| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0045/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/52 |
| Огноо | 2025-04-07 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
""""""""""" шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгч: Н.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
""""""""""" Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-н Тд холбогдох эрүүгийн 2527000000011 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """""""""""""""" төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 9, """""""""""" хамт """"""""""""""""""""" оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд """""""""""""""" шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
""""""""""""""""" шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх ялаар тус тус шийтгүүлсэн, """"" регистрийн дугаартай, Б овогт Н-н Т.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Т нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр """"""""""""" багийн нутаг дэвсгэрт согтуугаар """"" улсын дугаартай “Тоёото приүс-30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би мэдүүлэг өгөхгүй” гэв.
Гэрч О.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед Н.Т гэгч нь """"" улсын дугаартай Тоёота Приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын эсрэг урсгал руу ороод өндөр хаазлаад замын хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд зогсоогоод шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байж болзошгүй буюу архи үнэртэж, хэл үг нь ойлгогдохгүй, орооцолдож байсан тул согтуурал шалгах багажаар согтолтын зэргийг шалгах гэхэд “би өөрөө архи уусан” гэх тайлбарыг хэлж, шалгуулахаас зайлсхийсэн тул тээврийн хэрэгслийг нь түр саатуулах байранд саатуулж, тухайн иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,
Гэрч Г.Га мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Н.Т бид 2 найзууд байгаа юм. Би 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 08 цагийн үед найз Н.Тын """"" улсын дугаартай Тоёота Приүс 30 маркийн машиныг нь гуйж аймгийн төв орчихоод орой 23 цагийн үед гэртээ ирээд Тыг ирж машинаа ав гэхэд Н.Т ирсэн. Би баярлалаа гээд 2,5 литрийн савлагаатай пиво нэгийг хувааж уучихаад найз Н.Т гэртээ харина гээд """"" улсын дугаартай Тоёота Приүс 30 маркийн машинаа жолоодоод яваад өгсөн, ийм л асуудал болсон. Бид хоёр манай гэрт нэг том пиво уусан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
Н.Тын яллагдагчаар өгсөн “...Би жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Миний буруу ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,
Эрх бүхий албан тушаалтан О.Тын зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,
""""" улсын дугаартай Тоёота Приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,
Эрх бүхий албан тушаалтнаас Н.Тын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгах гэхэд шалгуулахаас зайлсхийсэн болохыг тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан тэмдэглэл / хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,
""""""""""" шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ЗШ/289 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,
"""""""""""" шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас/,
""""""""""" шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас/,
Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2024 оны тооллогын хуудас /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
Т-н У, Т -н М, Т-н Б, Т-н Т, Т-н Д нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 31-35 дугаар хуудас/,
Б овгийн Н-н Т /РД:"""""/-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 38-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Тд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Н.Т """""""""""""" багийн нутаг дэвсгэрт 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар """"" улсын дугаартай “Тоёото приүс-30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Энэ үйл баримт нь гэрч О.Тын “...Тухайн үед Н.Т гэгч нь """"" улсын дугаартай Тоёота Приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын эсрэг урсгал руу ороод өндөр хаазлаад замын хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд зогсоогоод шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байж болзошгүй буюу архи үнэртэж, хэл үг нь ойлгогдохгүй, орооцолдож байсан тул согтуурал шалгах багажаар согтолтын зэргийг шалгах гэхэд “би өөрөө архи уусан” гэх тайлбарыг хэлж, шалгуулахаас зайлсхийсэн тул тээврийн хэрэгслийг нь түр саатуулах байранд саатуулж, тухайн иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/, гэрч Г.Гын “...Н.Т бид 2 найзууд байгаа юм. Би 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 08 цагийн үед найз Н.Тын """"" улсын дугаартай Тоёота Приүс 30 маркийн машиныг нь гуйж аймгийн төв орчихоод орой 23 цагийн үед гэртээ ирээд Тыг ирж машинаа ав гэхэд Н.Т ирсэн. Би баярлалаа гээд 2,5 литрийн савлагаатай пиво нэгийг хувааж уучихаад найз Н.Т гэртээ харина гээд """"" улсын дугаартай Тоёота Приүс 30 маркийн машинаа жолоодоод яваад өгсөн, ийм л асуудал болсон. Бид хоёр манай гэрт нэг том пиво уусан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, Н.Тын яллагдагчаар өгсөн “...Би жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Миний буруу ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/, Эрх бүхий албан тушаалтан О.Тын зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/, """"" улсын дугаартай Тоёота Приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/, Эрх бүхий албан тушаалтнаас Н.Тын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгах гэхэд шалгуулахаас зайлсхийсэн болохыг тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/, """"""""""" шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ЗШ/289 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас/, """"""""""" шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас/, Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2024 оны тооллогын хуудас /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/, Т-н У, Т -н М, Т-н Б, Т-н Т, Т-н Д нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 31-35 дугаар хуудас/, Б овгийн Н Т /РД:"""""/-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 38-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч Н.Т нь """""""" багийн нутаг дэвсгэрт 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар """"" улсын дугаартай “Тоёото приүс-30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Н.Т нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар,
мөн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ. /хавтаст хэргийн 12-13, 22-26 дугаар хуудас/,
Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ“ гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Тыг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг эрх бүхий этгээдээс шалгуулахаас зайлсхийсэн болох нь жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтаар нотлогдож байх тул Н.Тыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ. (хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас),
""""""""""" прокурорын газраас Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Н.Тыг """""""" багийн нутаг дэвсгэрт 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ """"" улсын дугаартай “Тоёото приүс-30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч Н.Тыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 07 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.Т нь урьд 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сум дундын шүүхийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Түүний тэнссэн хугацаа дуусаагүй байсан. Өөрөөр хэлбэл 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж тоологдоод 02 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болохоор байхад энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах тухай хуулийн зохицуулалтыг хуульчлан томьёолсон. Шүүгдэгч Тд урьд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 100 дугаартай шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нь 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хорих ялын хугацаа дууссанаас хойш 3 жилийн хугацаанд хасах талаар шүүхийн шийтгэх тогтоолд тусгуулах саналтай байна. Энэ хэрэг дээр шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Цагдан хоригдсон хоног байхгүй. Монгол улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлаагүй. Улсын яллагчийн зүгээс түүнд хорих ялын санал гаргасан учраас энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. Шүүгдэгч Т гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гарсан зардалгүй. Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч Тд урьд шүүхээс нэг удаа итгэл үзүүлж тэнсэх хариуцлага хүлээлгэсэн. Гэвч тэрээр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн буюу өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байхыг санаатай гэмт хэрэг гэж хуульчлан томьёолсон байгаа. Шүүгдэгчийн үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзэж урьд оногдуулсан тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох талаарх дүгнэлтийг улсын яллагчийн дүгнэсэн зүгээс хэлж байна. Шүүгдэгч Т нь бага насны болон оюутан хүүхдүүдтэй нөхцөл байдлыг нь харгалзаад улсын яллагчийн зүгээс нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын саналыг гаргалаа. Мөн хорих ялын саналыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь зүйлд заасан бага хэмжээгээр буюу 6 сараас дээш байгаа. Улсын яллагчийн зүгээс 2 дахь удаагаа түүний нэг төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа нөхцөл байдлыг нь харгалзан 7 сарын хугацаагаар биечлэн эдлүүлэхээр тогтоохоор санал дүгнэлт хэллээ” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Т нь """"""""""" 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн ба тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлджээ.
Тодруулбал шүүгдэгч Н.Т анх үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрүүдэд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг дахин үйлджээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан нэг төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй шүүгдэгчийн үйлдлийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн хүнд холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулж, өмнөх болон сүүлийн гэмт хэрэгт нь оногдуулсан ялуудыг нэгтгэж, жинхэнэ эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд тусгайлан зохицуулжээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, ... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасны дагуу """"""""""" 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,
шүүхээс шүүгдэгч Н.Тын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлтийн 1,2, 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан """"""""""" 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн Н.Тын биечлэн эдлэх ялыг 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Тын гэм буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигдсөн ба бусдад учирсан хохирол төлбөргүй болно.
Дөрөв: Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА