Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 115/ШШ2022/0050

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цэнд би тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Т.Цэнд-Аюуш/-оос ирүүлсэн, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0046607 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий гомдол /Прокурорын дүгнэлт/-оор Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч /*******/-д холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Хяналтын прокурор******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор******* би, тус аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч ************** нь Даланжаргалан сумаас Улаанбаатар луу цемент тээвэрлэхдээ жин тонн хэтрүүлсэн гэх зөрчлийн Авто-28 дугаартай мэдээллийг шалгаж холбогдогч*******д Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн материалыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шалгалтын хүрээнд хянахад:

Материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр******* нь Даланжаргалан сумаас Улаанбаатар луу цемент тээвэрлэхдээ 34 тонн илүү тээвэрлэсэн болох нь тогтоогдсон байна.

Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч ******* нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0046607 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/*******д Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт зааснаар нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно. гэж заасан байхад нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр шийтгэл оногдуулсан нь буруу байх тул шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1, 2, 6-д 1,500,000 төгрөг гэж бичсэнийг 150,000 гэж өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч *******ын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр*******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 20-д зааснаар нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Т.Цэнд-Аюуш/-ын гаргасан дээрх дүгнэлт буюу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч *******ын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зөрчлийн холбогдогч иргэн*******д шийтгэл оногдуулсан 0046607 дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийн Шийдвэрлэх нь хэсгийн 1, 2, 6 дугаар заалтад 1500000 төгрөг гэж бичсэнийг 150000 төгрөг гэж өөрчлөлт оруулахаар ирүүлсэн прокурорын дээрхи гомдол /дүгнэлт/-оор хариуцагч тухайн эрх бүхий албан тушаалтан болох тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч /*******/-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд,

Хариуцагч дээрх эрх бүхий албан тушаалтнаас тус гомдол /Прокурорын дүгнэлт/-д 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа Дорноговь аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч ******* миний бие 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн иргэн*******д 0046607 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20-д зааснаар 1.500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Энэхүү шийтгэлийн хуудсанд 150.000 төгрөг гэж бичихийг 1.500.000 гэж буруу бичсэн байна. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 86 дугаартай хяналтын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг зохицуулсан 67 дугаар зүйлийн 67.1-д заасан Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ... гэх үндэслэлд хамаарч байхын хамт, уг зөвшөөрөл нь бусад этгээдийн буюу зөрчилд холбогдогч иргэн*******ы эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн,

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Т.Цэнд-Аюуш/-ын гомдол /дүгнэлт/ дахь хариуцагч тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч *******ын зөрчлийн холбогдогч иргэн*******д шийтгэл оногдуулсан 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0046607 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлагыг хариуцагчаас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /Т.Цэнд-Аюуш/-ын гомдол /дүгнэлт/ дахь зөрчлийн холбогдогч иргэн*******д шийтгэл оногдуулсан 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0046607 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлагыг хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч /*******/-аас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь зүйлд зааснаар гомдол /Прокурорын дүгнэлт/ гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЦЭНД