Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 00145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар П.Ундрах

Улсын яллагч Л.Отгончимэг

Шүүгдэгч П.Нямсүрэн оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Нямсүрэнд холбогдох эрүүгийн 201722000274 тоот хэргийг 2017 оны 6 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Оймсон овогт Пүрэвдоржийн Нямсүрэн, 1985 оны 10 дугаар сарын 06-нд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 52-06 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Регистрийн РГ85100602 дугаартай,

Шүүгдэгч П.Нямсүрэн нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ц.Мөнхгэрэлийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч П.Нямсүрэн нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ц.Мөнхгэрэлийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

            Хохирогч Ц.Мөнхгэрэлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:...2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр салсан нөхөр Бадраагийнд уулзахаар очсон юм. Бид 2 салаад 3 жил орчим болж байна. Сүүлийн үед 3 хүүхэд маань аавыгаа санаад сэтгэл санааны элдэв хямралд өртөөд үнэхээр хэцүү байхаар нь чи ядаж хүүхдүүдтэйгээ уулзаж болохгүй юм уу гэж ярихаар очсон юм. Тэгээд тэдний хашааны гадаа очоод хаалгаар нь хартал Бадраа хашаан дотроо явж байхаар нь дуудаад чи хэдий салсан ч гэсэн хүүхдүүдтэйгээ уулзаж болдоггүй юм уу чи хөөрхий хүүхдүүдээ өрөвдөхгүй байна уу бага хүү Батчулуун чинь шөнө ч уйлаад унтахгүй хэцүү байна гэхэд надад хамаагүй одоо тэр хүүхдүүд чинь миний хүүхдүүд биш гээд уурлаад хэрэлдсэн. Тэгж байтал гэрээс хамтран амьдрагч авгай нь найз хүүхэнтэйгээ гарч ирээд чи юун хүүхэн бэ юугаа хийж яваа юм гэхээр нь би энэ Бадраагийн өмнөх эхнэр нь байна. Хэдэн хүүхдүүдийнхээ талаар л ярих гэж ирлээ гэхэд чи одоо юугаа ярьдаг юм чи өөрөө нөхрийгөө тууварт яваад ирэхэд нь гэртээ хүнтэй унтаж байгаад баригдаад салсан гээ биздээ, тэгээд ч том хүүхэд чинь Бадраагийн хүүхэд биш гэсэн чи суухдаа жирэмсэн ирсэн гэнэ лээ угаасаа бүтэхгүй хүүхэн байна чи гэх мэтээр намайг элдэв янзаар гүтгэж доромжилсон. Тэгснээ чи надтай хэрэлдэж муудалцаад байвал өөрт чинь л муу юм болох байхдаа би бөө удган хүн чамайг идэж уухад тэрэн шиг амархан юм алга гэх мэтээр дайрч доромжилсон. Тэгтэл хамт гарч ирсэн эмэгтэй намайг чи миний 2 найзыг сайхан амьдарч байхад гай болж ирлээ чи муу банзалдаж байгаад баригдаж салсан дээрээс нь амьдаръя гэж гуйгаад байхад нь амьдраагүй гээ биздээ. Одоо яах гээд байгаа муу хар янхан бэ точгоо үнэртүүлсэн гичий минь гээд үсдэж аваад толгой руу цохиод байсан. Тэгж байгаад миний толгой дээр байсан нүдний шилийг унагаагаад хагалчихсан. Миний үснээс зулгаагаад цохиод тавихгүй болохоор нь надтай цуг явсан манай найз хүрч ирээд наад хүн чинь нүдний хагалгаатай хүн цохиж болохгүй ш дээ гээд болиулсан. Манай найзыг цуг яваа нь хүртэл янхан байж таараа иймэрхүү юмнуудыг хөөж явуул гээд орилоод байсан. Тэгтэл Бадраагийн авгай хүрч ирээд найзыгаа аваад осон. Тэрнээс хойш 2-3 хоног нойр ч хүрэхгүй зүрх салгалаад нүд уг руугаа өвчин ороод цустай нуух гараад болохгүй болохоор нь би цагдаад өргөдөл өгсөн юм гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

            Хөвсгөл аймгийн шүүхийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 342 дугаартай

  • Цагаанцохиогийн Мөнхгэрэлийн биед баруун дээд зовхины салстын үрэвсэл бүхий гэмтэл учирсан байна.
  • Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.
  • Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  • Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-р тал/

Шүүгдэгч П.Нямсүрэнгийн сэжигтнээр өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 11-ний тэр өдөр 2-р хороонд аавын хамаатан болох Нарантуяа эгчийнд зулын тос аваачиж өгөхөөр очсон юм. Эгчийнх нь хүүхэд өнгөрөөд удаагүй байсан болохоор Нарантуяа эгч над руу залгаад зулын тос дуусчихлаа миний дүү дэлгүүрээс зулын тос аваад ирээч гэхээр нь би аваачиж өгсөн. Тэднийд би 1 цаг орчим болоод нөхөр Бадраагаар нь хүргүүлэх гээд гартал гадаа нэг хүүхэн ирчихсэн Бадраатай хэрүүл хийгээд зогсож байсан. Тэгэхээр нь би очоод яагаад энд хэрүүл хийгээд байгаа юм бэ энд манайхан ажил явдал гараад сэтгэл санаа хэцүүхэн байна гэхэд би энэ Бадраагийн хуучин эхнэр нь байна. Уулзахаа та нараар заалгахуу гээд дайраад байсан. Тэгэхээр нь би Бадраа та 2 аль эрт салсан гээ биздээ одоо яах гэж яваа юм бэ гэхэд янхан хар авгай минь чамд хамаагүй гээд хэрэлдээд байхаар би чи ямар хаашаа хүүхэн бэ одоо яв гээд цамцнаас нь татсан чинь гараа угзарч аваад явах гэхэд намайг цохих гээд байхаар нь би түлхээд холдуулсан. Тэгсэн чинь толгойд байсан шил нь унаад өөрөө хага гишгэчихсэн. Би уул нь цохиж зодсон асуудал байхгүй чи одоо яв гэж түлхэхэд л өөрөө өөдөөс сарваганаад байхаар нь би цааш нь түлхээд хаячихсан тэгэхэд л тэр нүд нь бохир ороод үрэвсэж өвчилсөн байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч П.Нямсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч П.Нямсүрэн нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах /хх-ийн 26-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч шүүгдэгч нар нь эвлэрсэн болох нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 201722000274 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: