаалж, Бийг өөртөө ойртуулахгүй байхыг бодсон. Гэхдээ Б намайг зодсон. ...Над руу Б дайраад цохиод байхад нь би өөрийгөө хамгаалж өөртөө ойртуулахгүй байсан. Б над руу дайраад цохисон гарыг нь гараараа хаасан. Тэнд байсан хүмүүс Бийг хориод салгасан атал ахин буцаж ирээд миний шанаа хэсэгт цохисон, хоолой боосон, самардсан, толгой руу 2-3 удаа цохисон. Хоолой, гүрээ хэсэгт хумсаараа урт урсан. ...Тухайн үед Б согтуу байсан. Цагдаа дээр ирээд үлээлгэхэд 1,27% гарч байсан, намайг, үлээлгэхэд 00% гарсан. ...Би 7 хоног стрессдэж, зүрх өвдөж, зүрхний хэм өндөр байсан. Эмчийн үзлэгээр бас даралт өндөр байсан. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ 2 дугаар зэрэглэлээр тогтоолгоно. ...Бөөс эм тарианы мөнгө нэхэмжлэхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “..."""""""""""""""" нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1 төрлийн 121547 төгрөгийн яаралтай тусламж үйлчилгээ, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 40000 төгрөгийн амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц үйлчилгээ авсан байна. Иймээс 161547 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900200080 дугаартай дансанд тушаачихвал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,

 

Гэрч З.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б, М нарын хажууд хамгийн ойр байсан хүн нь би, надаас өөр ойр байсан хүн байхгүй. Тэнд байсан хүмүүс тэр хоёроос 3-4 метрийн зайтай байсан. Би энэ хүмүүсийг маргалдаж, хоорондоо зодолдох үед нь салгасан. Мын биед Б хоёр удаа халдаагүй. Тэнд байсан 2-3 хүн Мын гар хөлийг бариад буланд шахсан зүйл болоогүй. Тэр хоёр угаалгын газар хоёр биеийнхээ нүүр хэсэгт хоёр удаа цохисон, би салгасан. Тухайн үйл явдал 1 минут орчим үргэлжилсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,

 

Гэрч З.Л-н дахин өгсөн “...Тэр хоёр угаалгын газар машины хажууд хоёр биеийнхээ нүүр хэсэгт 2 удаа цохисон, би салгасан. Тухайн үйл явдал хурдан, 1 минут орчим үргэлжлээд салсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Бийн угаалгын газарт машин угаалгаж байхад М тэнд байсан. Угаалгын газарт гаднаас Б орж ирээд Мтай маргалдаад 2 биенээ цохиж байгаа харагдсан. Цагдаа Л тэр хоёрыг салгасан. Би машинаа угаалгаж дуусаад гарч явсан. Тэр хоёр бие биеийнхээ нүүх хэсэгт хоёр удаа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б, М нар хоорондоо хэрэлдээд маргалдаад зогсож байхад М эхэлж Бийг цохисон. Б 102-т дуудлага өгсөн. Дуудлагын дагуу 2 цагдаа ирсэн. Б, М нар хоорондоо хэрэлдсээр байсан. Б, М нар хоёр биенээ цохисон. Яг хаана цохисныг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

 

Хохирогч Х.М-ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 773 дугаартай “Х.М-ын биед цээж, хүзүүнд цус хуралт, зүүн эрүүнд зөөлөн эдийн гэмтэл, баруун гарын нэгдүгээр хурууны 2 дугаар үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн рентген зураг /хавтаст хэргийн 20, 27 дугаар хуудас/,

 

Хохирогч Х.М-ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 21-26 дугаар хуудас/,

Яллагдагч Д.Б /РД:""""""/-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/,

 

И.Хохирогч Х.М-ын /РД:"""""/-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хавтаст хэргийн 52-55 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

 

Яллагдагч Д.Б /РД:""""""/-ын ХААН банкин дахь """""""" тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 59-72 дугаар хуудас/,

Хохирогч Х.М-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг танилцуулсан баримт, гэм хорын зэрэглэлийн хүснэгт /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/,

Яллагдагч Д.Бийн биед учирсан хохирлын зэргийг тогтоосон 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас/,

"""""""""""""" Цагдаагийн хэлтсийн согтуурал шалгасан тухай бүртгэлийн дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/,

Гэрч Л.Бийн өгсөн “...Б, М нар хоёр биенээ заамдаж 2 удаа цохилцсон, гэхдээ бие биендээ гэмтэл учруулаагүй, ил харагдах гэмтэл шарх байгаагүй, цус гараагүй. Л цагдаа тэр хоёрыг салгасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дугаар хуудас/,

Д.Бийн яллагдагчаар “...Би Мыг заамдаж аваад машинаа холдуул гээд чирээд Мыг 2 удаа нүүр хэсэгт нь гараараа цохисон. М бас намайг 2 удаа цохисон. Хажууд байсан Л цагдаа биднийг салгаад Цагдаагийн хэлтэс рүү авч явсан. ...Намайг хэл амаар доромжлоод байхаар нь тэвчихгүй 2 удаа цохисон. ...Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103 дугаар хуудас/,

 

"""""""""""""""" шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 33, """"""""""""""" шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын """"""""""""" шүүх шинжилгээний төвийн шинжээчдийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай “2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан Х-н М /РД:"""""""/-ын сэтгэцэд хор уршиг учраагүй байна. Дээрх нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлд хамаарахгүй. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багийн нутагт байрлах авто угаалгын газарт согтуурсан үедээ Х.М-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, түүний биед цээж, хүзүүнд цус хуралт, зүүн эрүүнд зөөлөн эдийн гэмтэл, баруун гарын нэгдүгээр хурууны 2 дугаар үений зөөлөн эдийн гэмтэл буюу хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж дүгнэв.

 

Энэ үйл баримт нь хохирогч Х.М-ын “...Тэгээд согтуу ирээд над руу агсарч дайраад миний шанаа хэсэгт хэд хэдэн удаа цохисон, өшиглөж хоолой боосон. Би ухраад өөрийгөө гараараа хамгаалж, Бийг өөртөө ойртуулахгүй байхыг бодсон. Гэхдээ Б намайг зодсон. ...Над руу Б дайраад цохиод байхад нь би өөрийгөө хамгаалж өөртөө ойртуулахгүй байсан. Б над руу дайраад цохисон гарыг нь гараараа хаасан. Тэнд байсан хүмүүс Бийг хориод салгасан атал ахин буцаж ирээд миний шанаа хэсэгт цохисон, хоолой боосон, самардсан, толгой руу 2-3 удаа цохисон. Хоолой, гүрээ хэсэгт хумсаараа урт урсан. ...Тухайн үед Б согтуу байсан. Цагдаа дээр ирээд үлээлгэхэд 1,27% гарч байсан, намайг, үлээлгэхэд 00% гарсан. ...Би 7 хоног стрессдэж, зүрх өвдөж, зүрхний хэм өндөр байсан. Эмчийн үзлэгээр бас даралт өндөр байсан. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ 2 дугаар зэрэглэлээр тогтоолгоно. ...Бөөс эм тарианы мөнгө нэхэмжлэхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Г.Ггийн: “...Хийн М нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1 төрлийн 121547 төгрөгийн яаралтай тусламж үйлчилгээ, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 40000 төгрөгийн амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц үйлчилгээ авсан байна. Иймээс 161547 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900200080 дугаартай дансанд тушаачихвал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,  гэрч З.Лийн “...Б, М нарын хажууд хамгийн ойр байсан хүн нь би, надаас өөр ойр байсан хүн байхгүй. Тэнд байсан хүмүүс тэр хоёроос 3-4 метрийн зайтай байсан. Би энэ хүмүүсийг маргалдаж, хоорондоо зодолдох үед нь салгасан. Мын биед Б хоёр удаа халдаагүй. Тэнд байсан 2-3 хүн Мын гар хөлийг бариад буланд шахсан зүйл болоогүй. Тэр хоёр угаалгын газар хоёр биеийнхээ нүүр хэсэгт хоёр удаа цохисон, би салгасан. Тухайн үйл явдал 1 минут орчим үргэлжилсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/, гэрч З.Лийн дахин өгсөн “...Тэр хоёр угаалгын газар машины хажууд хоёр биеийнхээ нүүр хэсэгт 2 удаа цохисон, би салгасан. Тухайн үйл явдал хурдан, 1 минут орчим үргэлжлээд салсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дугаар хуудас/, гэрч Б.Гын “...2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Бийн угаалгын газарт машин угаалгаж байхад М тэнд байсан. Угаалгын газарт гаднаас Б орж ирээд Мтай маргалдаад 2 биенээ цохиж байгаа харагдсан. Цагдаа Л тэр хоёрыг салгасан. Би машинаа угаалгаж дуусаад гарч явсан. Тэр хоёр бие биеийнхээ нүүх хэсэгт хоёр удаа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/, гэрч С.Агийн “...Б, М нар хоорондоо хэрэлдээд маргалдаад зогсож байхад М эхэлж Бийг цохисон. Б 102-т дуудлага өгсөн. Дуудлагын дагуу 2 цагдаа ирсэн. Б, М нар хоорондоо хэрэлдсээр байсан. Б, М нар хоёр биенээ цохисон. Яг хаана цохисныг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/, хохирогч Х.М-ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 773 дугаартай дүгнэлтэд: “Х.М-ын биед цээж, хүзүүнд цус хуралт, зүүн эрүүнд зөөлөн эдийн гэмтэл, баруун гарын нэгдүгээр хурууны 2 дугаар үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн рентген зураг /хавтаст хэргийн 20, 27 дугаар хуудас/, хохирогч Х.М-ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 21-26 дугаар хуудас/, яллагдагч Д.Б /РД:""""""/-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/, хохирогч Х.М-ын /РД:"""""/-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хавтаст хэргийн 52-55 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/, яллагдагч Д.Б /РД:""""""/-ын ХААН банкин дахь """""" тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 59-72 дугаар хуудас/, хохирогч Х.М-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг танилцуулсан баримт, гэм хорын зэрэглэлийн хүснэгт /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/, яллагдагч Д.Бийн биед учирсан хохирлын зэргийг тогтоосон 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн согтуурал шалгасан тухай бүртгэлийн дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/, гэрч Л.Бийн “...Б, М нар хоёр биенээ заамдаж 2 удаа цохилцсон, гэхдээ бие биендээ гэмтэл учруулаагүй, ил харагдах гэмтэл шарх байгаагүй, цус гараагүй. Л цагдаа тэр хоёрыг салгасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дугаар хуудас/, Д.Бийн яллагдагчаар “...Би Мыг заамдаж аваад машинаа холдуул гээд чирээд Мыг 2 удаа нүүр хэсэгт нь гараараа цохисон. М бас намайг 2 удаа цохисон. Хажууд байсан Л цагдаа биднийг салгаад Цагдаагийн хэлтэс рүү авч явсан. ...Намайг хэл амаар доромжлоод байхаар нь тэвчихгүй 2 удаа цохисон. ...Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 33, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчдийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай “2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан Хийн М /РД:"""""""/-ын сэтгэцэд хор уршиг учраагүй байна. Дээрх нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлд хамаарахгүй. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

 

Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багийн нутагт байрлах авто угаалгын газарт согтуурсан үедээ Х.М-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, түүний биед цээж, хүзүүнд цус хуралт, зүүн эрүүнд зөөлөн эдийн гэмтэл, баруун гарын нэгдүгээр хурууны 2 дугаар үений зөөлөн эдийн гэмтэл буюу хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол” санаатай гэмт хэрэг гэж заасан.

 

Шүүгдэгч Д.Б нь бусдын бие мах бодид хүч хэрэглэн халдвал эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

             Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

 

            Иймд шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүхээс шүүгдэгч Д.Бийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр """"""""" багийн нутагт байрлах авто угаалгын газарт согтуурсан үедээ Х.М-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, түүний биед цээж, хүзүүнд цус хуралт, зүүн эрүүнд зөөлөн эдийн гэмтэл, баруун гарын нэгдүгээр хурууны 2 дугаар үений зөөлөн эдийн гэмтэл буюу хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул улсын яллагчийн зүгээс дараах эрүүгийн хариуцлагын саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөр байхгүй, эрхэлсэн тодорхой ажилтай байгаа. Шүүгдэгч Д.Бөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Цагдан хоригдсон хоног байхгүй. Хилийн хориг тавигдаагүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүй. Шүүгдэгч Д.Бөд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Шүүх, шүүгдэгч Д.Бийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Д.Бийг нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

            Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

          Энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

 

            Хохирогч Х.М- нь """"""""""" сум руу явж шинжилгээ хийлгэсэн төлбөр 90,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгчээс хохиролд 90,000 төгрөг, хохирогчид үзүүлсэн эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 161,547 төгрөгийг тус тус төлсөн болох шүүх хуралдаанд гаргасан банкны хуулга баримтаар нотлогдсон тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Мөн """"""""""""" бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас/-ээр дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х.М-ад сэтгэцэд хор уршиг учраагүй болох нь тогтоогдсон тул сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

  

            Дөрөв:  Бусад асуудлаар:

         

            Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус 3 удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т овогт Д-н Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Т овогт Д-н Бийг зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Д.Бөд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  1. Шүүгдэгч Д.Бийн торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

  1. Шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бөд авсан   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА