Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 129/ШШ2017/00533

 

 

 

 

 

 

 

 

                                       129/ШШ2017/00533

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Т.Бадрах äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä хаалттай õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð

Íýõýìæëýã÷: А.Л-ийн íýõýìæëýëòýé,

Õàðèóöàã÷: Л.С-т õîëáîãäîõ

            Гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 3 000 000 төгрөг гаргуулах  òóõàé èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

            Ø¿¿õ õóðàëäààíä:

нэхэмжлэгч А.Л,

хариуцагч Л.С,

ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Анхтуяа  íàð îðîëöîâ.

 

                                                                                                                     ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

          Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид хоёрын нэр дээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багт  нэг газар байдаг. Газрын гэрчилгээ нь Л.Ст байгаа болохоор  үнэлгээ хийлгэж чадаагүй. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багт газар 3 000 000 төгрөгийн үнэтэй юм байна лээ.  Би өдийг болтол өөрийн гэсэн орон гэргүй, ахынхаа байшинд амьдардаг.  Би ажил хийж, 2 хүүхдийнхээ төлөө  амьдарч ирсэн. Жил ирэх тусам 2 хүүхдийн хэрэглээ нэмэгдэж хэцүү болсон тул хариуцагч Л.Саас  гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг  гаргуулж, өөрт ногдох 3 000 000 төгрөгийг  гаргуулахыг хүсэж байна.

          Би Л.С-тай 2005 онд анх танилцаад 2006 онд гэр бүл болсон. Тэгээд 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдөр охин С.Б, 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүү С.Ба нар төрсөн. Бид хоёр 2006 онд хуримаа хийгээд Архангай аймгийн Ихтамир сум, Хан-Өндөр багт амьдарч  байсан. Гэр бүл болсоноос хойш 2-3 жилийн дараа Т.Сүхбаатар нь архи ууж,  гэр орондоо агсам согтуу тавьдаг байсан. Би 1-2 удаа агсам тавихад тоодоггүй байсан. Би Л.Сыг эрүүл байх үед нь архи уусан талаар нь хэлэхэд юм ярьдаггүй байсан. Гэвч хэд хоногийн дараа дахин архи уудаг байсан. Л.С архи уусан үедээ зургийн жааз шидэж байгаад охин С.Бын баруун талын хамрыг сэт цохиж байсан.  Дараа нь бас миний зүүн талын шанааг аягаар цохисон. Энэ үйлдлийг нь би тэсээд хамт амьдардаг байсан. Л.С архи уух болгондоо байнга сумын төвөөр хаа сайгүй явдаг болсон. Л.Сын архи ууж байгаа талаар хоёр ахад нь хэлэхэд “өрх тусгаарлаж, тусдаа гарсан хүнд юу хэлхэв дээ” гэдэг байсан. Иймд Л.Саас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, газрын үнэ 3 000 000 төгрөг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

 

          Хариуцагч  шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Лтэй 2004 онд танилцаж, 2005 онд том охин С.Б төрсөн. Бид хоёр 2006 онд хурим хийсэн. Тэгээд 2008 онд хүү С.Ба төрсөн. Бид хоёр 2013 оныг хүртэл 8 жил  хамт амьдарсан. Бид хоёр хамтран амьдрах хугацаандаа маргалддаг байсан бөгөөд хааяа би архи ууж байснаа үгүйсгэхгүй.

          А.Л  ажилд ороод ажиллах хугацаандаа ажлаасаа орой ирж, хонодог ч үе байсан. Түүний зан ааш нь маш их хувирч эвдэрсэн. Үүнээс болж маргалддаг  байсан. Гэтэл А.Л өөр хүнтэй болсон байсан ба үүнийг нь би сүүлд нь мэдсэн. Би 2 хүүхдийнхээ ирээдүйг бодоод салалгүй буцаж нийлэх хүсэлттэй байна. Миний хувьд өөрийн гэсэн хөрөнгө байхгүй, ажилгүй тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй. А.Л гэрээсээ явахдаа зурагт, хөргөгч,  мөлхөө тавилга,  ширээ, шкаб, тогооны авдар гэх мэт хөрөнгийг аваад явсан. Би хөндий гэртээгээ үлдсэн бөгөөд Хангай хорооллын  07-10 тоот хаягт байрлах  газрыг 2010 онд 600 000 төгрөгөөр худалдан аваад 2011 онд 650 000 төгрөгөөр  зарсан. Иймд газрын мөнгө болох 3 000 000 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хангай хорооллын 07-10 тоотод байрлах газрын гэрчилгээ миний нэр дээр байдаг. А.Лд 3 000 000 төгрөгийг гаргаж өгөхгүй. А.Лг  гэрээс явахад ээж, гурван дүү нь ирсэн байсан. Нэг орой хөргөгч, угаалгын машин, хивс, зурагт, ор зэргийг аваад явсан. Дараа нь би мөлхөө тавилгыг Нямка найзаараа явуулсан. Хоёр хүүхдээ өөрөө өсгөн хүмүүжүүлнэ. Манай охин 13 нас, хүү 9 нас хүрч байгаа. Харин би гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

 

          Ø¿¿õ хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг øèíæëýí ñóäëààä:

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Л нь Л.Ст холбогдуулж Гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 3 000 000 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

А.Л, Л.С нар нь 2006 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдөр охин С.Б, 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүү С.Ба нар төрсөн, охин С.Б, хүү С.Ба нар нь эх А.Лтэй амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн  болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.

Хариуцагчийн зүгээс 2 хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, мөн 3 000 000 төгрөг өгөхгүй  гэсэн мэтгэлцээний байр суурьтай байсан болно.

   Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчид нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, ãýð á¿ëийн харилцаагаа ¿ðãýëæë¿¿ëýõ ñàíàà÷èëãà ãàðãààã¿é, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байх тул хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа, Л.Сын зүгээс эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд огт очоогүй зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

А.Л, Л.С нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй байна.

Гэхдээ  хуульд зааснаар тайлбар өгсөн 14 настай охин С.Б, 9 настай хүү С.Ба нар нь эхийн асрамжид үлдэх санал гаргасан, уг хүүхдүүдийн  өсөж хүмүүжих ахуй нөхцлийн болон хайр халамж шаардагдах онцлог, насыг харгалзан эх А.Лгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг тул эхийн асрамжид үлдэж байгаатай нь холбогдуулан С.Б, С.Ба нарыг эцэг Л.Саар тэжээн тэтгүүлэхээр тогтоож байна. 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эцгийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй болохыг дурдвал зохино.

 

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс газрын үнэ 3 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд энэ хэсгийн хариуцагчид холбогдуулан гаргаж байгаа үндэслэл, шаардлага тодорхой байгаа боловч үүнийг нотлосон баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримт болон баримт цуглуулах хүсэлт гаргаж өгөх замаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, маргаж буй газрын үнэлгээ тодорхойгүй  байх тул хэрэгсэхгүй болгож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй баримтыг шүүхийн зүгээс үнэлээгүй болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон 

 

                                                                                                                                ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Л.С, А.Л нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин С.Б, 2008 оны 09 дүгээр сарын 18-нд төрсөн хүү С.Ба нарыг эх А.Лгийн асрамжинд үлдээсүгэй.

 

          3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар нэхэмжлэгчийн 3 000 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар С.Ба, С.Б нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Саар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх А.Лд  даалгасугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 133 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,  

нэхэмжлэгчээс 70 200 төгрөг, хариуцагчаас  48 262 төгрөг тус тус гаргуулан орон нутгийн төсвийн орлогод, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

            8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

            10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ